Уриалга! Монголчууд бидний мах цусны тасархай Өвөр Монголчуудаа дэмжих цаг ирлээ.

1 сар 6, 2011

0

Тусгаар тогтносон Монгол улсын ард түмэн бид ч гэсэн түүхийн нухчаанд тусгаар тогтнолынхоо төлөө Өвөр Монгол ахан дүүсийнхээ хамт тэмцэж ирсэн түүх саяхан. 2011 оны тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойн баярын өдрийг Өвөр Монголоос ирсэн(Барга) Манлайбаатар Дамдинсүрэн болонӨвөр Монголын зостын чуулганы харчин баруун хошуунд төрсөн Хайсан, Сумьяа, Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос […]

Posted in: Uncategorized

Яагаад вэ?

4 сар 11, 2010

0

Өвөр Монголын Одон телевиз дээр “Гарагийн болзоо” мэтийн үзэгчдийн анхаарлыг их татсан программ гардаг. Энд дуучин, шүлэгчин, бүжигчин үндэснийхээ оройн чимэг болсон ахмад залуу урлагчид маань уригдан ирж үзэгчдийнхээ сэтгэлийн өндөрт саатаж, хайр хүндэтгэлийн харцыг булааж байдаг. Тэд маань авьяас билэгтэй, амжилт бүтээлтэй, эрх хүндтэй. Энэ программыг би ч бахархдаг, ийм одон содон хүмүүсээхээ сэтгэлийн […]

“Манай улс” гэж аль улс вэ?

4 сар 11, 2010

0

“Манай улс” гэж аль улс вэ? Олон жилийн турш “Манай улс” гэж сонссоор л ирлээ, одоо ч гээд нэвтрүүлэгч хөтлөгч нар хүртэл ингэж хэлж байгаа юм чинь энгийн ажилтан, малчин тариачныг юуг нь хэлэх вэ. “Манай улс” гэж чухам ямар улс вэ? Энэ дэлхийд одоохондоо нэг зуу ерэн хэдэн улс байна. Тэдгээрийн дотор “Манай улс” […]

Залуу насны үгүйлэл

4 сар 11, 2010

0

– Оюутан дүү нартаа захия Амь насны аянд залуу нас хир зэрэг эрхэм байдгийг хэн ч бүр мэднэ, эрхэм болохоор бид бүр юу хийж яаж өнгөрөөхөө ч олохгүй болтлоо нандигнадаг. Түүний дунд оюутан ахуй цаг мөч гэж бүр хоромхон зуур гэмээр. Тэр нь хувь төөргөөс амь насанд олгосон аливаа аз завшааны алтан түлхүүр ч болов […]

Ардчилалын далбаан доорх луйварчид

4 сар 4, 2010

4

Монгол үндэстэн өөрийн газар нутаг дээр мянга мянган оныг элээж аж төрсөөр ирсэн бөгөөд энэ хугацаанд Үндэстэний давтагдашгүй онцлог шинж төрхийг хадгалсан агуу их соёл, түүхийг бүтээсэн ард түмэн билээ. Монгол үндэстэн он цагийн эргэлтэнд хөгжин мандаж, бууран доройтсон нь цөөн бус боловч Үндэстэний соёл, ёс заншлаа үеэс үед уламжлан үлдээж, газар нутаг эх орондоо […]

МОНГОЛ ТУУРГАТАН БҮХЭН УНШИГТУН !!! АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ

4 сар 3, 2010

0

1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа […]

Posted in: Түүх

Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?

4 сар 2, 2010

0

Юуны өмнө хятадууд монгол болон бусад оронд шилжин суурьших болсон учир шалтгааныг эргэн санахад илүүдэхгүй болов уу? Эл учир шалтгааныг ойлгоход Монголчуудын дунд яригддаг нэгэн домог тус болох мэт тул товч өгүүлье.хятaдууд цагаачдаа гадагш явахад нь “хятад хүний толгой дээр нар хэзээ ч жаргахгүй цаг хэдийд ирэх вэ?

Posted in: Түүх