Монголчуудын газар зүйн их нээлт

Posted on 2009/10/25

0




Монголчууд газар зүйн их нээлт хийж хойноосоо дэлхий дахиныг уриалан дагуулсан

Европд цэцэглэл, хөгжлийг бэлэглэсэн нэг зүйл бол Монголчуудын ачаар далайд гарсан явдал мөн.Худалдааны хуурай зам нь Египет, Сири , Туркийн гарт орчихоод далайн зам хайж эхэлсэн .Марко Пологийн ном дорно зүгт аялах хорхойг нь хөдөлгөсөн бөгөөд газар зүйн их нээлт хийхэд түлхэц болсон болно.
Гэхдээ:
1223 онд Зэв, Сүбээдэй нар Крымын хойг, Киев хот хүрч Монголын тухай мэдээг европт анх хүргэжээ.
Энэ үйл явдал Рубрукийг Монголд ирэхээс 15 жилийн өмнө, Марко Поло-г төрөхөөс 13-н жилийн өмнө болсон хэрэг. Колумб 260 жилийн хойно Америкийг биш харин аугаа их Монголчуудын нутгийг хайхаар замд гарсан байна гэж Г.Лэм бичжээ.
Батыг 1238 онд Москвад оччихсон байхад, 378 жилийн дараа л Монголд анхны Оросын хүн(Василий Тюменец, Иван Петлин, Федор Байков гэдэг жуулчид) ирж байжээ.
1292 онд Монголчууд Ява арал дээр очоод байлчихсанаас хойш 210жилийн дараа Европ хүн(Италийн жуулчин Вартима) 1502 онд уг арлыг хүрч их нээлтээ хийчихлээ гэж байжээ
. 1223, 1238, 1292 онуудад Монголчуудын хийсэн эдгээр алхам бол үнэхээр газар зүйн их нээлт байжээ.
1218-1219 онд Зэв, Жүчи нар 20.000 морьт цэрэгтэйгээ Тэнгэр уулын 7000метр өндөр 2м цастай давааг өвлийн тэсгим хүйтнээр давсан,1220 онд Чингэс хаан 50.000 цэрэг, 150.000 агт морьдтойгоо Амударья, Сырдарья мөрнүүдийн хоорондох 600км өргөн Кызил Кумын элсэн цөлийг 1 сарын дотор эсэн мэнд туулсан нь газар зүй танин мэдэхүйн аугуу нээлт мөн,энэ бол байгалийн бэрхшээлийг амжилттай даван туулсан хосгүй үйл ажиллагаа билээ.
Ийнхүү их хааны алтан урагтан, түүний хөх Монголчууд дэлхийн газар зүйн аугаа нээлт хийж хүн төрөлхтнийг уриалан дуудаж босгожээ.
Эх сурвалж: Намсрай. Алтан ураг ном

Advertisements
Posted in: Түүх