Шуурхай мэдээ!!!

Posted on 2008/07/01

0



14.00 цаг. АН-ын дарга Ц.Элбэгдорж ард түмний шаардлагаар ТВ-ээр мэдэгдэл хийж баривчлагдсан залуусыг яаралтай суллах, бусад ТВ-үүдийг нээхийг шаардсан байна.

13.30 цаг. Цагдаагийхан 718 хүнийг баривчилсан бөгөөд 108 цагдаа, 500 иргэн шархтаж гэмтсэн байна.
19 хүний биеийн байдал маш хүнд байна. Тархиндаа гэмтэл авсан Японы сурвалжлагч өглөөний МИАТ-ийн онгоцоор нутаг буцсан байна. Хохирогчдын дунд вьетнам авто засварын ажилтан зэрэг гадаадын цөөн тооны хүн байгаа бололтой.
Хэргийг мөрдөх тусгай тасаг зохион байгуулаад ажиллаж байгаа юм байна. Уг тасагт 15 прокурор, 30 мөрдөн байцаагч ажиллаж байна.
Мөн уг жагсаал цуглааны үеэр иргэдэд үнэн мэдээлэл өгч байсан байсан С1 зэрэг тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдгээрийн сурвалжлагч нарт иргэд ихээхэн талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.

Гэвч Элбэгдорж Баяр Сосорбарам,Магнай,Батзандан,Энхбат нар албан ёсны мэдээн дундаа иргэдийг эмх замбараагүй байдалд уриалсан шинжтэй мэдээлэл гарч байгаад дургүйцсэн мэдээлэл их ирж байна. Сонин.мн сайт олдож байгаа мэдээллийг Махн нам,эрх баригчдын талд чадлын хирээр хүргэж байна.Ард түмний тархийг угаах мэдээлэл хийж байна.
10.30 Цаг. УИХ-ын Чуулган 10.00 цагт хуралдахаар болсон ба МҮОНРадио, МҮОНТелевизээс бусад хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулахгүй юм байна.
Ер нь онц байдлын үеэр Төрийн ордонд сэтгүүлчидийг нэвтрүүлэхгүй байхаар болжээ.Эрх баригчид үнэнээс айж байна.Нуугдах газраа олохгүй байна.
Уран Зургийн Галлерейн Монгол зургийн хэсэг тэр чигээрээ шатсан, нийт хохирлыг тогтоохоор ажилллаж байна.
Соёлын төв Өргөөнд байрлах Баянмонгол чуулга, Улсын филормани, Морин Хуурын Чуулгын хөгжим, хувцас хэрэглэлүүдийг бүгдийг хулгайлж эвтэн сүйтгэжээ. Манай хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийн нот, архивыг бараг устгасан ба хөгжимчид уран бүтээлчид нулимс асгаруулан уйлцгааж байна. Энэ бүхний хариуцлагыг Махн болон Элбэгдөрж Энхбат,Магнай Батзандантангууд хүлээх учиртай

10.20 Цаг. 1-р эмнэлэгийн эмч нарын ярьж байгаагаар шөнийн үймээнийг дарах үеэр эмнэлэгийн гадаа буудалцаан болж 2 хүн гүйж ирээд 1 нь шууд нас барж, 1 нь 5 минутын дараа мэс заслын ширээн дээр нас баржээ. Амь үрэгдэгсэд биедээ бичиг баримтгүй, залуу хүмүүс байсан байна. Нас барсан хүнийг моргод хийх боломжгүй өвчтөнүүдтэй хамт байрлуулж байгаа бөгөөд цагдаагийнхнийг ирж хохирогчийг тогтоож асуудлыг шийдэхийг хүлээж байна. Эмнэлэгийн ажилтнууд маш их цочирдсон байдалтай байна.

10.00 Цаг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 22 УИХ-ын гишүүн байгаа ба маргааш , нөгөөдрийн дотор ирц бүрдүүлж хуралдан Онц байдлыг цуцлах, сунгах эсэхийг шийдэх юм байна. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл яг одоо хуралдаж байна. Хурлаар ямар шийдвэр гаргасныг удахгүй мэдээлнэ гэлээ.
09.30 Цаг. Албаны хүнээс үймээний үеэр жагсагчидаас 4 хүн ам үрэгдсэн ба 1 хүн бууны суманд өртөж, 1 хүн МАХН-ын байранд угаартаж, 2 хүн бусад байдлаар амь үрэгдсэн гэж албан ёсоор мэдэгдлээ.
Ерөнхий сайд С.Баяр үүрээр үймээн болсон газруудаар ОБЕГ, Цагдаагийн удирдлагуудтай хамт гал унтраах болон эмх журам сахиулсан ажилтай танилцлаа.(Харамсалтай энэ үеэр гал түймэр бараг унтарч байсан.Эд нар галыг унтраах талаас ямар ч арга хэмжээ аваагүй болно)

Зарим мэдээллээр Уран Зургийн Галлерейн ихэнхи уран бүтээлийг сайн дурын залуус аварсан бололтой. http://www.sonin.mn-s avlaa

Advertisements