Хүссэн юм хүзүү татнаа гэж…

Posted on 2009/05/24

5



Монголчуудаа Элбэгдоржоос нээх их юм битгий хүсээрэй. Ганц хүн гарч ирээд бүгдийг сайхан болгоно гэвэл түүн шиг худлаа юм байхгүй ээ.Энэ хүн хэдэн жилийн өмнө авилгал хээл хахууль гэдэг аалзны торны үзүүрээс нь сөхөөд гэрэл цохиулсан шүү дээ.Одоо аль хэдийнээ нөгөө хахуульч нар нь бүх бузар булайгаа нуугаад бичиг баримтаа устгаад янзалсан байгаа. Одоо Элбэгээд саад хийх гэсэн хүмүүс маш их гарч ирэх нь зүйн асуудал.Элбэг дорж маш их дайсантай болсон.Муу бүхэн түүний дайсан.Элбэгд оржийг дэмжигч ихэнх хүмүүс Монголын эгэл жирийн ард түмэн.Харин дайснууд нь мөнгөтэй, эрх мэдэл албан тушаалд байгаа хүмүүс шүү дээ. Элбэгээг худалдаж авах гэж үзнэ.Хуурах гэж үзнэ.Айлгах гэж үзнэ.Алах гэж үзнэ.Хошгоруулж ч үзнэ. Элбэгдорж нэгэнт ерөнхийлөгч болж байгаа юм чинь нам бус болох ёстой.Тэгвэл одоо ардчилсан хүчнийг төлөөлж хэн дуугарах вэ? Алтанхуяг уу?Сайханбилэг үү?Энхболд уу?Эсвэл баабар уу? Үгүй дээ хэн нь ч биш.Эд нар мөн л авилгалчид энхбаярын хамаатнууд.Эд нарыгаа бас л Элбэгдорж нухах шаардлагатай болно.Үнэхээр шударга байцгаая гэж уриалаад байгаа юм бол шударга баймаар байгаа юм бол өөрийн хүний гэхгүй бүх л авилгалчдыг гэсгээх ёстой. Авилгал гэдэг хор хөнөөлөөрөө нийгмийн эсрэг хамгийн том гэмт хэрэг мөн.Энэ гэмт хэргийн цаана улс үндэстний эрх ашиг хөндөгдөж, оршихуй эс оршихуй гэсэн асуудал яригддаг. Тийм учраас энэ авилгал гэсэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст ганц хан ял буй. Энэ бол миний бодлоор дээд хэмжээ юм.Тэгхээр Элбэгд орж ажлаа хаанаас нь барьж авах бол доо?Энэ л маш сонин сэдэв шүү. Чаддагаараа амаараа л байлдаад байвал яана даа. Зоригтой жинтэйхэн шиг л юм хийгээсэй. Одоо бид саналаа өглөө итгэл хүлээлгэлээ..Тэгээд Элбэг дорж оо Элбэг дорж оо Элбэг доржоо гээд л дэмжихээс биш дээ! Цаг хугацаа бүхнийг харуулна,Цаг нь болохоор цай буцална гэдэг дээ.Харж л байя!