Монголын Үндэстний Үзлийн эсрэг дайн-1

Posted on 2009/10/26

3



Монголын Үндэстний Үзлийн эсрэг дайн
Үндэстэн оршин байгааг батлах зүйл бол тухайн Үндэстний хэл соёл, ертөнцийг үзэх үзэл санаа билээ. Үндэстний үзэл санаа бол тухайн үндэстний ертөнцийг үзэх үзлийг дэлхийн бусад үндэстэнд тунхаглаж,өөрсдийн Үндэстний аж амьдралын онцлог, хэв шинжийг агуулж, соёл иргэншилээ хамгаалах үзэл санаа юм. Энэхүү Үндэстний дархлаа болох үндэстний үзэл санаа л алга болбол тухайн үндэстэн хар аяндаа бусдад уусан алга болдог билээ.
Энэ үзэл санааны төлөө Монголын мянга мянган эрэлхэг баатрууд, эхчүүд эмэгтэйчүүд амь насаа өгч, энэ үзэл санааны төлөө нэгэн амьдралаа зориулж байсан .Мөн хэдий Монгол хүн биш ч гэсэн Монгол үндэстний төлөө цусаа урсгаж, ухаанаа зориулж байсан аугаа хүмүүсийг мартах учиргүй ээ.
Энэхүү ариун хүчирхэг үзэл санааны хүчийг олсон аль ч үндэстэнд эв нэгдэл, хөгжил дэвшил ялалт ирдэг нь түүхийн явцад батлагдсаар байна.
Тэгвэл Монгол хэмээх энэ Үндэстний үндэстний үзэл санаа чухам хаана байна? Энэхүү үзэл санааг хэн хэрхэн үгүй хийв? гэдэг асуултын хариуг мөн л түүх гэрчилнэ.
Манж Монголыг эзлэх гэж 1620-иод оноос 1755 он хүртэл 130-aад жилийн турш явуулсан цэрэг,улс төрийн бодлогын дүнд Монголын тусгаар тогтнол алдагдаж үндэстний үзэл санаа бөхөх шатандаа орсон. Улмаар Манжууд нийт 300 жил Монгол үндэстний үзэл санаа соёл,уламжлалыг устгаж түүхийг мартагнуулж Монгол эрсийн хийморь сүрийг доройтуулж, аль үнэтэй өнгөтэйг урагшаа зөөн одсон.Хэдий тийм байсан ч эрэлхэг хийморлог хөх Монголын үр сад 1911 оны 12 сарын 29нд тусгаар тогтнолоо эргэн зарлаж (тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл жил бүр дурсан тэмдэглэдэг байв) үндэстний эрх чөлөөний хувьсгалыг хийж үүний үзэл санаа, зориг хүсэл, эв нэгдлийн нөлөөгөөр 1924оны 11 сарын 26нд БНМАУлсыг байгуулсан. Эдгээр үйл явдлууд Монголын Үндэстний үзлийг эргэж цогшоон сэргээсэн юм. Гэвч 1945 оны 10 сарын 20-нд БНМАУ-ын сонгуулийн эрх бүхий 487,4 хүн 100 хувь тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн тул 1946 оны 1 сарын 6-нд БНМАУ-ыг Хятад албан ёсоор хүлээн зөвшөөрөх хүртэл олон мянган Монгол баатрууд цөхөрөлтгүй тэмцэж ур ухаанаа зарцуулж, цусаа урсаж,амь нас нь үрэгдсэн.Энэ хугацаанд Монголын тусгаар тогтнолыг устгах, тусгаар тогтнуулахгүй байх хүсэлтэй олон гадаадын(хятад ) дайснууд, дотоодын урвагч нар хорлонтой үйл ажиллагаа явуулж улсын хэрэгт маш мэргэжиж дотоод, гадаад алдаршсан Үндэстний эх оронч үзэлтэн хүмүүс болох Сайн ноён хан Намнансүрэн(Чингэс хааны шууд угсаа) мөн Засагт хан , Түшээт хан , Цэрэнчимэд лам зэрэг хүмүүсийг 1 жилийн дотор хордуулан алсан. Дотоодын урвагч нарыг Цэрэндoрж (хичээнгүй сайд гэх)ба түүний гар хөл болох урвагчид,эрлийзүүд толгойлж байсан нь түүхэнд үлджээ.Хятадын хийсэн үйлдсэн хар толбууд жигшүүрт үйлдлүүд Монголын түүхнээ даанч их.
Орос, хятадууд Монголчуудыг хооронд нь яс хаяж муудалцуулж Монголын хүчийг суллаж, сул доройтсон дээр дөрөөлж элдэв арга хэрэглэж Буриад Монгол, Өвөр монгол, Урианхай, Алтайн хязгаар зэрэг Монголчуудыг маань газар нутагтай нь өөрсдөдөө нэгтгэсэн түүхэн үнэн.
Улмаар Оросын нөлөөнд байсан 70 жилд Оросууд Монголын дийлэнх сэхээтэн, Үндэстний үзэлтнүүдийг алан хядаж үзэл санаатай нь шороонд булсан гашуун,хорсолтой түүх билээ.
Мөн хар Оросууд Хөх Монголчуудыг харалтал соёл иргэншил, уламжлалыг устган доромжилж,мартагнуулж аль үнэтэйг зөөж өөрсдийн зохиосон худал түүхийг үнэн болтол нь цээжлүүлж,кино сурах бичиг хэвлүүлж байсан билээ.
Одоо ч энэхүү тархи угаалт байсаар байна.Эдгээр кино, сурах бичгүүдэд тархиа угаалгасан зарим нь Оросыг шүтэн биширч сөгдөн унах нь юутай эмгэнэлтэй юутай ичгэвтэр инээдтэй…
1990 оны цагаан морин жилийн хувьсгалын дараагаар Оросын Монгол дахь нөлөө суларсан энэ үед Хятадын Монголд дох нөлөөг эрчимжүүлэх үйл явц эрчимжиж байна.
Хятадууд Манж Оросуудын адил мөн л ил далдаар Монголоо гэх Үндэстний үзэлтнүүдийг хордуулан алаад нэгэнт эхэлсэн.
Үндэстний эх оронч үзэлтэн О.Дашбалбар, О.Энхсайхан,С. Зориг гээд л… Мөн л Монголоос аль олигтойг зөөж, Монгол газар шороо, усыг хордуулж Монголчууд бидний эрх ашгыг улан дороо дэвхцэж Монголыг Монгол биш болтол өөрчлөхөөр дайрч байгаа нь нэгэнт тодорхой болсон…
үргэлжлэл бий… Батаа 2009

Advertisements