Мэдэгдэл

Posted on 2008/06/12

0



Мэдэгдэл
“Дэлхийн Монголчууд” сонины 2008 оны 01/014 дугаарт “Монгол Үндэстэн оршихуйн үндэс”, “Үндэсний үзэл ба үндэстний язгуур эрх ашиг”, Үндэсний үзэл байхгүй бол Монгол үндэстэн хөгжихгүй” нэртэй өгүүллэг, нийтлэлүүд ”Үндэсний Шинэ Намын” сонгуулийн сурталчилгааны материалын хамт сонгогч олонд тараагджээ. Тухайн өгүүлэл нийтлэлүүдийг нарийн сайн ажиглавал А.Гэрэлийн “Оршихуй” хэмээх товхимолын сайтар найруулсан хуулан бичлэг байна.
/Энэхүү номыг зохиогч А.Гэрэлийн зөвшөөрлөөр
www.mongolchuudaa.blogspot.com, www.mongolhuraldai.org зэрэг блог, веб сайтууд дээр одоогоос яг жилийн өмнөөс тавигдаж олны хүртээл болж байсан/.
Монгол Улсын, Монгол Үндэстний оршин тогтнох дархлааг хадгалж хамгаалахын төлөө амь амьдралаа зориулан тэмцэж ирсэн эх оронч, баатарлаг хөвгүүд, оюунлаг сэхээтнүүд үй олон буй. Ялангуяа сүүлийн 20 гаруй жил харийнхны гар хөлийн үзүүр болсон эх оронч бус, увайгүй этгээдүүдийн балгаар Монгол Улс, Монгол Үндэстний цаашид оршин тогтнох баталгаа илт суларсан. Үүний эсрэг олон сайхан оюунлаг сэхээтнүүд үг хэл, үзэг цаасаараа тэмцэж, тэдний дотор ажил амьдрал, амь насаараа хохирсон нь ч байгаа. Тэдгээр тэмцэгчдийн нэг нь эх орноо худалдагчидтай олон жил үзэг цаас нийлүүлэн тэмцэж ирсэн А.Гэрэл юм.
Гэтэл түүний олон жилийн нөр их хөдөлмөр, тэмцэл, судалгааны үндсэн дээр туурвисан Монгол Үндэстэн цаашид хэрхэн яаж оршин тогтнох дархлаа буй болгох тухай асуудлыг хөндсөн бүтээлийг улс үндэстний оршин тогнохуйн талаар өнгөрсөн цөвүүн цаг, жилүүдэд төдий л санаа тавьж ирээгүй Мэндсайханы Энхсайхан тэргүүтэй хэсэг бүлэг хүн өөрсдийн эрх ашиг, сонирхолд увайгүйгээр ашиглан буй нь өнөө цагийн эмгэнэл гэлтэй.
Тэд үүгээр зогсохгүй үндэстний үзэлтэй эх оронч сэтгэлгээтэй залуусын тархийг угааж, эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр далайлгаж өөрсдийн үйл хэргийг хэрэгжүүлэхээр шамдан буй нь бидний эгдүүцлийг төрүүлж байна. Тэд Монгол Үндэстний төлөө санаа тавих нь байтугай үндэстний үзэлтнүүдийг гутаан доромжилж ирсэн нь ойрхи цагийн түүх.
Хүний оюуны бүтээлийг зохиогчийнх нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хуулбарлан ашигласан нь “Монгол Улсын оюуны өмчийн тухай хууль”ийг илтэд бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж Монголын Үндэстний Үзэлтнүүд үзэж байна. Оюуны хулгайчид л зохиогчгүй өгүүллэг, нийтлэл, ном хэвлэн нийтлүүлдэг нь хэнд ч тодорхой шүү дээ. Энэхүү бусармаг үйл ажиллагаагаа зогсоон, зохиогчийн эрхийн тухай хуулийг ноцтойгоор зөрчснөө хүлээн зөвшөөрөхийг бид “Үндэсний Шинэ Нам” аас шаардаж байна.

Бид энэхүү мэдэгдлээрээ улс үндэстнээ дээдлэн, үндэстний үзлийг эрхэм зорилгоо болгон ҮШН-д эвлэлдэн нэгдсэн хүмүүсийг дайрч давшлах гэсэнгүй. Үндэстний үзлийг сонгуулийн тархи угаах хэрэгсэл болгон ашиглаж буй М. Энхсайхан тэргүүтэй Хятадын эрлийз голдуу нөхдийн үнэн нүүр царайг илчилж буй хэрэг юм.

Мөн үүний зэрэгцээ Монгол Ардын Нам, Монголын Тусгаар Тогтнолын Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам зэрэг үндэстний үзэлтэй намууд өнгөрсөн бүх түүхийн цаг үед байгуулагдаж үйл ажиллагаа явуулан ирсэнийг улайм цайм үгүйсгэж, үндэсний /уг чанартаа үндэстний үзэл гэж хэрэглэвэл зөв утгатай, зөв үзэл санаа болно./ үзлийг номлолоо болгосон улс төрийн нам Монголд анх удаа буй боллоо хэмээн өөрсдийгөө илт дөвийлгөн буйг бид эрс шийдвэртэй эсэргүүцэж байна.
Энэ нь улс төрийн намуудын тухай Монгол Улсын хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа төдийгүй Монгол Улс Үндэстний түүхийг илтэд доромжлон санаатайгаар засварлаж байгаа хэрэг гэж үзэж байна.
Монголын Үндэстний Үзэлтнүүд

Advertisements