Ерөнхий сайд М.Энхболд Батлан хамгаалах салбарт Хятадтай хамтран ажиллах хvсэлтэйгээ илэрхийлж байна.Ахмад багш Ю.Ядамбаатар

Posted on 2007/06/22

2



Гадаадад 100-аад мянган залуусаа гаргаад байгаа Монголд хүрз барьсан хятад эрс хэдэн мянгаараа орж ирж байна.
Монголд орогнож байгаа хятадуудын тоо хэдэн зуун мянгаар хэмжигдэж байгаа ч манай холбогдох газрууд яагаад ч юм энэ тоог нуун дарагдуулж 10 мянга хүрэхтэй үгүйтэй гэж мэдээлдэг. Үүний зэрэгцээгээр дээрх хятадууд монгол хүнийг золбин нохой шиг л зодож гэмтээдэг боловч хууль хяналтынхан огтхон ч хайхардаггүй нь хачирхалтай. Саяхан ЗХЖШ-ын дарга Ц.Тогоогийн урилгаар БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга, цэргийн төв зөвлөлийн гишүүн, хурандаа генерал Лян Гуэнлэг Монголд айлчилж БХ-ын сайд М.Сономпил, Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд нартай уулзлаа. Хятад генерал манай Батлан хамгаалахын салбарт 14 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа аж. Манай улсаас Хятадад 113 цэргийн албан хаагч суралцаж байсан бол энэ онд 30-аар нэмэгдүүлэхээр өгөөмөр сэтгэл гаргаж байгаа ажээ. Хурандаа генерал Лян Гуэнлэгийг хүлээн авч уулзсан Ерөнхий сайд М.Энхболд “Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд таны манай оронд хийж байгаа айлчлал ихээхэн чухал ач холбогдолтой…” гэж цохон тэмдэглээд “ах, дүү” хоёр орны хамтын ажиллагаа бусад салбарт ч амжилттай хөгжиж байгааг илэрхийлэв.
Мөн Ерөнхий сайд М.Энхболд цааш нь Монгол оронд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд БНХАУ-ын хөрөнгө оруулалт, тусламж цаашид ч чухал үүрэг гүйцэтгэсээр байна гэдэгт итгэж байгаагаа цэргийн генералд найр тавин өгүүлжээ. Хятадууд манай хилийн цэрэгт ч гэсэн гурван сая юанийн тусламж үзүүлж байгаа бөгөөд …Зүүн Хойд Ази, цаашлаад дэлхий дахинд энхтайван, тогтвортой байдлыг хадгалж бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хурандаа генерал Лян Гуэнлэг хэлсэн нь анхаарал татах асуудлын нэг юм. Энэ үг бол Хятад, Монгол хоёр зэвсэг нэгт “ахан дүүс” болж Зүүн Хойд Азийг анхаарна гэсэн үг. Ингэснээрээ бид орос ах нараасаа холдож хятад ах нартай болох гэж буй хэрэг бус уу. Энэ янзаараа тун удахгүй Монголын арми Хятадын зэвсэгт хүчний холбоотон болж хойд хил нь болно. Үүнээс гадна бүр ноцтой гэмээр нэгэн асуудал яригдлаа. Хятадын цэргийн албан хаагчдыг Монголын Батлан хамгаалахын их сургуульд суралцуулж, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа Хятадын генерал илэрхийллээ. Энэ хүсэлтийг нь манайхан уухайн тас зөвшөөрсөн сурагтай. Цэрэг армиараа толгой цохиж, дэлхийг чичрүүлж байгаа Хятадын арми очиж очиж манай БХИС-д хүнээ сургах гэж үү? Оросын цэргийи боловсролыг манайхаас олохын оронд очоод сурах боломж нь нээлттэй болчихсон шүү дээ. Тэгвэл манай цэргийн нууцыг судлах хэрэг үү? Бидэнд нууц гэж юу байхав дээ. Хэдэн багш хичээл орсон болж, сонсогчид нь архидаж зодолдоод л төгсдөг шүү дээ. Энэ нь цэргийнхнийгээ мэргэжил дээшлүүлэх нэрээр манайд суурьшуулахын эхлэлийг тавьж буй хэрэг гэж үзэж болох талтай. Монголд орогнож, өдөр ирэх тусам нэмэгдэж буй юу ч хийхээсээ буцахгүй байгаа хятад эрсийг удирдах гэж байгаа юм биш биз. Саяхан интернэтээр 20 мянган хятад эрх ашгаа хамгаалах нэрийн дор жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан харагдсан. Юутай ч Монгол улсын бүх салбар, нэгж болгонд ойртсон хятадууд цэрэг армитай нягт хамтран ажиллахын эхлэлээ тавилаа. Түмэн газрын Цагаан хэрмийг босгохоос ч өмнө зэвсэг зөрүүлж байсан нүүдэлчин, иргэн хоёр өнөөдрөөс л эхлээд нэгэн тугийн дор жагсах асуудлаа ярьж эхэллээ. Өнөөгийн төр засгийн эрх баригчид маань “Өмнө зүгт Тангууд улс мөхөөгүйг сануулж байх” гэрээсийг 21-р зуунд халж даяаршилтай хөл нийлүүлэхээр шийджээ. Үүнийг бичсэнээр Хятадын цэрэг армийнхантай уулзсаныг буруушааж байгаа юм биш. Хөршөө сонгодоггүй учраас адил тэгш дипломат аргаар л зайнаас харьцаж болмоор. Гэтэл Оросын цэргийг 1990 онд хөөж гаргасан Монгол улс өмнөд хөршийн армитай нягт хамтран ажиллах болж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Тэгээд ч оросуудад таагүй ханддаг Ерөнхий сайд М.Энхболд Батлан хамгаалах салбарт Хятадтай хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байна. Ингэхэд бидний дайсан хэн бэ? гэдэг асуулт гарч ирэх биз ээ. Тэгээд ч хятадууд биднийг хэнээс хамгаалах гээд байгаа юм? Бидэнд дайсан бий юу? Байвал тэр нь…гэдэг тодорхой. Ийнхүү хонь, чоно хоёр хамтран ажиллах “сайхан” цаг ирж байгаа бололтой.
Ахмад багш Ю.Ядамбаатар
Сурталчилгаа