Ц.Элбэгдорж єдий болтол Оюу толгойн хєрєнгє оруулалтын гэрээний талаар ганц ч vг дуугарахгvй байгаа нь гадаадынханд эх орноо худалдчихаад …!!!

Posted on 2009/10/06

3



Єнгєрсєн наадмын ємнєхєн УИХ-аар уг гэрээний тєсєл хэлэлцэгдэж, Монгол улсын єнєєгийн мєрдєж байгаа хуулинд нийцvvлж хийх даалгаврыг Засгийн газарт єгсєн билээ. Товчхондоо бол гэрээний тєслийг Монгол улсад, Монголын ард тvмэнд ямар ч ашиггvй хэмээн буцаасан хэрэг. Гэтэл єнєєдєр Засгийн газрын ажлын хэсэг дээрх гэрээний тєслийг тєдийлєн сайжруулж чадалгvйгээр батлахаар зvтгэж эхэллээ хэмээн сєрєг хvчнийхэн эсэргvvцэж байна.Оюу толгойн хєрєнгє оруулалтын гэрээний тєсєл манай талд ашигтай, сохор зоос ч гаргахгvйгээр ард тvмэндээ амласан “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”-аа єгєх боломжтой гээд чухам л маш сайн болсон гэрээг учир мэдэхгvй хэдэн нєхєд л эсэргvvцээд байгаа мэтээр эрх баригчид тайлбарлаж буй.
Гэвч уг гэрээний тєсєл нь “Бороо гоулд”, “Цайрт минерал”-тай байгуулсан тогтвортой байдлын гэрээнээс ямар ч ялгаагvй, хууль эрхзvйн адилхан орчинд байгуулагдаж байгаа гэдгийг эрдэмтэд эртнээс анхааруулсаар ирсэн.

Бороогийн 50 тонн алтыг таван жилийн дотор ганц ч тєгрєгийн ашиггvйгээр канадуудад єгч, Нарийн сухайтын 130 гаруй сая тонн сайн чанарын нvvрсийг мєн л хятадуудад зvгээр бэлэглэж орхисон тухайн vеийн Сангийн сайд Б.Батбаяр, (Baabar) Н.Алтанхуяг нарын балаг багадаж, зэс, алтны нєєцєєрєє дэлхийд тэргvvлэх Оюу толгойн ордыг Канад, Хятадуудад хуваагаад єгєх гэж байгаа нь энэ эрх баригчид ард тvмнийхээ эрх ашгийг хэрхэн уландаа гишгэж байгаагийн нэг илрэл хэмээн иргэний хєдєлгєєнvvд vзэж байгаа аж.
Тэд єчигдєр Сангийн сайд С.Баярцогтод хандаж дээрх тогтвортой байдлын гэрээнvvдийн хэрэгжилт, алдаа оноог дvгнэн Vндэсний аюулгvй байдлын зєвлєлєєр хэлэлцvvлэхийг шаардсан юм.

Хэрэв VАБЗ-єєр дээр гэрээнvvд Монгол улсад vр ашгаа єгсєн гэсэн дvгнэлт гарах юм бол Оюу толгойн хєрєнгє оруулалтын гэрээг байгуулж болно. Vгvй бол гэрээг байгуулах ёсгvй хэмээн vзэж байгаагаа илэрхийлж, єчигдєр орой 17.00 цагт хуралдах VАБЗ-д тэдний шаардлагыг хургэхийг Сангийн сайдаас шаардсан юм. Харин С.Баярцогт сайд яаман дээрээ байгаагvй учир Сангийн дэд сайд Т.Очирхvv иргэний эвслийнхнийг хvлээн авч уулзаад шаардлагыг нь Сангийн сайдад хvргvvлнэ гэдгээ мэдэгдсэн.
Нэгэнт Сангийн дэд сайд Т.Очирхvv сєрєг хvчний нэгдсэн эвслийнхнийг хvлээн авсан учир тєрийн байгууллага руу улаан лооль шидэх шаардпагагvй, тєрт ёсоо хvндлэх нь зvйтэй хэмээн vзэж, улаан лооль шидэхээ зогсоосон юм.

Дээрх иргэний хєдєлгєєнvvд Оюу толгойг ашиглаж болохгvй гээгvй гагцхvv єнєєдрийн байгуу¬лах гээд байгаа гэрээг Монголын ард тvмэнд ямар ч ашиггvй гэрээ учир байгуулах шаардлагагvй хэмээн мэдэгдэж байгаа юм. “Эрс шинэчлэл” хєдєлгєєний зохицуулагч Ч”.Энхбат Мєнгєгvй, гуйлгачин компанийн хувьцаа гэх хоосон цаасны 34 хувийг худалдаж авахын тулд 900 сая ам.долларыг єндєр хvvтэй зээлнэ гэдгээс л манай улсад ямар хохиролтой гэрээ байгуулж байгаа нь тодорхой харагдана.
Энэ гэрээнээс хэн хожиж байна гэвэл хувьдаа хэдэн халтар тєгрєг авахын тулд гэрээ байгуулагч Засгийн газрын гишvvд, халаас хоосон байсан “Айвенхоу Майнз”-ын Фрийдланд тэргvvтэй гадны хэдэн нєхєд.
Харин нєгєє талд нь ард тvмэн хохирч vлдэж байгаа юм.

Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт нарын хэлж байгаагаар гэрээ байгуулсны маргаашнаас 250 сая ам.доллар эхнээсээ орж ирж, тvvгээрээ эрх баригч хоёр намын сонгуулийн амлалт 2.5 сая тєгрєгєє єгнє хэмээж байгаа нь ард тvмний толгойг эргvvлж байгаагийн бодит жишээ яах аргагvй мєн.
Иргэн бvрт ядаж нэг мянган ам.доллар єгєхийн тулд 2.7 тэрбум ам.доллар шаардлагатай. Гэтэл энэ мєнгєний 10 хувьд нь ч хvрэхгvй мєнгєєр иргэн бvрт 2.5 сая тєгрєг єгнє гэж байгаа нь ард тvмний тархийг угааж байгаагаас ялгаа юун” гэсэн юм. Нєгєє талаар гэрээ байгуулахтай зэрэгцээд Засгийн газрын ажлын хэсгийн гишvvд тєдийгvй УИХ-ын гишvvд хєрєнгє оруулагчдаас авлига авсан байж болзошгvй талаар яригдаж эхэллээ.
Худалдаа хєгжлийн банкны 20 мянган ам.долларын кредит картыг УИХ-ын гишvvн бvрт єгсєн хэмээн иргэний хєдєлгєєний гишvvд мэдэгдэж байна. Магадгvй энэ 20 мянган ам.доллар зєвхєн урьдчилгаа болж, хєрєнгє оруулалтын гэрээг дэмжвэл vvнээс хэд дахин их мєнгє амласан байж ч болзошгvй гэсэн хардлага ч гарч байна.

Энэ vеэр тэнд цугласан хэсэг иргэд “Ард тvмнийхээ vгийг сонсож, шударга ил тод байдлыг тунхаглана хэмээн цээжээ дэлдэн гарч ирсэн Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж єдий болтол Оюу толгойн хєрєнгє оруулалтын гэрээний талаар ганц ч vг дуугарахгvй байгаа нь гадаадынханд эх орноо худалдчихаад чимээгvй суух боллоо” гэцгээж байлаа.
Иргэний хєдєлгєєнvvдийн тєлєєлєгчдєєс Оюу толгойн хєрєнгє оруулалтын гэрээний талаар саналыг нь сонслоо.
“Эрс шинэчлэл” хєдєлгєєний Удирдах зєвлєлийн гишvvн Л.Баярхvv
-Тvрvv тvрvvчийн тогтвортой байдлын гэрээнvvдэд Монгол улсын VАБЗ ямар vнэлэлт дvгнэлт єгч байгааг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна. Vнэхээр Монгол улсын VАБЗ юм бол тогтвортой байдлын гэрээнvvдийн алдааг гаргаж тавих хэрэгтэй. Тэгж байж Оюу толгойн гэрээн дээр гарын vсэг зурах ёстой. Уг гэрээний дагуу Монгол улсад оногдох ашгийн хэмжээ маш бага байгаа. Ер нь энэ гэрээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг маш ихээр боомилж байна. Тэнцвэртэй мэдээлэл, олон нийтийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явагдахгvй байна.
Ард тvмэн зєвхєн 2.5 сая тєгрєг авна гэдэгтээ толгой нь эргээд явж байна. Маргааш арай ч энэ гэрээг харж байгаад хийлгэчихгvй байлгvй дээ. Монголын ард тvмэн. Хэрэв энэ гэрээг энэ чигээр нь зvтгvvлээд батлах юм бол ард тvмэн 2.5 сая тєгрєгєє нэхэх л хэрэгтэй. Гэхдээ бидний тооцоогоор эд нарт 2.5 сая тєгрєг єгєх боломж байхгvй.
Одоо 250 сая ам.долларын 150 сая нь эхний ээлжинд орж ирнэ гэж байна. Vvнийг бvгдийг нь тараалаа гэхэд хvн бvрт хоёр, гурван мянган тєгрєг л оногдох байхгvй юу. Улс орны эдийн засаг, банк санхvvгийн байдал хvнд байгаа vед энэ 250 сая ам долларыг єгч чадахгvй шvv дээ.

“Иргэдийн шударга хяналт” ТББ-ын тэргvvн Х.Бат-Ялалт
-Зарим мэдээллийн хэрэгслээр Худалдаа хєгжлийн банкнаас 20 мянган ам.долларын эрхтэй кредит картыг УИХ-ын бvх гишvvдэд єгсєн гэсэн мэдээлэл гарч байна. Кредит карт гэдэг нь зvгээр л зээл авах эрхтэй гэж байгаа юм. Vvнийг Худалдаа хєгжлийн банкнаас vгvйсгээгvй шvv дээ. Ийм маягаар УИХ-ын гишvvдэд 20 мянган ам.доллар єгч байгаа юм биш vv. Бид vvнийг шалгах эрхгvй. Шалгах эрхтэй байгууллага нь тогтоож шалгах хэрэгтэй байна. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерєнхий газар vvнийг шалгаад хуйвапдагч, луйвардагчдыг илчлэх ёстой.
Харамсалтай нь тєрийн хяналт шалгалтын байгууллагууд маань хэн нэгний захиалгаар энэ ажлыг хийхгvй байна.
Иргэдийн “Алъяанс” тєвийн тэргvvн Ж.Занаа
-Би сая Тєрийн ордонд олон улсын телевизvvдийн холбооны бага хуралд суучихаад ирлээ. Гэтэл Оюу толгойн гэрээг байгуулахтай холбогдуулаад энэ олон улсын бага хурлыг Тєрийн ордноос хєєж Гадаад харилцааны яам руу шилжvvлж байх шиг байна. Бvтэн жилийн ємнєєс тохирчихсон байж ингэж Тєрийн ордноосоо гаргаж байгаад гадны тєлєєлєгчид маш их эвгvйцэж хvлээж авч байна лээ. Танай Монголд цаг хугацаа, хуваарь гэж байдаг юм уу гэж бухимдацгааж байна. Тэнд “BBC” гээд дэлхийн томоохон телевизийн удирдлагууд хvртэл байна. Манай улс олон улсын хэвлэл мэдээллийнхний ємнє ямар зарчимгvй, ардчиллын зарчмыг зєрчдєг, Оюу толгойн гэрээг хийхийн тулд олон улсын зарчмыг зєрчиж булай муухай vйлдэл хийж байгааг хараад бухимдаж, бас шоолж байна.
Ер нь Оюу толгойн гэрээ Монгол улсын Vндсэн хуулийг зєрчиж байна гэдгийг бид сvvлийн таван жил ярьж байна. Ашигт малтмалын хуулийн асуудал болон Оюу толгойн гэрээний асуудал Vндсэн хуулийн цэц дээр хэлэлцэгдэж байгаа. Мєн “Айвенхоу Майнз” Оюу толгойн ордыг биш Ємнєговь, Дундговь гээд ойр орчмынхоо нээгдсэн боловч нєєц нь тогтоогдоогvй орд газруудыг ашиглахаар гэрээндээ тусгачихсан.
Ийм гэрээ хийх гэж байгаа тєр засгийг ялзарсан гэхээс єєрєєр хэлэх vг алга.

С.Болд-Эрдэнэ
дугаар 201/10021

Advertisements