Яг иймэрхvv маягаар явсаар арван жилийн дараа гэхэд Улаанбаатар хотод эрлийз, хурлийз хvvхдvvдээр дvvрэх байх.

Posted on 2007/12/08

0



-Хууль бусаар ажиллаж, амьдарч байсан 99 хятад иргэнийг албадан нутаг буцаав-
Хєвєнтэй ємд, цамц ємссєн, бєєвийсєн 100 орчим Хятад иргэд нvднээ туслаа. Тэд дор бvрнээ багахан хэмжээний ачаа бараа зэхсэн, хир буртагтаа баригдсан байх юм.

Эдгээр хятад иргэд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн алба, ТЕГ, Хил хамгаалах ерєнхий газар хамтран гадаад иргэдийг тоолох тооллогод єртєж эх орон руугаа ачигдаж байгаа нь энэ. Оршин суух визийн зєвшєєрєлгvй болон бичиг баримтын зєрчилтэй байсан дээрх иргэдийг єнгєрсєн баасан гарагт албадан нутаг буцаалаа.

“Ару”, “Лишин”, “Vйлс констракшн”, “Редтристар” зэрэг барилгын компани дээр ажиллаж байсан 82, хувиараа оршин сууж байсан 17 хятад иргэн уг тооллогын vеэр баригдсан байна.
Албадан нутаг буцаж байгаа дээрх 99 иргэн манай улсаас гарах хvсэлгvй байгаа нь илт. Арга ч vгvй биз. Бидний хийх ёстой ажлыг тэд хийж, цэцэг цэврvv шиг охидыг тэд “тасалж”, мєнгєний ихийг бас л хятадууд авч байна шvv дээ єнєєдєр. Нийслэлд их бvтээн байгуулалтын ажил ид єрнєж хаа сайгvй байшин барилгууд сvндэрлэнэ. Харин энэ бvхний цаана саар зvйл хурсаар


Барилга дээр ажиллаж байгаа хятадуудын даврал хэрээс хэтэрч монголчууд нутагтаа боол мэт ажиллах энvvхэнд. Хятад ажилчид нь тамхи уугиулан, пиво шимэнгээ хvvхэн тэвэрсэн шиг байхад монголчууд борви бохис хийлгvй ажиллаж байгааг vндсэрхэг vзэлтэй залуус тэвчилгvй хэвлэлийн бага хурал зарлан олон нийтэд зарлаж байсан удаатай.

>Цааш унших……<Єнгєрсєн онд гадаадын иргэн гэмт хэрэгт холбогдсон байдлыг авч vзвэл хятадууд дийлэнх хувийг эзэлжээ. Сvvлийн гурван жилд л гэхэд 122 хятад иргэн гэмт хэрэг vйлдсэн гэсэн судалгаа байдаг юм байна. Эдгээр хvмvvсийн vйлдэж байгаа гэмт хэргийг ангилахад бусдын бие махбодид гэмтэл учруулах, хилээр хууль бус эд зvйлс оруулж ирэх зэрэг гэмт хэрэгт холбогддог аж.

Тvvнчлэн монгол иргэдийн эрх ашгийг зєрчсєн гэмт хэрэгт их ордог байна. Хятадын хєрєнгє оруулалттай vйлдвэрvvдэд ажиллаж байсан, ажиллаж байгаа иргэд ямар нэгэн шахалт, дарамтад ордог. Сэтгэл тайван, дарамт шахалтгvй хятадын vйлдвэрт ажиллаж байгаа хvн бараг байхгvй гэхэд хилсдэхгvй. Энэ байдал нь манайд vйлчилж байгаа бас нэгэн бичигдээгvй хуулиудын нэг. Vvнд хариуцлага тооцдог байгууллага, хvн байдаг эсэхийг мэдэх хvн гарын арван хуруунд л багтах биз.

Єнєєдрийн байдлаар, 30 хvртэлх хоногийн хугацаатай оршин суух албан ёсны зєвшєєрєлтэй 9000 гаруй хятад иргэн байдаг юм байна. Харин оршин суух зєвшєєрлийн хугацаа нь дууссан, хууль бусаар амьдарч байгаа хэчнээн хятад иргэн нийслэлд байгааг хэлэх боломжгvй гэнэ. Манай улсын зарим аймгуудад гадаадын иргэд олноор тєвлєрсєн байдаг гэнэ. Тухайлбал, Дорнод аймагт 3429, Орхонд 955, Говь-Алтайд 704 хvн тvр болон байнга оршин суудаг байх жишээтэй. Харин нийслэл хотод хамгийн их буюу 20219 гадаад иргэн байдаг ажээ.

Улсын хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн тоог мэдээж урд хєршийнхєн маань тэргvvлж байгааг статистик тоо баримтаас харж болох нь. Єнгєрсєн 2006 оны эхний улиралд 58662 Хятад иргэн орж ирсэн бол энэ оны эхний улиралд 83379 болж єсчээ. Мєн манай улсыг зорих иргэдийн хоёр дугаарт хойд хєршийнхєн ордог юм байна. Єнгєрсєн онд 28855 хvн ирсэн бол энэ онд 41784 болж єсчээ.

Дээрх тоо баримтаас харахад нийслэлд хятадууд vvрлэчихсэн байгаа нь тодорхой байх. Vvрлээд зогсохгvй “єндєглєж&#8221; байгаад сэтгэл эмзэглэмээр. Яг иймэрхvv маягаар явсаар арван жилийн дараа гэхэд Улаанбаатар хотод эрлийз, хурлийз хvvхдvvдээр дvvрэх байх. Ийн таамаглаж байгаа нь ч тохиолдлынх биш. Манай охид єєрсдєє очиж хятадуудад биеэ тушаадаг талаар албаны эх сурвалж хэлж байсан. Vvнд ч нэг их цочирдох хvн бараг байхгvй. Таваас 20 мянган тєгрєгийн ханштай охид маань ханшаа улам унагаж, биеэ хєсєр хаяах нь элбэгшиж. Зарим нь ганц таваг хоолны мєнгєєр биеэ vнэлдэг болсон нь бараг батлагдаагvй хууль гэлтэй.

Зєвхєн нийслэлд энэ асуудал гараад байгаа гэвэл єрєєсгєл ойлголт болно. Орхон аймгийг хятадууд эзэгнээд, дураараа дургиж, дунд чємгєєрєє жиргэнэ, гэгч болоод байгааг нутгийн иргэд нь ярих юм билээ. Охид хvvхнvvд нь тєдийгvй газар нутаг нь ч тэднийх болсон юм байх. Нутгийн иргэдийн ярих болон тус аймагт тухлаад байгаа хятад иргэдийн тоо тєвєггvйхэн хэлээд єгнє.

Хятад иргэдийн хийж бvтээж байгаа зvйл олон боловч тэдний сvйтгэж, хордуулж байгаа зvйл тоймгvй болсны жишээ эхнээсээ илрээд байгаа. Дархан-Уул, Ємнєговь, Дорнод, Сvхбаатар, Тєв зэрэг аймгийн зарим сумд химийн онцгой хорт бодис болох цианит, мєнгєн усанд хордоод байгаа. Гэхдээ одоогоор тогтоочихоод байгааг нь нэрлээд байгаа ч єдєр ирэх бvр химийн хорт бодисонд хордсон аймаг, сумдын тоо олширсоор л байна. Vvний цаана хэчнээн аймаг, сум хордоод байгааг хэн ч мэдэхгvй. Гаж хєгжилтэй хvvхэд, чих, сvvлгvй мал тєрж монголчуудыг айлгаад байгаа. Энэ бол зєвхєн ганцхан нь гэж бодохоор аймаар…

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Advertisements