Монголын сор уран бүтээлийг агуулж байсан Галереи шатчихлаа…

Posted on 2008/07/01

0




Махн намын байрны баруун хойно орших Монголын сор уран бүтээлийг агуулж байсан Галереи шатчихлаа.Морин хуур чуулгын бүх хөгжим хувцас,баянмонгол чуулгын хөгжим эд хогшил шатчихлаа.Эрх баригчид онцгой байдлынхан,цэрэг цагдаа нарын хэн нъ ч галыг унтраах гэж оролдсонгүй.Тэд зугтааж буй залуусыг зодож,балбаж газ-даж буудаж гавлаад ухаангүй байсан.18 хүрсэн болов уу гэмээр залууг хойноос буудаж унагаад бороохойгоор 6 цагдаа зодож байхыг харсан хэний ч нүд халътирмаар…Цэрэг цагдаа нар тангарагаа мартаж зөвхөн эрх баригчдын гар хөл болж Монголын үй олон залуусыг зэрэмдэглэж байгааг хараад бид зүгээр суух гэж үү?Онцгой байдал зарласан нэрээр их баривчилгаа хийж хотын гудманд яваа эвгүй харагдсан хүн болгоныг буу ассан цагдаа цэргүүд баривчлан саатуулж байна.Хэнд сүр үзүүлж энэ олон танк хуягт авчраа вэ?Хэний эрх ашигийг хамгаалж зөвхөн хотын төвыг хамгаална вэ?Төв телэвиз,радио-р шувтан ард түмний тархийг угааж байна.Энэхүү бослогыг турхирсан Баяр,Элбэгдоржтонгуудад яагаад буруу тохохгүй байна?Энхбат,Жаргалсайхан,Батзанданг яагаад баривчлахгүй байна?Эрх баригчид ард түмнээс үнэнийг нууж байна.Одоо ард түмнийг өөр яаж доромжилмоор байна?Яаж өөр алж буудмаар байна?Нийгмийн эсрэг гэмт хэрэгт турхирсан ,нөхцөл байдлыг зохион байгуулалттай өдөөсөн,гар бие оролцсон энэ эрх мяндагтангууд цөс ихт Монголын зоригт залуусаар туг тахиж золиос болгосныхоо хариуг хатуухан хүртэх учиртай.Улс Үндэстнийхээ эрх ашигаас урвасан дотоодын хэн боловч урвагч байдаг.Урвагч нарт зөвхөн цааз ял өгөх учиртай. Энэ хүчний байгуулгуудын удирдлага,төр засгийн удирдлагын тэр чигээр нъ солъж байж бүх зүйл хэвийн болно гэдэгт найдаж байна.Та бүхэн юу гэж бодож байгаагаа бичээрэй.

Advertisements