Үндэстний үзэл гэж юу вэ?

Posted on 2009/12/02

0




Үндэстний үзэл нь цөөнхийн болон олонхын эрх ашгийг хамгаалдаг нийгмийн төлөөлөгчдийн тайлбарладаг шиг алан хядах хэт даврах ,нэг үндэстэн нөгөөгөө дарлахад байгаа юм биш.Мөн овог омог ястны ,аймаг хошууны ,жалга довны ч үзэл бишээ!

Үндэстэн гэдэг бол (газар нутаг,иргэншлийн хувьд нэгдмэл байх )нэгэн арьстны доторх хэл соёл ,үүсэл гарвал нэг ,овог ,омог ястныг багтаасан угсаатны дээд хэлбэр юм.
Үндэстэн нь бусад улс үндэстнээс хараат бус ,бие даан тусгаар оршиж өөрийн дотоод болон гадаад бодлогыг ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх,дэлхийн бусад Улс Үндэстнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших явдал нь Үндэстний үзлийн гол тулгуур зарчим мөн..
Үндэстэн нь бүтээсэн соёл иргэншлээ хадгалах,хамгаалах хөгжүүлэх ,газар нутаг ,эх орондоо бүрэн эрхт эзэн нь байж ертөнцийг үзэх үзэл санаандаа тулгуурлан нийгмийн чиг шугамаа тодорхойлох ,Улс Үндэстнээ хөгжүүлэх улс төр,эдийн засгийн бодлогоо боловсруулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Үүнийг л Үндэстний үзэл гэж байгаа юм.

Үндэстний үзэл нь улс төр ,эдийн засаг,шашны болоод нийгмийн анги давхаргын ашиг сонирхол хэмээн явцуурдаггүй бөгөөд Үндэстний нийтлэг эрх ашгийг алив бусад , ашиг сонирхлын бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүрт тавьдгаараа бусдаас эрс ялгаатай.

Үндэстний үзэл нь Үндэстнийг овог омог ястан ,баян хоосон,мэргэжил боловсрол,эр эм,хөгшин залуу хэмээн ялгаварлан гадуурхдаггүй бөгөөд тухайн Үндэстний хэн боловч нийгэмд тэгш эрхтэй ба үнэнч шударгыг эрхэмлэвэл зохино хэмээн үзнэ.

Нийгмийн харилцаа шударга үнэн дээр тулгуурлаж ,хууль Үнэнд үйлчилж шударга шийддэг ,Төр засаг нь Монгол Үндэстний эрх ашгийг эн тэргүүнд тавьж хийж бүтээх, цогцлоон байгуулах боломж бололцоог хууль эрх зүйн үүднээс зөв бүрдүүлэн өгч чадаж баймааж нь нийгэм соёл ,шинжлэх ухааны бүх салбарт Монгол Үндэстэн хөгжин дэвших үүд хаалга бүрнээ нээгдэх болно.

Үндэстний үзэл санаа Хүн төрөлхтөний ухамсарт амьдрал эхэлсэн тэр цагаас өнөөдрийг хүртэл биднийг төсөөлж байснаас ч урт хугацаанд боловсрон амьдрахуйн ,оршихуйн утга учрыг тайлсан ,өөртөө шавхагдашгүй нөөц бололцоог агуулж байдаг
хамгийн хүчирхэг үзэл санаа юм.

Үндэстний үзэлгүйгээр бие даасан Үндэстэн бүрэлдэн тогтох учиргүй.Дундад зууны Хятад,Орос ,Пэрсүүдэд Үндэстний үзэл санаа байгаагүй бол тэд,тэдний газар нутаг өнөөдөр Монгол Улсын ,,нэг бүрэлдэхүүн хэсэг л байх байлаа.

1930-аад онд Үндэстний үзэл санаан доор нэгдсэн Германчууд эдийн засгийн 80%-г атгаж байсан Еврэй нараас Үндэстнээ чөлөөлж,асар богино хугацаанд улс төр ,эдийн засгийн хувьд хүчирхэг системийг байгуулж ,коммунист капиталист хоёр ертөнцийг сандаргаж байлаа.

Мөн эх оронч үзлээр зэвсэглэсэн залуу ЗхУ ,Германы хүчирхэг армийг бут цохиж ,эх орноо харийн түрэмгийлэлээс чөлөөлж байв.Үндэстний үзэл санаагаар зэвсэглэсэн Япон орон дайны дараах өлсгөлөн ,гуйланчлалаас хямралаас эх орноо гаргаж ,өнөөдөр дэлхийн тэргүүлэх гүрэн болтлоо хөгжжээ.

Мөн тийм ядуу дорой байдлаас Хятад улс ,БНСУ,Иран, Ирак Турк,Энэтхэг,Казакстан улсууд үндэстний үзэл санаагаар удирдуулан эх орноо хөгжлийн өндөрлөг өөд хөтлөж чадсан юм.Эх оронч үзэл санаа нь Кубад капитализмыг сөрөн зогсох агуу хүч өгч,Америк үндэстэн гэж байхгүй ч Америк -Миний эх орон гэсэн үзэл санаа нь Америкийг (хамгийн хамгийн)хэмээсэн зорилгод нь хүргэж чаджээ.

Үндэстний эрх ашигаа улс төр ,эдийн засгийн бодлогынхоо цөмд тавьсан Казакстан улс өнөөдөр хөгжлийн өөд эрчимтэй урагшилсаар байна.

Тийнхүү Улс Үндэстнүүд Үндэстний үзэл ,эх оронч үзлээр тугаа хийж ,урагшлан дэгжиж байна. Харин өнөөгийн Монгол Үндэстний эрх ашгийн төлөө тэмцсэн Үндэстний үзэлтэнүүд учир битүүлгээр өөд болсоор …!!!???

Монгол Үндэстнийг гутаан доромжлогсод ,Үндэстний эрх ашгийг задлан бутаргагчид,газар нутаг,эрх ашгийг худалдагсад ,Улс үндэстэний оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдагсад Монгол төрийг зайдагнаж ,Монгол Үндэстний эрх ашигт харшилсан олон олон шударга бус хуулиудыг баталсаар…

Ухаараач ! Монгол ахан дүүс минь!!!

Бидэнд Монгол Үндэстэн хэмээх нэгэн нэр,нэгэн эрх ашиг бий билээ.Түүнийгээ буюу Үндэстний эрх ашгаа улс төр,эдийн засгийнхаа бодлогын цөмд тавьж чадвал бидний Монголчуудын хүсэн хүлээж байсан хүсэл зорилго биелж ,гуйж царайчилж ,бэлэнчилэн завшиж,үнэлж баршгүй өмчөө хувьчилж худалддагаа орхиж ,санаж сэдэж ,бүтээн туурвиж ,цогцлоон байгуулж дэлхийн хөгжилтэй гүрнүүдтэй хөл нийлүүлэн алхах болно.

Тийнхүү Монгол Үндэстэн дахин сэргэж хараа дээгүүр хараа дээгүүр эрүүл чийрэг ,оюун төгс ард нь өсөн торниж ,Үндэстэн нэгдэн нягтарч,эрч хүч нь хуйлран шуугиж цогц нэгэн төгөлдөр бүтцийг олж халдахад харишгүй,эвдье гэвч эвдэршгүй цул нэгэн бие болж мөнхийн хуулиар мөнхөд оршино.Тиймээс Үндэстний эрх ашиг гэж юу болох ,Үндэстний оршин тогтнох тулгуур үндсүүд гэж юу болохыг ухамсарлан ойлгох цаг нэгэнт болжээ.

Үндэстэн эрх ашигаа хамгаалахгүй бол ,Үндэстэн оршихуйгаа ухамсарлахгүй бол мөхөх болно.
Энэ бол Ертөнцийн хууль!!!
Үүнийг өчүүхэн би бодож олсон юм биш.

Эцэг өвгөдийн маань хад чулуун дээр сийлж үлдээсэн агуу их гүн ухаан -Мөнх галын гүн ухаан,Хасын хууль ийнхүү сургаж байгаа юм.

Ухаарсугай! Мэдтүгэй! Сахигтүн!

Бид аливаа ард түмэнтэй найрсаг харилцааг эрхэмлэх хэдий ч дээрэнгүй ,ёс бус ,эрх тэгш биш харилцааг хүлцэж үл болно.Бид Мoнголын ард түмний өмч эрдэнэс баялгыг гадаадын болон дотоодын хэн нэгэн буюу хэсэг бүлэг зальт этгээд тонон дээрэмдэхийг тэвчиж үл болно.

Бид Монголын Үндэстний түмэн үеийн суу билэгт хөвгүүд охидын зүтгэл тэмцэл ,олон мянган эх оронч баатруудын эрэлхэг зориг,эрдэм ухааны хүчэнд өнөө бидэнд өвлөгдөн ирсэн энэ Монгол улсын Бүрэн эрх ,Эрх чөлөөг ,Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэн нэгэн буюу хэсэг бүлэг зальт этгээд эвдэхийг тэвчиж үл болно!!

Чингэж чадвал Монгол үндэстэн оршин байх болно.Чингэж чадвал Монгол үндэстний ирээдүй гэрэл гэгээтэй байж ,Монгол Улс хөгжиж дэвших нь Монголчууд бидний гарт байх болно.Тэр үед хөгжлийн өндөрлөгт хэр хурдан хүрэх нь та бидний чинхүү зүтгэл ,нөр их хөдөлмөрөөс хамаарах болно.

Үүний тулд Үндэстний үзэл санаан дор нэгдэж аливаа бусармаг үзлийг таягдан хаясугай.

Монгол Үндэстний оюуны мэлмий тунгалаг байг.


Нэгэн үзэл санаан дор нэгдэгтүн.
Үндэстний үзэл санаан дор Нэгдэн нягтрагтүн!! Нэгэн эрх ашигт нэгдэгтүн Монгол Үндэстний язгуур эрх ашигт Нэгдэн нягтрагтүн!!! Нэгэн цул биейиг ологтун

Монгол Үндэстний ард хэн боловч Монгол Үндэстний ард хэн боловч Монгол Үндэстэн хэмээх Нэгэн биеийн хэсэг болой!!

Advertisements