Д. Сэнгээ уран зохиол шигээ сайхан хүн байсангүй

Posted on 2010/01/01

0



Эмэгтэй хүнийг тэр дундаа жирэмсэн эмэгтэйг цаазалж байсан тохиолдол зөвхөн Орос Монгол хоёрт тохиолджээ. Монголын сайхан эмэгтэйчүүдийг дотоод яамныхан алахын хооронд хүчирхийлэн тарчилгаадаг байсан байна. Энэ талаар маш олон эмэгтэйн нэрийг дурдаж болох боловч 1990 оноос хойш тэдний нууц түүх олон түмэнд мэдэгдэн ил болсон тул энэ удаа хойш тавья. Харин олон түмэнд бүрхэг үлдсэн нэгэн баримтын талаар цухас өгүүлмээр санагдсан юм. Монголын уран зохиолд《 Тагтаа》《 Өвгөн партизаны яриа 》шүлэг найраглалаараа тод томруун дүр үлдээсэн Д. Сэнгээ уран зохиол шигээ сайхан хүн байсангүй. Тэрээр Өвөр Монголын харьяат Эрхэмбаяр гэдэг эмэгтэйг Японы тагнуул хэмээн баривчлан байцааж дотоод яамны яргачин 《 Мангас дорж》 гэгчийн хамт хүчирхийлж байсан баримт буй.《 Нохой》 Сэнгээ хэмээн нэрлэгдсэн энэ эр эр Эрхэмбаярыг олон удаа хүчирхийлэн зодож нүдсэний эцэст Японы тагнуул гэдэг нэр зүүлгээд буудаж орхижээ..

《Чингисийн монгол》 сэтгүүлийн 2009 оны тавдугаар хугацаагийн 83 дугаар талд

Сэнгээд бичсэн захидал

Эрхэм Сэнгээ чи сайн байна уу?
Энэ захиаг чамд зориулж
Өвөрлөгч нутагтай Эрхэмбаяр
Эрлэгээс биш Деважингаас бичлээ .
Уран зохиолыг чинь бурхад хүртэлуншаж байна.
Осол алдаагы чинь эрлэг эзэн шүүсэн бол уу
Ухааны чинь урьд булчирхай чинь эзэмдэж байсан өдрүүдэд
Улс төрийн хэргээр намайг чи хэцүү зовоосон
Дотоод яамны《 Мангас》 та хоёр нийлж
Дохь тоглоом болгож олон удаа хүчирхийллээ.
Тулгасан хэргийг чинь хүлээсэн эс хүлээсэн ч
Тугалган сум тархийг минь нэвтэлхээрээ нэвтэлсэн
《 Японы тагнуул》- ыг баривчилж чи гавъяа олсон
Ялтай эсэхээ мэдэхгүй би зуурмаг насалсан.
Янаг хүнээ үгүйлж харанхуй өргөөнд би уйлж явсан
Яг үүнийг мэдэлгүй адгуус шиг чи надаар тоглосон
Би чамайг ясанд чинь ортол хоросч байна.
Болбол чөтгөр болоод ч зүгээр тавимааргүй байна
Буу бийр ижилхэн барьсан Сэнгээ чамайг
Бүхэлд чинь сэгчиж хаямаар байна.
Одоо яахав да, чамайг уучилсан.
Осолтой ч, хорсолтой ч, амины нэхэлтэй ч
Урихан хонгор монгол бүсгүйн дэвчээрээр
Уучлахдаа л нэг уучилсан
Дахиж төрөхдөө Сэнгээ чи
Дарь сум буу атгаж бүү төрөөрэй
《 Тагтаа》- гаа шиг《 Аюуш》- аа шиг
Тэнгэрлиг уран зохиолын авяасаа авч төрөөрэй!
( Шүлгийг Гүндалай бичив)

Найруулан зохиосон Гүндалайн үнэн зүрхний өчил

Намын ууган дарга Солийн Данзан, анхны ерөнхий сайд Догсомын Бодоог хүртэл буудаж байсан хэцүү үед монголын дотоод яамыг хороосныг бүү мэд. Эрчүүдийг нь аваачиж толгой дараалан дараалан хядаж эмэгтэй хүний нулимсаар чадаж байсан тэр түүхэн ахуйд монгол бүсгүйчүүдийн гаслант хувь заяа энүүхэнээр зогсоогүй хүчирхийлүүлж тарчлуулж пуудуулж байжээ. Энэ гэмт хэрэгт хэрэгт их зохиолч Д. Сэнгээ оролцож явсан нь хачирхалтай.
Тэгээд ч номой дорой байдаг нь бүсгүй хүний тусгай ашиг ч билүү. Эрчүүд жанжин баатар нь хүртэл яаж ч чадалгүй байсан хатуу түүхэн орчинд бүсгүйчүүд яах ч билээ ? Хөөрхий. Юань гүрэн тэнгэрийн цаг нь дуусч умрааш буцаж байсан өдрүүдэд буцаж чадалгүй өмнө оронд үлдсэн монголчуудыг урвалгааны цэргүүд эрийг нь цавчиж хөөрхий муусайн бүсгүйчүүдийг нь чулуу чихиж алдаг байсан гэж түүх өгүүлнэ. Тэр холыг болиход 30 түмэн монголоо алдсан улаан малгайтын хядлагад дээрэмчид айл айлаар хоморголон бүслэж эмэс охидыг дуустал бузарлаад гэдэсийг нь хагалж алдаг байсан гэж тэмдэглэж байга. Хатуу хүнд түүхэнд монгол бүсгүйчүүдийн нулимс бага бус урассан. Тэр нулимс өнөөдөр ч гэсэн урассаар… Эрээн, Гонконг, Бээжин, Кориад хэчнээн монгол охид биеэ үнэлэн харанхуйд нар үзэлгүй амьдарч байхыг бүртгэсэн хүнгүй байх. Бүртгэхийн ч аргагүй биз. Тэд бүхэн сайн дураасаа тэгж яваа гэж үү?
Эрчүүд минь! Сарангоо охидыг энэ дэлхийн монголоос л олно! Тэднийгээ хайрлаж явъя! Тэднийг дахиж нулимс унагуулахгүйн төлөө ноён нуруутай явъя! Хатуу хүнд түүхэнд тэд минь нулимсаар чадсан шүү дээ

Advertisements
Posted in: Түүх