Далдын колончлол=Эдийн засгаа атгуулна гэдэг бол улс тeрee атгуулж тусгаар тогтнолоо алдах аюул биднийг хvлээж байгаа юм биш vv?!!!

Posted on 2007/06/22

0



Авилга гэдэг манай сонины хувьд, миний хувьд хоёр монгол нөхрийн авалцаж, өгөлцсөн, идэлцэж уулцсан зүйл биш, харин Үндэсний Аюулгүй Байдал, газар нутгийн тусгаар тогтнол, эрх чөлөө, Монгол үндэстний оршин тогтнохын учир утга, манай үнэт баялаг, манай ариун нандин ёс суртахуун, манай ариун түүх манай баялаг монгол орон, хувь заяагаа шийдэхийн утга учир болж байна. Авилга гэдэг манай улсын хувьд далд колоничлолын аюул занал болж нийт Монгол хүмүүсийг түгшээх хэмжээнд болоод байна. Авилга Монголын газар нутгаас хальж даяарчлагдаж, эргээд биднийг эх оронтой нь, хүн ардтай нь, үр хүүхэд, ирээдүйн хувь заяатай нь залгихад бэлэн болжээ. Авилгын эсрэг дайн тулаанд хүн бүхэн, Монгол хүн бүхэн босох цаг нэгэнт болсон байна. Авилга гэдэг Энхболд, Энхбаяр, Нямдоржийн хүрээнээс нэгэнт хальжээ. Монголын авилга даян дэлхийн асуудал болсон байна. Эрдэнэтийн зэс, Мардайн уран, Заамарын алт, Асгатын мөнгө бидний хараанаас гараагүй юм. Саяхан Герман улсын “Шпигель” сэтгүүлд Монгол улсын тэргүүн нь өөрийн мэдлийн ордоо 250 сая ам.доллараар зарах гэж байгаа тухай мэдээлэв. Мөн Монголын нэг сонинд УИХ-ын гишүүн, “Женко” группын захирал Х.Баттулга Солонгосын алдарт “Дэү” группын захиралд захидал бичиж, -Би Номарангийн 120 сая долларын өрийн ихэнхийг төлнө, би Хятадын хилийн ойролцоо багагүй нөөц бүхий томоохон орд газрыг авсан, түүнийг ашиглан өрөө барагдуулах болно гэжээ. Тэгвэл “Сэрүүлэг” сонины нэгэн дугаарт “Голомт”-ын Лу.Болд Хөвсгөлийн фосфорын ордыг 30 сая доллараар Хятадын нэгэн компанид зарах гэж байсан тухай мэдээлжээ. Ийнхүү Монголд авилга хэмжээнээсээ хэтэрч улс орныг бүхэлд нь залгих түгшүүрт сэдэв, ноцтой асуудал болсныг харуулж байна. 2007 оны нэгдүгээр сард “Хөх толбо” сонины №3-т доктор П.Нэргүй бичхдээ: Гадны явуулгаар Монголчууд дотроо хөлөө жийлцдэг тоглоомоо эцэслэе, Монголд болж байгаа хэрүүл зодоон бүхэн гадны явуулгаар явагдаж байгааг манайхан ойлгохгүй байна. Манайхан улс төрөө мэдэхгүй байна, улс төрөө ойлгохгүй байна. Улс төрийн том бодлого эдийн засгийн том бодлого ярьж байгаа хүн алга. Улс төр гэхлээр сандал ширээ, албан тушаал, авч идэх гэсэн явцуу ойлголтоор ойлголцож хоорондоо эхлэл төгсгөлгүй маргалдаж гадны шуналтай нөхдүүдийн золиос болж байгаад манай дарга нарын гүн эмгэнэл байна гэж тэрээр хэлж байсан билээ. Тэрээр мөн Хятадын төр ч, Оросын төр ч ялгаагүй гадаад бодлого дотоод бодлогыг далд колончлолын зарчмыг баримтлан явуулдаг. Энэ хоёр их гүрэн асар их колонийн эзэмшил нутагтай учраас үүнийгээ нуухын тулд Марксизм Ленинизм Социализм Коммунизмын нэрийг барьж ярьдаг юм. ЗХУ-ын задрал үнэн чанартаа социалист систем, социалист тогтолцооны задрал биш далд колончлолын тогтолцоо , далд колончлолын системийн задрал байсан юм. Энэхүү далд колончлолд хамгийн их нэрвэгдсэн орон бол Монгол бөгөөд үндэсний оюун санаа, үндэсний сэхээтэн, үндэсний баялаг, бас газар нутгаа алдаж байсан юм. Саяхан батлагдан гарсан Ашигт малтмалын тухай хууль бол Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг сүйтгэж, ард түмний эрх ашиг хувь заяанд халтай хууль болсон юм. 50×50 гэдэг нь гадныхны явуулгаар гаргаж ирсэн хувилбар юм. Авилгалын замаар гадныхны гарт очсон бүх лицензийг хураах хэрэгтэй. Монголд харийхныг царайчилсан гуйврын гадныхан харин луйврын бодлого явуулж байна гэж хэлжээ. Доктор П.Нэргүй гуайтай санал нэг байна. Тэрээр 1990 онд Үндэснийхээ дөрвөн том ордыг Зөвлөлтийн далд колончлолын савраас гаргаж ард түмний мэдлийнх болгох юм бол Монголын ард түмэн хангалуун амьдарч чадна гэдгийг батлан хэлж байсан билээ. Доктор П.Нэргүйн тэр үеийн ард түмний цалинг ард түмний баялгаар нь 1200 долларт хүргэх төсөл нь олон түмний хайр талархлыг хүлээж байсан билээ. Хэрвээ доктор Нэргүйн энэ төсөл хэрэгжсэн бол зуу зуун мянган хүн Монгол орноо орхиж харьд цагаачилж боолын хөдөлмөр хийж салалт хагацал, өнчрөл, ядуурал, хүнд хэцүү байдлыг үзэхгүй байсан билээ. Монголын ард түмний 70 хувь нь ядуурч өлсгөлөн зовлонд учирч төрөлх газар нутгаа орхиж гудамжинд гарахгүй байсан билээ. Хахууль гэдэг бол манай иргэд төрийн албан хаагчдын хооронд ажил төрөл, асуудлыг шийдвэрлэхэд авалцаж өгдөг мөнгө юм. Энэ мөнгө бол бага мөнгө. Үүний хэмжээ нь 50 саяас дээш гарвал хахууль маань өөр агуулгатай болж эхэлнэ. Энэ бол авилгал… Авилгал бол мафийн бүлэглэлийн шинжийг илүү агуулдаг. Авилгал бол хэдэн тэрбум төгрөгөөр, хэдэн арван сая доллараар тоологддог их хэмжээний мөнгийг хэлж байгаа юм. Монголд өрнөж буй авилгалын аюул нь гадныхан авилгалаар ашигт малтмалын том ордуудын тусгай зөвшөөрлийг авахад хэрэглэж буй гол хөшүүрэг болж хувирсан. Тусгай зөвшөөрөл гэдэг нь нөгөө бидний яриад байгаа лицензийг хэлж байна. Өөрөөр хэлбэл лицензтэй холбоотой авилгалаар том гүрнүүд буурай орны ашигт малтмалын орнуудаар барьцаалж тухайн орны өмчийг өөрийн талд эзэмшлийн колони болгох содон зэвсэг болгож хувиргасан. Ийм учраас авилгалтай тэмцэх гэдгийг зөвхөн дотоодын бизнесмэн, төрийн томчуудын хүрээнд авч үзэхээр хязгаарлаж болохгүй. Авилгалтай тэмцэх асуудлыг гадаадын зальхай пүүс компаниуд гадаадын колончлогчидтой хийх тэмцэл гэж бид ойлгох ёстой. Ийнхүү ихэнх лицензүүд цаанаа авилгалыг сүүдэр мэт дагуулж явсныг манай гашуун туршлага нотолсоор байна. Асгатын ордыг 9 тэр бум доллар гэж ярьж байна. Энэ болхудлаа. Оюу толгойг 30 тэрбум доллар 1600 тонн алтны нөөцтэй гэдэг нь бас л худлаа. Монголын мөнгөөр Монголыг устгах гэсэн далдын бодлого. Далдын колончлол. Далдын хар хайрцагны бодлого явагдаж байна. Үүнд ард түмнийг буруутгах эрх байхгүй. Ард түмэнд өнөөдөр мэдээлэл алга. Ард түмэн байтугай арай оюунлаг хүмүүсд нь ч мэдээлэл алга. Саяхан “Зууны мэдээ” сонинд “Охотск” буюу Агнуурын тэнгисийн хязгаарын тайгад байдаг Хаганжа уулан дахь алт мөнгөнийн ордны талаархи өгүүлэл нийтлэгджээ. Тэр өгүүлэлд Б.Түвшинтөгс бичихдээ, Оросууд аливаа ашигт малтмалынхаа нөөцийг хэлдэггүй юм байна. Харин полиметалл компаний ашиглаж буй Хаганжагийн нөөцийг 1 тонн хүдэрт 5.4 г алт, 260 г мөнгө бий гэж мэдэгдсэн байна. Энэхүү Полиметалл компани Асгатын мөнгийг авах гэж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл Асгатын мөнгөний ордын алт мөнгөний нөөцийг зарлаагүй байна. Тэгвэл Эрдэнэтийн нэг тонн хүдэрт 35 г алт, 70 г мөнгө болон бусад үнэт эрдэнэсээ бид алдсаар байна. Фрийдланд Оюу толгойн ордыг мянган тонны алттай гэж худлаа мэдээлсэн. Эрдэнэт ч гэсэн зэс гэхээсээ илүү алт мөнгөний орд юм. Эрдэнэтийн шороон дотор байсан 56 мянган тонн алт, 112 тонн мөнгөө бид зүгээр л далд колончлогчдын гарт тавиад өгсөн юм. Бид ийнхүү баялагаа алдсаар байна. Ийнхүү манайд луйврын засаглал тогтож хоорондоо бид дэндүү хэрэггүй зүйлээр маргалдсаар байна. Монголчууд дотроо учраас ололцож, учрыг ойлгож алсыг харах хэрэгтэй байна. Бензин, махны үнэ саяхнаас нэмэгдэж эхэлж байгаа нь энэхүү далд колончлогчдын бодлого юм. Банкны бодлогоо гадныханд алдаж эхэллээ. Оросууд хоёр ч том банкийг худалдан авлаа. Банк санхүүгээ гадныханд атгуулна гэдэг бол эдийн засгаа атгуулна гэсэн үг билээ. Эдийн засгаа атгуулна гэдэг бол улс төрөө атгуулж тусгаар тогтнолоо алдах аюул биднийг хүлээж байгаа юм биш үү. Үндэсний үзэлтэн үндэсний сэхээтнүүдийг хядуулж газар нутгаа алдсан гунигт түүх давтагдах ёсгүй. Саяхан Улс төрийн сонин дээр МАХН-аа та нар авар, авч үлд, түүний чинь хариуд 2 тэрбум доллар өгье, оронд нь Санжийн Баярыг дарга болго гэсэн аястай жижигхэн мэдээ нийтлэгдсэн гэсэн. Энэ бол жижигхэн, тэгээд үнэмшилгүй юм шиг санагдсан ч үнэн ч байж болох юм. Монгол оросын хооронд улс төрийн тоглоом болсон Монросцветмэтийг татан буулгах цаг болсон. Эрдэнэт бол Монголын үйлдвэр Эрдэнэт Оросуудад өгөх ашгаа аль хэдийнээ өгч, Оросууд ч Эрдэнэтээс авах юмаа хэд дахин авсан. Ард түмний эрх ашиг гэж байх ёстой биз дээ. Монголчууд юмаа мэдэх ёстой биз дээ. Таван толгойд гадаадын далд колончлогчдыг бүү оруул. Монголчууд Монголоо авч явах чадалтай улсууд. Энэхүү АТОЗ-д Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний онц цагдаа, онц прокурор, НАХЯ орох ёстой юм. Монголын өнөөдрийн авилгалын далд нүүр царай тун аймшигтайгаар дүрслэгдэж байна. Монгол орон гурван давхар колончлолд нэрвэгдсэн. 1990ондМонгол улс ганцхан ЗХУ-ын далд колончлолд нэрвэгдсэн байсан. Үүнийг гэтлэн давахын тулд ардчилсан хувьсгалыг хийхийг оролдсон боловч чадаагүй юм. Одоо Монгол улс нэгдүгээрт, Их Оросын далд колончлол, хоёрдугаарт, Их Хятадын далд колончлол, гуравдугаарт, барууны далд колончлолд нэрвэгдсэн байна. Үүний цаана Монголын нууц авилга явагдаж байна. Энэ гурван том колончлол Монголын газар нутгийн 50 хувийг лиценз нэрээр авсан. Энэ гурван том колончлол Монголын газар нутаг дээр их хүчтэй өрсөлдөж байна. Ялангуяа Их Хятадын далд колончлол, Их Орос, Их Барууны далд колончлолыг будаа хийнэ гэж үзэж байна. Тэгэхээр өнөөдөр Монголын авилга гэдэг зөвхөн дотоодын биш гадаадын агуулгатай болоод байна. Гэтэл “Улс төрийн сонин”, “Ардчилал” сонин гээд цөөхөн сонин авилгын тухай ярьж байгаа хэдий ч дотоодын авилга руу анхаарлаа хандуулж байна. Дотоодын авилгын асуудлыг илүү хөөрөгдөж гадаадын нууц авилгууд гаднаа үлдэх гэж байна. Нэг үгээр хэлбэл далд колончлолын бодлогыг ойлгож гадаадын далд авилгатай хүчтэй тэмцэх ёстой.Гадаадын авилгачид авилгатай. хийх тэмцлийг дотоодын үймээн бужигнаан хоорондын зодоон болглон тоглож магадгүй байна. Далд колончлол бол аймшигтай, үүнийг манай дарга нар, улс төрчид, бизнесмэнүүд ойлгох ёстой гэж нэг биш удаа би хэлж байсан. Газрынхаа баялгын лицензийг хэдэн мянгаар нь гадныханд тараасан ямар улс байна вэ? Тийм учраас улс төрийн хариуцлага тооцож улс төрийн ял асуух цаг болсон. 1990 онд батлагдсан Үндсэн хуульд улс төрийн ял асуух, улстөрийн хариуцлага хүлээх заалтыг орхигдуулснаас Монголын Үндсэн хууль өөрөө улс төрийн хяналт, улс төрийн хариуцлагын гадна үлдсэн юм. Тийм учраас Монголын үндэсний баялаг газар нутгийг гадныханд хуваасан. Монголын ард түмний хувь заяа эрх ашгийг илт хохироосон хүмүүст дөрвөн янзын ял өгөх ёстой. Нэгдүгээрт, Монгол улсын баялгыг гадныханд өгч дураараа дургисан 450 албан тушаалтан буудан авах ял авахаар байна. Хоёрдугаарт, 1500 хүн 25 жилийн ял, 5000 мянган хүн 20 жилийн ял. 10 000 хүн 10 жилийн ял авахаар байна. Яагаад гэвэл эд ард түмнийг ядууруулж Монголын ард түмний баялгийг гадныханд үнэгүй өгч, газар нутгийн лицензийг худалдсан юм. 450+ 1500 +5000 +10 000 = хүн л далд колончлогчдын гар хөл болж Монголыг харийнханд худалдах далд авилгалын хөрс болсон юм. Одоо гадаадынхан харийнхны гарт очсон бүх лицензийг хураахыг хүлээж байна. Монгол сүйрэл сүйтгэлийн зам дээр ирээд байна. Авилгатай тэмцэх тэмцэл гэдэг бол улс үндэстэн тусгаар тогтнолоо аврах тэмцэл юм.. Саяхан авилгатай тэмцэх хороо байгуулагдсан. Энэ хорооны эн тэргүүний зорилт бол лицензийг цэгцэлж гадаадын авилгачидтай хайр найргүй тэмцэл хийж далд колончлогчдыг түлхэн унагах явдал гэж хэлсэн. Үндсээ аврах энэ түүхэн үүргийг үндэсний эв нэгдлийн засгийн газар хийж чадахгүй бол өөрсдөө огцроход хүрээд байна гэж хэлсэнюм. Манай улс төрчид ч гэсэн улс төрийн эр зориг гаргах түүхэн эгээгтэй үед ирээд байна гэж тэрбээр хэлсэн юм. Монголын гол мөрөн, байгаль хангай аюулд өртөөд зогсохгүй үндэсний хувь заяа өөрөө хүндхэн зам руу явж байна. Одоо Монголын улс төрчдөөс үнэхээр их зүйл хамаарахаар болоод байна.
Сурталчилгаа