Мэдэгдэл!!!

Posted on 2009/08/19

0



Монгол Үндэстний Жи-Мобайл компани үргэлж Монголын ард түмэндээ ойртсон шударга үйлчилгээ үзүүлж байдаг билээ.
Гэтэл гадаадын шулаач компаниуд болох Мобиком(Япон),Скайтэл (Солонгос), Юнитэл (солонгос) ХХК-ууд 2009 оны 8-р сарын 19-ний 01 цагаас эхлэн Монгол Үндэстний Жи-Мобайл компанитай харилцан холболтондоо тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт хийчихлээ.
Энэхүү үйлдлээрээ эдгээр гадаадын компаниуд ямар нэгэн буруугүй мянга мянган Жи-Мобайлыг хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж Монгол хүмүүсийн эрх чөлөө, эрх ашгийг уландаа гишгэлээ.
Энэ бүдүүлэг арга ядсан үйлдэлд эсэргүүцэл илэрхийлж энэхүү үйлдлээ нэн даруй зогсоож, Монголын ард түмнээс уучлалт гуйхыг Мобиком(Япон),Скайтэл (Солонгос), Юнитэл (солонгос) компаниудад шаардаж байна.
Хэрэв нэн яаралтай хэвийн байдалд оруулахгүй бол Монгол үндэстний Үзэлтнүүд шийдвэртэй арга хэмжээ авах болохыг анхааруулая!!!

Advertisements