Архи, тамхи судас нарийсах, хатуурах гол нєлєєлдєг хvчин зvйлс.

Posted on 2007/12/01

0



П.Н.Шастины нэрэмжит клиникийн тєв эмнэлгийн Ангиографийн (судсан дотуурхи мэс заслын) оношлогоо, эмчилгээний тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор З.ЛХАГВАСYРЭН зєвлєж байна.

-Судас хатуурахад чухам юу нєлєєлдєг гэж Та vздэг вэ?

-Судасны хатууралтай холбоотой євчин vvсэхэд нєлєєлєх хvчин зvйлvvд бий. Yvнийг сайн ойлгож, євчнєєс урьдчилан сэргийлэхийн тулд хорт зуршлуудаа хаях ёстой. Судас бєглєрєхєд тамхи хамгийн их нєлєєлдєг. Гарын судасны цусан хангамж нь хаагдсан хvмvvст судалгаа хийхэд 30-40 жил тамхи татсан хvмvvс байдаг юм. Зvрхний титэм судас нь нарийсч, цусан хангамж хаагдсан хvн мєн л олон жил тамхи татсан байдаг. Архи, тамхи судас нарийсах, хатуурах гол нєлєєлдєг хvчин зvйлс. Мєн давс, саахар, єєх тосыг хэлж болно. Саахарын євчтэй хvмvvс судас хатуурах євчинд илvv єртємтгий байдаг. Зvрхний ишеми болоход стрессийн нєлєє бас их. Тиймээс ажил, амьдралын орчныг зохицуулж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Мєн аль болох ханасан єєх тос, ялангуяа сvvлний тос хэрэглэж байхад сайн гэдэг. Судас хатуурлын євчин сvvлийн vед залуужих хандлагатай байгаа нь эмч нарын санааг зовоож байна.

-Хагарсан судсыг яах ёстой вэ. Уг нь эмчлvvлэх ёстой юу. Судас хагарах нь хожим ямар vр дагавартай вэ?

-Хєл, гарын судсан дээр хагарах нь элбэг тохиолддог л доо. Судас хагарч, хєхрєєд гайгvй болчихлоо гэдэг. Энэ нь хураагуур судасны євчинтэй холбоотой. Энэ нь хєлийн хураагуур судас гvн судсандаа нєлєєлєх гэж байгаагийн шинж учраас vvнийг нарийн мэргэжлийн эмчид vзvvлж зєвлєгєє авах шаардлагатай.

-Танайд эмчлvvлсэн хvмvvс хєл, гаргvй болох аюулаас аврагдсан гэж ярьсан. Ийм эмчилгээ олныг хийдэг vv?

-Хєл, гарын нь судас бєглєрч, цусан хангамж нь гvйхгvй болсноос гар, хєлєє тайруулах шахсан хvмvvс бидэнд ирж, vзvvлээд эмчлvvлдэг юм. Ийм эмчилгээ цєєнгvй хvнд хийсэн.

Сvvлийн vед судас бєглєрєх, нарийсах энэ євчин захын судсанд илvvтэй тохиолдож байна. Аравдугаар сард Булган аймгийн Могод сумаас 60 настай нэг хvн ирсэн. Євчний улмаас зvvн гарын цусан хангамж нь явагдахгvй, даралт, пульс нь мэдэгдэхгvй болсноос хойш зургаан сарын дараа ирж vзvvлсэн. Бид судсан дотуур оношлогоо хийхэд зvvн гарын бугалганых нь цус тараадаг судас нь гол судаснаас гардаг хэсэг дээрээ бєглєрсєн байсан. Тvvнийг нь бид хугацаа алдаагvй дээр нь дотроос нь сэтгэж, онгойлгоод, буцааж агшаахгvйн тулд судсан дотуур нь тємєр судсан хиймэл хана тавьж єгсєн. Тэр хvний цусны урсгал нь сайжирч, эмчилгээ амжилттай болсон.

Ийм зовиуртай єєр нэг эмэгтэй ирсэн. Тэр хvний зvvн хєл нь хєрдєг байсан юм билээ. Цус нь гvйхээ больсон, ялангуяа зvvн талын нь судас 90 хувь нарийсч бєглєрсєн, ердєє 10 хувийн л цусны урсгал явж байсан. Бид хоёр см орчим судас бєглєрсєн байсныг онгойлгоод, торон хиймэл судас дотор нь хийж єгсєн. Нєгєє тал нь мєн 50 орчим хувь нарийссан байсан. Цаашид торон судас тавина. Ийм зовиуртай хэд хэдэн хvнд бид судсыг нь тэлэх эмчилгээ хийсэн. Тэд бvгд л олон жил тамхи татсан хvмvvс байв. Энэ нь аажим явцтай, аажмаар єєрчлєлт єгдєг учраас євчтєнд зовиур багатай, гэхдээ гэнэт хvндрэл єгдєг.

Yvнийг урьдчилан яаж мэдэж болох вэ?

-Хєл, гарын vзvvр шууд харлаад, цус нь хэт єтгєн болдог. Олон жил судас хатуурлын шатанд явсан хvмvvс судасны бєглєрєл, судасны ханын хатуурал vvсч, судсан доторхи тромб, бvлэн, судасны хатуурлын бляшкууд буюу товруунууд тасраад, мєч гарын судаснууд огцом бєглєрснєєс ийм євчин vvсдэг. Судасны хурц хvндрэлийн шинжтэй євчин учраас даруй оношлуулж, онгойлгох арга хэмжээ авахгvй бол хєл, гараа тайруулах аюултай

Сурталчилгаа