Үүх түүх удам судраа үзэхээр Монголчууд бид хэнээс дутахааргүй утга төгс,уянгалаг сайхан нэр устай байжээ. Өлгийдөө үр нь төрөхөөр өчнөөн хоног бодож сайхан Монгол нэр өгдөг байсан цаг саяхан юмсанж. Дуудах нэрийг эцэг эхээсээ дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг өвгөдийн сайхан зүйр үгийг одоо цагийн бид үл ойлгон өөрсдөдөө ,өөртөө маш тэнэг нэрс өгөх нь хэрээс хэтэрлээ Монгол залуус минь ээ! Саяхандаа Казакууд, Оросоос тусгаар улс болоод өөрсдийн нэрсний хойдох -ова,-ник,-аев ийг авч хаяж жинхэнэ казак нэрсээ алдаршуулан баясацгаасан.Гэтэл эрх чөлөөт Монгол орны залуус бид эцэг эхийнхээ өгсөн сайхан нэрсийг юу болгоод байна аа!!! Номко,Кууза,Маадай,Око,Б.А.Т ,Эрка ,Аска,Баясуушка,Бобби ,Коби,DJ BTB ,DJ Chin, DJ Eku, Dj Eku DJ Nex ,Dj Ozi ,Dj Ulzii ,Doble M, DZMAN ,E.D ,E.J.C ,Eba Гавана, БX, Салли, Соко,Ч ука, Чапи, Тука,Тоожиг,Мөөжиг, Бааска, Чаавка, ёооё Арай ч дээ ийм нэр тэгээд сайхан уу залуусаа? Уншиж бичихэд хэцүү утга учиргүй.Бид вьетнамуудыг дооглодог байсаан. Түн тан төмпөн шанага гэсэн нэртэй гээд л..Мөн биднийг төвдүүд дооглодог байсан та нарын ихэнх нь төвд нэртэй нэрнийхээ утгыг мэддэггүй гээд л… (Түвдээр .?????пүрэв-Бэлэг эрхтэн гэсэн утгатай) Одоо тэгвэл бид дэлхийн шившиг болох цаг нь ирсэн мэт.
Залуусаа Монгол эх хэлээ хамгаалж эцэг эхээс заяасан Монгол сайхан нэрсээ хамгаалъя. Өсөхөөс сурсан үндэстний хэл мартаж болшгүй соёл гэдэг шүү дээ.
Монголчууд бид чинь МОНГОЛ нэргүй болох нь !!!
Posted on 2009/02/19
Posted in: Болъёоо, Үзэл бодол
Anonymous
2009/02/19
Zuv shuu.Neeree l anzaaraagwi bolhoos unen l um baina.
Anonymous
2009/03/08
medrel muutai urlagiinhanii gai baihgui uy
Anonymous
2009/03/23
za mash saihan sanagdaj bnaa,tanii sanaa bodol bi bolon bidnii sanal husel moroodoltei min adil bnaa.ireeduin mongol humuus bid nar ebtei hoorondoo esiig barimtalj baih heregtei delhiin dotor mash olon undesten ystan bdag tednii dotor zobhon bid l hamgiin ih uchir utgatai mash olon ystantai buhniig zaaj surgaj medeh estoi baital buhniig ulandaa gishgej esoo aldaj bgaa ni mash emgeneltei sanagdaj bgaa bolobch bid bugd tsom hubi hubidaa esoo deedelj bhgui bol odoo ongorloo humuusee setgel sana neg baibal uls oron orh ger buren buten bh bolnoo gej amlaj bnaa.deed zayatai mongolchuudaa urialj bna.tanid mash ih bayrlalaa.