Дундад иргэн улсын хилийн багана Улаанбаатар хотын төвд…

Posted on 2009/02/03

9



Дундад иргэн улсын хилийн 815 багана Улаанбаатар хотын төвд А бүст байраа олсон байх нь тэр. Хажуугаар нь гараад нүдэндээ ч итгэсэнгүй.За тэгээд нарийвчлаад харлаа.


8 15 тоот багана байх юм.
Энэ тоо нэгэн түүхийг өөрийн эрхгүй санагдууллаа.
1368 оны 8 сарын 15нд Хятадууд еэвэн сарын баяр зохион байгуулж, Тогоонтөмөр хааныг Бээжингээс хөөж гаргасан. Энэ үед тэр үеийн Бээжинд төвлөрөн сууж байсан Монголын хаадын оюуны соёлын үнэт архив болсон бичиг, ном зохиолыг Тогоонтөмөр хаан Бээжингээс зугтаж гарахдаа 13 сүйх тэргэнд ачаад гарсан байдаг юм. Гэтэл тэр бослого үймээнийг зохион байгуулсан Хятадууд Тогоонтөмөр хааны хойноос цэрэг илгээгээгүй мөртлөө 13 сүйх тэрэг номын хойноос цэрэг илгээсэн . Ингээд 13 сүйх тэрэг номыг бүгдийг нь шатаасан. Тэр 13 сүйх тэргэнд ачигдаж явсан Монголын нууц товчооны монгол эх нь шатаагдсан учиртай юм. Тэгээд Тогоонтөмөр хаан Нууц товчоог хятад ханз руу шилжүүлсэн байсан нь аз болж бидний үед хүрч ирсэн түүхтэй. Энэ үеэс эхлээд л Монголын түүхийг мартуулах бодлогыг олон жилийн өмнөөс барьсаар ирсэн. Мөн 1967 оны үед төрийн гурван удаагийн соёрхолт эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн орос, монгол толь бичиж хэвлүүлсэн. Орос, монгол толийнхоо хоёрдугаар ботийн ард талд Монгол улсын мянган жилийн гол, гол үйл явдлуудыг хэдхэн хуудсанд багтааж хэвлүүлсэн байдаг юм. Гэтэл Дамдинсүрэн гуайг нөгөө нууж байсан түүхийг нь ил гаргалаа гэж шаралхаад баахан эрлийзүүд нийлж, баалсан.