Эх оронч ба тэнэгүүдийг тодруулсан нь

Posted on 2008/12/14

0



Монголын зарим сэхээтэн улс орноо Африктай улам бүр адил болж байна гэж дүгнэдэг. Үнэндээ өнөөгийн Африк хавьгүй иргэншиж, тогтвортой тулхтай хөгжлийн зам руугаа орж байгаа билээ” гэж ноён Баабар айлджээ.
Зарим их гүрний улстөрийн бүлэглэл, үндэстэн дамнасан корпорацууд үгсэн хуйвалдаж, далд зохион байгуулалттайгаар Африк, Латин Америкийн баялгийг сорон цөлмөж, ард иргэдийг нь ядууруулж, өөр хооронд нь хагаралдуулж, улмаар дайтуулах, улс орныг нь үгүйрүүлэн хоосруулах бодлого хэрхэн хэрэгжиж байгаа жишээ баримт өдрөөс өдөрт ил болсоор байна. Конго, Руанда, Намибийн баялаг хэрхэн цөлмөгдөж, өвчин зовлонд нэрвэгдсэн, тураалын туйлд орж, яс арьс болсон ядуусын дүр зураг… телевизийн мэдээгээр байн байн гарна. Ноён Баабар чухам энэ замаар Монголыг хөгжүүлэх гээд байгаа юм биш биз.
Харин “Африкийн туршлагыг” Монголд дэлгэрүүлэх үйл ажиллагаа нзгэнт эхэлсэн нь монгол хүн бүрийн сэтгэлийг түгшээж байна.
Бидний газар шороо эд баялгийн төлөөх гадаад, дотоодын байгууллага, иргэдийн ил далд өрсөлдөөн, тэмцэл хэдийнэ өрнөсөн төдийгүй, гадаадынхан манай баялгийг цөлмөх үйл ажилпагаа эхлээд даруй таван жил өнгөрчээ. Би энд Бороогийн алт, Төмөртийн овоогийн цайрыг татвар хураамжгүйгээр цөлмөн зөөж байгаа үйл ажиллагааг хэлж байгаа юм. Ноён Баабарын хийсэн тогтвортой байдлын гэрээний ноцтой хор уршгийн тухай жичид нь тайлбарлах шаардлагатай.
Дэлхийн банкны санаачилгаар, цөөн хэсэг монгол хүмүүсийн (монгол гаралтай хүмүүс биш ч байж болох юм) идэвхтэй оролцоотойгоор, 1997 онд ашигт малтмалын тухай хуулийг “импортолж” Монгол Улсын асар их баялгийг ямар ч төрийн бодлогогүйгээр лиценз хэмээх алгын чинээ цаасаар тараан цацаж, хар захын наймааны хэрэгслэл болгосон, түүнийгээ 2006 онд улам баталгаажуулан 66-100 хувийг нь гадаадынханд өгөх хуулийг баталсан.
Газар шорооныхоо төлөө тэмцэж байсан УИХын гишүүд М.Зэнээ, О.Дашбалбар, О.Энхсайхан нарын орчин үеийн эх орончид ойр, ойрхон таалал төгслөө. Энэ нөхдийн заримыг “албан ёсны мангуу…” гэж цоллож байсан.
Газар шорооны баялгийн төлөөх тэмцэл 2005 оны яг өнөө үед УИХын гишүүн О.Энхсайхан агсны шууд удирдлагаар зохион байгуулалтад орж, үндсэндээ бүх ард түмний үйлс болж, “импортын”, луйврын хуулийг өөрчлөх үйл ажиллагаа идэвхтэй эхэлсэн боловч, тэрээр хэдхэн сарын дараа харамсалтайгаар нас барснаар энэ тэмцлийн эрч хүч саарч, улмаар саармагжсан юм. Түүний эхэлсэн үйл хэрэг зогсоогүй, зогсох ч үгүй, түүний нөхөд үргэлжлүүлсээр байна. Газар шорооны төлөөх тэмцлийн үр дүнд
-Монгол орны газрын хэвлий дэх асар их баялаг бол миний юм, бидний өмч, эрх баригчид, гаднын луйварчидтай хуйвалдаж цөлмөх ёсгүй, Монголын ард түмэн газар шороо, өмч баялгийнхаа төлөө тэмцэх ёстой гэх үзэл санааг бүх нийтэд ойлгуулсан.
-Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг иргэдийн хөдөлгөөн эсэргүүцэж, 2007 оны зун “Айвенхоу майнз Монголиа инк” компанийн гадаа жагсаал хийж, машиныг нь унагах хүртэл арга хэмжээ авснаар дэлхийн том ордыг ашиглах шудрага бус гэрээ хэлэлцээрийг зогсоож чадсан.
Бараг жилийн өмнө шинэхэн Ерөнхий сайд С.Баяр, Тавантолгойг төрийн мэдэлд авч, Оюутолгойн гэрээг эгүүлэн татаж байгааг мэдэгдсэнээр нийт иргэдийн талархлыг хүлээж, түүний рейтинг огцом өслөө. Иргэдийн хөдөлгөөний зүтгэлтнүүд, эрдэмтэд, судлаачид түүнтэй нэг бус удаа уулзаж, Засгийн газрын үйл ажиллагаанд тусалж хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хулгана жилийн Цагаан сарын дараа Ерөнхий сайдын үзэл бодол огцом өөрчлөгдөв. “Энержи ресурс” компанид Тавантолгойн Ухаа худгийн ордын ашиглалтын лиценз өгөх шийдвэр гарав. Стратегийн ордын 51-ээс дээш хувийг Монголын тал (Монголын төр биш шүү, монгол паспорттай гадаадын эрх ашгийг хамгаалсан иргэн, Монголын төр нийлээд гэж ойлгогдож байгаа юм) 51-ээс дээш хувийг эзэмшиж болох тухай хоёр “том нам”-ын дарга нар тохироо хийв. Тэгээд л сонгуулийн сурталчилгаа хүчээ авлаа.
Залилан мэхлэх нь энгийн иргэнээсээ авхуулаад, нам, засгийн дээд түвшиндээ хүртэл жирийн үзэгдэл болжээ. Саяхан л 90 саяын Гансүх, хэдэн саяын ч билээ Цолмон авхай, ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Сүрэнхорын 100 гаруй саяын тухайн гайхан шагширдаг байсан бол, албан тушаалаа ашиглаж залилан хийсэн Чимидцэрэнгийн 14 тэрбум, Жаргалсайханы 15 тэрбум бас л ердийн зүйл болох шинжтэй. Нэг сая төгрөгийн хувьцаа иргэн бүрт тараах, хэдхэн жилийн дараа 67 мянган доллар өгөх тухай АН-ын амлалт, иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөх тухай МАХН-ын амлалт бас л залилангийн шинжтэй төдийгүй, сонгогчдыг хууран мэхлэх аргаар төр засгийн эрхэнд гарсан тухай дүгнэлтийг үгүйсгэх аргагүй байх аа. Оюутолгой, Тавантолгойг сонгууль дууссаны дараа ашиглаж эхлэн шууд үр ашгийг нь хүртээх тухай гэнэн мөрөөдөл байсан. Нэг үйлдвэр, дэд бүтцийн том том объектуудыг барьж байгуулахад наад зах нь 3-4 жил, үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, үр ашгаа өгтөл бас 3-5 жил. Бид амласан мөнгөний үр өгөөжийг амо тал доор хаяж 5-6 жил шаардагдах нь тодорхой. Хэрэв бид одооноос сайн зохион байгуулжчадвал, 2015-2016 онд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10-12 мянган ам.доллараар нэмэгдэж болзошгүй юм. Харин сайн зохион байгуулалт, менежмент гэдгийг зөвхөн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, тооцоонд тулгуурлаж хийнэ гэдэг нь ч ойлгомжтой биз.
Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа, хүн бүрт 1.5 сая төгрөг өгөх нь хоосон амлалт байсан түүнийг эхэлж гаргасан буруутны эрэлд гарав. Уг нь буруутныг эрж хайгаад, олж ядах юмгүй л дээ. Энэ хоёр намын удирдлага, сонгуулийн ерөнхий мөнежерүүд гэдэг нь тодорхой.
Сүүлийн хэдэн сард, Оюутолгой, Тавантолгойг аж ахуйн эргэлтэд шуурхай оруулж, үр ашгийг хүртэх боломжийг хаасан буруутнуудыг хайж өрнүүлэх үйл ажиллагаа, зохион байгуулалттай эрчимтэй өрнөлөө. Энэ үйл ажиллагааг Ерөнхий сайд Баяр өөрөө оройлон гүйцэтгэж байна. Тэрээр:
Хоёр толгойг ашиглахад таван жил алдсан тухай,
Өдөр бүр нэг сая доллар алдаж байгаа тухай, өнгөрсөн жилүүдэд хэдэн тэрбумаар нь алдсан тухай,
Оюутолгойн хөрөнгө оруулалт хоёр жилийн өмнө хоёр тэрбум байсан, одоо таван тэрбум болсон тухай хэд хэдэн удаа ярилцлага өгчээ. Ерөнхий сайд ийм ноцтой тоо, баримтыг санаанаасаа зохиогоогүй нь лавтай. Үүний үндэслэл, эх сурвалж хаана байна.
“Гэрээ анхлан төлөвлөснөөр хийгдсэн бол Оюутолгойн орд ашиглагдаж эхлээд зөвхөн татвар, роялтигаар өдөрт сая доллар Монголд өгөх байлаа. Таван жил таг гацаасан энэ ордоос олж болох мрнголчуудын алдагдсан мөнгө бараг хоёр тэрбум доллар болжээ” гэж Баабар айлджээ. Бас таван жил таг гацаасан дайснуудыг илчлэхээ ч мартсангүй. Үүнийгтүүний бичвэрээс иш татсан баримтууд гэрчилнэ.
“…Гэхдээ энэ бүхний цаанаас эднийг залж, гал дээр тос асгаж, энэ 400гаа “ард түмэн” гэж нэрлэн бамбай хийж яваа цөөн тооны захиалга авсан хүмүүс УИХ, Засгийн газар, зарим яам агентлаг, олон нийтийн байгууллага, иргэний гэх хөдөлгөөнүүдэд бий…”, ” …Тэд үнэндээ Монголын хөгжлийн гарцыг хааж, ядуурлыг гааруулж, нийгмийн бухимдлыгдэвэргэж, улс орны ирээдүйг хорлосон юм. Зарим нь мөнгөний төлөө, зарим нь хоосон нэр алдрын төлөө, зарим нь эрх мэдлийн төлөө, ихэнх нь зүгээр юу ч ойлгодоггүй тэнэгтээ! Дундад зууны Европт алдаршиж байсан “Тэнэгүүдийн хөлөг онгоц” зохиол үүнтэй харьцуулахад олигтой илүү мангар юм бодож олж чадаагүйдээ өөрөөсөө ичиж доош ормоор…”,”.. .Хэн илүү тэнэгтэнэ, тэр л жинхэнэ эх оронч…”, “.. .Одоо Оюутолгойд тогтвортой байдлын гэрээ хийхгүй хэмээн ард түмнээ өмөөрөгсөд мөн олширч байна. Бусдын асар их мөнгийг оруулж ирчихээд дуртай цагтаа татвараа нэмж, дуртай цагтаа улсад хураагаад авчих санаатай юм аа даа. Тийм тэнэг хорвоо дээр байдаггүй юм…”,”.. .Энэ дэлхий эрдэс баялгаар халгиж цалгиж байгаа, олборлолтын аль өртөг багатайг нь сорчилж хэрэглэдэг учир жанцантай…”
Тэрээр өнөө цагийн эх орончоор Ерөнхий сайдыг тодруулаад, бас тэгэхдээ: “Ердийн л нэг эх оронч. Надаас илүү ч гарахгүй, дутах ч үгүй” гэж өөрийгөө дөвийлгөхийг мартсангүй. Гүйцэтгэх засаглалыг толгойлж байхдаа онохоосоо алдаж байсан нөхдөд ч тал засаад зогссонгүй, газар дор ортол муулж, гүтгэж, харааж байсан нэгэнд зусардахаа ч мартсангүй.
“Мөнхийн хоёр хөршөөс хамааралтай тусгаартогтнол аюулгүй байдлаа хамгаалах хүчний зөв тэнцвэрбаланс барих ганц хэрэгслэл чинь байгалийн баялаг” гэж америкуудад тавлуулснаа эх оронч хүний үг гэж ноён Баабар айлджээ. Тэрээр ингэж нэг мундаг эх оронч, баахан тэнэг иргэдийг тодруулжээ.
Үнэн хэрэгтээ чухам хэн нь эх оронч, хэн нь урваач байж вэ гэдгийг цагхугацаа, түүхтодруулж, олон нийт шүүнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй байх. Оюутолгойн ордын тухайд энэ ордын нөөцийн зөвхөн 10-аад хувь нь баталгаажуулсан бөгөөд үлдсэн 90 орчим хувийн нөөц баялаг нь канадын стандартаар ч, Монголд мөрддөг заавар журмаар үйлдвэр байгуулах шаардлагыг хангаагүй, товчоор хэлбэл, геологи хайгуулын ажил нь дуусаагүй байна. Ийм нөхцөлд таван жил алдчихлаа гэх нь хэнийг буруутгаж, хэний эрх ашигт нийцүүлж ажиллах гээд байна вэ гэх хардлагыг өөрийн эрхгүй тврүүлээд байна. Өдөрт нэг сая доллар алдаад байгаа тухай тухайд бол угаасаа ажиллаагүй, юманд чинь юуны алдагдал байх вэ дээ. Тэгэхдээ нэг сая гэдэг тоо нь Айвенхоугийн сурталчилгаа тооцоонд 4050 жилийн хугацаанд Оюутолгойгоос түүхий эд гаргаж, Хятадын хил рүү 80 км зайд 50 тоннын 40 автомашинаар зөөвөрлөхөд 15 тэрбум долларын ашиг олох, түүнийг нь нийт жилдээ хуваавал 300 мянган долларын ашгийг Монголд хүртээх нэгэн хувилбарыг манай их мэдэгч Баабартан анх нэгэн бичвэртээ хуулбарласан байдаг юм.
Харин хэдхэн жилийн өмнө хоёр тэрбум байсан хөрөнгө оруулалт өнөөгийн байдлаар таван тэрбум буюу 2.5 дахин өсөөд байгаа тухай ойрмогхон С.Баяр даргын амнаас нэг бус удаа гарсныг дээр дурдсан нэр бүхий өндөр албан тушаалтнууд тоть шиг давтаж байгааг бид мартаагүй байна. Уурхайн үйлдвэрийн хөрөнгө оруулалт гэдэг нь үндсэндээ түүний үндсэн тоног төхөөрөмж буюу уурхайн хувьд экскаватор, бульдозер, автосамосвал, өрмийн машин, баяжуулах үйлдвэрийн хувьд хүдэр чулуу бутлагч, тээрэмдэгч, флотомашин гэх бүдүүн баарагдуу машин механизм байдаг агаад эдгээрийн үнэ олон жилийн турш тогтвортой байдаг, өслөө ч гэсэн хэдхэн хувиар өсдөг, зарим жил буурдаг хандлагатай байна. Өөрөөр хэлбэл 23 жилийн дотор 2.5 дахин өсөхгүй гэдэг нь баталгаатай үнэн. Хэрэв Айвенхоугийн хөрөнгө оруулалтаа ингэж үндэслэлгүй, хэд дахин хөөрөгдөж байгаа бол тэд бидний түнш биш, эртхэн салсан нь дээр. Харин Баяр даргад ийм ноцтой алдаатай, хорлонтой мэдээлэл өгч, олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа зөвлөгч байгаа бол Та түүнээсээ бас эртхэн салсан нь дээр. Таван жил алдсан, өдөрт нэг сая доллар алдсан, хөрөнгө оруулалтыг хоёр гаруй дахин өсгөсөн тухай танд зөвлөсөн хүн бол Монгол Улсын эрх ашгийг уландаа гишгэж, гаднынхныэрхашигт шууд үйлчилсэн урвагчдын нэг гэж үзэх бүрэн үндэстэй. Ийм урвагчид цөөнгүй бий, шаардлагатай бол нэртэй хаягтай нь, баримттай нь гаргаж ч болно.
Оюутолгой, Тавантолгой зүгээр нэг талхны, гутлын үйлдвэр биш. Энэ ордуудыг ашиглах бодлогыг зөв тодорхойлж чадвал, Монгал Улсыг хөгжлийг шинэ шатад аваачих хурдасгуур, бидэндээ бол зууны, магадгүй мянганы бүтээн байгуулалт гэж хандах ёстой. Ййм бүтээн байгуулаптыг нэг сонгуулиар, нэг хоёр албан тушаалтны, тэр тусмаа мэргэжлийн бус албан тушаалтны гэнэн сэтгэлгээгээр шийддэггүй юм. Эрдэнэтийг байгуулахад 100 гаруй зураг төсөл, эрдэм шинжилгээний байгууллага оролцсон гээд бод доо. Тэгэхдээ ийм нарийн тооцоо, үндэслэл одоохондоо хэрэггүй, төрийн бодлогыг тусгасан үйлдвэрийн, дэд бүтцийн, нийгэм эдийн засгийн ханалттай нарийвчлалтай тооцоо судалгааг эхний ээлжинд хийх хэрэгтэй, монголчууд үүнийг хийж чадна, Монголд ахмад, дунд үеийн туршлагатай, мэдлэгтэй хэдэн зуун, мянган мэргэжлийн боловсон хүчин байна. Тэр ч байтугай монголчууд энэ хоёр үйлдвэрийг босгож чадна. Нотолгоо нь, Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтад ороод 30 жил болсон байна, сүүлийн 15 жил үндсэндээ монгол менежментээр ажиллаж байна. Томоохонд тооцогдох Багануурын нүүрсний уурхайг монголчууд мөн гучаад жил ажиллуулж байна, Барууны хөрөнгө оруулалттай үйлдвэр гэх юм бол Бороогийн алтны уурхайг үндсэндээ монголчууд ажиллуулсаар таван жил болж байна. Эрдэнэбат, Мянганбаяр, Нянтайшир, Чинбат тонн тонноор алт олборлож, Оросын Паушок, Орос, Монголын “Шижир алт” компанитай өрсөлдөж, тэднээс дутахааргүй ажиллаж Монголын толгой баячууд боллоо. Монгал хүн сансарт нисч, дэлхийн тэргүүний технологийг эзэмшиж, Билл Гейтсийн компанид ажиллаж, Лондонд банкны захирал хийж, олимпийн аварга болж чаддаг юм байна.
Аугаа их ЗХУ-ын ах дүүгийн тусламж, ах дүү социалист орны тусламж… гэж хориодхон жилийн өмнө бусдаар хийлгэж, бусдын парыг харж байсан цаг үеийг ахмад, дунд үеийнхэн сайн мэднэ. Ах дүүгийн найрсаг тусламжийн хар цагааныг ч ялгана, гэвч эцэст нь 11 тэрбум долларын өртэй л салснаа ч мартаагүй. Үүнийг сүүлд нь монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ гэж томъёолсон санагдана. Харамсалтай нь энэ гашуун туршлага өнөөдөр бас л давтагдах шинжтэй байна. 1996 онд төр засгийн эрхэнд гарсан Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх нэг хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт, энэ л Монгол Улсын аврал мэт сурталчилгаа газар авч, улмаар төрийн бодлого болон уламжлагдах шинжтэй.
Оюутолгойн ордыг эзэмшихэд гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах хэрэгтэй, яг үнэнээр хэлэх юм бол “Айвенхоу майнз” ба “Рио Тинто”той хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай байгуулах хэрэгтэй гээд УИХ, Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд ч шавдуулаад байна. Үндэслэл нь гэхээр нэгд, гадаадын дэвшилтэт техник технолои тоног төхөөрөмжийг ашиглах гэнэ, хоёрт, манайд дадлага туршлагатай, мэдлэг мэргэжилтэй боловсон хүчин дутмаг гэнэ, гуравт, санхүүжилтийн эх үүсвэр байхгүй гэнэ. Үүнээс эхний хоёрыг нь дээр няцаасан, харин санхүүжилтийн эх үүсвэрийнх нь талаар тайлбар хийе. Хэвлэлийн мэдээнээс үзвэл, манай валютын нөөц 800-гаад сая доллар, иргэдийн хадгаламж 2.7 тэрбум доллар юм байна. Гаднынхныг царайчилж байхын оронд дотоод нөөц бололцоогоо ашиглаж нэг хэсэггээ шуугисан Баян Монгол хэмээх корпорац төслийг хэрэгжүүлэх боломж байгаа юм биш биз. Дээр нь гадаадын зээл тусламжийг бас тооцох хэрэгтэй.
Бидэнд нэг том дутагдал байна. Монгол Улсын төрийн өмчийг барьцаалан гадаад улсад, гадаадын иргэдийн хувьцаагаар босгосон мөнгөнд тулгуурлан Оюутолгойг ашиглах тухай зөвхөн нэг хувилбарын эргэн тойронд бүтэн таван жил маргалдлаа. Маргалдлаа ч юу байхав дээ, энэ компанийн хийсэн лоббигоор Ашигт малтмалын хуулиа 2006 онд өөрчилж, мухардалд орчихоод байна. Энэ нь яван явсаар монголын иргэдийн нийтийн өмчийг гадаадын иргэдэд шилжүүлэх, тэдэнд ашиг хүртээх, тэр хэмжээгээрээ монголын иргэдэд ноогдох ашгийн хувь хэмжээ багасч байгаа юм биш үү. Үүнийг тодруулбал, зөвхөн Канад улсад толгойтой, тэндхийн хувьцаа эзэмшигчдийн мөнгөөр санхүүжих компанид Оюутолгойн ордоос өгч, 66-100 хувийг нь тэдэнд өгөх ийм хууль эрх зүйн орчинтой болоод, түүнийг нь ард иргэд, шүүмжлээд байна. Чухам энэ нь үйлдвэр зохион байгуулалтын ямар хувилбар болохыг нь ч ойлгохгүй байна. Дэлхийн лрактикаас үзвэл Оюутолгойн ордыг ашиглах өөр хэд хэдэн хувилбар байна. Нэгд, гадаадын түнштэй Хамтарсан үйлдвэр байгуулах, хоёрт, үндэсний үйлдвэрээр ашиглах, тэгэхдээ энд бас хэд хэдэн бүлэг хувилбар үүснэ. Гадаадын менежменттэй үндэсний үйлдвэр, үйлдвэрийн гол үйл ажиллагааг гадаад компаниар туслан гүйцэтгүүлэх гэх мэт. Гуравт, концессын сонгодог утгаар ордоо ашиглуулах гэж нэг хэлбэр бий. Миний бодлоор бид явж явж, хамгийн муу, үл ойлгогдох хувилбарыг сонгосон юм уу, эсхүл, гадаад гүрэн, компаниудын тулгалтад ороод байгаа юм биш үү.
Оюутолгойн ордыг ашиглах, юуны өмнө тогтвортой байдлын гэрээ байгуулах Засгийн газрын бэлтгэл хангагдаагүй байна. Энэ бэлтгэлд юу орох вэ. Дараахь зарчмын асуудлуудыг шийдэж нэг мөр болгосны дараа гэрээ байгуулах бэлтгэл хангагдах ёстой юм. Үүнд:
1. “…нэр хүнд бүхий гуравдагч орны компанитай хамтарч ашиглаад Хятадад борлуулах нь Монголын хувьд үндэсний аюулгүй байдлаасаа ч, эдийн засгийн утгаараа ч хавьгүй хожоотой” гэх энэ “айлдвар” том ордуудыг ашиглахад баримтлах монголын төрийн цорын ганц гадаад бодлого болж байгаа нь улам бүр тодорхой болоод байна. Энэ үндсэндээ хоёр их хөршийг үгүйсгээд (Баабартны олон бичвэрүүдэд тэднийг “нулимсан”, дайрсан, баримтууд хангалттай бий), унасан бухаа голоод, уулын согоо руу сээтэгнэсэнтэй адил болж байгаа бус уу. Өөрөөр хэлбэл энэ талаар баримтлах гадаад бодлого тодорхой бус байна гэсэн санаа юм.
2.Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах төрийн бодлого алга байна. Энэ талаар бид саналаа олон удаа гаргасан, энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайдад гардуулсан.
3.Төрийн бодлогоор энэ хоёр ордыг ашиглах, технологийн, эдийн засгийн, дэд бүтцийн олон хувилбарт эдийн засгийн тооцоог монголчууд ба хөрөнгө оруулагчид хамтран боловсруулж, үүний дараа тогтвортой байдлын гэрээ байгуулах үндэс бий болох ёстой.
4.Гэрээг байгуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. 2006 оны хуулийг УИХ-ын дарга зассан нь нэгэнт нотлогдсон, түүний дагуу засвар хийгээгүй, мөн бидний хэсэг мэргэжилтнүүд энэ хууль нь Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцэд өгсөн өргөдөл түүний хариу гараагүй байна.
5.Тогтвортой байдлын гэрээг байгуулах Монголын үндэсний багийг тусгай шалгуураар бүрдүүлж баигуулах шаардлагатай, гэрээг байгуулахад гадаадын мэргэжилтнүүд, компанийг оролцуулах шаардлагагүй, гаднынхан Монгол Улсын эрх ашгийг дээд зэргээр хамгаална гэхээсээ гаднынхны эрх ашгийн дагуу ажиллана гэх магадлал өндөр. Хэрвээ тусгаар тогтносон улс л юм бол эхлээд дотроо учраа ололцъё.
Хоёр толгойг “хамтарч ащиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж” гээч баримт бичгийн төсөл сонинд гарчээ.
Үүнийг УИХ батлаад, тэгээд гэрээ байгуулах юм байх. Гэрээ байгуулах үндэс болсон хууль ч тодорхой бус, монгол төрийн бодлого, удирдамж ч бас тодорхой бус, Монголын Засгийн газар гэрээг бэлтгэлээ хангаагүй байхад бусдын шахалтад орох шаардлагагүй байх. “Зарчим, удирдамж”-тай танилцаад байхад, энэ хоёр ордоо гадаадын “ломбард”ад тавиад энэ засгийн үед амласан баахан амлалтынхаа хагас хугасыг ч биелүүлж, “гал унтраах” төдий арга хэмжээ болох юм биш биз. Гэхдээ энэ талаар сайтар, нягглан шүүж ярилцах ёстой.
Оюутолгой, Тавантолгой зөвхөн энэ төрийг тэтгэх баялаг биш, бидэнд, бидний үр хойчид заяасан Монголын мөнхийн төрийг тэтгэх үндэс шүү.

С.Авирмэд /МУИС-ийн багш, Уурхайн инженер-эдийн засагч, доктор/

Advertisements