Архи нь тархины эсэд нєлєєлдєг

Posted on 2007/12/01

0



АРХИНЫ НЄЛЄЄ
Архи бол хар тамхитай адил тийм ч их хортой зїйл биш гэж зарим хїмїїс боддог. Гэвч їнэн хэрэгтээ архи бол мансууруулах бодисын нэг хэлбэр юм.

АРХИ БА БИЕ МАХБОДЬ
Архи нь мэдрэлийн системд нєлєєлж, тархины їйл ажиллагааг бууруулдаг дарангуйлах їйлчилгээтэй бодис юм. Архи нь хїний ходоодонд хоол хэрхэн ордгийн адилаар шууд ордог. 20 орчим хувь нь ходоодны салст бїрхэвчээр дамжин шимэгдэж цусанд ордог. Їлдсэн хэсэг нь нарийн гэдсээр дамжин цус руу ордог. Цусаар дамжин тархины їйл ажиллагаанд нєлєєлж, тїїний бие бие махбодийг хянах, удирдар чадварыг бууруулдаг. Ийм учраас архи уусан хїн ямар нэг зїйлийг хийхдээ хэвийн бус болдог. Жишээлбэл: дуу цєєтэй хїн гэнэт дуу орж эхэлдэг. Аливаа нэг зїйлийг харахад болон юм ярихад бэрхшээлтэй болж, илїї эрээ цээргїй байдалдтай болдог. Тїїнчлэн бие махбодийн бусад хэсэгт ч нєлєєлнє.

Биеийн хэсгїїд

Їйлчлэл, нєлєєлєл

Мэдрэхїй

Сонсохуйн, харааны, їнэрлэхїйн, хїртэхїйн, амтлахуйн мэдрэхїй алдагддаг.
Аюулаас хамгаалах хариу урвал мэдрэхїйн їйл ажиллагаа буурдаг.

Тархи, мэдрэлийн систем

Архи нь цусанд орсноор цусны судсыг єргєсгєдєг. Ингэснээр судсанд цус илїїтэй юїлэгдэх боломж бїрдїїлнэ. Ингэснээр архи уусан хїмїїс халууцаж эхэлдэг. Учир нь архины нєлєєгєєр арьсны гадаргуу орчмын цусны эргэлт ихэсдэг. Гэвч энэ дулаацалт нь хуурамч дулаан юм. Арьсны гадаргуу орчимд цус ирснээр бие махбодь дулаанаа маш хурдан алдаж, биеийн температур хурдан унадаг. Їїний улмаас хуурамч дулаан аюултай. Энэ нь хїн хангалттай дулаан хувцас ємсєхгїй эсвэл цаг агаар хїйтэн байхад гадаа удаан хугацаагаар байхад хїргэдэг.

Цусны эргэлт

Архи нь тархины эсэд нєлєєлдєг. Архины улмаас ухамсарт ухааныг сааруулдаг.

Элэг

Архины бараг ихэнх хэсэг нь элгээр дамжин бие махбодид очдог. Учир нь элэг бол бие махбодийн маш олон їїргийг гїйцэтгэдэг булчирхай юм. Архи нь элгэнд очиж исэлдэх урвалд ордог. Їїний дїнд архи нь ус буюу нїїрсхїчлийн давхар исэл болон хувирна. Гэхдээ элэг нь архины дєнгєж хагас унци (28.3г- тай тэнцэнэ) -тэй тэнцэх хэсгийг л нэг цагийн дотор исэлдэх урвалд оруулж чадна. Гэтэл энэ хїчин чадлаас хэтэрсэн исэлдэлт явуулах шаардлагатай болсноор элэгний цирроз буюу элэгний хатуурал євчин їїсдэг. Энэ нь їхэлд хїргэдэг євчин юм.

Бєєр

Архины нєлєєгєєр шээсний ялгаралт ихэсдэг. Шээс ойр ойрхон хїрч, архи уусан хїн байн байн шээснээр биед байх ёстой шингэн алдагдаж, шингэний дутагдалд ордог.

Ходоод

Архи нь ходоодны хїчлийг ихэсгэдэг. Їїний улмаас ходоодны шархлаа їїсдэг. Удаан хугацаагаар архи хэрэглэснээр ходоодны салст бїрхэвч хїчлийн нєлєєгєєр шархалж ходоодны шархлаа їїсдэг.

Уушги

Архи нь хїний амьсгалахад ч хїчтэй їнэртдэгийг бид мэднэ. Тэгэхлээр архины зарим хэсэг нь уушгаар дамжин амьсгалаар гадагшладаг.

Архи ба бие махбодь

  • Хурд: Богино хугацаанд их хэмжээний архи уух нь архи нь цусанд удаан хугацаагаар хадгалагдах нєхцлийг бїрдїїлдэг.
  • Уусан архины хэмжээ: Уусан архины хэмжээ нь хїний биед илрэх хариу урвалд нєлєєлдєг.
  • Хоол: Архи уухын ємнє хоол идсэн, ходоодондоо хоолтой байвал архийг цусанд дамжин орохыг удаашруулдаг.
  • Биеийн жин: Туранхай хїмїїст архины нєлєє нь хїнд том биетэй хїмїїсийг бодвол тїргэн илэрдэг. Учир нь хїнд том биетэй хїмїїсийн цус болон биеийн шингэн нь илїї их байдаг нь архины биед їзїїлэх нєлєєллийг тодорхой хэмжээгээр багасгадаг.
  • Сэтгэл санааны байдал. Архи уухын ємнєх сэтгэл санааны байдал архи уусны дараахь сэтгэл санааны байдалд нєлєєлдєг. Жишээ нь: архи уухдаа сэтгэл гутралтай байсан хїн уусны дараа бїр илїї гутралд ордог.
  • Эм, бэлдмэл: Архи зарим эмийн бодистой нэгдэхэд архи болон эмийн нєлєєлєл нь ихэсдэг. Тэр ч байтугай аспирин хїртэл архины бие махбодид їзїїлэх нєлєєг єєрчилдєг.

    Цусан дахь архины хэмжээг цусан дахь согтууруулах бодисын тївшингээр хэмждэг. Энэ нь цусан дахь согтууруулах бодисын хувь хэмжээ юм. Їїний цусны єєрийнх нь эзэлхїїнд согтууруулах бодисын эзэлж байгаа хэмжээг харьцуулан гаргадаг. Ихэнх тохиолдолд жолоо барьж яваа хїний цусан дахь согтууруулах бодис 0.1% буюу тїїнээс дээш байвал архи хэрэглэсэн байна. 84.9 гр дарс уухад л цусанд согтууруулах бодис илэрдэг байна.

Цусан дахь согтууруулах бодис

Ойролцоогоор 2 цагийн дараа согтууруулах боломжтой хэмжээ

80 кг жинтэй хїнд нєлєєлєх нєлєєлєл

0.05%

30-60 гр дарс, ликор эсвэл 1-2 лааз буюу 350гр пиво уусны дараа

Аливаад хариу їйлдэл їзїїлэх, шїїн тунгаах чадвар буурч, цалгар, назгай болж, єєрєє єєрийгєє хянах чадвар бага зэрэг алдагддаг.

0.1%

90-120гр дарс эсвэл 3-4 лааз пиво уусны дараа

Єєртєє хяналт тавих, альваа зїйлийг харах болон зохицуулах чадвар нь алдагддаг.

0.2%

150-180гр дарс эсвэл 5-6 лааз пиво уусны дараа

єєртєє тавих хяналт бїр мєсєн алдагдаж, юмыг бодох санах, сэтгэл хєдлєлийн зан їйл нь ердийнхєєс єєрчлєгдєж, булчингийн їйл ажиллагаа алдагдана.

0.3%

210-250гр дарс эсвэл 7-8 лааз пиво уусны дараа

Харах сонсох мэдрэхїй болон баримжаалах чадвар алдагдаж хєдєлгєєний баримжаа алдагдан, хєдєлгєєн хийхэд тєвєгтэй болдог.

0.4%

270-300гр дарс эсвэл 9-10 лааз пиво уусны дараа

Тархины їйл ажиллагаа дарангуйлагдаж бие засах, бєєлжих зэрэг їйлдлээ хянах чадваргїй болно. Хєдєлж ч чадахгїй болно.

0.5%

300гр -аас дээш хэмжээний дарс болон 10-аас дээш лааз пиво уухад

Бие махбодь ухаан алдалтын байдалд орно. Уураг тархи нь биеийн температур, амьсгалыг зохицуулах чадваргїй болж амьсгал дарангуйлагдана. Цаашлаад їхэлд ч хїрч болзошгїй.

СОГТУУРАЛ БА ЄВЧИН
Архи нь хїнийг донтуулдаг. Бие сэтгэл зїйн хувьд архинаас хамааралтай болохыг архинд донтох євчин гэж нэрлэдэг. Архинд донтох євчтэй хїмїїс архигїйгээр байж чаддаггїй. Нэг л ууж эхэлсэн бол ихэвчлэн зогсоож чаддаггїй. Тэд єєрсдийн эрїїл мэндээ хохироож байна гээдгээ мэдэж байвч архи уухаа зогсоож чаддаггїй.

АРХИНД ХАМААРАЛТАЙ БОЛОХ ЇЕ ШАТУУД
Мэргэжилтнїїд архичин болох нь “їе шат”-ыг дамждаг гэж їздэг. Дээрх їе шатууд нь тодорхой хугацаанд явагддаг. I їе шат: Ихэнх нэсэнд хїрэгчид тодорхой тохиолдолд архи уудаг. Харин бухимдал, алжаалаа тайлахын тулд архи хэрэглэснээр бэрхшээл эхэлдэг. Ингэснээр амьдралын єдєр дутмын бэрхшээлийг даван туулахын тулд архи уудаг болдог. Тэд эхлээд гэр бїл, найз нєхдєєсєє архи ууж байгаадаа єршєєл гуйдаг. Гэвч їргэлжлїїлэн уусаар яваандаа байнга уудаг болдог. II їе шат: Архийг їргэлжлїїлэн ууснаар бие махбодь нь архийг улам ихээр шаарддаг болдог. Архи уух нь тухайн хїний амьдралын чухал хэсэг болдог. Архийг яаж олж уух вэ? гэдэгт хамаг анхаарал, хїчээ зориулдаг. Ажил сургуулиа тасалж эхэлдэг. Гэвч тэд єєрийгєє архичин болж байна гэдгээ хїлээн зєвшєєрдєггїй. III їе шат: Хамгийн эцсийн їе шат бєгєєд архийг хэтрїїлэн хэрэглэж байгаа нь тодорхой болно. Архи уух нь ямар ч хяналтгїй болдог. Бие махбодь нь архинд маш хїчтэй донтдог. Архи уухгїй бол бие болон сэтгэл санаа нь євдєж зовоодог. Гэр бїл найз нєхдєєсєє аль болохоор зугтаж амьдардаг болно.

АРХИНААС ТАТГАЛЗАХ ШАЛТГААНУУД
Архи хэрэглэдэг байсан олон хїн архинаас гарч байна. Бие махбодь болон сэтгэл зїйн хувьд архи хэрхэн хортой нєлєє їзїїлдэгийг ойлгосноор архийг бага хэрэглэдэг болсон. Олон залуучууд архигїй амьдралыг сонгож байна. Архинаас татгалзах шалтгаанууд:

  • Энэ бол хууль бус ажиллагаа: Монгол улсын бїх нутаг дэвсгэрт 21 нас хїрээгїй хїн архи хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг. Хуулинд захирагдсанаар таны болон бусдын аюулгїй байдал хангагдана.
  • Єєрийгєє завгїй байлгах: Єєрийгєє хєгжїїлэх, спортоор хичээллэх шинэ мэдээлэл олж мэдэх, найз нєхєддєє туслах гэх мэт аль болох завгїй байлгах хэрэгтэй.
  • Энэ бол баярлаж бахархмаар зїйл биш. Архи ууснаас болж, толгой болон гэдэс ходоод євддєг. Архи ууснаас болж ичгэвтэр їйлдэл хийж болох юм. Маш олон залуучууд архи уухгїйгээр хєгжилтэй байж чадна гэдгийг харуулж чадахгїй.
  • Архи хэзээ ч сайхан амтагдахгїй. Пиво болон дарс нь аятайхан їнэртдэггїй. Энэ їнэрийг мэдсэнээр иймэрхїї амттай зїйл уухыг хїсэн шунахгїй.
  • Архи нь асуудлыг шийдэх арга зам биш. Ихэнх залуучууд архи нь асуудлыг шийдэж чаддаггїй. Харин ч асуудлыг улам хурцатгадаг гэдийг ойлгодог.
  • Архи нь хэрэглэсэн хїнээ буруутай юм шиг болгохоос гадна бусдыг эвгїй байдалд оруулдаг. Ийм учраас олон хїн архинаас хол байхыг эрхэмлэдэг.

АРХИНААС ТАТГАЛЗАХ АРГУУД

  • Ямар нэг ур чадвар шаардсан зїйлийг хийх: Хєзрєєр э
  • Архигїй сан бїрдїїлэх: Архинаас татгалзах “Їгїй” гэж хэлэх бїртээ болон єєр ямар нэг хорт зуршлаас татгалзах їедээ тїїнээс хэмнэсэн мєнгєє хаа нэгтээ хадгалж болох бєгєєд їїнийгээ “Архигїй сан” гэж нэрлэж болно. Хэдэн сарын дараа хадгалсан мєнгєєрєє єєртєє бэлэг авах хэрэгтэй.
  • Архи хэрэглэдэггїй найз нєхєдтэйгєє цагийг їр бїтээлтэй хєгжилтэй єнгєрєєх. Архи уухын оронд спортоор хичээллэх, сагс, хєл бємбєг тоглох, бїжиглэх, зэргээр архигїйгээр цагийг їрр бїтээлтэй хєгжилтэй єнгєрєєж болно.
  • Сайн дураараа бусдад туслах: Хэн нэгэн хїнд туслаж сайн їйлс хийж, їїнийгээ харуулах боломж олгох бюу тэд ямар нэг сонирхууштай євєрмєц хєтєлбєр, тєсєл боловсруулах, компанит ажил зохион байгуулж болох юм. Мєн эмнэлэг болон сувилалын газруудад очиж, євчтэй хїмїїс болон ахмад настай хїмїїсийг асарч сувилан тэдэнд туслах санаачлага гаргаж болно.
  • Мэдээлэл дамжуулах: Єєрийн їеийнхэндээ болон єєрєєсєє дїї хїїхдїїд залууст архины хор холбогдлын талаар болон архинаас татгалзсанаар гарах ач тусын талаар ойлгуулах сурталчилгаа хийж болох юм.
  • Спортоор хичээллэх эсвэл баг бїрдїїлэх: Сагс, хєл бємбєлгийн баг бїрдїїлэх эдгээр спортоор хичээллэж, авъяас чадвараа хєгжїїлэх хэрэгтэй.

Архидан согтууралтын єнєєгийн байдал
Монгол Улсын їндэсний аюулгїй байдал гэж Монгол Улсын їндэсний язгуур ашиг сонирхолыг хангах гадаад, дотоод таатай нєхцєл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. Їндэсний аюулгїй байдлын бїтэцэд хїн ам, удмын сангийн аюулгїй байдал хамаарагддаг. Тэгвэл МЦ-ын ЇБА-ын дотоодын аюул гэж хэлэхэд хїрээд байгаа архидан согтууралтын явдал хамгаас чухал байна. Сїїлийн хэдэн арван жил согтууруулах ундааны хэрэглээ хєгжингїй орнуудад буурч, харин хєгжиж буй орнуудад нэмэгдэн дэлхийн хэмжээнд жил бїр 1.8 сая хїн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байгаа нь євчин, эмгэгийн улмаас нас барсан нийт тохиолдлын 3.2 %-ийг эзэлж байна.
Архидан согтуурснаас болж хїмїїс нэг нь нєгєєгийнхєє амь насыг бїрэлгэж, цаашилбал эхнэр нь нєхєрєє, нєхєр нь їр хїїхэд, эхнэрээ, ах дїїс нэгнийгээ, мєн автомашин согтуугаар жолоодож яваад єєрийнхєє болоод бусдын амь насыг хохироох, дээрэм танхай, хїчирхийлэл, хїчингийн гээд олон гэмт хэрэг гарахын эх їїсвэр нь болж байна. Эцсийн эцэст энэ бїхний ард харуусал, хагацлын нулимс л байдаг. Їїнийг дараах статистик мэдээллїїдээс бодитой харж болно.

Архидалт ба гэмт хэрэг
2007 оны 1-р сард цагдаагийн байгууллагад 1831 гэмт хэрэг бїртгэгдэн, хэтэртлээ ууж согтуурсан 14 673 хїн эрїїлжїїлэгдэж, хэв журам зєрчсєн 1326 хїн шїїхийн журмаар баривчлагдсан нь урд оны мєн їеэс гэмт хэрэг 45.3% -аар нэмэгдэн, эрїїлжїїлэгдсэн баривчлагдсэн хїний тоо 11.9-23.6% хувиар єссєн дїн гарав. Энэ нь улсын хэмжээний эрїїгийн болон хэв журмын нєхцєл байдал улам хїндэрч байгааг харуулж байна. Ийм огцом єсєлт сїїлийн 10 гаруй жилд болж байгаагїй юм байна. Хамгийн ойрын жишээ бол сая єргєн дэлгэр тэмдэглэж єнгєрїїлсэн шинэ жилийн баярын єдрїїд юм. Шинэ жилийн єдрїїдээр золгїй байдлаар 35 хїн золгїй байдлаар нас барсан байна. 2005 онд согтуугаар хїнийг санаатай алсан – 183, холбогдогч нь 194 байсан бол 2006 онд хїнийг санаатай алсан хэрэг – 199, холбогдогч нь 217 байна. (Гэхдээ сїїлийн арваад жил гэмт хэрэг, согтуугаар їйлдсэн гэмт хэрэгийн тоо манай улсад маш ихээр єссєн учир дээрх тоо тийм ч бага тоо биш юм.) Нийт гэмт хэрэгт холбогдогсдын 30.6% нь архидан согтууралтай холбоотой юм.

Архидалт ба эрїїл мэнд
Архидан согтуурсны улмаас эрїїл мэндийн хохирол жилээс жилд нэмэгдэж, халдварт бус євчин, осол гэмтэл, хїн амын євчлєл, нас баралтын зонхилох шалтгаан болж байна. 1995 оноос хойш хїн амын нас баралтын шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны євчин, хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт тогтмол эхний байруудыг эзэлж жил ирэх тутам эдгээр євчний улмаас нас барсан хїний тоо нэмэгдсээр байна. 2005 оны байдлаар хїн амын нас баралтын тэргїїлэх 5 шалтгаанд
1. Зїрх, судасны тогтолцооны євчин (10 000 хїн амд 23.25 )
2. Хавдар (10 000 хїн амд 11.45)
3. Осол, гэмтэл, хордлогын шалтгаант їр дагавар (10 000 хїн амд 10.08)
4. Хоол боловсруулах эрхтний євчлєл (10 000 хїн амд 4.90)
5. Амьсгалын тогтолцооны эмгэг (10 000 хїн амд 2.74) орж байна.
Хїн амын нас баралтын тївшин 10 000 эрэгтэй хїн амд 76.6, 10 000 эмэгтэй хїн амд 46.2 ногдож байна. Тухайлбал сїїлийн 10 жилд зїрх судасны эмгэгээр нас барах явдал 4-5 дахин нэмэгдэж, хїн амын нас баралтын шалтгааны дотор 1-рт , хавдар 2 дугаарт орох болж, нас барж байгаа нь 6 хїн тутмын нэг нь хавдар євчний улмаас эндэх боллоо. Хавдрын бїтцэнд элэг, ходоод, улаан хоолойн хавдар зонхилж, нийт хавдрын 60 гаруй хувийг эзэлж байна. Цусны эргэлтийн тогтолцооны євчний улмаас жил бїр 5500-6000 хїн буюу 3 хїний нэг нас барж байгаа бєгєєд хїн амын нас баралтын тэргїїлэх шалтгаан болсон хэвээр байна.
Хорт хавдрын євчлєл нас баралт сїїлийн 10 жилд нэмэгдэж, хїн амын нас баралтын 2 дахь тэргїїлэх шалтгаан болсоор байна. 2005 оны байдлаар хавдрын нас баралт 10 000 эрэгтэй хїн амд 13.03, 10 000 эмэгтэй хїн амд 10.08 ногдож байна. Эрэгтэйчїїдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, тїрїї булчирхайн хавдар, эмэгтэйчїїдийн дунд элэг, умайн хїзїї, ходоод, улаан хоолой, уушгины ємєн хавдрын нас баралтын тэргїїлэх 5 шалтгаан болж байна. Осол гэмтэл, хордлого, гадны шалтгаант євчний улмаас нас барах тохиолдол сїїлийн жилїїдэд эрс нэмэгдэж, 1990 онд нас баралтын 5-рт, 1994 онд 4-дїгээрт байсан бол 2000 оноос хойш тогтмол 3 дахь шалтгаан болж байна. Зєвхєн 2005 оны байдлаар осол, гэмтлийн улмаас гарсан нийт нас баралтын 52.5% нь согтуугаар осолд єртєн нас барсан тохиолдол байна.
Гэмтэл Согог Сэргээн Засах Клиникийн Эмнэлэгийн 2006 оны 12 сарын 20-аас 2007 оны 01 сарын 10 хоорондох статистик тоо баримтаас харахад 2959 хїн бэртэж гэмтэж ирсэнээс архи согтууруулах ундааны улмаас 373 (12.6%) гэмтэж ирсэн байна. Энэ нь бусад жирийн єдрїїдтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн байна. Хордлогын яаралтай тусламжийн їндэсний тєвд 2006 онд 499 хїн гїн хордлогонд орж ирсэнээс архины шалтгаантай 79 (15.8%) хїн ирсэн байна. 16 хордлогын улмаас нас барсанаас архины гїн хордлогын шалтгаантайгаар 2 хїн нас баржээ. Єнгєрсєн шинэ жилийн баярын єдрїїдэд 11 хїн архины гїн хордлогонд орж ирсэн бєгєєд эдгээрээс 2 хїн нас барсан байна.

Дэлхий дахинаа…
Архидан согтуурсны улмаас хордох, архинд донтох євчтэй болохос гадна зїрхний титэм судасны євчин, тархинд цус харвах, чихрийн шижин зэрэг 60 гаруй євчин архидалттай ямар нэг хэмжээгээр холбоотой їїсч даамжирч байгаагийн дотор элэгний хавдар, эпилепси болон осол гэмтэл, санаатайгаар хїний эрїїл мэнд, амь насанд аюул учруулж байгаа тохиолдлын 20-30% нь архидалтаас їїдэлтэй байна гэж Дэлхийн Эрїїл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ тооцолжээ. Тєр засгаас архидан согтуурахтай тэмцэх, тїїнээс урьдчилан сэргийлэх асуудлыг анхааралдаа авч Їндэсний аюулгїй байдлын їзэл баримтлал, Эрїїгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гаалийн болон гаалийн тарифын тухай хууль, Стандартчилал, тохирлын їнэлгээний тухай болон бусад хуулиудаар тус тус зохицуулж байгаагийн дээр эдгээр хуулийг хэрэгжїїлэх чиглэлээр гарсан Засгийн газрын тогтоол, тєрийн захиргааны тєв болон орон нутгийн байгууллагын тушаал, шийдвэр гээд бїхэл бїтэн хууль эрх зїйн орчин бїрджээ. Гэвч эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтын чанар, їр нєлєє хангалтгїй, хил гааль, мэргэжлийн хяналт, хуулийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу байгаагаас архидалт, тїїнээс їїдэн гарах хор хохирлын хэмжээ буурахгїй, харин ч нэмэгдсээр байна.
Согтууруулах ундаанд тавих хяналтыг татвар, їнийн бодлогоор зохицуулах явдал хангалтгїй, їйлдвэрлэл эрхлэх зєвшєєрлийг хавтгайруулан олгож, согтууруулах ундааг ямар ч зєвшєєрєлгїйгээр импортлох болсноос согтууруулах ундааны їйлдвэрлэл, импорт нэмэгдэж, чанарын шаардлага хангахгїй согтууруулах ундааны худалдаа, їйлчилгээ, зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх їйл ажиллагаанд тавих хяналт сул, хууль зєрчигчдєд авах арга хэмжээ їр нєлєє муутай, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах тєсєв, хєрєнгє дутагдалтай, хор хєнєєл, архидан согтуурахаас сэргийлэх талаар олон нийт, ялангуяа хїїхэд єсвєр їеийнхний мэдлэг муу, архинд донтох євчнийг эрт илрїїлэх, хяналт тавих нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж їйлчилгээ байхгїй байна. Архи согтууруулах ундааг ихээр хэрэглэж байгаа хэрэглэгчдийн тоо улам бїр єссєєр байна. Энэ бїхэн нь бидний хэлээд яриад бичээд байдаг Їндэсний аюулгїй байдалд аюулын харанга дэлдэж байна. Монгол Улсын їндэсний аюулгїй язгуур ашиг сонирхолд Монголын ард тїмэн, соёл иргэншил оршин тогтнодог.

Сурталчилгаа