Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв?

Posted on 2009/09/29

0



Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв? (1-р хэсэг)

Юуны өмнө хятадууд монгол болон бусад оронд шилжин суурьших болсон учир шалтгааныг эргэн санахад илүүдэхгүй болов уу? Эл учир шалтгааныг ойлгоход монголчуудын дунд яригддаг нэгэн домог тус болох мэт тул товч өгүүлье.
Хятдууд цагаачдаа гадагш явахад нь “хятад хүний толгой дээр нар хэзээ ч жаргахгүй цаг хэдийд ирэх вэ? гэвэл харь оронд үй олон хятад шилжин суурьших ёстой. Тэгээд шилжин очсон газраа та нарын сайн, муу явах нь өөрсдийн чинь овсгоо чадвараас хамаарах тул сонин биш. Харин тэнд очоод заавал хийх ёстой зүйл бол тэр нутгийн эмэгтэйтэй гэр бүл болж дор хаяхад нэг, болвол түүнээс олон хүү төрүүл. Та нар илүү сайн ажил хийж чадахгүй бол хамаагүй жорлонгий нь ух. Хүүгээ бол гуталчин юмуу үсчин болго. Харин ач хүүгээ цагчин болго. Тэгээд гуч хүүгийн чинь үед бол чамайг хятад нутгаас ирж суурьшсан болохыг гэрчлэх хүнгүй болох тул гуч хүүгээсээ эхлэн засаг, төрийн эрх мэдэл рүү зүтгүүл. Чиний үр сад тэр орны төр засгийн эрх мэдлийг авах тэр мөч бол хятад хүний толгой дээр нар үл шингэх цагийг тэр хэмжээгээр ойртуулж байгаа юм.” хэмээн захидаг гэх домог буй.
Энэ бүхэн нь Монгол дахь “хятад диаспора” гэж нэрлэгдэх хятад гарлын бүлэглэлийн “язгуур санаа, ашиг сонирхол, мөн чанар” юунд байна вэ? гэдэг зүй ёсны асуулт тавихад хүргэж байгаа нь аргагүй. Эл тун ч учир битүүлэг оньсгыг тайлах, ойлгож мэдрэхэд монгол дахь хятад эрлийзүүдээс тэдний лидер болон тодорч, өргөн барих туг сүлд нь болж, монголын Чингис хаантай хүртэл зориглон зүйрлүүлээд байгаа, эдүгээ тэдний “монголын төрд үнэнчийнх нь бэлгэ тэмдэг” болсон гэх хүмүүсээс монголд явуулж байсан бодлого, үйл ажиллагааны нь түүхэн ул мөр болох, холбогдол бүхий баримтууд, тухайн үеийн зүтгэлтнүүдийн дурсамж тэмдэглэлүүд тус дөхөм болох юм.
Тэгээд ч бас ноён Баабар саявтархан “Ерөнхий сайд Цэрэндорж хятадын эрлийз хүн байсан, насаараа л Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцээ биз дээ?” (Монголчуудын гарал үүслийн тухай. Өдрийн сонин. Дугаар 078. 2001.04.03) хэмээн их л ялархаж туньсан, бас ихэд бахдан гайхуулах өнгө хослуулан бичсэн нь монгол дахь хятад эрлийзүүдийн хамгийн том лидер, өмнөө барьж, нүүрээ тахалдаг гол ганц энэ хүний монголын улс төрийн түүхэнд үлдээсэн мөрийг дахин шинээр шинжин үзэхэд түлхэц болсон нь мэдээж.
Тиймээ Ба.Цэрэндoрж гээч энэ хүн үнэхээр монгол дахь хятад эрлийзүүдийн үйл ажиллагаа үзэл санааных нь “их удирдагч”, “багш”, тэдний бахархан дууриах үлгэр дууриал, төдийгүй дотоод мөн чанарын төвлөрсөн илэрхийлэл, нийтлэг дүр өөрөөр хэлбэл “оюун санааны нь эцэг”, гарцаагүй мөн. Үнэхээр ч монголын “хятад диаспора” 1990 онд монгол дахь төр засгийн эрх мэдлийг авмагц Ба.Цэрэндоржийг төрийн бодлогынхоо цорын ганц багш болгон өргөмжилж, гантиг хөшөө дурсгалыг нь монголын нийслэлийн төвд босгон залсан нь асар их учир холбогдолтой ажээ. Энэ нь бас өөрсдийн оюун санааны лидерийг монголчуудад тулган хүлээлгэх гэсэн давхар санааг агуулж байна.
Тиймээс Баабарын “насаараа л Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцээ биз дээ” хэмээн гайхуулаад байгаа Цэрэндорж гэх хятад эрлийз энэ хүн үнэхээр монголын төлөө тэмцэж явсан хүн мөн үү? гэдэг асуулт өнөөдөр зүй ёсоор гарч ирж байна. Ийнхүү энэ асуулт ноцтойгоор тавигдах болсон нь тун ч учир холбогдолтой, цагаа олсон зүйл бөгөөд магадгүй эл асуултын хариу нь монголчуудад өнгөрсөн үеийнхээ түүхийн зарим будлиантай асуудлууд, мөн эдүгээ улс оронд маань бүрэлдэн буй болчихоод байгаа нэн ээдрээтэй нөхцөл байдлын учир шалтгааныг үнэн зөвөөр тайлж, ухан ойлгох түлхүүр байж ч болзошгүй юм.
1910-аад онд Олноо өргөгдсөн Монгол улсын гадаад яамны дэд сайд, Автономит Монголын гадаад яамны тэргүүн сайд, 1922 оноос Ардын засгийн газрийн ерөнхий сайдын алба хашиж явсан “хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Ба.Цэрэндоржийн амьдралыг манай түүхэнд дан ганц өнгөц гадна, эерэг талаас нь “монголын хөгшин чоно” мэт дүрслэн, ихэд гоёчлон магтаж ирсэн билээ. Монголчуудын гэнэн нэг хэсэг нь гамин цэргийг монголд урин оруулж, монголын автономийг устган, хятдад урвасан нь олонд илэрч, тэр үедээ монголчуудын дундгутамшиг болж хувирсан Цэрэндоржийнхоо урвагч нэрийг аврахын тулд, гамин генералаас монголчуудад зориулан тараасан “Цэрэндорж гадаад монголын хөгшин чоно” болох тухай эл худал домгийг тэр чигээр ойлгон итгэж ирсэн байна. Энэ ч бас л хятадууд өөрийн гадаад монголд бойжуулан өсгөж, хамгийн өндөр байр сууринд дэвшүүлэн хүргэж чадсан хүнийхээ бохирдсон нэр төр имиджийг цэвэрлэх талаар ихэд анхааран санаа тавьж “дотор нарийн ухаан” сийлж ирсний нэг баримт гэлтэй.
Гэвч бас гамин хятадын эл, магадгүй Бээжинд зохиогдсон, монголчуудад зориулан тараасан “тусгай зориулалтын домог”-т огт итгэдэггүй, Цэрэндоржийг “хоёр нүүртэй хятад эрлийз” болохыг мэддэг эрүүл саруул сэтгэлгээтэй монголчууд тухайн тэр үедээ ч цөөнгүй байжээ.
Тухайлбал, монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн дилав хутагт Б.Жамсранжав “Жич Ба.Цэрэндоржийг зусардан дагагч олон болсноор Сайн ноён хан ганцаардаж тэр бүрийг залруулж хүч хүрэхгүй болов…Монгол улсын хэрэгт энэ үед үнэнхүүгээс зүтгэн оролцож байх нь Сайн ноён хан, Дотоод яамны тэргүүн сайд Цэрэнчимэд да лам хоёр голчилж байжээ” (Дилав хутагт Б.Жамсранжав. Ариун сэтгэл авралын үндэс. УБ. 2000.92-р тал) хэмээн Монгол үндэстнийхээ төлөө эцсээ хүртэл үнэнч явсан эл хоёр аугаа их эх орончдын онц гавьяаг цохон тэмдэглэжээ. Тэгвэл Ба.Цэрэндоржийн талаар юу бичив? гэдгийг анхааралтай үзвээс: “Монголоос Да Жунтанд найр тал хүргэх хэргээр томилогдож удаа дараа Бээжинд очсон Сайн ноён хан Намнансүрэн, Сэцэн хан Наваанцэрэн, Эрдэнэ жонон ван Ширнэндамдин, Сэцэнхан аймгийн Дайчин жонон ван Цогбадрах, Баргын бишрэлт чин ван Пунцагравдан нар, Сайн ноён хан аймгийн Эрдэнэ чин ван Жамьяндорж, Итгэмжит бэйс Цогт-Очир, Засагт хан аймгийн ачит ван Гончигдамба, Сартуул цэцэн ван Жалчингомбодорж нарыг гэмингийн албаны газраас хүндэд зочлон замын зардал хэмээх олон тооны янчаан өгч талархан хятад ноёд ба монгол түвдийн яамны Жун Цай харчин ван Гүнсэнноров нар элдвээр удирдан хэлхэд Сайн ноён хан Намнансүрэн ба Дайчин жонон ван Цогбадрах, Сартуул цэцэн ван Жалчингомбодорж нараас бусад нь хятадад их бичрэлтэй болсныг гэмингийн консул Чэнь И хэдийнэ мэдэж арга мэхээр гэнэдүүлэн тэр 64 зүйлийн сайхан идшийг үзүүлэн хуурч, бас энэ үеийн Гадаад яамны тэргүүн сайд Б.Цэрэндорж их шавийн ард бөгөөд хятад угсаатай, хятад хэл бичигт сайн, хятадад дотуур халуун сэтгэл байх хүмүүн тул тэдгээр ноёдыг хятадад зүглүүлж хэлэхэд тэд нараас угаас Цэрэндоржийг итгэдэг тул Хятадад нийлбээс сайн болно хэмээн лав санажээ” (Дилав хутагт Б.Жамсранжав. Ариун сэтгэл авралын үндэс. УБ. 2000.99-100-р тал) хэмээн дурссан байх юм. Хутагт эл дурсамждаа Ба.Цэрэндоржийг “хятадад дотуур, халуун сэтгэл байх хүмүүн” хэмээн “хятад холимог угсаатай” энэ хүний “дотоод сэтгэл”, хувь хүнийх нь мөн чанарыг маш оночтой, нэг мөр тодорхойлжээ. Тухайн үеийнхээ сэхээтэн дунд нэн ухаалаг хүмүүсийн нэгэд тооцогдон, төр улсын хэрэгт зүтгэн явсан шашны томоохон зүтгэлтэн энэ хутагт бурхан шашны номд төдийгүй, хүний гаднах өнгөц ил дүр хийгээд дотор далд мөн чанарт нэвтэрхий мэргэшсэн нэгэн гэдэгт эргэлзэх зүйл байхгүй болов уу.
Дээр иш татсан өгүүлбэрүүдийг нягтлан үзвэл хэн нь монголын төлөө өцсээ хүртэл туйлбартай явсан, харин хэн нь “хятадад дотуур халуун сэтгэл байх хүмүүн” болох, бас хэн нь “тэдгээр (урвагч) ноёдыг хятадад зүглүүлж хэлсэн”, тэгээд өөрийн толгойгүй эдгээр урвагч ноёд хэний “зүглүүлсэн” үгийг дагаж “Хятадад нийлбээс сайн болно хэмээн лав санасан” болохыг барин тавин ялган салгаж үзэж болохоор байна.
Нэг хүн тухайн үеийн үйл явдалд оролцохдоо зөвхөн өөрийн үзэж харсан, сонссон, өөрт ямар нэгэн байдлаар мэдрэгдсэн талын л гэрч болох тул үйл явдлыг бүрэн хамран мэдэх боломжгүй, бас хувь хүний мэдрэмж бол субьектив зүйл болохоор уг үйл явдалын талаар нэлээд бүрэн ойлголттой больё гэвэл үйл явдлын өөр гэрчүүдийн дуртгал баримтуудыг харьцуулж, нягтлан үзэх шаардлагатай. Тиймээс тэр үеийн үйл явдалын бас нэг гэрч Н.Магсаржав хурцын бичсэнээс товчлон иш татая.
“Үүнд танай Гадаад Монгол өөрөө гуйн өргөж автономит эрхийг устган хэвээр Дундад улсад нэгтгэн захируулах болохул хуучин Чин Улсын үеэс илүү эрхтэй тогтож болмой. Хэрэв мөчөөрхөн зөрчиж цэргийн хүчээр дагуулан тохинуулахад хүрвээс харин ч гүйцэх үгүй зовлон хүлээх болзошгүй тул эртхэнээс болгоомжлон үүрд амгалан бүрэн бүтэн болохыг бодож өөрөө гуйн өргөж автономит засгийн газрыг устган Дундад засгийн газраа нэгтгэх захируулахыг эрж мэдүүлэх бичиг шийтгэж Чин И над дор өгвөөс би засгийн газар үтэр нэвтрүүлж сайхнаар тохинуулан шийтгэхийн тулд энэ явдлыг Монголын засгийн эрх баригчид хурдан түргэн зөвлөлдөж гүйцэтгэн гүйцэтгэн шийтгэвээс зохимой хэмээн хэлээр ирсэн явдлыг мөнхүү хичээнгүй сайд гүн Цэрэндорж урьдаар ерөнхий сайд Чин ван лам Бадамдорж лугаа биеэр учирч нууц зөвлөлдөн (нууц шүү! ямар учраас, хэнээс нуух болов?) эдүгээ цагийн байдал автономит засгийн газрийг устгахаас зайлшгүй болсон мэт боловч урьдаар Богд хаантанаа сэмхэн сонсгож таалал ямар болохыг туршсугай хэмээн хэлэлцээд ерөнхий сайд чин ван лам Бадамдоржийн бие Богд хаан танаа бараалхаж, Хятад элчин Чин И-гийн дурдсан эл хэргийн байдлыг амаар сонсгон айлтгасанд Богд хаанаас хэрэв автономит засгийн эрхийг устгаваас урьдахь Чин улсын үеэс илүү ямар эрх олохыг тодорхойлон асууж хариуг айлтгагтун хэмээснээр ерөнхий сайд Бадамдоржийн бие хятад Чин И лүгээ учирч Богд хааны зарлигийг уламжлан хэлсэн тухайд Чин И-гээс уг саналыг илтгэн дүрэм хэмжээг төлөвлөж харилцан зөвлөлдөн тогтсугай хэмээсэн дагалдаагаар хичээнгүй сайд гүн Цэрэндоржид өгсөн хятад бичгийг харьяат сайд өөрөө монгол хэл үсгээр орчуулаад ерөнхий сайд Бадамдоржийн гэрийн газар нийлж уншин үзвээс Гадаад Монгол автономит засгийг устгасны нойно хойчийг сайжруулах дүрэм хэмээх тавин хэдэн зүйлийн гол төлөвлөгөө нь…ердийн явуулах хэргийг төлөвлөснөөс бус Монгол дор Чин улсын үеэс илүү болох онц эрх олгох хэмээсэн үг үсэг үгүй ба бас ч Богд Жавзандамба хутагтын цолыг их Жунтангаас өргөмжилмой хэмээснээс өөр тусгайлан явуулах эрхийг дурдсан зүйл огт үгүй болох нь олны санаа Богдын таалал дор нийлэлцэх үгүй бөгөөд ялангуяа Богд хаан зөвшөөрөх үгүй болохул “уг зөвлөлийн хэрэг хүчингүй болох” тул Богдын таалал дор нийлэлцэхээр зүйлүүдийг урьдаар сэдэвлэн гаргаж (Чин И, Цэрэндорж, Бадамдорж гурвын зөвлөл. Уг зөвлөл Чин И-гийн саналыг ямар боловч аргаар гүйцэлдүүлэхийн тулд яаж зүтгэж, элдэв арга сүвэгчлэн, юуны өмнө Богдын санаанд нийцүүлэн тохируулах арга сэдэн буйг бид харж байна) уг дүрмийн төлөвлөгөө дор оруулан хэлэлцвээс ямар болов хэмээн Хятад элчин Чин И-д нууцаар сонсгон (нууцаар шүү! дахиад л. Энд Чин И-гээс гаргасан монголын автаноми устгах санал нь монголчуудын эрх ашгийг хөндөж байгаа тул монголчуудын зүгээс эмзэглэн эзэргүүцэх явдал гарахаас машид болгоомжлон нууцалж, хуйвалдан хэлцэж байжээ!) хэлсэнд маш зүйтэй болно хэмээжээ…монголын дотоод байдал тэр удаадаа хятад лугаа эсэргүүцэх хүчингүй болсноо төсөөлөх тул барацаси Богд хааныг аргадан эвлэрүүлж автономит засгийн газраа устгахаас өөр арга үгүй хэмээн лав санасан болох ба засгийн хэргийг хэлэлцэх дээд, доод хоёр хурал байсан нэр буй боловч, доод хурал таслах эрх үгүй, дээд хурал ч энэ хоёр сайдын таслахаас гаран үл чадах тул хэргийн төлөвлөгөө тогтоохын янар хурлаар хэлэлцүүлэх буюу бусад эрх баригчид лугаа зөвлөлдөх зэргээр үг задруулах үгүйг бодож (уг хуйвалдааны нууц алдагдахаас сэргийлж чанд нууцалж буй!) тэрхүү хойчийг сайжруулах дүрмийн төлөвлөгөө дор нэмэх зүйлийг ерөнхий сайд Чин ван лам Бадамдорж өөрөө санал гаргаж гүйцэтгэхээр тогтоод…зүйлийг тус тус нэмэн бүгд жаран дөрвөн зүйл болгосны доторхи Монголоос нэмж зохиосон нь их төлөв улс төрөөс явуулж болмоор үгүй, дан ганц Богд хааны ба шавь этгээдийн эрх ашгийг эрмэлзэн авах идэхийг бодсон ичгүүртэй ба шударга үгүй хэргүүд болмой…” (Н.Магсаржав. Монгол улсын шинэ түүх. УБ. 1994. 143-145-р тал) гэжээ. Энд тус “зөвлөлийн хуйвалдаан”-ы үйл ажиллагааг, эзэдтэй нь маш тодорхой гаргасан тул илүү тайлбар хэрэггүй юм.
“”1918 оны 5-р сард автономит засгийн газар “самуун намын аюулаас хамгаалах” -ын тулд эхлээд хятад цэргийн нэг хороог Ар монголд оруулах тухай хэлэлцээрийг Чен И – тэй байгуулжээ” гэж Ц.Пунцагноров бичсэн бол “Чен И болон Монглын гадаад явдлын яамны сайд гүн Цэрэндөрж нар монголд хятад цэрэг оруулах талаар хэлэлцэж гадаад монголд нэг хороо цэрэг оруулах..гэж тогтжээ” (С.Гангааням. Монголчууд тугаар тогтнолоо хамгаалан тэмцсэн нь УБ 1993 он. 71-р тал) гэсэн нь нэг л үйл явдлыг хэлж байгаа болно.
Мөн “хэрэв хэрэг тохиолдвал хятад цэргийг нэмж ирүүлэх явдлыг хоёр этгээдийн үзэмжээр гүйцэтгэнэ” гэж уг хэлэцээрт заажээ. Чен И – гээс автономит засгийн газартай хэлэлцэн тохирсны үндсэн дээр 1918 оны 9-р сард 4-р бригадын хоёр хорооны бүрэлдэхүүнтэй Хятадын цэргийн анхны том отредуудыг Монголд нэвтрүүлэн оруулж нийслэл Хүрээ, Хиагт, Улиастай, Ховдод байрлуулав.” (Ц.Пунцагноров. Монголын автономит үеийн түүх. 1911-1919. УБ. 1955 он. 159-р тал)
“Богд хаан 1919 оны 11-р сарын 10-нд Сүй Шүжаны шаардлагыг дээд доод хурлаар хэлэлцэхээр оруулсанд “автономит”-ыг устгах явдлыг зөвшөөрсөнгүй. Иймд Сүй Шүжан өөрийг нь талархаж байсан шанзав Бадамдорж, гадаад яамны сайд гүн Цэрэндорж нараар уг зүйлд гарын үзэг зуруулж “автономит”-ыг устгана гэж занаад Богд хааны сууж байгаа сүм ордноос ерөнхий сайд Бадамдоржийн гэр хүртэл цэрэг жагсаан сүр үзүүлжээ…дод хурлын саналыг үл хайхран 1919 оны 11-р сарын 17-нд “автономит” засгийг “сайн дураар” устгах тухай Сүй Шүжаны зохиосон бичигт Богд Жавзандамбын мутрын тэмдэг ч даруулалгүйгээр ерөнхий сайд чин ван лам Бадамдорж, дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн, гадаад яамны тэргүүн сайд хичээнгүй гүн Цэрэндорж, цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Жамьяндорж… зэрэг таван яамдын сайд, дэд сайдууд 16 хүн гарын үзэг зурж таван яамны тамга тэмдгийг дарж тэр орой нь Сүй Шүжанд гардуулжээ.” (С.Гангааням. Монголчууд тусгаар тогтнолоо хамгаалан тэмцсэн нь. УБ. 1993. 73-р тал)
Жич: Сүй Шүжаны зохиосон гэх боловч, “Автономитыг устгах тухай Монголын засгийн газрийн бичиг” гэх эл баримт бичиг Ба.Цэрэндоржийн зохиол бүтээлийн түүвэрт оржээ. (Ерөнхий сайд Б.Цэрэндорж. Баримт бичгийн эмхэтгэл. УБ. 1998 он. 382-р тал)
Мөн энэ үйл явдлын талаар “…Сүй Шүжан ирж Чин И лүгээ эвдрэн Чин И – гийн зохиосноор хэдэн зүйл гэрээг хүчингүй болгон Чин И-г буцаасан төдийгүй Сүй Шүжаны бие Цэрэндорж Бадамдорж нартай талархаж байгаад цэрэг жагсаан ирж хүчирхэг буурай хоёрыг мэдэх үү? Монгол дундад улсад дагах ёстой гэж сүрдүүлэн эзэрхийлж засгийн эрхийг эзэлж авсан бөгөөд Богдыг Да Жунтаны зурагт мөргүүлж мэхэлсэнд нийт олон ардын сэтгэл ихээхэн хувьсаж, хятадад хорсон уйлалдаж…” гээд бас “…Лосолоос бид сая хуйвалдаж Бадамдорж, Цэрэндорж нарыг нууцаар алъя хэмээн аргыг хэлэлцээд шийдвэрлэсэн атал бас л арай болохгүй юмхэмээлцээд тархаж байсан удаа буй..” (Догсомын дурсамж. Үнэн сонин. 1993.03.10. Дугаар 23) гэснээс үзэхэд хэн хэн нэг бүлгийн хамсаатан болох бөгөөд бас хэн “хятад Сүй Шүжантай талархан хуйвалдаж” байсныг нийтээрээ мэдэж байжээ гэх үндэслэлтэй.
Энэ мэт цөөхөн баримтаас л үзэхэд Ба.Цэрэндорж нь Чен И, Бадамдорж нартай дотнилон байж, “64 зүйлийн гэрээ”-г сэдэн боловсруулах, хятадын гамин цэргийг монголд урин оруулж ирэх, Гадаа Монголын автономийг устгахад голлох үүрэг гүйцэтгэсэн болох нь эргэ;зээгүй болж байна.
Баабар нараас “Ерөнхий сайд Цэрэндорж хятадын эрлийз хүн байсан, насаараа л Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцээ биз дээ?” хэмээн ихэд гайхуулаад байсан нь ийнхүү оргүй худал болов. Ба.Цэрэндорж “эхлээд Хиагтын гэрээгээр монголын тусгаар тогтнолыг устган автономи болгоод, дараа нь хятадын цэргийг монголд урин ирүүлж автономийг нь устган хятадад нэгтгэж” байсныг үзэхүл харин ч “насаараа л Монголын тусгаар тогтнолыг ил, далд эсэргүүцэн тэмцсэн” этгээд ажээ.
Цэ өвгөн Ши Яншань буюу Балин (Бэлиг)-гийн Цэрэндорж хэмээх энэ хүний наад, өнгөн талын “магтаж гоёчилсон дүр” биш, харин үйл ажиллагаа, үзэл санааны нь жинхэнэ цаад, далд мөн чанар юу болохыг амьдралынх нь биш, бүр жинхэнэ гутамшиг нь цухуйж байгааг бид үзлээ.

Жич: “Улаанбаатар хотын Хятадын худалдааны хурлаас ирүүлсэн бэлбэсэрлийн бичигт “Цэ өвгөн Сиянсан” гэжээ.” (Ерөнхий сайд Б.Цэрэндорж.(1868-1928) Баримт бичгийн эмхэтгэл.УБ.1998 он. 494-р тал)

Advertisements