АР МОНГОЛДОО ХУРГА БОЛЖ ТӨРӨӨД ИРЭГ БОЛЖ ИДҮҮЛЭХСЭН

Posted on 2007/12/27

1




Энэхүү нийтлэлийг уншаад цааш нь маш олон Монголчуудын хүртээл болгоход туслаарай!Монголчуудаа амьдадаа бие биенээ хайрлая!!!

Хүний нутаг дахь миний Монгол

Нэг сая орчим төгрөг зарж хоёр мянга орчим км зам туулан Монголынхоо ирээдүйд оччихоод ирлээ. Монголын маань ирээдүй их л холд байх юм бодсон чинь энүүхэн хаяанд арав таван мал, алгын чинээ газраа өргөст тороор хашуулж халуун зунаар хар цай оочлонгоо Халхын туүхийг дурсамжийн цаанаас хоолой зангируулан хүүрнэж суух юм. Хүүхдүүд нь сургуулийн мөр хөөж хятад болоод хөгшид нь хэдэн малаа даган монголоороо үлдсэн ч тэдэнд хөх толботой ач зээгээ тэврэх хувь дутжээ. Торонд байгаа хэдэн мал, малаа дагаж яваа энэ хэдэн хөгшдөөр Дээд монголчууд дуусч байгаа нь энэ аж. Их гурний нөмөр нөөлгөн дор цеөнх үндэстэн хэмээн “бөөцийлүүлэх” авч Дундад улсын нийгмийн халам-жийг харааж яс махнаасаа зэвүүцэн ярвайхад нь сая л би “Эрх чөлөө, тусгаар тогтнол” хэмээх танил үгийн утгыг хальт мөлт монголчлов. Эх нутгаасаа тасран гурван зууныг элээсэн Гүш хааны хэдэн монголд дээл-тэйгээ хатах ийм нэгэн тавилан оногджээ. Хужаагийн хувцас эгэлдрэхгүй хэмээн ам даавуугаараа дээл мэтгэж суух ч дээлэн доторхи сэтгэл дэвэрч буцлахын цагт асгарах газаргүй, хуний нутагт нулимсаа залгин хатуужих. Гэхдээ тэд азтай ажээ. Хол ч гэсэн эх оронтой улс. Монголынхоо зүг цайныхаа дээжийг өргөж, хэзээ нэгэн цагт эх нутагтаа ясаа тавих хувь тохиож мэднэ гэж горьдох. Итгэл хамгийн сүүлд үхдэг нь үнэн бол юутай ч тэд хайлж дуусталаа харах бараатай, санах садантай, горь хүсэлтэйгээ үлдэнэ. Харин бид ирээдүйд тэдний буурин дээр “нүүж” очвол хаашаа харж юундаа залбирч хэнээсээ аврал эрэх билээ? Хөдсөн дээлтэй энэ хэдэн хүн бидний өнгөрсөн үе биш харин ирээдүй минь болж харагдах саарал цагийн будан туучин явахдаа “Хүн хувцсаа тайлчихвал хэн болох билээ” гэж эрхгүй нэг бодсоон. Их сургуулийн багш, залуу эрдэмтэн Д.Бум-Очирын бич-сэн “Хайлж буй Дээд монгол” хэмээх өгүүллийг Цахим өртөөнөөс олж уншчихаад урь сэтгэл тээн урд хөршийг зорьсон бид “Хөхнуурын монгол-чууд гэж ямар хумүүс байдаг бол” гэсэн сониуч адгуу хүсэлд хөтлөгдөж явсан. Яваад очтол эгээ л элгэн садандаа золгосон шиг сэтгэл цадаад Монголоосоо илүү монго-лоороо үлдсэнийг нь харж нүд эхлээд баяссан. Дараа нь тэдний зовлон бидний зовлон хоёрыг дэнслээд ирэхүйн үеэс гол харласан. Дэлхийн тэн хагасыг “эзэлчихсэн” их гүрний дунд дээлтэйгээ, бичиг, хэл соёлтойгоо үлдэнэ гэдэг нэгталаасаа гайхамшиг, нөгөөтэйгуүр шүд зуусан хүнд жилүүдийн түүхэн дурсгал шиг санагдаж байлаа. Хятадад 56 үндэстэн байдгийн тавхан нь л үндэсний бичигтэйгээ үлдсэн гэнэ лээ. “Цогт тайж” киног үзсэн хэн ч Гүш хааны тухай там тум төсөөлөлтэй үлдсэн нь дамжиггүй. Дөрвөн ойрдын нэг Хошуудын хаан Төрбайх албат иргэдээ дагуу-лан Хөхнуурын зүг жолоо залсан нь 1636 оны явдал аа. Ингээд л бидний кинонд үздэг шигээр Хөхнуурын хойд биед байх Улаан хошуу гэдэг газар хоөр монгол шар, улаан шашны төлөө удам угшил нэгтнийхээ цусыг узэж хошуу газрыг цусаараа будан /Энэ түүхээс улбаалан Улаан хошуу хэмээн нэрлэх болжээ/ Төр-байх хааны ялалтаар төгссөн билээ. Төрбайх тавдугаар Далай ламын хамтаар шарын шашныг мандуулж, Далай ламтан Төрбайхыг шашныг дэлгэрүүлэгч Гүш хаан цолоор шагнасан нь хожмоо түүний олонд түгсэн нэр нь болжээ. 1655-1723 онд Төвд болон Хөхнуурын өндөрлөгт Гүш хаан өөрийн Хошууд хаант засгийг байгуулан 70 жил оршин тогтноод 1723 онд Гүшийн ач Лувсанданзан Манжийн ноёрхлын эсрэг босч дарагдан мөхсөн байна. Түүнээс хойш төрөл нэгт монголчуудаасаа алслагдан салсан тэдний мөхлийн ирмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлжээ. …Халхын хавтгайд дураар нүүдэллэн эрх чөлөөг эдлэн жаргадаг монголчуудын хувьд тоотойхон хэдэн бут бударганаас өөр нүд баясгах юмгуй Цайдмын хөндийд торон хашаан дотор малаа дагаж яваа тэд минь өрөвдөлтэй л санагдсан. Нүцгэн нутгийнхаа чанадад хөхөртөх цувраа мянган уулсын зугт нүд сэтгэлээ бэлчээн “Эх орон минь энэ уулсын цаахна бий дээ” хэмээх бодлоор сэтгэлээ тэжээн өнчирч яваа тэдэнд Монголоос хүн ирсэн гэх сураг тэнгэрээс бурхан буусантай л адил сонсогддог аж.

Бидний нүдэнд ийм нэгэн хувь зохиолтой үзэгдэх төрөл садангуудын маань нэг нь Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу, Сичуан, Шинжаан, Төвд дөрвөн мужийн дунд орших Цинхай буюу монго-лоор бол Хехнуур мужид төвд, хятад болон хасаг, хотон, салар, лалын шашинт-нуудын, дунд аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэнд бол Хошууд гэгдэх Ойрдын дөрвөн аймгийн нэгодоогийн Дээд монголчууд юм. Ийнхүү гэнэт Дээд монгол гэх нэр томъёо гараад ирэхээр “энэ чинь юу болж байнаа, бид нар гэгээд доод монгол юмуу” гээд нүд ам нь гурвалжлаад ирэх хүмүүс гараад ирэх байх. Газрын өндөрлөгт байх тэднийг ийнхүү нэрлэдгээс өөр сүртэй юм үүнд ер үгүй ээ. Бас ч гэж дээд хэмээх энэхүү тодотгол нь тэднийг дээш нь татаж өнөөдөртэй золгуулсан ч байж мэдэх. Юутай ч “доромжлуулах тусам улам өнгө ордог” дотоод сэтгэлийнх нь монгол бардамнал тэдний нүдэнд цогшиж харагдана лээ. Газар шагайсан төвдүүдтэй харьцуулахад шүү дээ.

Энэ тухай дараа жич өгүүлэх тул түр азнаад аяллаа анхнаас нь эхлэн уншигчиддаа хүргэе.

ХӨХ ХОТОД ЕЭВЭНГЭЭР МАЦАГ БАРИВ

Улаанбаатарын хоёр монгол Хөх хотод хөл тавьснаар өмнөд хөрш дэх Монголчуудаа эргэх “айлчлал” маань албан ёсоор эхэлсэн юм. Тэр өдрийн орой хятадууд хотын төв талбайд цуглан баярлаж хөгжилдөцгөөлөө. Шинийн арван таван байсан юмсанж. Юань гүрний үед энэ өдөр еэвэнгийнхээ тусламжтайгаар монголчуудыг “ялсан” юм байх. Еэвэн сар хэмээн бахархан тэмдэглэдэг байснаа дараа нь Ургацын баяр хэмээн сайхан нэрлэх болж хамгийн том тарвасаа цавчин Монголчуудын толгойг авч байна гэж баясцгаадаг байсан гэх. Харин хожим нь цавчсан тарвасаа зүсч саранд өргөн Сар тахих баяр ч гэгдэх болж. Гэхдээ л хөдөөх зарим тосгонд энэ өдөр тарвас зүссэн найрын ширээний ард “Монголын толгой” гэх үг сонсогдсоор байдаг тухай эндхийн танилууд маань цухуйлгана билээ. Харин монголчууд төв талбай руу зүглэх нь бүү хэл тэр өдөр еэвэн идэхийг хуртэл цээрлэдэг аж. Алжааснаа гайхан амраад сэрэхэд ашгүй өглөө болсон байлаа. Хөх хотод ч бас бидэнд узэж сонсох зүйл арвин гэж ярилцсаар их сургууль руу нь алхлаа. Өвөр монгол нь Хятадын анхдагч өөртөө засах орон юм. Энэ нь үндэсний өөртөө засах болон орон нутгийн өөртөө засах эрх, улстөр, эдийн засгийн хүчин зүйлсийг нэгтгэсэн гэсэн үг юм. Хожим Хөхнуурт хүрч очиход тэндхийн Дээд монголчууд Өвөр монголыг “Өөртөө засах эрхээ ч өмчилж чадаагүй” хэмээн харамсан зэмлэхтэй олонтаа тааралд-сан. Өвөр монголын нутаг дэвсгэрийн байршил зүүнээс баруун тийш дэлхийн бөм-бөрцгийн өргөргийн 1/12-ийг эзлэн орших учир дорноос мандсан нар хоёр цаг гаруй аялж бүх нутгийг өвч бүрэн гийгүүлдэгбайна. 1.183 сая ш хавтгай дөрвөлжин газартай. Энэ нь Хятадын нийт нутаг дэвсгэрийн наймны нэг хувийгэзэлдэгбайна. ӨМӨЗО-д өнөөдрийн байдлаар 23 сая хүн оршин амьдарч байгаа-гийн 80 гаруй хувь нь хятад, харин 15.9 хувь буюу 3.5648 сая нь монгол үндэстэн байна. Өвөр монгол байгалийн арвин баялаг нөецтэйн зэрэгцээ хүнд үйлдвэрүүд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа гэнэ. Их сургуулийн номын санд бид Дэлгэр багш, Өвөр-монголын их сургуулийн Монголын түүх судлах газрын дарга Буяндэлгэр нартай ярилцан ном зохиолуудыг нь үзэж сонирхлоо. Монголын түүхийн судалгааг бие даан хөгжүүлэх боломж муутай, учир нь Хятадад түүхийн судалгааг дэлхийн болон Хятадын гэж хоёр л хувааж үздэг, Монголын түүх нь хятадаас бусад үндэстний түүхийг судалдаг тусгай түүх гэдэг ангилалд хамаарагддаг. Их сургуулийн оюутан л сургах үүрэгтэй” хэмээн ярьж байв. Хөхнуурын монгол-чуудын талаар асуухад “Тэд-ний тухай монгол сурвалж маш бага, хятад, төвд хэлээр бол нэлээд юм бий. 20-иод жилийн өмнөх судалгааны жаахан материал байдаг, шинэчлэгдээгүй. Ганц нэг хүн хувиараа хөөж судалдаг ч нэгдсэн мэдээллийн сангүй” гэцгээсэн. Харин олзуурхууштай нь Өвөр Монголын их сургуульд Монголын соёл судлалын тэнхим саяхан шинээр байгуулагджээ. Дараа нь бид ундэсний түүхийн музейг нь үзэхээр Улаан театрыгзорилоо. Улаан театр хэмээх эл байгууламж нь хотын зүүн дүүрэгт орших бөгөед орчин үеийн маш өвөрмөц дизайнтай, дугуй хэлбэртэй аж. Гүурэн зам шиг уруудсан налуу гадаргуу, түүнээс дээш товойн харагдах дугуй асар нь нэлдээ мөнгөлөг өнгөтэй шил толь болсон барилга. Өмнөх хэсэг нь гольфийн талбай шиг нов ногоон хиймэл зүлгээр хучигджээ. Энэхүү байгууламж нь театр хэмээн нэрлэгдэх авч туухийн бүх үнэт зуйлсийг нэг дор нь төвлерүүлон томоохон музей, жуулчдад зориулсан танин мэдэхуйн том цощолбор аж. Давхар бүрээ түүхийн үечлэлээр тохижуулж, үзмэ-рүүдээ айхтар төрөлжуүлжээ. Дөрвөн давхарт нь л гэхэд Хүннүгийн үеийн хөгжмийн зэмс-гуүдээс эхлээд шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд, эртний улсууд, нүүдэлчдийн дурсгал /алтаар чимэглэсэн мөнгөн гутал хүртэл байв/, эд өлгийн зуйлс гээд л тогтож үзвэл нэгэнд л гэхэд элбэгхэн 2-3 цагзарах танхимууд байна. Хөх хотын зүүн дүүрэг дэх Даяао гацааны Да-Яао соёл нь одоогоос 700 мянган жилийн өмнө буй болсон хамгийн эртний соёл иргэншлийн үлдэгдэл бөгөөд Хятадад одоо хүртэл олдохуйяа бэрх чулуун зэвсгийн үеийн эрт, дунд, сүүлч гурван үеийн том чулуун зэсвэг хийж байсан газар юм. Их зуу аймгийн Үшин хошуунд байгаа Бор тохойн соёлын буурь нь одоогоос 50-35 мянган жилийн өмнөх дурсгал бөгөөд Бээжин-гийн Жеү Кеүдяний уулын агуйн хүний соёлтой зэрэгцэн нэрд гарч байна. Улаанхад хотын Хүншань дүүрэгт байрлах өнгөт паалан, шинэ чулуун зэвсэг, хаш эдлэлийн цуглуул-гаар гол онцлогоо болгосон хүншанийн соёл нь бараг 5.6 мянган жилийн тэртээх соёл иргэншлийн үлдэгдэл ба Монь уулан дахь хадны зураг нь хятадын хадны зургийн хамгийн том эрдэнэсийн сан юм. Эдгээр бүх зүйлсийн “хэлтэрхий” музейд тавигджээ. Музейн уудам танхимыг үнэхээр ухаалаг ашиглаж тухайн соёлыг илэрхийлэх баримал, хөөмөл, шуумлаар орчин үеийн нэгэн цогц бүтээлүүд урлаж тавьсан нь түүхийг хүмүүст бүр ойртуулж өгнө. Энэхэн үеэс гадныханд Монголын нүүрийг тахалдаг байгалийн түүхийн музейн салбайж пөөнийсөн хэдэн чихмэл нүдэнд харагдах шиг болж нүүр халууцаж явлаа.

Юутай ч бид Өвөр монголд өөрийн сэтгэл өвөрлөж, мө-нөөх л “Хүн хувцсаа тайлвал хэн болох” тухай бодолхийлж явсаан. Дундуураа таславч ч үгүй, тамхины иш, самрын яс хөглөрсөн “чангахан” унаа / галт тэрэг/-нд хятадуудтай бужигнасаар Хятадын баруун орных нь нийслэл гэгдэх Ланжу хотод ирлээ. Уулсын дундуурх нүхэн замаар галт тэрэг шургах бүрийд түгшил төрөх аж.

ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЧУЛУУ ЭЛГЭН ДОТУУР ӨНХӨРНӨ…

Ер нь талын хүний сэтгэлд тарлан газрын шоргоолж шиг өмнөд хөршийн маань ахуй нэг л багтаж өгөхгүй явсныг энэ далимд дурьдсу. Өндөрлөгуулсын бүсэд орших Ланжу хотын дундуур алдарт Хатан гол /Шар мөрөн/ урсан өнгөрнө. Шаварлаг хөрстэй газраар урсдаг эл мөрний ус яг л манай говьд хааяахан болдог шар усны үерийнх шиг санагдаж байлаа. Гоалан буюу нутгийнхны нэрлэснээр Луун уул гэх нээрээ л луу гэдэг амьтан байдаг бол ийм л байж таармаар барзгар чулуут нурууны өвөрт урдаасаа хойшоо сунаж сүндэрлэсэн их хот. Лууны сүүлэн дээгүүр дорнын хийцтэй сүм дацангуудыг тавцан гарган барьсан нь нэн чимэгтэй. Хатан мөрний дээгүүр барьсан нүсэр гүүрэн дээрээс хотыг анзаарахад шинэ хуучны шийдэл нь голоороо тусгаарлагдсан мэт хоёр өөр өнгө ялгарч байсан. Энд бид Ланжугийн их сургуулийн монгол судлалын тэнхмийн эрдэмтэн багш Цэбсиг, Чойдандар нартай уулзсан нь Хөхнуур руу яаран буй сэтгэлийг бүр ч түргэтгэж Дээд монголчуудтайгаа уулзахдаа хэлэх ярих зүйл минь ч хэзээний тодорхой болсон. Жинхэнэ монгол зүрхтэй сурган хүмүү-жүүлэгчид, их багш нар байлаа тэд. Өөрсдийнх нь амьдралын түүх ч мөн л сонин. 1910-аад онд Лениний хувьсгалаас зугтаж “Бурхантай будаатай газар ясаа тавина” гэж зүтгэсэн хэдэн хөгшид Говь-Алтайгаар хил давж ирсний нэг нь Цэбсиг гуайн хөгшин ижий гэх. Харин Чойдандар багш бол манай нэрт угсаатны зүйч Бадамхатан гуайн шавь аж. Шинжааны Эзний хошууны хүн. Тэд бидэнд Хөхнуурын хийгээд ер Дундад улсад тарж бутарсан монголчуудынхаа талаар олон талын мэдээлэл өгсө.н. Ланжу, хэдийгээр Хятадын цөм дунд нь байдаг ч цөөнх үндэстний сургуульд монгол хичээл ихэнхийг нь эзэлдэг, их сургуульд тоо нь цөөрсөөр сүүлдээ түүхийн хичээл л монголоор орох болдог. Хятад хэлний хичээл, сүүлийн үед англи хэлний хичээл дээр нь нэмэгдэж цаг булаацалдах болоод байна гэж байсан. Дээд монгол найман түмэн 80 000 хүнтэй гэж улсын бүртгэлд байдаг ч 50 мянга орчим нь л монголоороо байвал их юм. 1980-аад он хүртэл иймэрхүү томоохон их сургуульд монголоос багш, сэхээтэн, эрдэм номын хүн нэг ч байгаагүй. Бүгд л хөдөө малаа дагаж “орги” монгблоорор амьдарч байсан. Харин 1980-аад оноос үндэстний цөөн хэдэн эрдэмтэн төрж бусдыгаа татаж чангаасаар ном эрдэмд хөтөлсөн хэмээн тэд ярьж байсан. Хөх-нуураас ирсэн хэдэн хүүхдүүдийг тэд монгол хүн болгох гэж нойр хоолоо хугаслаж явдаг нь харагдана лээ. Дээд монголчуудын өв, соёл, хэл түүхээ авч үлдсэн гол давуу тал нь байгалийн нөхцөл. Зам харгуй муутай, газар өндөр, тариа ногоо ургахгүй, уур амьсгал нь эрс тэс. Одоо улс хөгжиж зам харгуйтай болоод хятадууд э.л буйд нутагт ихээр цөмөрч байгаа. Сүүлийн үед төрийн бодлогоор ядуу дорой ард иргэдийг дэмжиж тэтгэх зорилт тавьж тариа ногоо тариулах, уулнаас буулгаж соёлжуулах гээд их ажил эхлүүлон гэнэ. Мөн газарзүйн таатай нөхцөлдөө бөөгнөрсөн заримыг нь тараан суурьшуулах болжээ. 1960 оны орчимд засгийн тогтоол гарч “Тэнгэрийн нарыг тэгш харж амьдруулахаар” газар нутагт тархаан илгээсэн. Ингэж л Дээд монгол түүхэндээ бараг анх удаа хятадтай хаяа хатгаж нэг улсын иргэд гэдгээ мэдэрчээ. Эрдэм үзсэн.залууст нь үндэсний ухамсар төлөвшиж, зарим нь мөн их үндэстний ухамсарт шингэж, харин хөдөөдөө үлдсэн хэд нь ёстой л тэнгэрийн нараа тэгш харъя хэмээн хаяа хатавчныхандаа элгэмссээр Чингисийн удмын хэдэн бор монгол хайлж дуусч байгаа гэнэ. Сүүлийн үед Хятадын Засгийн газраас бэлчээрийг маш их хязгаарлаж эрчимжсэн аж ахуй руу шилжихийг эрмэлзэж байгаа. Бэлчээр үгүй бол мал үгүй. Мал үгүй бол монгол угүй болно. Муугаар хэлбэл, 30-50 жил, гэгээ гэрэлтэйгээр төсөөлвөл, ёс үндсээ хадгалаад мэрийгээд явбал хэдэн зууны нас байна даа гэж Монголынхоо төлөө сэтгэлээ чилээж яваа тэд хуучилсан.

Иймэрхүү үнэн сэтгэлийн үг яриагаар үдүүлсэн бид Хөхнуур руу яарсан сэтгэлийн салхиар биш бодлогошрол санаашралын их санаа алдалттайгаар хөдөлсөн билээ.

СЭТГЭЛИЙН ГЭГЭЭ АРВИДАХУЙ

Бурхан багшийн ээж нь түүнийг төрүүлэх үедээ гэртээ орж ам-жилгүй нэгэн цэцэгний хажууд амаржжээ. Хүүхдээ гэрт оруулахад долоон алхам байсан гэнэ. Алхам бүрийн тоогоор цэцэгдэлгэрсээр долоон цэцэг болж анх төрсөн газарт нь нэгэн цэцэг мэндэлснээр ариун Гумбүм орны үүдний найман суваргад найман цэцэг дүрслэгджээ. Суварга бүр учир билгэдэлтэй. Бурхан багшийн насны бүх үйлийг агуулсан учир холбогдолтой. Гүмбэмд суварга олон бий. Шарын шашныг үндэс-лэгч Зонховын мэндэлсэн газарт /1379 онд/ анхны суваргыг босгожээ. Гүш хааны бага хүү Даш баатар энд.ордонлож байсан. Тэр байшин хожим Гүмбүмийг хамаарах засагзахиргааны төв байр болжээ. Дашийн хүү Лувсан-данзан хожим нь эцгийн байшинг дацан болгож шинээр сэргээн засчээ. Мөнөөх найман суваргыг Лувсанданзангийн “цэргүүдийн” суварга хэмээн бас нэрлэх. Энд баахан лам нарын цус асгарсан нь түүхэн үйл явдал аж. Тэднийг хаа байсан Хөхнуурт сууж байсан Лувсанданзангийн цэрэг хэмээн хэлмэгдүүлж аймаглан хөнөөсөн гэх. Сүсэгтнүүд бурхны оронд одсон лам нартаа буян бодож эл суваргуудыг сүндэрлүүлсэн ч гэх домог сонсч явлаа. Бас хийдийн гол горломд нэгэн өвгөн мод байх. Түүнийг бурхан багшийн гишгэсэн газраас ургасан /үргүй навчилсан/ гэж мөргөлчид тахиж тайж байхтай тааралдлаа. 3500 лам ном хурдаг байсан гэх Майдар бурхны дацанд ирээдүйд болох дэлхийн мөхөл, шашны дайныг дүрсэлсэн “аймшгийн” зураг, дэлхийг нуруундаа тээж яваа яст мэлхий, замба тивийн мандал дахь тамыг дүрсэлсэн нь ирээдүйн гамшгийг эртнээс хүмүүст ухамсарлуулж, урьдчилан сэргийлүүлэх гэон оролдлого гэнэ. Ер энэ нутагт очсоноос хойш мэдэрсэн бурхан номын хамгийн амьдлаг газар нь Гүмбүм байсан. Найман Найдангийн зээгт наамлаар урласан зурагны нүдийгэрдэнийн чулуугаар хийсэн нь амьд мэт. 134 кг алтаар дээвэрлэсэн Зонховын сүмийг шинээр барьж байгаатай таа-ралдсан. Шашны түүхэнд гурван том Зуу байдгийн нэг мөнгөн Зуу нь энд, алтан Зуу нь Лхаст, зандан Зуу нь Халимагт байдаг гэнэ лээ. Энд маш сонин олон зүйлийг харж болно. Бурхадыг зэвсэгтэй байх юм гэж өмнө нь ер бодож байсангүй. Гэтэл дайны бүх л зэвсэг бурхадын дэргэд бурхан мэт залрах нь Шамбалын дайны бэлтгэл гэнэ. Барагл зэвсгийн склад гэмээр нэгэн сүмээр ороод бүр балмагдсан шүү. Зэвсэгтэй бурхадаас айж цочмоор юм билээ. Байгалийн амьд модоор тулгуур хийсэн Майдарын 12 насны шуумалтай дацан байх юм. Сүмээр оронгуут нэр нь үл мэдэгдэх бурхан угтлаа. Сүмийгбайгуула-хаар малтах үед нэгэн төмөр бурхан гарсныг шармал болгон сэргээж залжээ. Одоо ч лам нар нэр оноож чадаагүй байгаа гэсэн.. Энэ нь 1500-гаад онд байгуулагдсан эртний дацан. Зохилгүй явдалт гоо охиныг шулам шиг дүртэй болгосноор тэр гэгээрч замба-тивийн 500 хүүхдийн эх болсон гэх. Энэ нь Балданлхам бурхан. Сүрлэг гайхамшигтайгаарзалжээ. Нээрээл аймаар дүртэй ч аятайхан харагдсан шүү. За тэгээд л энд ирж таалал төгссөн гуравдугаар Далай ламын чандраас өгсүүлээд Богд Зонховын зүүдээр хийсэн тосон цэцгийн сүм гээд л үзэх юм арвин. Тосон цэцгийн сүмийн үзмэрүүдийг шар тосоор урласан. Жил бүрийн Цагаан сараар шинэчлэн шинэ зүүд бүтээдэг гэх. Гүмбүмийн эргэн тойрны уулсыг Лянхуа уулс гэдэг. Найман дэлбээт лянхуа нээрээ л яг мөөн. Маргааш энд болох Дээд Монголын нэгэн хуримд бэлтгэж буй айлд зочлоод орой нь буцахдаа бя-цхан төөрч бид тун санаадгүйгээр мөнөөх лянхуан нэг дэлбээн дээр гарчихсандаа тун ч олзуурхсан билээ. Сүрхий хотожсон орчин уеийн энэ газарт толь шиг цардмал зам нь гэнэт уул руу ордог балархай зөрөгтэй нийлчихдэг юм билээ. Төөрнө гэдэг л тэр байх. Уулан дээрээс харахад нөгөө толь шиг зам торолгүй явсаар Гүмбүм рүү хөтөлж байна лээ. Маргааш нь бид Дээд Монголын хурим найрын зан үйлийн ёстой нэг амьдаар нь харж атаархахдаа хэлэх үгээ олохгүй шагшсан. Ёс жаяггүй үйлдэл гэж тэнд байгаагүй ээ. Хамгийн олзуурхууштай нь Дээд Монголд хуримгүй гэрлэлт гэж байдаггуй гэсэн. Биднийг Гүмбүмээс 20-иод-хон км-ийн зайд байх Шинэн /Мон-голчууд Сэлэн хэмээнэ/ хотод угтсан Хөхнуурын үндэсний их сургуулийн багш, эртний дотно танил Хөхөө хүртэл тэр хуриманд хүрээд ирчихсэн “Дээд монголчууд хуриман дээр л бараа бараагаа харах юм” гээд зогсч байсан. Хурим ягл бидний мартсаныг сануулах мэт байсан. Монголчууд ингэж л хуримладаг байсан даа гээд бид хоёрхолооссанаа-алдсан. Бидний мартсан, шинэчилсэн бүх зүйл тэнд уламжлал ёсоороо байна лээ. Хуримын туршид би шинэ бэрийг өрөвдсөн. Бүхэл бутэн хоёр өдрийн турш ичиж гэрэвшин доошоо тонгойх түүнд лав амар байгаагүй байх аа. Хурим найрын үеэр.сархад хэтрүүлэн хэрэглэсэн хунер харагдаагүй. Баян сөнгийн ерөөл гэгч монголын бүх уламжлалыг хураан захисан угсийг найрын ахлагч нь хэлж царан дээр тавьсан хос мөнгөн аягатай архийг гийчдэд нэн хүндэтгэлтэйгээр барих юм. Архи барих хүмүүс нь гол төлөв залуус. Тэдэнд хүндэтгэлийн зан үйлийг ингэж л сургадаг бололтой. Тэд ч төлөв төвшин гэж жипэйхэн, эрхэм зочныхоо өмнө ирээд л Дээд монголынхоо ардын сайхан дуунаас аялгуулан эхэлж тэр хоорондоо ёсыг гуйцэтгэн зочноо дайлах аж.

Дээд монголд ерөөлчид их цөөн байдаг, тэд хүндтэй ч гэжтуйлгүй. Бидний эрхэм андын хадам аав Цагаан гуай энэ үүргийг маш чадамгай гүйцэтгэжхарагдсан. Гүмбүмд байх гурав хоногийн хуга-цаанд бид Цагаан гуайн гэр зочид буудалд Хөхнуурын монголчуудтайгаа тогоотой хоолонд хошуу холбожтухтай таатай өнгөрөөсөн. Цагаан гуай Хайши /Хөх-нуурын баруун тал/-гаас суурин газарт нүүж ирээд таван оныг үдэж байгаа. Энд ирэх монголчууд ихэнхдээ л гэр бүлййнхээ эрхэм нэгэн хүнийг алдаж уй гашуу болох-доо буян хийлгэхээр зорьсон байдаг аж. Эндхийн монгол-чууд бурхан болоочийнхоо хойдын буянд үнэхээр и-х сэтгэл хандуулдаг юм билээ. Зовсон зүдэрсэн элэг нэгт-нүүддээ садангийн сэтгэлээр хандаад явуулдаг Цагаан гуайнх ч бас буяны л газар шигсанагдсан. Бидэнтэй нэгэн хананы цаана түр суурьшсан Монхор, Цэцэг нар /эхнэр, нөхөр/ Хөх хотод өөд болсон аавынхаа чандрыг аваад Хөхнуур руугаа явж байна, бид Цагаан гуайн нутаг Хайшийн улсууд хэмээн ярьж бай-сан. Гүмбүмд болсон хуриман дээр бид Тайж нар, Хөрлөг, Давсан говь, Улаан гээд/п Хөхнуурын бараг л бүх хошуу-дын хүмүүпэй уулзажтанилцан үүх түүхээс нь чихээ дэлдийлгэн сонссон. Тайж нар хошууны Цүлтэм гэдэг айхтар ухаалаг өвгөн бидэнд ихийг ярьж элгэмсон. Мөн Дээд монголын 29 хошуу байснаас ес нь үлдсэн, тэд бүгд өөрсдийн үүх түүхээр ойллого хэмээх нэгэн ботиудыг тус тус гаргаад байгаа гээд Тайж нар хошууны ойллогыг бидэнд бэлэглэон нь бусад хошуудын бичигтүүхийн эрэлд хожим нь биднийг хөтөлсөн юм. Юутай ч ариун номын Гүмбүм орон, авралт найман суваргын дор отгэлийн гэгээ арвидах шиг болсон. Эндээс бид Дэлхий хот хэмээх Хятадын цэргийн хаалттай хотыг зорих боловч цагдаа нарт саатуулагдан дараагийн монгол хот Голмудад шууд хүрч тэндээсээ Лхаст зорчиж ирэх замдаа Дээд монголынхро малчны хотонд аргалын утаа үнэртэн тавтайяа амран тухлах болно. Урт энэ аяллын туршид сэтгэл огшоосон, өр өмлөсөн, цайлган баясч, айлган тунирхсан олон арван жинхэнэ мэдрэмж олзолсон.

БУРХДЫН ХОТОД СЭТГЭЛ ХООСРОХ НЬ ХАЧИН

Хэзээ мөдгүй түрхрэн босохоор завдаж буй хүчит араатан мэт хүдэр хүйтэн цохионууд, аянчны тэрэгнээс толгойгоо цухуйлгаад ч орой нь үл харагдах тийм эгц сүрдэм уулсын хормойгоор бодол сэтгэлээ хатамжлах мэт дүнсгэрхэн аялж явлаа. Дуу шуугүйхэн санаашрах авч цээжин дотор бодол цалгих нь нэн тодхон. Замын дагуу асарлах эгц босоо хадан энгэрийг эвтэйхэн хучсан хамгаалалтын төмөр утсан тор мөнөөх түрхрэгч араатнаас сэргийлэх гэсэн хүмүүний ядмагхан оролдлого аж. Хатуу совингийн биелэл шигэнэ нутагт зөөлөн юм олж бодох сон гэж хичээх хэдий ч ариуслын гэгээн Лхаст /Төв-дөөр бурхны хот гэсэн үг/ бурхад нь хүртэл шилэн хоргонд хоригдож байсан шүү дээ гээд л шүүрс алдах. Эзэндээ мартагдсан боол мэт нутаг. Тэнд зул хүжис л амьд /асч/ байдаг. Олон олон зулын зүг хүмүүс тасралтгүй сунаж мөргөсөөр дух, тохой-гоо ч халцарч цоорохыг мэд-дэггүй. Тэд зэрэгцээд мөргөж байхдаа ч бие биеэ олж хардаггүй, нүд нь аниастай, харанхуй. Бурхны орны хой-мор дахь Будаалин /Ботола/ ордонд нэвтрэх тасалбар 100 юанийн үнэтэй. Үе үеийн Далай лам энд ордонлож байсан. Өдгөө тэдний чанд-рууд нь ордныхоо их алтан суваргуудад хадгалагдан “амьдарсаар” л байгаа. Сэрэг дүрүүд нь буддын мянган бурхдын хамт заларч байдаг юм билээ. Харин 14 дүгээр Далай ламын суудал эзгүй, орхимж жанч.нь эзнээ хүлээх мэт уйтайхан “сууж” харагдана лээ. Төвдийн “дээвэр” болсон Будаалин ордны хэрмэн дээ-гүүр тонгойн харахад тэртээ доор төвдүүд шоргоолж шиг, төөлүүр хорхой шиг ордноо гороолон сунаж мөргөсөөр л. Харин энд эргэн тойрон харь хүмүүс, жуулчид, эрээгүй чангаар хашгичин ярих хятадууд.

…Түүх сөхвөөс VII зуунд Соронзонгомбо хаан хөрш аймгуудыг нэгтгэж Лхасыг байгуулжээ. Тэгээд анхны ордноо болгож Жокан хийд буюу Их зууг босгосон гэнэ. Энэтхэг Балбын уран барил-гын хийцтэй эл томоохон байгууламж нь Соронзонгом-бын анхны эхнэр балба хатных нь бэлэг гэх. 1617 онд Зүүн-гарын цэргүүд хийдийг дайрч нэлээдгүй сүйтгэл учруулсан ч засч сэргээгээд ахиад л гайхамшигт өнгөнд нь хувир-гаж чаджээ. Гэхдээ бурхан шашны эл агуу зүйлс эс тоо-сорсон, нүсэр эл сүмд хаягд-сан хувь тавилантайгаа эвлэ-рэх мэт хураагдсан нь харамсмаар.

Дараа нь Марфори толгойд Боталаг барьжээ. Эдүгээ дэлхийн соёлын өвд бүрт-гэгдсэн эл гайхамшигт ордныг цогцлооход Энэтхэг, Балбаас хөрөнгийн их урсгал зайгүй урсч байсан гэдэг. Төвдөд шашин номын гурван том цогцолбор байдгийн нэг нь Лхасын хойд бие дэх Сера голын эрэгт уулан дунд орших Сера буюу зэрлэг сарнайн хийд. 1419 онд Зонховын шавь Жамцан Чойжэ байгуулсан. Гурван дацантай, 29 байртай, алтан үед энд 5500 лам амьдарч байжээ. Хосгүй унэтэй хананы зургууд байдгийг саяхан 1990-ээд оны эхээр дахин сэргээсэн. Очирваань бурхны түмэн хөрөг залаастай байдаг эл хийдэд монголтой холбогдох зүйлс арвин. Лхасын шашны томоохон төвүүдийн нэг болох Норбулин хийдийн зуүн талд Төвдийн музей байдаг. 1999 онд байгуулагд-сан уг музейд шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн чиглэ-лийн судалгааны үнэ цэнэтэй материалууд хадгалагдахаас гадна шашин түухийн онцгой сонин үзмэрүүд арвинтай. Үүн дотор мөн л монголын түүхтэй холбогдох олон арван гайхамшигт зүйл бий. Эл музей нь хятадын 10 том музейн нэг гэсэн. Гэхдээ л энд үзэж харсан бүхэн маань нүсэр гэгчийн бүдэг бүгээн сүм дотор арц хүж болоод зулын шар тосны үнэртэй холилдон эмх замбараагүй, гайхаж бишрэхэд бэрх тийм нэг мэдрэмж болоод дотор сэтгэлд нэн түүртэй ч юм шиг санагдсаныг дурьдсу. Учиргүй их хүсч зорьж ирсэн Цастын орныг орхиж одох сон гэж яагаад ч юм жипэйхэн их яарсан би. Одоо буцаж яваа нь энэ. Хөлдүү цагаан тосыг хэлтлээд авсан шиг эмтэлж мэрчихсэн уулнууд л тааралдаад байлаа. Хараа жаахан өргөөд холыг анирдах аваас тэртээх хөхөмдөг алсад мөн л их нурууд хөндөлсөн сүртэйеэ үзэгдэнэ. Гэвч энэ газар хятад хүний хөл хүрээгүй нутаг орон гэж байдаггүйг санаад бас л ойртоод очихын цагт нүд хальтирах байх даа гэж шимширлээ. Уулсыг чимж буй ганц зүйл нь оргилынх нь мөнх цас. Нүцгэн биеийнх нь шарх сорвийг дүүргэн цас, бороо ороход уулс баярладаг байхдаа гэж бодсон. Цастын орноос Цайдмын хөндийг зорин ийн явахдаа сэтгэл тэжээх бодол эрсэн минь тун амархан олдов. Тун удахгүй би элгэн саднууд-тайгаа уулзана даа гэхээс тайвшраад явчихлаа. Ёстой л хоол шиг бодол байж. Зөөлөн болоод хөндүүр. Төвдийн өндөрлөг уулсын бэл дэх Цайдмын хөндийд суугаа монголчууд маань замбаатай цайндаа шар тос хөвүүлээд барина. Халуун цайны илчинд хөлсөө бурзайлган тос даа-сан, жинхэнэ монгол үгсийг амнаасаа унаган хуучилна. Яриа нь сэтгэл шигээ үнэн байна. Тэдэнтэйгээ хеөрөлдөн суухуй ясны хөлс гарч ядрал минь мартагдана. Уйлмаар болно, дуулмаар болно. Өөрийн эрхгүй сэтгэл огшоод ирнэ. Өглөө болгонмонгол нутгийнхаа зүг цайны дээжээ өргөж “Монгол минь өнө мөнх, энх тунх орштугай” гэж залбирах, ингэхдээ зовлон нь нимгэрэх шиг л болдог гэх. Хар хятадад дарлуулан ингэж хүнээ алдаж суухаар монгол нутагтаа хурга болж төрөөд ирэг болоод идүүлэх сэн гэхийг нь сонсохоор цээжинд нулимс зангираад ирнэ. Тун удахгүй…

АР МОНГОЛ МАНУУСЫГ АВНА ГЭНЭЭ ГЭЖ БИД чинь энд хэсэг БАЯРЛААД…

Хагартаж холцорсон хуурай сайр нүд хужирлахааргүй ч “Миний малын бэлчээр” гэж өөриймссөн Гэгээнтуяагийн дулаан борогхон ярианд автаж эвэршиж бахимшсан илчтэй халуун гарт нь хөтлүүлэн бүдчиж явахдаа юу эсийг санааширсан гэх вэ.

Энэ газрын хөрсийг яаж нэвтлэн гарч ирсэн юм гэмээр ганц нэг сухай хаа нэгтээ ёрдойн үзэгдэх атлаа гишгэж яваа газар маань гэнэт хүүхдийн зулай шиг бам-балзахуй бүр ч барьц алдан гайхширна. Хужиртхалтартсан эл хуурай сайрын дор намаг байдаг ажээ. Хөвд ширэг нь хөвчдөө, сайр цайдам нь говьдоо байдаг монгол нутгаас арай л өөр энэ газарт хэдэн мал нь яаж шүү хамар хатгах юм олдог юм бол гэж бодохоор. Гэгээнтуяа эгч яриад л байх. Яриа нь сэтгэл рүү урсан нэвчих тусам би дуугаа хураана. “Бэлчээрийг минь үз” гээд төмөр утсан торны үзүүр хүртэл явах үед болсон яриа энэ.

“…Урьд энэ газрыг монгол гацаа гэж байлаа. Одоо Зүүн, Номгон хоёр монгол гацааг нийлүүлээд Зун жиа жун гэж хэлнэ. Дан монгол газар байсныг хятад авчраад чихээд дүүргээд, одоо мануус аргаа бараад ийшээ тийшээ явах нь яваад дуусч байна аа.

Ингээд хятадуудтай хаяа хатгаад явах хэцүү байдаг аа. Мануус энэ хятадуудтай дан хэрэлдээд явж байтал бараг зүрхний өвчинтэй болсоон. Бэлчээр шахна аа, мал хулгай хийнээ, мануусын бэлчээрийн төмөр хашааг тус тусад нь хэрчээд таслаад хаяна, орж модыг хуга хуга цохиод авна, тэгээд өөрсдийн хэдэн малаа авч ирээд хариулна, хэлэхэд гэдрэгэ цохино, цагдаа эд нарт нь хэлэхээр явшгүй ээ. Хятадууд монголын хэргийг бүр шийдвэрлэхгүй.

Мануус одоо ингэж хятадад барагдаж дуусч байна. Тэгээд хокироод үлдэнэ. Тануусын Монгол газар дан монгол байдаг уу, хятад байхгүй юу?

-Байхгүй.

-Тэр ямар сайхан газар вэ! Тийм юм байдаг уу! Сайхан юм аа. Хятадуудын дунд монгол цөөрч байна. Хаа байсан, сургуульд ч хятад хүмүүс монголыг дарна. Тэр жил манай монгол көвүүн Голмусын тамирын гүйлтийн 800 метрийн уралдаанд түмний нүдэнд бусдыгаа хол хаяж нэгт орсон хятад багш нь дараад зургаад оруулсан байдагуу. Тэр чинь гүйдгээрээ нэртэй байж уу. Ингэж бага залуугаас нь цөхрөөж хашрааж байдаг. Залуу көвүүн одоо би уралдаанд оролцож үгүй гэж байх. Ингээд цөхрөхөөрөө хятад хүн дагаад өөрөө явна, хүүхдүүс. Хятад хүргэн авчир-на, мал гэр, бэлчээр нутагусаа эзлүүлнэ, толгой эхийг нь мэдчихнэ, мануус тийм болжээ, аргатасарсан. Хятад хүргэн авсан нь манай Зүүн хошуунд тоймгүй. Дагаад явсан нь нэг хоёр жилийн. дараа гүйгээд хүрээд ирнэ ээ. -Салаад ирэх үү?

-Үгүй, дагуулаад ирнэ ээ. Тэгээд хүрээд ирэхээр нь нутаг бэлчээр тасалж өгнө.

Хөхнуурын монгол одоо барагдаж байна нээрээ. Толгой өндийх нь тасарч байна. Монгол шань гацаанд одоо дан хятадуус байна. Хятад хятадуудаа дагуулаад ирнэ ээ.

-Танай гэрт суугаа энэ тангад юун хүн бэ?

-Энэ тангад хүн манайд мал хариулахаар ирээд гурван сар болчихжээ. Өдрийн 40 зоос өгнө. Гэр бултэй эсэхийг нь би мэдэхгүй, хаанаас ирс-нийг нь бас мэдэхгүй. Анх ууланд мал хариулахаар явахад төрөл маань мал хариулах хун байна гэж хэл-жүү, тэгээд динхуа цохиод олжээ. Ийм мал хариулах хүмүүс олон бий. Ихэвчлэн амьдрал нь муу, хэрэг гарга-чихаад явж байгаа, эсвал ар гэрт нь асуудал гараад явсан хүн ч байна. Эд сайн санаа-тай ч байна, муу санаатай ч байна. Юу ч мэддэггуй тийм амьтан ч байна. Хот, тосгоноос ирсэн тариачин хүмүүс ч байна. Эднийг тусгайд нь бүртгэнэ гэж засагт байхгүй. Монголчууд хятад хүнийг хөлсөлж малаа хариулуулна. Тэдгээр нь малыг нь хариулж байдлыг мэдэж яваад пэдрэгэ малыг нь хулгайлаад одно, горьгүй ээ горьгүй. Эхлээд зарц нь болно, дараа нь хүргэн болох нь болно. Тийм тийм асуудал их байна аа. Цөөхөн болоод барагдаж байна. Одоогоор хүүхдүүд мал маллаж мэдэхгүй, ерөөс монгол хун мал хариулахгүй бол энд монголоо алдана. Малаасаа салаад хотод яваад суунаа гэвэл хожим монгол хүний амьдрал зовно. Одоо цаашдаа энэ бйдний хөлсөлж мал хариулуулж байгаа зарц нар бараг эзэн сууна биз дээ. Эд нар чинь одоо яаж мал хариулахыг мэдээд авчихна…

Манууст нэг тийм яриа байдаг аа. Ар монголд чухам сайхан байдаг гэнэ ээ, хятад байдагр/й, хятадыг дарчихсан уудам сайхан суудаг гэнээ гэсэн сураг чимээ ихтэй. Энд Монголчууд ингээд наар цаар явах гэвэл улс учир шаардана. Тэгэвч Монгол хүмүүс санаа алдахгүй, санаа алдаж гэмээнэ хөлөө алдана гэнэ. Зарим монгол хүмүүс хэлжбайна: -Аяа, одоо нэг Чингис босдоггүй ба гэж. Үндэсний ухамсар их сайн. Айл болгонд Чингис хааны зураг тахина.,Чонотахина. Хөгшчүүл Чингис хааны түүхийг бүр хүүхэст ярьж өгнө. /тэгснээ гэнэт нэг зүйл санав бололтой уулга алдсанаа/ Хөөе нээрээ манайгийн көвүүн энэ хавар Голмуст сонссон гэнээ. Ар Монголд жинхэнэ монгол эрлэгээр /гуйлга гуйх/ явсан нь байхгүй гэнээ. Монгол хүн монгол дотор эрлэгээр эрс-нийг нь алаад хаячихдаг гэнээ, алаад хаячихвал араас нь монгол хүн айж нүүрээ барах-гүй ээ гээд эрлэг эрдэггүй гэнээ гэж. Энэ үнэн үү?

-Үп/й ээ, яалаа гэж алах вэ. Монголд гуйлга гуйх улс бараг байдагп/й юмаа. Дориухан нь олон, дорой буурай нэгнээ татаж чангаагаад хоногийн хоолтой л явна. Монгол нутагт хун өлбөрч үхэхгүй.ээ.

– Ай бас сайхан аа. Арван хэдэн жилийн өмнө байдаг уу Ар монгол Өвөрмонголыг авахгүй, зөвхөн энэ Хөх нуурын монголыг авчих санаа байсан, хятад өгсөнгуй гэсэн яриа гарсан манууст. Аяа, Ар монгол улс мануусыг авчихсан байсан бол… гэж одоо бид халаглаж байнаа, хятадыг зүхэж байнаа. Биднийг одоо тануус авах болов уу…?

Надад хэлэх үг олдсонгүй ээ. Нулимсаа залгилаа. Харин тэр үргэлжлүүлэн ярьсаар л…

ТӨВД МОНГОЛЧУУД НУТГАА БУЛААЛДАН БУУ СУМ ХӨДӨЛГӨХ НЬ ЭНҮҮХЭНД

Төвдөөс наашаа Дээд монголчуудынхаа нутагторж ирсэн цагаасаа л бид иймэр-хүү яриа хөөрөө, дүр зурагтай учирсаар… Төвдөөс буцах замд галт тэрэг Голмус хо-тоор дайрна. Хамгийн анхны монгол газар тосч байгаа нь энэ. Голмус гэдэг нь олон гол /голууд/ гэсэн монголүг. . Харин сүүлийн үед Хятадууд газар орныхоо зураг сэлтэд Геермү хэмээн тэмдэглэх болс^оор голууд хэмээх эл үгийн эш үндэс алдарчээ. Дээд монголчууд маань энд бий. Хотбараадсан зарим нь эндхийн монгол сургуулиу-дад багшилна, төр захиргааны байгууллагад хэр тааруу алба хашна. Бид энд ордос залуу Уулаар газарчлуулан чухал хэдэн хүнтэй уулзаад авснаа хэлэх нь зүйтэй. Голмусын монгол дунд сургуулиар очиж сургуулийн дэд захирал /нэгдүгээр дарга нь хятад хүн байдаг/ Сүрэн, тэндхийн багш Тодгэрэл, Хашчулуун, Хурц нартай эртний андтайгаа уулзах шигл найртай учран элд^вийг хөөрөлдсөн. Гүм-бэмд болсон дээд монголын хоёр залуугийн хуримын видео бичлэгийг хийж байсан Хангай нэртэй ордос залуугийн ажил алба нь Дэлхий хотод байдаг ч дээд монголоос эхнэр авсан мань хүн газрын өндөрлөг дэх Голмуст өрх гэрээ засчээ. Хятадуудад хөлсөө зарахгүй гээд төрийн албанд зүтгээгүй, хятадуудаас хоолоо гуйхгүй гээд өөрийнхөө хөлсийг нэрж яваа энэ залуугийн үнэнхүү шударга яриа хөөрөө, тусч өгөөмөр сэтгэл нь биднийгзузаан журмын нөхөд болгосон билээ. Хүүдээ тэр Уудам гэдэг нэр өгчээ. Гүмбэмээс эхлэн биднийг хөтөлсен түүнтэй Төвдөөс буца.х замдаа Голмуст дахин уулзах ерөөлтэй байжээ. Гэрт нь зочиллоо. Үгүй дутуугүй товхийтэл тохижсон хотын цэвэрхэн айл. Дайлууллаа. Хангай маань жаахан халлаа. Уйллаа. “Хэрэв хүнд хойд нас гэж байдаг бол би Ар Монголд хурга болж төрөөд ирэг болоод идүүлэх сэн гэж боддог оо” гээд л цурхиртал шлмэруүлэхэд нь хүн ер нь юугаар дутдаг юм бэ гэдгийг яс махаараа жирсхийтэл мэдэрсээн.Холмуст ирснийх хөдөөгийн малчидтай хальт ч болтугай уулзах сан гэж дурстал биднийг Төвд рүү үдэж, угтсан Басан гэх айхтар ухаалаг багш өвгөн, Уул нар тэр дор нь бүгдийг зохицуулж Хошууд Са.Мөнхнарантай биднийг учруулснаар бид бас нэгэн гайхгГмшигт хүнтэй танилцсан юм.

…Голмусаас хойш 20 гаруй км-т байх Дэвтээр гэдэг ёстой л нэр шигээ нэвчиж дэвтсэн балбархай газарт намаг шавган дунд хараа бараагаа харалцахгүй шахам холд “айлссан” хоёр гэр өнчрөн торойх аж. Бидний газарч Хошууд Са.Мөнхнаран гэгч жинхэнэ монгол зүрхтэй, 40 эргэм насны туранхай шар залуу Хэнаньд багшилж байснаа хуучлан, тэндэхийн монголчуудын талаар хачин жигтэй сонин сонсгож явлаа. Тэрээр хэдэн жилийн өмнөөс группт орж төрөлх Голмустаа ирснээс хойш суурин суух болжээ. Хотод суудаг ч хөдөө сэтгэлтэй хүн. Зуурдаар үхчихгүй л бол ар Монголдоо нэт оччихоод ирнээгээд л ярих. Биднийгдагуулжочсон айл нь тэдний баз хүргэнийх. Нехрийг нь Бат, эхнэрийг нь Чимгээ гэдэг. Энэ гэр бүл ер нь нэгтийм цөлх бүрэгдүүхэн боловч сэтгэл сэтгэлээ таниад ирэхийн үест цайлган, нандин чанарууд нь дорхноо л цухайгаад эхэлсэн билээ. Шалгүй л болохоос отрын жижигхэн гэрт яг л монго-лоороо амьдардаг аж. Ер нь Дээд монголд хөдөений айлууд ихэвчлэн 2-3 гэртэй байна. Хамгийн том гэр нь б-8 ханатай байх бөгөөд энэ нь зочид гийчид хүлээн авах, өөрсдийнх нь амарч тухлах гол гэр юм. Харин жижиг, дунд гэртээ малын идээ цагаагаа боловсруулах агаад ер нь нэг үгээр хэлбэл, энэ нь ажлын өргөө байна. Биднийг очих үед тэд өвөлжөөндөө буух бэлтгэлээ хийж том гэрээ хураагаад жижиг гэртээ сууж байсан юм. Гэр бараагаа хураачихаад байхад ирлээ гээд л сандарч, аль болохоор тохь тухтай байлгах гэж бөөцийлөх нь яг манай хөдөөгийнхний араншин тэр чигээрээ. Зам нь хэцүүхэн, дов сондуул, намаг шавхай ихтэй болохоор хөлсний тэрэгний жолооч хятад их л уцаардуухан, амандаа олон юм үглэж явсаар тэдний гэрийн бараа харагдахтай зэрэгбиднийг буулгаад хөдөлсөн болохоор бид гурав довны толгой дамжиж харайсаар Батынд ирэхэд тэдний хотноос дээл хувцас болсон, монгол байрын гурван хүн мордож харагдлаа. Мэндусаа мэдэлц-сэний дараа бид Баттай хөөрөлдөж эхнэр нь эзгүй байсан тул Са.Мөнхнаран хоол хош бэлдэж эхэллээ.

-Саяын мордоод явдаг гурав ямар хүн байна?

– Хятад хүмүүс

– Танай хөлсөлж байгаа хүмүүс үү?

– Үгүй ээ. Энд зүгээр морь барихаар ирсэн.

– Хятад хүмүүс мал маллахгүй биз дээ?

-Энд тариачид бас байнаа. Тэдэнд туегай бэлчээр байхгүй учраас энд тэнд монгол малчин айлд малаа тавих нь байдаг. Хятадуудад өөрсдөд нь зөвхөн тариалан-гийн газар л өгнө. Харин бэлчээр өгөхгүй. Монгол айлд тариалангийн газар өгөхгүй зөвхөн бэлчээрийн газар л өгнө.’Монголчууд бэлчээр дээрээ тариа тарих нь байдаг. Гэхдээ тариа таривал хөрс эвдрэх учраас дэмий их тарихгүй ээ.

-Энэ чийг намганд шал-гүй гэрт тохь алдахгүй юу?

-Манай энд монгол гэрт шал дэвсэхгүй. Цас Цайдамын хотгорт нэг их бороо орохгүй. Жилдээ нэгээс хоёр удаа орно. Энд бэлчээр хуваарьтай болохоор дэмий их нүүхгүй ээ. Манайх таван зуун тоо малтай. Тэдгээрээс зуу нь ямаа бусад нь хонь. Сүргийн зохион байгуулалт гэж байхгүй. Бүгд ямаа маллая гэвэл ямаа маллаж болно. Түүн дотор өөрийн сайн дураар яаж маллая болноо. Адуу хорь орчим бий. Дөрвөн хүн маллана. Хоёр хүүхэдтэй. Адуунаас айрагхийхгүй ээ. Манай үед ирээд түүнийг хийж мэдэхгүй ээ. Би яг яаж айраг хийж байгааг өөрийн нүдээр үзээгүй ээ.

-Монголд адуутай айл болгоны ханын толгойноос арьсан сав унжуулсан байдаг. Тэрэн дотроо гүүнийхээ сүүг хийгээд исгэл хэмээх хуучин айрагны дээжээ нэмж бүлнэ. Хэдий их бүлэх тусам айраг сайхан болно. Бүлэлт нь дутуу бол айрагны амт сул болдог. Айлд гийчин ирвэл тэр хүн заавал айргийг нь бүлж өгдөг.

-Өө тийм үү. /гайхшран дуу алдав/. Ноднин манай ах эгч халхад хурээд айраг сайн уулаа гээд ийм бүдүүн аягаар /гараа алдлан/ ууж байна. Өдөртөө бараг айраг уугаад өнжчихнө гэж байсан.

-Намар айраг их сайхан болноо.

-Аан. /гайхшран дуу алдав/

-Зун хавраар айраг байхгүй. Голдуу намар айраг ихууна.

-Тэгвэл та нар өвөлдөө айраг ууя гэвэл яах вэ?

-Тэгвэл намрынхаа айргийг хадгалаад өвөл үхрийн сүүгээр жаахан шингэлээд дахиж бүлэхэд айрагны амт эргээд ордог.

/Энэ үес Са.Мөнхнаран ярианд орж ирлээ/.

-Энэ жил ар Монголд суугаа эрхэм дүү Бүргэдийн хурим Улаанбаатарт болж манай ах дүү нар залагдаж яваад ирсэн. Би хөдөө сууж мэдэлгүй үлджээ, Ээ мөн азгүй. Би чинь Монгол үзэх гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явдзг хүн. Манай тэд мөн ч их золтой явжээ. Ирээд бидний нүдийг нээжү. -Та Хэнаньд байснаа ярьж өгөөч.Тэнд цагаан монголчууд байдаг гэлцэх юм?

-Хэнань шаньд цагаан монголчуудбайна. Мөн наана Хузуд тузу нар амьдарна. Тариа тарьж амьдарна. Мон-гол гэрт амьдрах нь дэмий арвин байхгүй. Мал маллах нь цөөн. Хятадад ойр байдаг нь хятад, төвдөд ойр байдаг нь төвд болно. Монгол бичиг үл мэднэ. XIII зуунд Чингис хаан Энэтхэгийг довтлохоор их хэмжээний цэрэг дагуулаад иржээ. Тэгээд Энэтхэгт ороод цэргүүд нь өвчинд нэрвэг-дээд дийлэхгүй болохоор буцахдаа Чингис зарим цэргүүдээ замдаа гээчихээд явчихсан нь энэ цагаан монголчуудын өвөг болно. Чингис хаан дагуулсан учраас цагаан ястай гэж тэд ярина. Харин хятадууд тэднийг тус газрын хүн буюу тузу хэмээнэ. Одоо бүр хайлсан. Тэд тариагаараа архи нэрнэ. Настай улсууд нь аяган дотроо архи хийгээд боорц-гоо дэвтээгээд идчихнэ. Бас тэнд Хар Ёгур гэж байна. / Уйгурууд бололтой/ Шар ёгур гэж бас байна. Монгол гаралтай. Тэд Ганьсу мужийн Сунаньд байна. Хонийг хой, махыг мах, морийг морь гэж байна. Мануусын монгол үгийг бараг монголоор хэлж байна. Хөхнуурын эрэг орчмоор хоёр монгол гацаа-наас бусад нь одоо төвдүүд амьдарна. Тэднээс өмнө монгол нутаг байжээ. Хошуу-дын Гүш хаан /Төрбайх/1636 онд Шинжаанаас нааш нүүж Улаан щаний Ширэгхэмээх газарт орж ирээд Халхын Цогт тайжтай байлдажэнэ газрыг эзэлжээ. Хожим нь Төвдүүд дахиад хүчирхэгжжээ. Төвд,монголчууд бэлчээрээ бу-лаалдан буу сум хөдөлгөдөг байсан. 2000 онд хятадын засгаас хэн хэн нь аль нутагт нутаглахыг заагаад шийд-вэрлээд өгчихсөн тул дахиад тийм болоогүй.. Дээхнэ Хэнаньд бэлчээр булаалдаж ширүүн тулалдаан үүссэн.

-Түүний тухай ярьж өгөөч?

-Би мэдэж байхаар нөгөө талаас Ганьсугийн төвд, манай талаас Хэнаний мон-голчууд буу сум хөдөлгөсөн. Нийтдээ наашаа цаашаа бараг 50 орчим хүн хөнөөгджээ.

-Хүний амь нас тасал-лаа гээд цагдаа ирээд барьж хорихыг нь бариад шийтгэхийг нь шийтгэнэ биз дээ?

-Тэгж дийлсэнгүй ээ. Учир нь наад тал нь бүгдээрээ хөдөлчихсан, цаад тал нь бүгдээрээ хөдөлчихсөн, тэгвэл чухам хэн буудаад алчихсан мэдэгдэхгүй. Би мэджээ, гэвч би хэлэхгүй ба. Яалаа ч гэсэн нутаг бэлчээрийн зөрчилдөөн гараад л цаашаа наашаа бололдсон нь үнэн ч яг энэ хүн алчихжээ гээд аваачаад шорон гянданд аваачсан нь үгүй ба. Аль альнь бас хүний амь нэхэмжилсэнгүй бас. Тухайн үед Гдньсугийн төвд нааш ирээд мэдэгдвэл алуулна, цааш монгол яваад танигдвал шууд алуулж шийдвэрлэгдэж байсан. 1991 онд би тэнд хүрэхэд тийм мөргөлдөөн гарч л байсан. Одоо бол ийм явдал байхгүй. Эцэст нь Монголчууд хэсэг нутаг алдаж, төвдүүд хонжиж төгссөн. Хэнаний монголчууд Цайдамын монголчуудаас ялгаатай. Тэдний 100-ны 15 хувь нь монголоор ярьж дийлнэ. Төвд аялгуугаар хольцтой ярина. Үлдсэнээс гэр нь л байна.

Сүүлийн үед Хятадууд монгол нутаг усны нэрийг өөрчилж байна. Жишээ нь Хөх шилийн нурууг Кикишил гэнэ. Күнлүн гэдгийн монгол нэр Хөндлөн. Тоорой гэдэг эндхийн монгол нэрийг Тулахэ гэж өөрчилчихжээ. Яг энэ газрыг урьд нь Дэвтээр гэдэг байсныг одоо дураараа Чин ши хэ гэчихжээ.

БААВГАЙ ЧОНЫГ БАРХИРЧ ҮРГЭЭДЭГ, БУУ БАЙХГҮЙ…

-Энэ одоо ямар үсэг байна аа?

-Энэ одоо кирилл үсэг юм даа.

-Кирийл үсэг?

-Кирил гэнэ. Манай шинэ үсэг байна. Эхлээд хуучин үсгээрээ бичиж байгаад одоо энэ хэвтээ бичгээр бичиж байна.

-Аан… /гайхширна/

-Тануус энэ мануусын үсэг мэдэх үү?

-Мэднэ мэднэ. Албан ёсоор хэвтээ бичгээрээ бичиж байвч хүмүүс босоо үсгээ мэднэ ээ.

-Аан. Тангад үсэг шиг хэвтээ бичдэг болжээ.

…Батынхтай бэлчээр залган нутаглаж буй бригадын дарга /тэд сужи гэнэ/ Чулууныд эл яриа болсон юм. Энэ хүн нэг л хэмийн намуун гунигтайхан өнгөөр ярина. Яриа нь тээр доороос эхэлж тэр чигээрээ л явсаар санаа алдах шиг анирхан тегсөнө. Олон жилийн хур гуниг нэвчсэн нэг л сонин нүдтэй энэ хүнийг ярьж хөөрч суухад нь би яг л музейн үзмэрт шимтэх шиг дуугүйхэн ширтэж суусан.

-Сужи /бригадын дарга/ хүн ер нь юу хийдэг юм бэ?

-Сүжи /дарга/ хүн суурин газар намын хуралд явна. Улс төрийгхамаарна. Бригадын өдөр тутмын ажлыг бас хамаарна. Голмус хотод болоххуралд ойрдоо эв хамт намаас малчдын аж ахуйг шинээр зохион байгуулах тухай яригдажбайгаа. Ингэж амьдрах нь ба.с малчдад ашигтай байна. Цахилгаан гэрэл байхгүй, зам харилцаа байхгуй байгааг алхам алхмаар шийдвэрлэнэ. Энэ хэрээрээ малчин хүн дөрвөн улирлын эрхээр оторлоод нүүдэллээд явдаг нь энэ шинэ хэлбэрийн аж ахуйн хэлбэрт тааршгүй, суурьшмал мал аж ахуйн хэлбэрт шилжинэ гэж яригдажбайна.

-Суурьшмал мал аж ахуйн хэлбэр гэж ямар юм байна?

-Оторлож нүүхгүй хашаалж маллана гэсэн үг. Мөн улсаас байгаль; мод бут хамгаалах учраас хамаагүй мал бэлчээж болохгүй. Урьд нэг хүнд 100 толгой малыг одоо 50 толгой мал болгож хязгаарлана гэнэ.

-Гэтэл засгийн энэ бодлого та хэдэд таалагдана уу?

-.Мануусын санаандэнэ явж үгүй ээ одоо. Тэгээд амьдрахад аргагүй болж байдаг ээ. Арга барагдах нээ. Хэдэн малаа зоос болгож хот газар байшин бараадан амьдрахаас өөр аргагүй ээ. Монголчуудыг барж байна, дээдээс бодлого тийм шиг ээ. Манай энд бэлчээрийн газар, тэнд байгаа мод чулууг хамгаалах хуультай учир чоно, бамбуу /Баавгай/ зэрэг малд гэмтэй араатанг алж буудаж болохгүй. Алж мэдэгдэж гэмээнэ улсын хуулиар торгуулна аа. Буу сумыг маань аль хэдийнэ хураагаад авсан учир хий дэмий хашгирч бархираад айлгаж үргээнэ.

ЦАЙДМЫН ЗЭРЭГЛЭЭНД АЛДАРЧ БУЙ МОНГОЛ

…За тэгээд л энэ ахархан атлаа урт аяллын туршид цор ганц бодол дотор сэтгэлийг урж мэрж явсныг одоо энд дэлгэюү. Монголоороо бахархах, ижилсэх энэ бүх яриа хөөрөөний төгсгөлд би юуг ойлгож авсан бэ гэвэл монгол дархлаа гэгч зүйлийг бий болгохын төлөө монгол хүн бүхэн шаналж цохилохп/й бол дусал бэх усанд уусахын адил нэг л мэдэхэд бид сэтгэл зүрх, сэрүүн зүүдтэйгээ хамт арилан одоод түүхийн номын хуудаснаа уншигдах хувь тавилантай золгох вий гэх эмзэглэл төрсөн. Төвдийн өндөрлөг дэх энэ л монгол-чуудынхаа нутгийн захаар хальт шүргэн аялах үедээ амьдрал ахуйг нь гэрэл зургийн хальснаа буулгажтэр хэдэн зургаараа “Занаду арт” галерейд энэ сарын эхээр үзэсгэлэн гаргасан юм. Үзэсгэлэнгийн маань нэр “Цайдмын зэрэглээнд алдарч буй Монгол”. Бид өөрсдийн хувийн дүгнэлт, бодол мэд-рэмжээрээ асуудалд ханда-хаас аль болох татгалзсан бөгөөд зургийнхаа тайл-барын оронд тэдгээр хүмүүсийн /дээд монгол-чуудын/ яриа хөөрөөг яг л нутгийнх нь аялгаар элдэв засваргүйгээр буулгаж зур-гуудынхаа хажууд тус тус өлгесөн нь үзэсгэлэнгийн танхимд ирсэн хүн бүхэнтэй тэднийг уулзуулах гэсэн оролдлого байлаа. Энэ үзэсгэлэн маань сэтгэл хөндсөн нэлээд хүндхэн үзэсгэлэн болсныг хэлэх нь зүйтэй. Хүмүүс ч энэ тухайд янз. бүрийн л үг хэлж санаа оноогоо хуваалцсан. Гэхдээ бид Дээд монгол андтайгаа уулзах хуртлээ тухайлж ер зовж шаналапгүй явсан билээ. Харин Улаанбаатарт сурч амьдарч байгаа энэ найз минь бидний үзэсгэлэнг үзээд гарахдаа нэг л гундуухан, үл ойлгогдох тийм нэг харцаар шагначихаад явсан юм. Хожим тухтай уул-зах үед л энэ учиг тайлагдсан. Манай хүн цээжний гүнээс санаа алдаад яриагаа ийн эхэлсэн юм. “Энэ аялал, үзэсгэлэн чинь биднийг монгол ахан дүүст минь хөтөлж ирсэн сайхан ажил боллоо. Гэхдээ та бүхнээс нэг л зүйлийг хүсмээр байна. Дээд монголчуудыг уусч хайлж байгаа, уруудаж ядарч яваа гэж бүү их тунхаглаач ээ. Бодит байдал ийм байгаа ч тэд энэ байдалтайгаа эвлэрэх тун ч дургүй. Тэдэнд минь урам итгэл өнөөдөр юу юунаас чухал байна. Бид чинь сөгдөж сөхрөхгүй гэж аль байдгаараа хичээж явдагулс. Өрөвдүүлж хөөрхийлөх бус харин итгэл өгөөч” гэсэн. Дараа нь хэд хоног сэтгэл их л хөндүүр байлаа. Гэм хийсэн ч юм шигэвгүй санагдаад. Гэхдээ л ирэх өдрүүдэд хамт цохилохын төлөө шүү дээ гэж өөрийгөө тайтгаруулсан. Юутай ч өнөөдөр урд зүгийн нутгаар цаг агаарын мэдээ олиггүйхэн дуулдахад өрцний цаана нэгэн юм жирсхийж, мөнөөх л Цайдмын хотгорт цаг наргүй ажиллаж, амьсгалынх нь тоо Монгол хэмээн лугшиж яваа тэр хэдийгээ /тэд 90 мянгуулаа/ энэрэн санадаг болжээ. Зэрэглээн дунд хийсэх мэт дэрвэн буй монгол гэр нүдэнд харагдаад, өргөст торон хашаан дотроо малаа адгуулж яваа нь бодогдоод нэг л сайхан нартай өдөр айлчлан очихыг хүсээд… Улаанбаатартаауймарч сууна. Тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхт иргэнийхээ хувьд тэдний төлөө зовж шаналан зорьж зүтгэх үүрэг бидэнд оногдсон. Хилийн дээсэн доторхи Монгол Улсад ардчилал бий. Энэ бол бидний эрхэм дээд өмч. Энэ баялагтаа эзэн шигэзэн болж хилийн цаана зүдэж зүтгэж буй олон монголчууд,элэг нэгтнүүдцээ үйлчлэх /ядахдаа сэтгэлзүйн хувьд/, тэднийгээ олон улсын хүний эрхийн болон өв соёлын байгуул-лагаар хамгаалуулах, төсөл хөтөлбөрийг тийш нь чиглүүлэх зэргээр Монго-лынхоо гадна ч гэсэн монго-лыгоо авч үлдэхэд анхаарах цаг үе нь нэгэнт болчихсон юм биш үү гэж бас бодогд-сон. Дэлхийд найман сая монгол хүн байдгийн 2.5 сая нь л эх орондоо амьдарч байгаа гэсэн…

Б.Занданхүү

Advertisements