1911 оны 12 дугаар сарын 29-ны єдєр Монгол улс Манжaaс хараат байхаа больсноо албан ёсоор тунхаглан…

Posted on 2007/12/23

0



Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хїрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргїїлэх ажилтан, Тїїхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайханы “Андууд”-д өгсөн ярилцлагыг толилуулж байна.

Асуулт: 2007 оны 8 дугаар сарын 16-ны єдрийн УИХ-ын хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт єдрїїдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бїрийн 12 дугаар сарын 29-ны єдрийг їндэсний эрх чєлєєний єдєр болгож тэмдэглэхээр боллоо. Зарим хїмїїс бас нэг амралтын єдєр нэмэгдлээ гэж бодож байх шиг байна?

О.Б: Тиймээ, УИХ-аас тун ач холбогдол бїхий шийдвэр гаргалаа хэмээн би талархаж байна. Учир нь энэ єдєр бол амралтын єдєр бус харин бїх нийтээр тэмдэглэх їндэсний тусгаар тогтнолын єдєртэй боллоо хэмээн їзэх учиртай. Монголын тїїх, їндэсний уламжлал, зан заншил, соёлоо хадгалж хойч їедээ євлїїлэхэд дэмжлэг болох тїїхэн шийдвэр хэмээн би судлаачийн хувьд їзэж байна. Эл тїїхэн шийдвэр гаргахад Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр гуай уг хуулийн тєслийг санаачлан єргєн барьж, тїїний зєвлєх, доктор Я.Долгоржав гуай ихээхэн хїчин зїтгэл гаргасанд гїнээс талархаж байна. Їндэсний тусгаар тогтнолын єдєр, бїр тодруулбал їндэсний эрх чєлєєний єдєр гэж хуульд заасан байсан.

Асуулт: Энэ єдєр чухам юу болсон юм бэ? О.Б: 1911 оны 12 дугаар сарын 29-ны єдєр Монгол улс Манж гїрнээс хараат байхаа больсноо албан ёсоор тунхаглан, Монгол тусгаар тогтнон бие дааж орших больсноо дэлхий дахинд зарласан єдєр юм. Энэ єдєр “Монгол Улсын тулгур тєрийг нээн, тусгай улс байгуулж, бїхний багш Богд Жавзандамба ламтныг Улсын эзэн хаанд єргємжлєн, Эрдэнийн их сууринд суулгаж, шашин тєрийн бїрэн эрхийг хослон бариулж, улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо єргєгдсєн гэж нэрийдэж, Их Хїрээг улсын тєв нийслэл болгон, дотоод, гадаад, цэрэг, сан, шїїх таван яамыг байгуулж, засгийн хэргийг хуваан шийтгїїлсэн” хэмээн Магсар хурц, манжич Дэндэв нар бичсэн байгаа. Богд Жавзандамба хутагт Монгол Улсын хаан эзнээр суугаад буулгасан зарлигтаа Монголын тєрийн їндсэн таван яамыг байгуулж, сайд нарыг тохоон томилсон, мєн їїний зэрэгцээ монгол хїн бїрт энэхїї тусгаар тогтносны хишгийг хїртээсэн байдаг. Їнэндээ энэ єдєр монгол хїний нар гийсэн єдєр байлаа хэмээн настан буурлууд хуучилдаг.Їндэсний хувьсгалын дээд їр дїн нь їндэсний тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, тєр улсаа тєвхнїїлэн байгуулах явдал билээ. Иймээс Монголын 1911 оны їндэсний хувьсгалын оргил цаг Монгол тулгур тєрєє сэргээн байгуулж, тунхагласан тєрийн их ёслол болсон єдєр юм. Асуулт: Монголд болсон эл їйл явдлын талаар дэлхий дахин бараг мэдэхгїй байсан юм биш її? О.Б: Тэгэж хэлбэл алдас болно байхаа. Би зарим нэг баримт хэлье. Шинээр тогтсон Монгол улсыг тунхаглан зарласан тєрийн их ёслолын талаар тухайн їеийн дэлхийн хэвлэлїїд юу хэмээн бичсэнийг їзэх аваас, Манжуурт Харбин хотноо хэвлэгдэж байсан «Харбинский вестник» сонин 1912 оны 1 дїгээр сарын 1 ний дугаартаа: «Хутагт хаан ширээнд залран суух ёслол их олон хар шар монголчууд цугларч баяр баясгалантай байдлын дунд боллоо» хэмээн тэмдэглэжээ. Харин Оросын Петербургийн «Речь» хэмээх сонинд «Єнєєдєр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон єргємжилснєєр Манж Чин улсаас Монголын хараат байсан їе нэгэнт эцэс боллоо» гэж бичсэн бол «Санкт Петербургские ведомости» сонин «Хїрээний хутагт, шашны толгойлогч їндсэнийхээ шашин тєрийн тусгаар тогтнолыг илэрхийлэгч нь боллоо» гэжээ. Мєн Оросын «Новое время» сонин «Монголд газар сайгїй … их баяр ёслол болж байна. 12 дугаар сарын 16 нд (12 дугаар сарын 29 – О.Б) Монголын єнцєг булан бїхэнд даншиг єргєж ёслол хийхээр зарлав. Амьтан алахыг цаазлав. Ордны сайдууд ба бусад тїшмэд монгол їндсэний дээл ємс гэж зарлиг буулгав» гэж нэгэн дугаартаа тэмдэглэжээ. Английн «Таймс» сонин энэ їйл явдлын талаар бичихдээ: «Ази тивд Монгол улс шинээр тєрж гарсан буюу бїр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо» хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Харин Оросын Кульганек И., В.Жуков зэрэг эрдэмтэд “1911 онд Монголд тусгаар тогтносон улс байгуулагдсаны їр дїн болж, Орос орон єєрийн хєрш Монголтой шинэ харилцаа їїсгэн байгуулсан нь ХХ зууны нэг ололт юм” гэсэн буюу “Монголд 1911 онд тусгаар тогтносон улс байгуулагдсан явдал нь тус бїс нутагт олон улсын шинэ нєхцєл байдлыг тодорхойлох болсон юм” хэмээн дїгнэсэн байдаг. Тєв Азийн нутгаар аялагч агуу их Н.Рерихийн хїї Юрий Николаевич Рерих Европ, Америкийн их сургуулиудад уншихаар 1929 онд Урусватид бэлтгэсэн “Монгол: Эзлэн тїрэмгийлэгчдийн зам” нэртэй лекц бичиж, тїїндээ “1911 оны 11 дїгээр сарын 18 -нд Богд гэгээний ордонд Монгол ноёдын хуралдаан дээр улс орныхоо тусгаар тогтнолыг баяр ёслолын байдалтай тунхаглажээ. Энэхїї тэмдэглэлт єдрєєс эхлэн монголын тал нутгаар элч нар тусгаар тогтнолын тухай мэдээ дуулгаж, улс орныхоо тєлєє тэмцэхээр цэрэг элсїїлэх болсон тухай зарлигийг хїргэхээр давхилдах болжээ… 1911 оны 12 дугаар сарын 15 нд Наймдугаар Жавзандамба хутагт Монгол улсын Олноо єргєгдсєн хэмээх цол бїхий хаанаар єргємжлєгдєж, Єргєє хааны нийслэл болж, Богд гэгээний шар туг тїїний ордоны дээр намирах болов. Монголын тїїхийн энэ цаг мєчид єнгєрсєн цагийн агуу удирдагчдаа санагалзан Их Монгол Улсыг байгуулах хїсэл євєрлєсєн хїмїїс бий болов. Монголын бїхий л тал нутгаар аль хэдийн мартагдсан дайчин дуунууд дахин цуурайтаж эхлэв” хэмээн тэмдэглэсэн байна. Хорьдугаар зууны эхээр тєрєн гарсан бие даасан анхны улсуудын нэгэн болох Монгол улс тусгаар тогтнолоо олж тунхаглан зарласан нь дэлхийн хэвлэлд ийнхїї баримттайгаар їлдсэн байна. Монгол тусгаар тогтнолоо зарласнаас їїдэн Япон, Орос, Хятад, Англи зэрэг гадаадын их гїрнїїдийн Дорнодахин, Азид чиглэсэн бодлогод єєрчлєлт орсон нь ч бий, їїнийг лавлан судлууштай. Асуулт: Энэхїї тусгаар тогтнолоо тунхаглах ёслол нь зєвхєн Хїрээнд болсон хэрэг її? О.Б: Їгїй дээ, тусгаар тогтнолоо тунхаглах тєрийн их ёслолоо монголчууд орон даяар хийсэн байгаа юм. Энэхїї тєрийн их ёслолыг Халхын хїрээний хэргийг тїр ерєнхийлєн шийтгэх газраас сайтар зохион байгуулж, чухамдаа эл 12 дугаар сарын 29 –ны єдєр тус орны єнцєг булан бїрт тэмдэглэлт їйл явдал болжээ. Энэ талаар баримт сєхєж їзвэл, Тухайлбал, Улиастай хотод “Монгол Улсын тулгур тєрийг нээн тусгай улс байгуулж Богд Жавзандамба ламтныг эзэн хаанд єргємжлєн эрдэнийн их сууринд суулгах их баяр ёслолын єдєр тохиолдсон учир тус хотын монгол сайд дайчин ван Гїргїмжав, жанжин илдэн гїн Гомбосїрэн, дєрвєн аймгийн жасааны туслах, тїшмэд, албаны малыг захирах засаг, цагдаа цэргийг захирах тїшмэдийн зэрэг бїх бичиг цэргийн тушаалтан албаны хїмїїс, энгийн олон ардын хамтаар монгол сайд вангийн яамнаа хуралдаж, хїжийн ширээ жагсаан тавьж, Нийслэл Хїрээний зїгт хандаж, бїгдээр гурвантаа сєгдєж, есєнтєє мєргєн их баяр ёслолыг явуулан гїйцэтгэж, басхїї олонд цай идээ тїгээн хїртээж хуримлаад мєнхїї єдєр зэвсэг бїхий цєєн тооны монгол цэргийг ємнє этгээдэд жагсааж сїрийг бадруулан монгол сайд дайчин ван Гїргїмжав, илдэн гїн Гомбосїрэн нар тэргїїлэн бїх бичиг цэргийн тїшмэд, тушаалтан албаны хїмїїс бїгдээр мордож тус газрын албан Сангийн хотын ємнєд хаалгыг хашгиран нээж ороод шууд манж жанжины тєвийн их яамны їїдэнд тулаар одоход манж жанжин Гїйн бие ихэд айн сандарч угтан гарч ирээд уйхлан сєгдсєн” ажээ. Асуулт: Тэгвэл энэ єдрийг яагаад ємнє нь тэмдэглэж байгаагїй юм бэ? О.Б: Эл єдрийг 1912 оноос эхлэн Богд хааны зарлигаар тэмдэглэж байсан байна. Архивын эх сурвалжид тэмдэглэснээр бол анх “Богд эзэн хааныг анх суурин дор залж тулгур тєр нээсэн єдрийг жил бїр тохиолдох тухай дор тансаг хурал хурж, чухал буян їйлдэх”-ийн чухлыг тэмдэглэж, “одоо їїнээс хойш жил бїр євлийн дунд сарын шинийн есєн дор нийтээр тансаг хурал хурах ба бурхан шїтээн дор зул хїж тахил тавиглал єргєж єєр єєрийн хэр чинээгээр ном буяныг їйлдэж, ерєєл хутгийг гуйн нигїїлсэхїй сэтгэлээр аливаа амьтаны амийг аварсугай” хэмээн 1912 онд зарлиг гарсан байна.Єєрєєр хэлбэл1912 оны 12 дугаар сарын 29 нєєс эхлэн жил бїр энэ єдрийг Улсын баяр болгон тэмдэглэж байгаад 1922 оноос эхлэн Ардын Намын Тєв Хорооноос улсын баяр ёслолыг шинэчлэн явуулах санал гаргасны дагуу Монгол Ардын засгийн газрын шийдвэр гарч, “Урьдах автономит засгийн їед улсын баярыг жил бїр євлийн дунд сарын шинийн есний єдєр явуулахаар ирсэн ажгуу. Їїнд бидний Монгол ардын журамт цэрэг Олноо єргєгдсєний 11 он зуны сїїл сард гадаадын харгис дайсаныг арилгаж, Нийслэл Хїрээг эзэлж мєнхїї сарын шинийн зургааны єдєр хуучин эзэрхэг засгийг устгаж Богд Жавзандамба хутагт ламыг Монголын хэмжээтэй эзэрхэх хаан єргємжилж, ардын эрхтэй засгийг явуулсаны тулд одоо зїй нь улсын баярын ёслолыг жил бїр зуны сїїл сарын шинийн зургааны єдєр явуулбаас зохино” хэмээн тогтсон байна.Єєрєєр хэлбэл 1912 оноос 1922 он хїртэл Улсын их баяр наадмыг жил бїр 12 дугаар сарын 29 ны єдєр тэмдэглэж байгаад 1922 оноос эхлэн 7 дугаар сард тэмдэглэх болжээ. Асуулт: Тухайн энэ єдєр ямар єдєр байсан юм бол? О.Б: Энэхїї 1911 оны 12 дугаар сарын 29-ны єдрийг хамгийн сайн єдєр хэмээн мэрэг тєлєгчид їзэж, Богд таалсан хэмээдэг билээ. Европ тооллын 1911 он, Дайчин хэмээх Манж улсын Хэвт ёсны гуравдугаар он, Монголын арван тавдугаар Рабжунгийн цагаагчин гахай жилийн євлийн дундад сарын шинийн есний єдєр бєгєєд тєрийн их ёслолыг гїйцэтгэх маш сайн єдєр хэмээн сонгон їзэж тодруулсан, хишиг гариг, усан тахиа єдєр байжээ. Архивын эх сурвалжид тэмдэглэснийг їзвээс, энэ “Цагаагчин гахай жилийн 11 сарын 9 нь Баасан гаригт усан тахиа, энэ єдрийн морин цагийн эхний хувьд єлзий учрал бїрдсэний тул энэ цагт єргємжлєл, ёслолыг гїйцэтгэвээс” сайн хэмээн лїндэн зарлиг буусан хэмээжээ. Асуулт: Энэхїї тэмдэглэлт єдрийг хэрхэн тэмдэглэвэл зохилтой вэ? О.Б: Їндэсний уламжлал, тїїх, зан заншил, соёлоо илїї таньж мэдэх, залуу хойч їедээ євлїїлэх талаар ихийг сэтгэн бодож хийвэл, монгол монголоороо їлдэхэд тус нэмэртэй болохсон хэмээн бодно. Єчїїхэн хїний санахад УИХ-ын хїндэтгэлийн чуулган, Засгийн газрын хїндэтгэлийн хурал хийх, Их дээд, дунд сургуулиудад їндэснийхээ тїїх соёлоос суралцах єдєр болгох, Гандан хийдэд буяны ном хурах, дээр їед тэмдэглэж байсанчлан эл єдєр амьтны амь егїїтгэхийг цээрлэж, єршєєл їзїїлэх, ядарч яваа нэгэндээ хайр хишгээ їзїїлдэг єдєр болгоосой хэмээн бодож байна. Эл єдрийн нэг чухал зїйл нь монгол їндэстэн бидний бусдаас ялгарах онцлог, євєрмєц байдлаа илїї дээдлэн хїндэлсэн єдєр байвал тун сайнсан гэж бодно. Ингэж чадвал, дэлхий дахинд монгол їндэстэн гэдэг чинь ийм їндэстэн гэдэг бусдаас ялгарах онцлогийг буй болгох болов уу. Биднийг чинь морьтой монгол гэдэг, гэтэл орчин їед мориноосоо буугаад хотод амьдраад ирэхээр ямар монгол болох билээ, гэдгээ бодмоор.Їндэсний тусгаар тогтнолын тєлєє тэмцэж явсан Монгол тєрийн тїшээд, эрхэм хїмїїсийн тїїх, шашдирыг олноо таниулж, судалж, сурталчлах явдал нэн чухлыг энд бас хэлмээр байна. Зориуд тэмдэглэх нэгэн зїйл бол 1911 оны Монголын їндэсний хувьсгалд Богд Жавзандамба хутагтын гїйцэтгэсэн тїїхэн їїргийг бодитойгоор їнэлэн цэгнэж, тїїнийг тус хувьсгалын удирдагч хэмээн хїлээн зєвшєєрєх нь зїйд нийцнэ хэмээн їзэж байна. Тїїнчлэн Тїшээ гїн Г.Чагдаржав, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансїрэн, Чин ван Ханддорж, гїн Хайсан нарын зїтгэлийг онцлон тэмдэглїїштэй. Асуулт: Энхїї тєрийн их ёслол болсон газар яг хаана байдаг вэ? О.Б: Энэ їйл явдлын талаар уг ёслолын ажиллагаанд оролцогчийн байр сууринаас бичиж їлдээсэн, маш сонирхолтой бїтээлїїд хэд бий. Тэдгээрт єгїїлснээс їзвэл, Их Хїрээний тєвийн шар ордон гэдэг нь одоогийн Урлан бїтээх тєвийн орчим байсан болов уу хэмээн бодохоор байгаа. Тєрийн ёслол хийхээр Богдыг Дээд сїмийн хажуугаар явж, Тєрийн ордоны ємнє орших хаалганд тулж их буугаар гурвантаа буудсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Нарийн судалгаа хийвэл тэрхїї газрыг тогтоож болно. Их Хурлын ордон барих асуудал ид яригдаж буй їед їїнийг судлахад илїїдэх юун билээ.

Advertisements