Яндаж болдоггүй далай шиг Яасан баян нутаг вэ?Ямар…

Posted on 2007/12/01

0



(Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн дэргэдэх)
1969 онд байгуулагдсан. Монгол нутгаас олдсон хvдэр, ашигт малтмал, єнгєт эрдэнийн чулуу, ховор эрдсийн дээж зэрэг 3000 орчим vзмэр материалыг дэлгэн vзvvлж байна. Монголын геологийн судалгаа, уул уурхайн vйлдвэрлэлийн тvvхийг харуулсан материалууд бий. Сан хємрєгтєє 4000 орчим материалтай ба эрдэм шинжилгээний судалгаа явуулж, тєсєл хэрэгжvvлж, сургалт, сурталчилгаа явуулж байна.

Монголын нутаг дэвсгэрийн геологийн хөгжлийн түүхийн 3 тэрбум гаруй жилийн туршид газар хөдлөх галт уул дэлбэрэх, далай тэнгис нөмрөх хийгээд татран зайлж уул нурууд бий болох зэрэг үзэгдэл, үйл явц өрнөсөөр ирсний үр дүнд газрын гүний өвөрмөц тогтоц бий болж байгалийн олон янзын хэв шинжит төрх бүрэлдэн, эрдэс хүдрийн баялаг ихээр хуралдан тогтжээ.

Одоо Монгол улсын нийт нутгаар 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 6000 гаруй орд илрэлт газрууд мэдэгдээд байна.

Музей нь геологийн, ашигт малтмалын, эрдсийн хэмээх 3 хэсэгтэй.

Геологийн хэсэгт Монгол орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, бүтцийн өвөрмөц онцлогийг чулуун материалаар харуулсан ба хамгийн эртний настай чулуулгаас эхлээд газрын гүний үүсэлтэй боржин, эртний галт уулсын чулуулаг, занар, толигор, шохойн чулуулаг, өнгөрсөн эрин галавын үед далай тэнгисийн уснаа цэцэглэж байсан амьтан ургамлын чулуужсан хэв дүрс бүхий чулуулгийн зүйлийг үзэж болно.

Ашигт малтмалын хэсэгт манай орны түлш эрчим хүчний үйлдвэрийн эрдэс түүхий эд болох чулуун нүүрс, газрын тос зэрэг шатах ашигт малтмал, төрөл бүрийн металлын хүдэр, металл бус ашигт малтмал, үйлдвэрлэл техникийн болон барилгын материал болдог эрдэс чулуулаг, өнгөт эрдэнийн чулууны төрөл зүйлсийн дээж үзмэрийг дэлгэн харуулсан.

Металл ашигт малтмалаас: алт мөнгө, цагаан алтны эрдэс, хүдэр орд газрын байршил, нөөц баялгийг харуулна. Төмөрлөгийн үйлдвэрийн эрдэс түүхий эд: төмөр, мангаан, хромын хүдэр, зэс, молибден, хар тугалга, цайрын хүдрийн дээжис, вольфрам, цагаан тугалга, лити, берилли, ховор шорооны төмөрлөгийн хүдэр, эрдсийн дээжийг үзэж болно.

Ялангуяа Эрдэнэтийн овооны зэс-молибдений ордын тогтоц, хүдрийн төрөл зүйл, байгалийн аранжин зэс, болон хүдрийг баяжуулан гаргаж авдаг зэс, молибдений хүдрийн баяжмал бүрэн бий. Ховд голын цахир судлын дотор ургасан вольфрамитийн талстууд, Баянмодны шижирмэг ордын цагаан тугалганы хүдэр болох касситеритийн том талст ууд зэрэг сонирхолтой дээжис үзмэрт тавигдсан байна.

Металл бус ашигт малтмал Монголд ихээхэн тохиолдоно. Эдний дотор үйлдвэрлэл техникийн эрдэс түүхий эдэд хамаарах цахир, болор, хээрийн жонш, гантиг, шөрмөсөн чулуу, гөлтгөнө, бал чулуу, гялтгануурын дээж, талст тогтоц чухал байр эзэлнэ. Химийн аж үйлдвэрийн эрдэс түүхий эд: давс, бөрзөн чулуу, фосфорын хүдэр, өнгө өнгийн хайлуур жонш музейн үзмэрт тавигдсан.

Монголчуудын уламжлалт өнгөт эрдэнийн чулуунд орох мана гартаам, молор, болор эрдэнэ, биндэръяа, анар, чүнчигноров, хаш мэтийн гоёл чимэг-лэлийн чулууны дээжис, урлаг сийлбэр, барилгын өнгөлгөөний чулуу, мөн эрдсийн ховор сонин тогтоцыг үзмэрт харуулсан байна. Болор цахирын эрдэс, хайлуур жоншны хүдрийн баялаг цуглуулгыг энд үзэж болно.

Эрдсийн хэсэгт Монгол орноо мэдэгдсэн бүх төрлийн эрдсийн зүйлүүдийг найрлага бүтцийн шинжээр нь ангилан бүлэглэж үзүүлсэн болно. Алт, мөнгө, цагаан алт, бал чулуу мэтийн дан элементийн эрдэс, зэс, хар тугалга, цайрын хүхэрлэг нэгдэл, силикат эрдсийн ангид хамаарах хээрийн жонш, болор, молор, берилл, турмалин гялтгануурын талст эрдэс, байгальд бүрэлдсэн сульфат, фосфат, карбонат, галоид эрдсүүдийг харуулна.

Ховор эрдсийн дээж, сонин олдвор, мөн Монголд анх удаа нээгдэж судлагдсан шинэ эрдэс: армстронгит, монголитийн дээж болон шинэ нэрийн онгонит хэмээх чулуулгийн дээж нь үзмэрт бий. Мөн Монголын уламжлалт ардын эмнэлэгт хэрэглэж ирсэн эрдсийн төрөл зүйлүүдийг үзэж болно. Зарим солирын дээжийг харуулж байна.

Байгальд бүрэлдэн тогтсон усан ба утаат болорын том талстууд, флюоритын талст, олон өнгийн судалтсан тогтоц, гялтгануурын том хуудаслаг талст, анарын том бөөрөнхий талст бүрдэл, өнөө үед биелэн тогтсон эрдэс, мөн эрдэс чулуулаг, өнгөт эрдэнийн чулууны хэрэгцээ ач холбогдлыг үзүүлсэн буй.

Одоо манай музей Монголын бүх хязгаар нутаг, орд газруудаас цуглуулсан эрдэс, хүдэр, чулуулгийн зүйл, монголын геологийн судалгаа, уул уурхайн үйлдвэр-лэлийн түүхийг харуулсан музейн фондын 4000 орчим материалтай болоод байна.

Музейд эрдэс хүдрийн гарал үүслийн судалгаа, байгаль хамгааллын минералогийн асуудал, музей судлал болон геологи минералогийн ухааны арга зүйн судлагаа явуулж Музейн эрдэм шинжил-гээний бүтээлийг 1971 оноос хойш хэвлэн гаргаж ирэв.

Музейгээс эрхлэн эх орны эрдэс баялгийг цуглуулан бүрэлдүүлэх, судалгаа хийж эрдэм шинжилгээний ажил явуулах, эрдэс баялгийн судалгааны төсөл хэрэгжүүлэх, геологи-минералогийн чиглэлийн сургалтын ажил, сурталчилгаа, үзвэр үйлчилгээний ажил явуулж байна.