Илтгэл амжилттай болж өндөрлөв!

Posted on 2009/06/09

2



Бид ялав!Монголын сэргэн мандалт Лекц зохион байгуулахаар Хөх Монгол бүлгэм,Хастанру сан эрдэмтэн судлаач Эрдэнэ гуай нар хамтран хэвлэлийн бага хурал зарлав.Мөн ТВ9, ТВ5, МН-25, МОНГОЛ ТВ, UBS С1 гэх мэт телевизүүдийн Гэрэлтэй цонх,Өглөөний зочин, Ням гарагын зочин гэх мэт нэвтрүүлгүүдээр ярилцлага өгсөн.


Бид ялав! Даяар утгаараа Бид ялав гэсэн нэртэй лекц 2009 оны 6 сарын 8ны өдөр Улаанбаатар паласт маш амжилттай болж өндөрлөлөө.Лекцэнд ирсэн хүн бүрт энэхүү лекцийг зохион байгуулсан Хөх Монгол бүлгэм Хастанру сан-н залуучууд Ч.Эрдэнэ гуайн бичсэн Бид Ялав Монгол сэргэн мандалт ном бэлэглэв!


Лекцэнд Монголын урдаа барьдаг эрдэмтэн, докторууд, түүхчид, мөн залуу сэхээтнүүд их ирсэн бөгөөд лекцийн явцад Ч.Эрдэнэ гуайд энэ сарын 15нд Кембрижийн их сургуульд унших лекцэнд нь амжилт хүслээ! Монголынхоо төлөө цохилдог хүмүүс нэг дороо цуглаад дэлхийг донсолгох гэж байгаа шинжлэх ухааны үнэмлэхүй том нээлтийн талаар товч мэдээлэл авнаа гэдэг хэн бүхэнд бахдалтай түүхэн хэрэг байлаа.



Лекцийн оргил үед Хөх Монгол бүлгэмээс Ч.Эрдэнэ гуайг Хөх Монгол бүлгэмийн хүндэт гишүүнээр өргөмжилж мөнгөн хас бэлэгдэл дурсгалаа!


Лекц шөнийн 11 цаг 20 минутад нижигнэсэн алга ташилтаар дуусч,илтгэл сонссон хүмүүс номоо барин Ч.Эрдэнэ гуайн гарын үсэг авахаар бүчээд авлаа.

Posted in: medee