Эрхэм кино сонирхогч та бүхний анхааралд !

Posted on 2009/04/01

3



Эрхэм кино сонирхогч та бүхний анхааралд !Саяхан кино театруудад гарсан 650 хэмээх киног битгий үзэж,заг заваа бараасай,үр хүүхдэдээ бүү үзүүлээсэй гэсэндээ энэхүү нийтлэлийг бичив!
Яагаад тэр вэ гэвэл энэхүү киногоор янxдалт,хулгай,бусармаг зүйлсийг илтэд сурталчилсан болно.Энэ мэт бүхэл бүтэн кино урлагыг гутаасан нийгэмд эсрэг сурталчилгаа хийсэн кино зохиогч,бүтээгч нар Монголчуудаасаа уучлалт гуйх хэрэгтэй гэж бодож байна. Мөн энэхүү киноноос орлого олох нь шударга ёсонд нийцэхгүй тул эрхэм таныг энэхүү киног үзэхгүй байхыг уриалж байна.
киноны Товч агуулга*тэнгис кино театрт ийнхүү сурталчилж байна…!!!
11-р ангиа дөнгөж төгссөн хотын царайлаг хөвгүүн Ганаа. Хөдөөнөөс хотод сурахаар ирсэн гэнэн цайлган охин Цовоо. Тэр хоёр азгүй байдлаар оюутан болох анхны жилийнхээ сургалтын төлбөрөө алджээ. Тэд мөнгө олох хамгийн хялбар аргыг сонгоно. Тэр нь мэдээж …
Боломжийн мөнгөлөг компаний захирал Сэргэлэн залуухан охид эргүүлж, мөнгө цацсаар л. Түүний эхнэр Намуунаа шалиг нөхөртөө жигтэйхэн хайртай. Учир нь тэр 30 нас хүртлээ хүүхэд төрүүлээгүйдээ өөрийгөө буруутгана…
Сэргэлэн Цовоо, Намуунаа Ганаа хачин тохиолдлоор учирч,650-ын асуудал үүсгэнэ.
Зочид буудлын зэргэлдээх өрөөнд өөрөөсөө 10 дүү бандитай эхнэр нь цэнгэж, харин Сэргэлэн үе мултарсан охинтой хамт хононо. Байдал улам даамжирсаар учиртай дөрвөн толгой үдэшлэг дээр халз мөргөлдөнө.
Ганаа, Цовоо 2 сургалтын төлбөрөө олсон болов уу?
Сэргэлэн, Намуунаа 2-ын цаашид амьдрал яах бол ? гэж http://www.tengis.mn рекламдаж мөн зурагтаар рекламдаж байх юм. Энэ бол киноны товч утга биш кинон бүтнээрээ энэ юм.Мөн ядуухан зохиол,мөн ч ядмагхан жүжигчид!!!
Энэхүү киноноос хүүхэд өсвөр үеийнхэн,оуютнууд юуг мэдэрнэ гээч!!!??

TV chat-аар бие үнэлж болох юм.
Санхүүгийн тусламж нэртэй зарлалын цаана дандаа боломжтой баян хүмүүс байдаг.
Аз таарвал сайн хүн тааралдаад мөнгө өгч болох юм.
Гэмт хэрэг,хулгай хийгээд ял зэмлэл хүлээхгүй явж болно.Мөн гэр бүл үймүүлээд зүгээр л өнгөрч болно.
Хэнтэй ч хамаагүй сеx хамгаалалтгүй хийж болно.
Сургалтын төлбөрөө үрсэн ч амархан буцаагаад олж болно гэх мэт л санаа хүмүүжил л олж авна.
Мөн гаж донтой маняак эрчүүдэд оюутнууд мөнгөөр байнга гачигддаг тэдэнд мөнгө л байвал яасан ч болно гэсэн санааг өгч байна.
Энэ кино садар самууныг илтэд сурталчилсан,ямар ч драмм,инээдмийн кино биш!
Зөвхөн гаж донтой маняак зохиолч гаж хүслээ киногоор илэрхийлэх гэсэн бодол болвуу гэж бодож байна.Та санал нийлнэ гэдэгт итгэж байна.
Энийг та хүснэ гэж үү?Энийг эцэг эх та бүхэн үр хүүхэдэдээ хүснэ гэж үү?
Үгүй ээ Монголчуудаа ийм явдал хэзээ ч үр хүүхэддээ бүү үзүүл!!!

Advertisements