372 гол,1158 булаг шанд 573нуур тойром ширгэсэн.Тухайлбал,Туул,Ерєє,Могой, Бодонт гол болон Орхон голын эхийн жижиг гол горхиуд ийм эмгэнэлд єртcєн

Posted on 2007/06/08

0




Хэдэн жилийн ємнє Сэлбийн гол ямар єргєн урсгалтай байлаа даа. Тэгвэл єнєєдєр багасан багассаар нарийсчээ. Яагаад ингэж татарсныг бvv мэд. Юутай ч єнєєдрийн бодит байдал бол оймс, гутлаас эхлээд гялгар тор гээд байхгvй хог гэж тэнд алга. Гол уу, эсвэл хогийн цэг vv гэж эндvvрэхээр болж дээ.
албаны хvний амнаас
-Улаанбаатар хотын хvн амын єсєлт vйлдвэрлэл, аж ахуйн vйл ажиллагааны цар хvрээ тэлэхийн хэрээр усны хэрэглээний хэмжээ нэмэгдэж, томоохон хот суурингийн ойролцоох усны эх vvсвэрийн хомсдол, бохирдол ихэссээр байна. Үvний нэг жишээ нь Улаанбаатар хотыг чимэглэн урсаж байсан Сэлбэ голын экосистемийн хэвийн vйл ажиллагаа алдагдан усгvй болж, газрын зураг дээр зєвхєн нэр л vлдэх хэмжээнд хvрээд байгаа. Сэлбэ голыг хамгаалах мастер тєлєвлєгєє нь 2007 оны тавдугаар сараас 2012 оны аравдугаар сар хvртэл хэрэгжинэ хэмээсэн албаны vг чулуудасан байгаа. Гэтэл татраад дууссан хойно нь ийн ярих нь ямар учиртай юм бол? Татарч байгааг харсаар байгаад л дуусгалаа шvv дээ.Эргэсэн их ус л байдаг байсан Сэлбийн голт єнєєдєр хогоор дvvрсэн хоосон сав л болжээ. Хvн болгон л хараад харамсдаг хэрнээ аврах талаар нэг ч алхам хийсэн нь vгvй.
Олон улсын усны єдрийг тохиолдуулан Усны хэрэг эрхлэх газар, Чингэлтэй дvvрэгтэй хамтран Сэлбэ голыг хамгаалтад авч, нєхєн сэргээх ажил єрнvvлэх гэж байгаа талаар мэдээлж л байсан. Гэтэл тэднийг арга хэмжээгээ авч эхэлхээс ємнє татраад дуусчихлаа шvv дээ. та очоод хараарай. Арай ч дээ гэмээр байдал таны ємнє тодрох байх даа.
Єнєєдєр улсын хэмжээнд 3000 гаруй уст цэг устаж vгvй болоод байгаа ба Улаанбаатарт Дунд гол ширгэж vгvй болсны дараагийн хохирогч яалт чvгvй Сэлбэ гол болж таарлаа. Сэлбэ голын ойр орчимд 70 гаруй гvний худаг байдаг гэнэ. Эдгээр гvний худаг нь “Сэлбэ” голыг ширгэхэд нєлєєлж байна” гэхэд болно. Сэлбэ гол нь 35 километрт урсдаг бєгєєд усны 50 орчим хувь нь гадаргын болон хурын усаар тэжээгддэг байна.
Yvний дараагийн хоосноороо эргэх гол Туул гол болох байх. Одоо Туул голоос салбарласан 150 худаг байдаг гэсэн. Vvний 10 нь яг эргээ дагаж байрладаг. Одоо бас л усны хэмжээ нь багасаад байгаа шvv дээ.
Ус-хvн амьтан, євс ургамал гээд амьд байгалийг тэжээн тэтгэгч, ертєнцийг ариутгагч рашаан гэдгийг толгойтой бvхэн мэддэг. Тиймээс ч усыг “Чандмань эрдэнэ” хэмээн монголчууд бид дээдлэн хайрлаж, дээжлэн хvртэж ирсэн ард тvмэн. Дэлхийн бємбєрцгийн гадаргуугийн 70 орчим хувь усаар бvрхэгдсэн байдаг агаад тvvний дєнгєж 2,5 хувь нь цэвэр цэнгэг ус байдаг. Усыг єєртєє агуулж, ус хэрэглэдэггvй амьд бие гэж ертєнцєд байхгvй. Ургамлын 90 хувь, амьтдын 70 хувьд ус байдаг гээд бод л доо.
Зєвхєн эзэн Чингисийн минь эх нутаг, эдүгээгийн та бидний тєрж єссєн тєрєлх сайхан монгол нутагт маань л гэхэд 4198 нуур, 5565 гол мєрєн, 9600 булаг шанд бий гэдэг.
Ер нь улсын хэмжээгээр 690-ээд нуур, гол горхи, булаг шанд хатаж ширгэсэн тоо баримт байх юм. Хамгийн ойрын жишээнээс харахад л Сэлбэ гол сэглэгдэн бохирдож, Дунд гол дундарч, Туул гол тууз шиг нарийсан гандуу зарим жил тасрах дээрээ тулдгийг бид мэднэ. Туул голын усыг сэлбэж сэргээдэг Шарга морьт, Жигжид, Бэлх гээд олон амны ус, булагхуурай сайр болоход хvрч, хур бороо элбэг үед дєнгєж амилан “доголон нулимс” унагах мэт ёлтолзон байх болжээ.
Сэлбийн голын ус булгийн эхийг онгилон сийчиж, орд харш, зуслан барьж, хєрс ургамлыг нь хэт тахалсантай холбон “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр амаа барьж суух болсноос энэ байдал vvссэн байгаа. Мэдээж буруутан нь хvн та бид…
Гэтэл жоохон дулаан ороод ирэхээр хот орчсыг чийгшvvлдэг байсан Сэлбээр ахлууласан жижиг булаг, шанднууд ширгэж алга болсноор хуурашилт асар их байгааг бид бvхэн мэдэрч байгаа. Арай ч ийм хуурай зуныг єнгєрvvлж байгаагvйсэн. Гэтэл єнєєдєр нийслэл хотыг тойроод 4 газар томоохон тvймэртэй байгаа нь энэ байдлыг улам тодотгож байгаа.
Бяцхан тvvх сєхєхєд Их хvрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын тєв хэсэг байгаа Сэлбийн голын хєндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Тэр vед мэдээж ус ургамал жигдэрсэн сайхан газрыг л сонгож тэр vещийн удирдагчид сонгосон биз. Даанч цєєхєн жилийн хугацаанд бид Сэлбэ голын “амыг барьлаа” даа.
Ширгэж татраад, хогон овоо болчихоод байх vед нь ямар ч зvйл хийхийг хvсээгvйы хэрнээ эцсийн судаvл нь хатах болохоор л Сэлбэдээ хайртай ард тvмэн болж жvжиг тавих хэрэг байгаа ч юм уу. биднийг олон зууны турш ундаалж ирсэн сайхан vеийг эцсийн судал усных нь ємнє джрсаж гашуудах л vлдэх шив дээ. олон сайхан амлалт байдаг л юм. Чухам л яриагаараа Хєвсгєл далайн чинээтэй болгосон Сэлбэ гол єнєєдєр ямар байдалтай байгаа энэ дvр зургийг бид олон жилийн ємнєєс л харжирсэн шvv дээ.
Хэрвээ Сэлбэ гол vг хэлдэг бол « Эвий дээ. Хан хорвоогийн эзэд гэж єєрсдийгєє эндvvрсэн єнчин хэдэн хvvхдvvд минь дээ. даанч яав даа!!! Та нарыгаа цэнгэг сайхан усаараа ундаалж єсгєсєн ачыг минь бодоод эцсийн судас усыг минь хатаж алга болохоос ємнє амьсгал єгєхгvй яав даа. Надаас хойш та нар минь яана даа…” хэмээн чимээгvйхэн мэлмэрч байгaa даа.
Говь руу ус татна хэмээн нэг дороо “тєєрч”, “дэгдэж” байхын оронд хаяандаа байгаа Сэлбэ голоо “сэлбэх” нь яасан юм бол доо. Тєрийн тvшээдийн нvдэнд мєнгє эргэлдээд юун тэр Сэлбэ манатай л байсан биз. Єєрсдєє євєл мєсєн дээр нь гулгаж єссєн vеэ мартаад газар дээр гишгэж єсєєгvй юм шиг л нисээд явах юм даа. Даанч дээ…
Нєгєєтэйгvvр хотжилт эрчимтэй явагдаж байгаа эринд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот орчимд голын ус бохирдож, зарим эх ундрага, томоохон жишнээ болсон Сэлбэ бvрэн аньлаа. Харамсалтай нь жижиг гол горхи, булаг шанд, рашаанууд ширгэсэн нь цєєнгvй боловч тvvнийг нєхєн сэргээн урсгаж байсан тохиолдол Монголын хэмжээнд одоогоор байхгvй ажээ.
Дэлхийн цаг уур єєрчлєгдєн дулаарах, хуурайших процесс жилээс жилд нэмэгдэж байгаа єнєє vед энэ асуудал бvр ч чухлаар тавигдаж байна. Манай орон Тєв Азийн єндєрлєг бvсэд оршдогийн дээр усны хязгаарлагдмал нєєцтэй орны тоонд багтдаг. Нэг хавтгай дєрвєн км талбайд ойролцоогоор 22 мянган шоо метр ус ноогддог нь дэлхийн дунджаас нэлээд доогуур vзvvлэлт юм. Нийт хvн амын 30 орчим хувь нь тєвлєрсєн цэвэр усны тvгээгvvрийн системээс, 25 хувь нь зєєврийн усаар, 35 хувь нь ус тvгээх цэг болон худгаас, vлдсэн 10 хувь нь булаг шанд, гол горхи, цас мєсний усыг унд, ахуйдаа хэрэглэж байгаа нь хvн, малыг усаар хангах асуудал бvрэн шийдэгдээгvй болохыг харуулж байгаа бєгєєд нэг хvнд ноогдох усны хэрэглээний хэмжээ дэлхийн дунджаас 3-4 дахин бага байна гэсэн vг.
Гэтэл байгаль, хvний vйл ажиллагааны шууд ба шууд бус нєлєєллийн улмаас усны гадаргын болоод гvний нєєц жил бvр багассаар байна. Хvний vйл ажиллагааны шууд нєлєєллийн улмаас сав газрын ойн нєєц хомсдох, хєрс дагтарших, ургамлын тєрєл зvйл цєєрєх зэрэг vр дагавар гарч vvний улмаас усны горим, нєєц єєрчлєгдєх, бохирдох сєрєг vзэгдэл газар авсаар байгаа юм.
Манай оронд ашигт малтмал олборлолт, хайгуулын лицензтэй 784 аж ахуйн нэгж байдгаас 204 нь алт олборлолтын ажлыг 60 мянга гаруй га талбайд явуулж байна. БОЯ-ны ой, усны нєєцийн газраас явуулсан єнгєрсєн жилийн тооллогоор найман аймгийн 28 гол горхины сав газар алт олборлолтын нєлєєгєєр бохирдсон гэсэн тоо гарчээ.
Тухайлбал, Туул, Ерєє, Могой, Бодонт гол болон Орхон голын эхийн жижиг гол горхиуд ийм эмгэнэлд єртєєд байна. Тооллогын дvнгээс харахад улсын хэмжээний 5097 гол, горхиноос 372 нь, 9582 булаг шандаас 1158 нь, 3848 нуур тойрмоос 573 нь ширгэсэн дvн гарчээ.
Энэ мэтээр эмгэнэлтэй тоо баримт дурдаад байвал болох л байна. Гэхдээ бид хvvхэд байхдаа єндєр хєгжилтэй улсад 1 литр усыг хэдэн ч билээ доллараар зардаг гэсэн. Бид ямар азаар Монголд тєрєє вэ! хэмээн хєєрцєглєж байсан тэр vе бидний хvvхдvvдэд тохиох болов уу…

Advertisements