Өнөөдөр нэг яам тамгын газар л гэхэд дээрээсээ аваад доошоо үүднийхээ жижүүрийг хүртэл ах дүү, танил тал, хамаатан садан, нутаг нугын сүлбээгээр зайгүй хэлхэгдэж дууссан байна. Иймэрхүү гэр бүлийн сүлжээнд орсон яамд төрийн ажлыг гэхээсээ илүү хувийн ажлаа өмнөө тавьж хөрөнгө мөнгө шамшигдуулах нь хэнд ч тодорхой. Жишээ татахад хамгийн их цус ойртсон яам бол ЭМЯ байна. Хүү бэр хоёроо шууд дэргэдээ татан ажилд оруулсан ЭМЯ-ны сайд асан П.Нямдаваагийн үеэс эхлээд эдүгээгийн сайд Батсэрээдэнг хүртэл цус ойртолтын хэдэн давхар сүлжээ энэ яаманд үүссэн гэж үздэг. Харин Л.Гүндалай сайд болмогцоо эрүүлийг хамгаалах салбарын энэхүү эрүүл бус тогтолцоог гярхай ажиглаж “цус ойртсон” ажилчдыг хайр найргүй намнаж эхэлснээс болж огцорсон гэж ярьцгаадаг юм. Эдүгээ төрийн өндөр нам ямар ч алба хашиж буй хүмүүс өөрсдийн үр зулзагаа тогтвортой цалинтай, төслөөс боломжийн мөнгө цохичихдог, нэг их хийж сүйд болоод байх юмгүй амар албанд үе залгамжлуулахын тулд дээд сургууль төгссөн нэр зүүмэгц нь щууд л дэргэдээ татан авч байгаа үзэгдлийг хаа сайгүй харж болно. Зөвхөн нэг яаманд он удаан жил ажиллаж байгаа хүмүүсийн овог нэрийг жагсаагаад харахад л дандаа хамаатнууд болох нь шууд анзаарагдахаар байна гээд бодчих. Ийнхүү төрийн яамдыг гэр бүл, ах дүүсийн цуглуулга болгож хувиргахад чухал нөлөе үзүүлдэг хамгийн том хүнииг нь халлаа ч гэсэн түүний оронд шинээр ирсэн сайд ахиад л өөрийн танил тал ах дүүсээ цуглуулдаг уламжлал бий болжээ. Ер нь ганц төрийн яамд төдийгүй нийслэлийн тохилог дулаахан албан тасалгаа болгонд үе залгамжилсан бэртэг чингүүдийн үр удам хачиг хувалз шиг наалдан шигдэж жоом бясаа мэт үржин өссөөр ухаант дээдсийн хүчирхэг оюунаар хөдөлгөдөг байсан төрийн ажлыг цаасан дээр тавьсан хэдэн хоосон тоо болгоод дуусгаж байгааг шинийг хийх гэж яваа хүмүүс мэдвэл зохилтой. Зөвхөн нийслэл хотод ч бус хөдөө аймаг сумдад хүртэл насаараа дарга, удирдах алба хашин төрийн мөнгөөр тоглож явсан хүмүүсийн үр удам хуучны тайж язгууртнууд шиг үе залган малчдын толгой дээр сандайлж яваа нь албаны цус ойртолт Монголд эрх ямбын бүхэл бүтэн давхраа тогтоосныг харуулна. Бүр нарийн яривал 1990 оноос хойш дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л ах дүү хамаатан садантайгаа нийлээд Монгол улсыг бүрэн хянаж аалзны тор мэт хэрэн сүлжээд атгандаа хийчхээд сууж байна гэхэд хилсдэхгүй. Төрийн албаны өчүүхэн нэг түшмэлийн уг гарвалийг сөхөхөд л дөчин мянгатын байр луу хөтлөөд очих жишээтэй. энэхүү цус ойртолтын үр хөврөл нь та бидний ҮЛ ТЭВЧИЕ хэчнээн хашхичаад ч өөрийн эрхгүй далан таваар бууж өгеед буй Авилгал юм.
Дээгүүр албан тушаал хашсан 200-хан хүн л ах дүү хамаатан садантайгаа нийлээд Монгол улсыг бүрэн хянаж аалзны тор мэт…
Posted on 2008/01/06
Posted in: Болъёоо
Anonymous
2008/01/07
fire42ice.tiim shuu.yag unen,arai denduu gehed bur denduu bgaa,ene hunii nootsiin menejment geh zuil bur bhgu boltson.taniltai bol….taniltai bol … geseer bgaad.ajil amidralaa yalgaasai.toriin ordon bolon yamar negen toriin geh alban gazar delbereh yum bol hahahaha-heden ger bul barag or undsere hamaatan sadangaaraa chadrah bol.ihenh alban gazar hural gegchiig hiij bn gnee.tegeed zarim negen n hurald irjiinuu esvel bi ger buliin hurald ireed bnuu gejiisht.,iim l bn shude.
Хөхтолбот
2008/03/29
Тэгээд яавал зохилтой гэж үздэг вэ өөрөө