Эх орон .Р.Чойном.

Posted on 2007/08/08

0



Булганы арьс нөмөрсөн

Анчин малчин баатар эрс

Арчаад өнгөрсөн түүхтэй

Найман зууны түүхтэй

Ган дөрөөг дөрөөлж

Намхан чийрэг мориныхоо

Хур дэл дээр бөхийж

Наран шингэх зүг рүү

Саран бугуйл шидэж

Намтар түүхтэй Парижийн

Алтан цамхагийг уургалаад

Нааш цааш нь ганхуулж үзсэн түүхтэй

Засгийн сүр гэдгээр дэлхийг ингэж айлгасан юм

Зарлиг тушаал хоёрыг

Европ тэгэхэд ойлгосон юм

Залуу баатар Тэмүжингийн

Санасан санаа тэгэж

Замбуу тивийн элгэн дээр

Хүн чулууг үлдээсэн юм

Овтой манжийн хаад шиг

Охидоо худалдаж

Оросын ядуу хаан шиг

Нийслэлээ галдуулж

Тэртээ Америк шиг

Тэнэгээрээ турхирч

Тэсэртлээ баяжиж

Тэнэж үзээгүй

Утаан дунд ч морьтойгоо явж

Усан дунд ч хувцастайгаа сууж

Ууж идсэн ч сэтгэлтэйгээ байж

Унтах нойрондоо хуягтайгаа хэвтэж

Өөрийн эрхийг тэгэж бид

Өдтэй сумаараа харваж олсон юм

Өөрийн гүрнийг тэгэж бид

Өдөр шөнөгүй хамгаалж төвхнүүлсэн юм

Москваг шатаасан Напелоны

Мөнхийн алдрыг дуулж байна

Альпыг даваад

Европ рууАтаклаж явсан Суворовыг

Түүхийн хуудсанд

Алтан үсгээр бичиж байна

Тэгвэл яагаад бид

Тэмүжинг дуудах нь байтугай

Эцсийн эцэст сайн мөрийг нь ч

Энхрийлэн нэрлэж болохгүй болов оо

Дэлхий дахины түүхэнд ч

Төрийн нуруу босгосон

Дэглэм сайтай цэргийн

Төмөр хүрээг анх үүсгэсэн

Тэргүүн жанжин Чингисийн

Төрж өссөн нутагТэмүүжин Хасар хоёрын

Тоглож өссөн газар

Дэлүүн болдогийг ороосон

Ононгийн гол ширгэхгүй

Дээдэс хаадаа хүндэлсэн

Монгол түмэн устаагүй

Удам сайт Монголынхоо

Алдар түүх хоёрыг

Ураг хойчийн хүүхдүүддээ

Монгол сэтгэлээр хүргэх гэж

Уушгиныхаа гурван судсыгТасартал дуулна
Сурталчилгаа