Амьддаа бие биенээ хайрла хvмvvс ээ!

Posted on 2008/12/17

0





Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг минь бvv шархлуул

Хэн нэгийгээ харанхуй нvх рvv битгий тvлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бvv инээ

Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шvv дээ

Амжиж чи єєрєє алдрын зэрэгт хvрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж єг

Ачийг чинь тэд бас бvv мартаг

Ганц сайхан vгээр дутаж яваа хvнд

Гарцаагvй тvvнийг нь олж хэл

Гадаа нартай ч гэрт хvйтэн єдєр

Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дурласан сайхан хєвгvvнийг

Чанга хатуу vгээр битгий гомдоо, бvсгvй минь

Чамайг хайрласных нь хариуд хайрла!

Чамаас сайхан хvvхэнд ч дурлаж

болох шvv дээ

Бидний амьдрал ав адилхан

Бидний хоолой дээр vг хvртэл нэг янзаар зангирч

Бидний хацар дээр нулимс хvртэл нэг янзаар бємбєрч

Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бvсгvйн доголон нулимсыг асуулгvйгээр арчиж єг

Бvдэрч унасан хvvхдийг дээр єргєж аргад

Єнєєдєр чи инээж, нєгєєдєх чинь уйлдаг ч

Єєр нэгэн єдєр чи гуньж, цаадах чинь дуулна

Єлгий, авс хоёрыг хvн бvхэн дамждаг болохоор

Єєр юу ч хэрэггvй, бие биенээ л хайрла!

Єргєн хорвоод хvн хайраар л дутаж болохгvй

Аз жаргалыг би хvний сэтгэлийн галаар тєсєєлдєг болохоор

Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа vгээхvйн нэр гэж бодном

Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэр гэж ойлгоном

Амьддаа бие биенээ хайрла, хvмvvс ээ!

Алив сайхан бvхнээ бусдаас бvv харамла

Advertisements