Монголын төр Монгол Үндэстэнийхээ сайн сайхны төлөө ажилладаг баймаарсан.Гэтэл…

Posted on 2009/11/20

0



Монгол үндэстэн өөрийн газар нутаг дээр мянга мянган оныг элээж аж төрсөөр ирсэн бөгөөд энэ хугацаанд үндэстэний давтагдашгүй онцлог шинж төрхийг хадгалсан агуу их соёл түүхийг бүтээсэн ард түмэн билээ.Монгол үндэстэн он цагийн эргэлтэнд хөгжин мандаж бууран доройтсон нь цөөн боловч үндэстэний соёл заншлаа үеэс үед уламжлан үлдээж газар нутаг эх орондоо эзэн нь байсаар өнөөг хүрсэн юм. Гэтэл сүүлийн 16 жилийн дотор зохион байгуулалт бүхий этгээд монгол үндэстэний хөвгүүд охидын зүтгэл тэмцэл цус хөлс шингэсэн монгол улсын тусгаар тогтнолыг ганхуулж бүтээн босгосон барьж байгуулсан бүхнийг төрийн өмчийг хувьчлах нэрээр зувчуулж гадагш дотогш үрэн таран хийж байна. Тэд хувь хүний эрх ашгийг улс төрийн ! хувийн өмчийг эдийн засгийн эрхэм зорилго хэмээн тунхаглаж энэхүү үзэл санаанд тулгуурласан мянга гаруй хуулийг батлан гаргаад байна. Эдгээр хуулиудын хүрээнд монголчуудын халдашгүй эрхээ хувьчилж эх орондоо харийханд боолчлогдох, эх орноо харийханд худалдах сэтгэхүй монгол даяар хар тахал мэт тархаж байна. Үндэстний оршихуйн нэг үндэс газрийг хэн мөнгөтэйд нь дуудлагаар худалдаж үндэстний дахин нөхөгдөшгүй баялаг алт эрдэнэсийг монголын хууль харийханд шимтгэл авах төдийхнөөр зүгээр л өгж байна. Ардчиллаар халхавч хийсэн зальт этгээдүүдийн боловсруулж гаргасан хуулиудын /ачаар/ монгол улс нийт газар нутгийнхаа хоёрны нэгийг лиценз хэлбэрээр гадна дотны хэн дуртайд нь олгоод байгаа бөгөөд газар нутгийн гуравны нэгийг харийнханы мэдэлд нэгэнт өгчихөөд байна. Ийнхүү эдгээр хуулиуд нь монгол үндэстний эрх ашигт харшилж монгол үндэстэн оршин тогтнох тулгуур өндсүөдөд халдаж монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг ганхуулж байна. Энэ бүхнээс дүгнэвэл монгол үндэстэн оршин тогтнох тулгуураа алдаж монгол үндэстэн түүний эрх ашгийг хамгаалж байгуулсан монгол улс цаашид оршихуй эс оршихуй гэсэн амин чихал асуудал өнөөдөр монгол улсын өмнө тулгараад байна. Монгол улсад 30 гаруй нам улс төрийн үйл ажиллагаагаа явуулдаг боловч тэдгээр намуудын үзэл санаа үйл ажиллагаа нь хоорондоо ялгагдах зүйл бараг үгүй бөгөөд тэд ардчилал гэх мананд төөрж будилсан нь байхад зориуд төөрүүлж будилуулж ард түмнийг хуурж мэхэлж итгэл сэтгэл дээр нь дөрөөлж байгаа зальт этгээдүүд монголын улс төрийн намууд болон бусад хүчнүүдэд оршиж монгол үндэстэний эсрэг бодлого боловсруулж үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Энэ нь сүүлийн 16 жилд монголын төрөөс батлан гаргасан хуулиудаас илэрхий харагдаж байна.МАХН төр барьж байна уу? Ардчилсан нам төр барьж байна уу? эсвэл олон намын эвсэл төр барьж байна уу гэдгээс үл хамаарч монголын төр хувь хүний эрх ашгийг эрхэмлэж ингэснээрээ монгол үндэстэний эрх ашгийг уландаа гишгэж үүний улмаас монгол үндэстэний нэгдмэл байдал алдагдаж дур зоргоороо авирлах үзэл волюнтаризм газар авч төргүй засаггүй байх үзэл анирхизм гарч үндэстэний эсрэг гэмт хэрэг үй олноор гарах болж түүнийг монголын хуулиар хүлээн зөвшөөрч байна. Энэ нь ард түмийг улс төрөөс залхааж байна.Улс төр бол тухайн улсын ард түмний хүндэтгэн дээдэлж хүрээлж байх учиртай нандин зүйл билээ.Гэтэл монголын улс төрийн намууд хүн ардаа улс төр гэсэн хүндэт ойлголтоос залхааж улс төргүй буюу байсан ч хэн нэгэнд найр тавихаар бэлэн болтол нь залхааж байна.Монголын улс төрийн намууд үүнийг хүсч байна эсвэл хүсээгүйч тэдний үйл ажиллагаа Монголын ард түмнийг ийм байдал руу түлхэж байна! Үүнийг хараад сууж буюу Монгол Ундэстэний мөхлийг хүлээх эрх агуу их Монгол Үндэстэний эс ширхэг болж төрсөн надад байсангүй . Учир иймээс үндэстэний үзэлтнүүдэд ,эх орончдод ,үндэсний ,үндэсэрхэг хэмээгчдэд ,ерөөс агуу их Монгол Ундэстэний эс ширхэг болж төрсөн хүн бүрд энэ асуудал хамаатайн учир эх орноо улс үндэстэнээ хайрлах сэтгэл зүрхтэй монгол хүн бүрт зориулан та олны мэргэн оюунд толилуулж байна. Нэгэн үзэл санаанд нэгдэгтүн Үндэстэний Үзэл санаанд нэгдэн нягтрахтун Нэгэн эрх ашигт нэгдэгтүн Монгол Үндэстэний язгуур эрх ашигт нэгдэн нягтрахтун Нэгэн цул биеийг олохтун Монгол Үндэстэний ард хэн боловч Монгол Үндэстэн хэмээх нэгэн биеийн хэсэг мөн болой.

Advertisements