Монголын сэтгүүлчидийн дүр төрх

Posted on 2008/12/14

1



Өнөөдөр МН монгол ньюс дээр Монголын газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа төрийн бус байгуулгуудын нэгдэл болох Улс үндэстнээ аврах нэгдмэл хүчин хэвлэлийн бага хурал хийлээ.Хэвлэлийн бага хурлын гол зорилго бол Таван толгой,Оюу толгой зэрэг стратегийн гол газруудыг гадныханд найр тавин өгч байгааг эсэргүүцсэн юм.Эдгээр эрдэмтэд ,доктор хуульчид Монгол үндэстний язгуур эрх ашгыг эрхэмлэж хэвлэлийн бага хурал зарлаж ард түмэндээ дуу хоолойгоо өргөхийг хүссэн ч манай хэвлэлийнхэн иймэрхүү дүр зурагтай хандлаа.Зөвхөн өдрийн товч мэдээний хэсэг олж авах гэж л ирдэг юмуу гэсэн сэтгэдэл төрч байлаа.Сэтгүүлч хүний ёс зүйн дүрмээ чанд сахиж,үнэн бодит мэдээлэлийг ард түмэндээ хүргэж байх нь сэтгүүлч хүмүүсийн эрхэм зорилго байлтай.Хэн нэгэн,нам төрийн хүчний эрх ашгыг хамгаалж тэдний хүсэл сонирхлоор гараа хөдөлгөдөг сэтгүүлч нар монголын нийгэмд зайгаа тавьж өгөх цаг нь болжээ.Энэхүү хэвлэлийн бага хурлыг хийхийг зөвшөөрсөн мн 25 ТВ,болон хэвлэлийн хурлыг дуустал сууж анхааралтай сонсож тэмдэглэж байсан Монгол таймс сонины сонины сурвалжлагч,Монголын мэдээ сонины сурвалжлагч нарт баярласнаа илэрхийлье!

Сэтгүүлчидийн ихэнх нь хурал яг дундаа явж байхад гараад явцгаалаа.

Хэвлэлийн бага хурлыг дуустал сонссон сэтгүүлч

Энэ залуугийн хийх ажлыг би хэсэг хугацаанд хийлээ.Камераа нэг тийш нь харуулчаад цагын дотор 4 удаа гарч явсан.Тэр болгонд би камерийг сайн дураар хариуцаж байлаа
Шууд нэвтрүүлгийг хариуцаж байгаа мэргэжилтэн маань ажлын байрандаа удтал байхгүй байлаа
Улсын язгуур эрх ашгаас илүү мэдээ хайхаар би явлаа….!!!
Хоцорч ирээд 2 минутын дүрс авчихлаа.Одоо явлаа…!
Хэвлэлийн бага хурлаас сонирхолтой ярих юм бидэнд байна…!
Миний авах ёстой дүрс хаана байнаа…!????
Хөөе би юу аваад байнаа
Нүдээ аниад сонсоход зүүд шиг яриа байна даа…!
Бүүр нойр хүрчихлээ…

Advertisements