Мөнх гал

Posted on 2009/12/26

0




Мөнх гал Мэргэд олон, сургаал олон боловч
Мөнхийг таньсан нь эгнэгт ганц буюу
Эртний их мэргэд Санааг сүлдлэн дээдлэв-Үл ахуйг
Гэвч: Хоосон санаа хөдлөхүй
Амьд цэцэг дэлбээлж
Амьд хүн сэдхидэг юм
Эртний их мэргэд Биеийг сүлдлэн дээдлэв-Ахуйг
Гэвч:Амь үгүй хүнийг -хүүр
Суу заль үгүй хүнийг -сүг
Сүүдэр үгүй хүнийг -сүнс хэмээдэг гэнэм.
Эртний их мэргэд Санаа, Бие хоёрыг хослон дээдлэв.
Гэвч: Амийг үл хэрэгссэнээс
Ариун булаг булингартаж алтан бие нь бүдгэрэн мөхөв.
Эцэст нь хөх Мөнх гал эгнэгт мөнх оршсоор
Учрыг ухаарая хэмээвээс хөх Мөнх галаас асуу
Асуухад учир буй! Хөх Мөнх галыг хүндэл!
Эс хүндэлвээс эс мэдюү
Эс мэдвээс эс мөнхөр юү
Эс мөнхөрвөөс ор үгүй хоосонд шингэх нь магад буюу!
Хоёр үгүй хос үгүй цорын ганц
Эгнэшгүй үнэн Мөнх галын суу дор
Биширтүгэй Сөхөртүгэй Мөргөтүгэй Дагат уухай Сахит уухай

Advertisements