Монгол үндэстний эрх ашгаас урвагч хэн ч болов бидний дайсан.

Posted on 2009/05/18

1



Монголын ард түмнийг оюун санааны хувьд талцуулан ардчилсан, ардчилсан биш гэх мэтээр хувааж байгаа энэ 2 улс төрийн хүчнүүд ард түмнээсээ уучлал гуйвал яасан юм бэ? Үнэхээр улс эх орныхоо төлөө шударга ёсны төлөө ажиллана гэж байгаа юм бол энэ сонгуулийн бузар булай хэрүүл тэмцэл чинь шударга явдал уу? Ард түмнээ үл хүндлэж,доромжлон хэрүүл тэмцэл, гүжир гүтгэлэгээр энэ сонгуульд ялалт байгуулчихаад үнэхээр ард түмэнтэйгээ амь нэгтэй байж чадах уу? Амжих уу?
Элбэгдөрж , Энхбаярыг үнэхээр тэгэж сонгомоор байгаа юм уу? Энэ 2 хүн Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдох ухаанлаг, оюунлаг байна уу? Бороо голд Цайрт Менаралтай хийсэн тогтвортой байдлын гэрээнээс Монгол улсын хүртэж байгаа хохирол алдагдалын хэмжээ Энхбаяр,Элбэгдөрж,Улаан,Баабар мэтийн хүмүүсийг харь гариг руу чулуудсан ч багадхаар л байна. Өдөрт сая доллар шүү дээ!!!!
Саяхан л энэ хүмүүсээс муу хүн байхгүй гээд жагсаал хийгээд байсан нөхөд юу болсон бэ? Саяхан л Элбэгдорж тогтвортой байдлын гэрээг хахууль аваад баталчихлаа гээд байсан хүмүүс яагаад таг дуугай байна?Ард түмнийг сохор дүлий гэж боддог уу? мартамхай гэж боддог уу? Үгүй дээ.Ард түмэн дандаа үнэний талд зогсдог юм. Доромжловч долоон бурхан од шиг гялалздаг юм.Үнэндээ энэ 2 нэр дэвшигчдээ биш. Үнэнч шударга хэний ч төлөө ард түмэн саналаа өгнө. Элбэгдоржийг уран хөхөө,авилгалч гэж Энхбаярыг авилгалын эцэг алуурчин гэж саналаа өгөх гээд байгаа юм биш шүү! Нэр дэвшигчдийн буруу зөвийг хожим нэг л шөнө ард түмэн шүүгээд наана цаана болгочихно. Ард түмнээ төрдөө итгэх итгэлгүй болгосон энэ улс төрийн намуудын хорт үйл ажиллагаанаас Монгол улсын тусгаар тогтнол ганхахгүй гэх баталгаа алга. Төрийн минь сүлд өршөө гэж мөргөх өвөг дээдсийн минь сүнс тэднийг гэсгээх болтугай. Монгол үндэстний язгуур эрх ашгыг эрхэмлэгч хэн ч байсан Монгол үндэстний удирдагч мөн! Монгол үндэстний эрх ашгаас урвасан хэн ч болов Монгол үндэстний урвагч мөн.Урвагчид ганцхан цааз ял буй!

Advertisements