Биднийг хоосон толгойтойг батлах Гэгээнтэн Валентин…!!!

Posted on 2009/02/03

0



Тэнгэр заяат хөх Монголчууд бидний тэмдэглэх баяр нь багадаад харийнхныг сохроор дууриаж элдэв баяр тэмдэглэж дэлхийн доог болж байгаа нь юутай эмгэнэлтэй.Мерри Христмас гэж тэмдэглээд л дөнгөж дараа нь Гэгээнтэн валентиний өдөр гээд л хөөрцөглөн гүйх…????
Аливаа үндэстэнд өөрсдийн түүхэнд тохиолдсон онцлог үйл явдал буюу ёс заншил,уламжлалтай холбоотой баяруудыг ёслол төгөлдөр тэмдэглэсээр иржээ! Монголчууд бид ч мөн бусад үндэстнээс дутахааргүй олон баярууд байдаг ч ардчилал хэмээх мананд төөрсөн өөрсдийн ухаангүй үзэл бодолгүй нөхдөөс болж ямар ч утга учиргүй баярууд тэмдэглэх болсны бас нэг гэрч нь энэ Гэгээнтэн валентины өдөр юм.Яг л нөгөө архичин хүмүүс архи уух шалтаг байхгүй баасан эгчийн,бямба ахын төрсөн өдөр гэдэг шиг…

Гэгээн Валентины өдрийн үүсэл —Valentine’s Day

Valentine’s Day буюу Валентиний өдөр гэж яагаад тэмдэглэх болов?
Гэгээнтэн буюу гэгээн гэсэн христийн сүмийн санваартаны хэргэм хаанаас гараад ирэв?
Гэгээнтэн Валентин гэж хэн байв?

Валентин гэж хэн байв?
Хүмүүс яагаад жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийг онцгойлон Гэгээн Валентины баяр хэмээх болов? Энд бага ч гэсэн тайлбарыг өгье.

Угтаа Валентин гэж хоёр тусдаа хүн байв. Тэд хоорондоо ямар ч холбоогүй хүмүүс байснаар барахгүй хоёулаа Христийн сүмийн санваартнууд байжээ. Тэд 270 онд зэрэг цаазлуулсан юм байна.
Тэдний нэг нь санваартан, эмч хүн байсан бөгөөд христ итгэлтнүүдийг хавчин хороож байсан Слаудис II Гротикусын үед Ромд алагджээ. Нөгөөх нь Италийн Терни хотын бишоп (тодорхой бүс нутгийг хариуцсан мяндагтан) хүн байсан бөгөөд мөн л Ромд тамлуулан алагджээ. Тэднийг Фламинийн Зам хэмээх газарт өөр өөр газар оршуулсан юм байна.

Тэгэхээр, ямар учраас хүмүүс, “Гэгээн Валентинчууд” эсвэл “хайрт хосуудын баяр” хэмээн тэр өдрийг нэрлэх болов? Энэхүү баяр нь “Гэгээн хүмүүсийг дурсах өдөр”-тэй шууд холбоотой гэдгийг түүх гэрчилдэг.
Бас холбоотой байж болох өөр нэгэн баярыг Европт тэмдэглэдэг байжээ.
Хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт шувууд болзож эхэлдэг гэж Европчууд эртнээс үзэж ирсэн байна. Үүнээс үүдэж хосууд хоёрдугаар сарын арван дөрвөнд бие биедээ бэлэг өгөх, дурсгалын эд зүйл солилцох зэргээр шувуудын дурлалыг дууриасных болов уу гэж олон хүмүүс таамагладаг байна.Гэвч энэ үнэхээр үнэнээс хол гэдэг ямар ч тэнэг хүнд ч тодорхой!

Орчин цагт, Гэгээн Валентины өдрийг онцгой романтик хайрын өдөр хэмээн
\тэнэглэн тэмдэглэх болжээ. Энэ баярын үүсэл гарал эртнээсээ есүс христэд итгэгчтэй шууд холбоотой улбаатай ч ямар ч утга учрыг тунгаахгүйгээр харийнханыг сохроор дууриасан тэнэглэл гэдэгтэй эрхэм та дахин санал нийлэх буй за!
Гэгээн Валентиний өдрөөр бид хайртдаа хайртайгаа илчилж,батлах гэсний хэрэг байна уу? Тийм л хайр дурлалын өдрийг тэмдэглэмээр байвал анх танилцсан өдрөө ч юмуу,намрын дунд сарын шинийн 17нд хайр дурлалын өдөр болгоод тэмдэглэе залуусаа!
Энэ өдөр бидний адил хэдэн зуун залуус гэр бүлээ батлуулдаг биз дээ.????

Advertisements