СУПЕРНЭГДЛИЙН ОНОЛЫН ЛОГИК, МАТЕМАТИК БА ФИЗИК ҮНДЭСЛЭЛҮҮД(Монгол үндэстний дэвшил ба Дэлхийн соёл иргэншлийн ирээдүй)

Posted on 2009/09/02

0



Монголчууд бид дэлхийн супер гүрэн болж чадах уу?

СУПЕРНЭГДЛИЙН ОНОЛЫН ЛОГИК, МАТЕМАТИК БА ФИЗИК ҮНДЭСЛЭЛҮҮД
(Монгол үндэстний дэвшил ба Дэлхийн соёл иргэншлийн ирээдүй)

Монгол хүний ухааны цар хүрээг дэлхийд таниулж буй эрдэмтэн судлаач, физикч Ч.Эрдэнийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн сургалт лекц 2009.09.09-нд эхлэх гэж байна. Тус сургалт лекц Монголчууд бид дэлхийн супер гүрэн болж чадах уу? гэдэгт шинжлэх ухааны үндэслэлтэй, математик гаргалгаатайгаар супер нэгдэлийн онолоор хариулт өгөх ажээ. Лекц 7 хоног үргэлжлэх ба Ч.Эрдэнэтэй чөлөөтэй ярилцаж хүссэн асуултандаа хариулт авах, өдрийн зоог хамт барих зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Лекцийн товч тоймтой танилцвал:
ЛЕКЦ 1
Танин мэдэхүйн суурь үзэл баримтлалууд буюу пифагореизм, платонизм, теизм, буддизм. Шинжлэх ухаанч танин мэдэхүйн логик ба сэтгэлзүй. Сэтгэлгээний соёл. Шинжлэх ухаанч хандлага, хэм хэмжээний асуудал Онолын ухааны зарим ерөнхий онцлог. Орчин үеийн физикийн үндсэн зарчмууд, эгэл бөөмсийн Стандарт загварын тухай ойлголт. Бусад удиртгал мэдээлэл. Электрон тооцооны хэрэгсэл ашиглах аргазүй.
ЛЕКЦ 2
Гранд ба супернэгдлийн онолын асуудлын мөн чанар, дэвшин гарсан түүхэн тойм. Эйнштейний үзэл баримтлал ба оролдлогууд. Хайзенбергийн онол ба Нильс Борын шалгуур. Суперхөвчийн үзэл баримтлал, түүний төлөөлөгчид. Монголын физикчдийн онолын баримжаа, үр дүн. Онолын физикийн болон нэгдсэн онолын асуудлаархи Интернетийн мэдээллийн сантай харьцах аргазүй.
ЛЕКЦ 3
Математикийн ухааны үндсэн чиг урсгалууд. Континуумын онолын тухай ойлголт. Канторын олонлогийн онол. Формализм, түүний зөрчлүүд. Математик логик дахь Гёделийн ба Коэний баталгаа супернэгдлийн онолын асуудалд холбогдох хувилбарууд. Ньютоны 1-р дүрэм. Логикийн тухай шинэ суурь тодорхойлолт, түүний мөрдөлгөө. Математик ба физикийн харьцаа. Супернэгдлийн онолын философ ба логик үндэслэл. Нарийн шинжлэх ухааны журам горим. Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтууд.
ЛЕКЦ 4
Геометрын түүх. Бүхнийг геометрчлах үзэл баримтлал. Пуанкаре, Эйнштейн, Уайтхед нарын үзэл баримтлалууд. Үнэмлэхүй геометрын асуудал. Гауссын тэгшитгэлийн онол ба алгоримт байгууламжийн тухай ойлголт. Үнэмлэхүй геометр байгуулах суурь постулат. Анхдагч алгоритм. Бифуркацийн тухай ойлголт. Шугаман бус үзэгдлийн мөн чанар. Огторгуй ба хугацаа, орон ба цагийн тухай Ньютоны үзэл баримтлал. Пуанкаре-Лоренцын харьцангуйн зарчим. Огторгуй-хугацааны цэг сингуляр төлөв. Зарим гаргалгаа. Ньютоны гравитацийн үзэгдэл ба Гауссын цэвэр математик онолыг нэгтгэх нь. Топологи ба хуйлралын тухай Декартын үзэл баримтлал. Супернэгдлийн онол дахь үндсэн топологи алгебр арга. 4-хэмжээст топологи. Квант үсрэлтийн операторууд. Ертөнцийн математик машины тухай ойлголт. Түүнийг судлах тоон туршилтын арга зүй. Онолын судалгааны онцлогууд.
ЛЕКЦ 5
Математик оршихуй, универсаль математик машин ба физик ертөнц. Тооны онолын асуудал, натураль тоо ба супернэгдлийн онол. Диракийн ба Вайнбергийн шалгуур. Ертөнцийн суурь математик ба физик тогтмолууд, тэдгээрийг нэгдсэн онолоор тооцох жишээ. Квант гравитацийн асуудлын шийдэл, түүний жишээнүүд. Ертөнцийн зохирлын системийн тухай ойлголт ба супернэгдлийн онолын шийдэл. Цөмийн харилцан үйлчлэлүүдийн шийдэл. Хиймэд оюуны тухай ойлголт. Супернэгдлийн онолын компьютер симуляцийн асуудал, шийдэх төлөв.
ЛЕКЦ 6
Жиордано Бруногийн теорем. Гортиг-шугамын алгоритмын тухай үндсэн мэдэгдэхүүн. Үнэмлэхүй геометрын супербайгууламж, түүний алгебр. Универсаль тооллын систем ба натураль тооны гайхамшиг. Анализ ба синтезийн харьцаа онолын ухаанд. Системийн морфизм ба кристаллографийн тэгшхэм топологид. Амьдралын үзэгдэл ба хүний ген-хромосомын бүтэц нэгдсэн онолоор тайлбарлагдах нь. Нарны системийн астрономийн параметрууд ба Дэлхий гараг.
ЛЕКЦ 7
Дэлхийн хямрал. Экологи, эдийн засгийн сүйрлийн төлөв ба Ромын Клубын тооцоо, прогноз. Соёл иргэншлийн хувь төөрөг, түүний авралын асуудал. Хоукингийн үзэл бодол. Супернэгдлийн онол шийдвэрлэх гарц болох нь. Ирээдүйн хувьсгалт технологийн шинж чанар, урьдчилсан төлөв. Монголын түүхийн философ ба логик. Язгуур метафизик сургаал Тенгризм. Монголын ба дэлхийн Сэргэн мандал, практик зорилт ба бодит үйл ажиллагаа.

Ингээд Монгол эрдэмтэн супер нэгдэлийн онол нээснээ монголчууддаа толилуулж байна, оюун ухааныг эрхэмлэн дээдлэгч хүмүүн таны оюуны цангааг тайлах болтугай!
Лекцийн захиалга Монголын Лектор Төв дээр явагдаж байна. Харилцах утас 70111839

Advertisements