"Шулуун хөх хошууны харьяа дунд сургууль" гэж нэрлэжээ. 1977 онд хятад, монгол сургуулиа салгаж, монгол сургуулиа "Үндэстэний дунд сургууль" хэмээв

Posted on 2007/08/19

0



Өвөр Монголын тухай бид юу мэдэх вэ? нийтэлийн 2-р хэсэгт шулуун хөх хошууны Монгол сургууль,болон ардын урлагын хамтлагын тухай зураг,нийтлэлийг эх хувиас нь шууд оруулав.(Өвөр Монголчуудын криллээр бичснээр нийтлэв)


Шулуун хөх хошууны монгол дунд сургууль нь монгол хэлний баримжаа авьяаны нутаг, эртний Хувилайн зуслан Юань Улсын дээд нийслэл Шандын шар талын орчим байршиж, Шулуун хөхийн монгол соёлын өлгий хэмээн алдаршин, төрдөө зүтгэл өргөн, түмэндээ гавьяагаа нэмэн өрнөн хөгжиж, үндсэлэн цэцэглэж байгаа сургууль юм. 1958 онд уулын бага сургуульдаа дунд сургуулийн анги элсэж, “Шулуун хөх хошууны 10 жилийн дүрэмт сургууль”, “Хуанч дунд сургууль” хэмээн нэрлэж байлаа. 1970 онд сургуулиа дахин сэргээж, 1971 онд хятад, монгол дунд сургуулийн ангитай болж, “Шулуун хөх хошууны харьяа дунд сургууль” гэж нэрлэжээ. 1977 онд хятад, монгол сургуулиа салгаж, монгол сургуулиа “Үндэстэний дунд сургууль” хэмээн нэрлэв. Тус сургууль нь 1977-1987 оны хооронд 86 сурагчыг их сургуульд дэвшүүлж, тэдний дотроос Хас-Багана, Хөх-Баатар, Байгаль зэрэг нөхөд Америк, Япон зэрэг харь гадаадад суралцан ажилласан бөгөөд доктор цол хамгаалан алдар нэрээ мандуулан гяларч явна.




Алдарт хошон шогчин Гэрэлт, бөхчин Оюун-Баатар, тамирчин Мөнх-Жаргал, алдарт зурагчин Хөгжил, Саруул, Мандах бол бүр тус сургуулийн сурагч мөн. 2000 онд тус сургууль нь хошуундаа тэргүүн сургуулиар шагнагдасан ба “орчин үеийн боловсоролын мэрэгжлийн шилдэг сургууль” хэмээн Өвөр монголын өөртөө засах районы Боловсоролын танхимын шагналыг хүртсэн байна. Тус сургуульд “улсын жишээч ангийн эрхлэгч” Ринчин-Соо багш, шилдэг багш Гүндэв, төрийн шагналт шүлэгчин Г.Рашжав, шүлэгчин Артай, эрдэмтэн Ачилалт, эрдэмтэн Данцан, Галиндар зэрэг монгол үндэстэний соёл боловсоролын үйлст хандив нэмэр үзүүлсэн алдарт хүмүүс цолгорон гарав. Одоо тус сургууль 18 анги, 850 сурагчтай. 1999 онд тус сургууль нь Японы Нигаата их сургуультай нөхөрсөг харицаа байгуулж, 20 гаруй сурагчаа Японы Нигаата их сургуульд хүргэж суралцуулжээ. Шулуун хөхийн монгол дунд сургууль нь бас нутгийнхаа их бичгийн хүн Н.Сайн-Цогтыг дурсагах олон ажиллагаа хийсэн байна. Н.Сайн-Цогтын шүлгийн гарчиг “Ногоон далбаа” гэсэн нэрээр шүлэг дууны уралдаан эрхлэх, бас түүний шүлэг “Уурын дуун” гэсэн нэрээр сургуульдаа ном сэтгүүл эрхлэсэн байна. Сургуулийнхаа хүрээнд бас Н.Сайн-Цогтын хөргийг босгосон байна. Саридагт авирах мөнх шат
Сансарт дүүлэх мөнгөн жигүүр
Сарыг шинжих алсын дуран
Сайныг хүртэх аршын ордон
Шулуун хөхийн монгол дунд сургууль маань шинэ цагийн шижир эрэндээ улам сайнаар бадран хөгжих болтугай.

Сурталчилгаа