Колоничлолын ноёрхол хийгээд улс төрийн ноёрхлын арга хэмжээ

Posted on 2010/03/15

0



Колоничлолын ноёрхол хийгээд улс төрийн ноёрхлын арга хэмжээ

– Өвөр монгол нь колони орон болох эсэхийн тухай хариулах нь :Хөхөө

Нэг. Колони орон гэдэг нь нэг газар орны өөр нэгэн ноёрхлын бүлэглэл тухайлбал гаднаас ирсэн хүн, бүлэглэл буюу нэг улст ноёрхогдож, тус газар орны уугуул иргэд нь уулын улс төр, аж ахуй, соёл, шашин шүтлэг, хууль цааз зэрэг талаа адил бус хэмжээгээр алдсан газар орныг хэлнэ. Энд хэлж байгаа өөр нэг ноёрхлын бүлэглэл гэдэг нь голдуу бусад үндэстэн буюу улсыг багтаасан бүлэглэлийг хэлж байна. Англи, Франц, Герман, Итали, Япон, Голланд, Испани, Португали зэрэг улс нь дэлхийн хэмжээний олон газар орон болон улсад колони орон байгуулж олон зүйлийн хэлбэрээр ноёрхлоо бататгаж байжээ. Өнгөрсөн хэдэн зууны колоничлолын түүхийг эргэцүүлэхэд дэлхийн 2-р дайнаас өмнө оршиж байсан эл колони орнууд нь хоорондоо дэмий ялгаагүй, колони орны ноёрхож байсан ард үндсэндээ ямар ч улс төрийн байр суурь байхгүй, хэдийгээр аж ахуйн талаар зарим талын эергүү арга хэмжээ байдаг боловч ноёрхогч тал нь уугуул иргэдийн өдөр тутмын амьдралын аливаа зүйлийг шууд буюу дамаар ноёрхож байсан байна. Дэлхийн нэгдүгээр дайнаас хоёрдугаар дайн дуусахын өмнө хойно колони орны ард түмэн мохошгүй тэмцэл болон ноёрхох бүлэглэлийн дотоодын хүчний хувиралтыг дагалдан колони орны хэмжээ аажмаар багассан байна. Тухайн үеийн Европын олон улс Африк тивд их хэмжээний колони орон байгуулснаар барахгүй Ази тивд бас бага бус хэмжээний колони орныг байгуулсан байна. Бодитойгоор хэлэхэд Индонез, Вьетнам, Энэтхэг, Филиппин, Хятадын Хонг конг, Макао, Тайвань болон Дундад Азийн оронд цөм байгуулсан байна. Хоёрдугаар дайны дараа, хүн төрөлхтний нийгэм бага багаар эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн талаар хөгжилт давшилттай болсон байна. НҮБ-ийн байгуулсан эрх чөлөө, ардчиллын фронт нь эв хамт ёсны ганцаар эзэмшлийн фронттой эсэргүүцэлдэн орших, дайны дараа олон улсын биеэ даах эрх мэдлээ хамгаалах болсон зэрэг байдал нь хүн төрөлхтөн уулын адил далд халдлага довтолгоо, аллага, хядлага хийхээ больж хүчирхэг гэгдэх үндэстэн нь дорой буурай үндэстнийг санаан тааваараа дарлах нь зүй ёсонд нийцэхгүй хэрэг гэдэг нь нийтийн ойлгогдхуунтай болсон байна. Хүн төрөлхтний нийгмийн хөгжилт болон ардчиллын явцын гүнзгийрэхийг дагалдан Европын улсууд бусад улс орнуудад явуулж байсан колоничлолын ноёрхлоо зогсоосон мөртөө бусдын үргэлжлэн колони орон байгуулахыг ч эсэргүүцэх болсон байна. Үүний зэрэгцээгээр олон улс нь ван сууринг залгамжлах дүрмийн хүчингүй болгож “өөрсдөө сонгож” байснаасаа бүх ардаараа сонгох болсон нь “гэр бүлийн хуулийн ноёрхлын үе” эцэслэснийг харуулсан байна. Дэлхийн ардчилал төгөлдөржин хөгжихийг дагалдан ЗХУ-аар тэргүүлүүлсэн эв хамт ёсны төрийн ноёрхлын сүр хүч аажмаар буурсны дүнд ЗХУ болон Зүүн европын улсууд эв хамт ёс болон нийгэм журамт байгууламжийг таягдан, эрх чөлөө ардчиллын замаар замнах болсон байна. ЗХУ-ын эв хамт ёсны ганцаар эзэмшлийн ноёрхлоо амссан эл үндэстний ард түмэн ардчиллын гэрэл гэгээг олж харан өөрөө шийдвэрлэх эрх болон тусгаар тогтнолын эрхээ эдэлсэн байна. ЗХУ-ын нийгэм журамт нийгмийн цаг үед эл үндэстэнд явуулж байсан ноёрхлын арга хэмжээнд Европын улсуудын түүний колони оронд явуулж байсан арга хэмжээг багтааснаар барахгүй зарим хэмжээнд Европын колоничлолын үеэс ч давсан байна. Европын улсуудын колони оронтой харьцуулахад ЗХУ-ын эл үндэстний газар орнуудад аж ахуйн талаар хэдийгээр сулавтар арга хэмжээ авч байсан ч улс төр болон соёлын талаар чанга хордуулал болон сүйдэл явуулж байсан нь хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй юм. Европын улсууд түүний колони орноос гол нь аж ахуйн ашиг олохыг санаархсанаас биш колони орны соёл болон хүнд гүн хордогдуулал явуулсангүй юм. ЗХУ-тай адил нийгэм журмын лагерхэний том улс нь БНХАУ болно. Дундад иргэн улсын Жан Жиеши өөрийн улсын цэргийг удирдан Японы эсрэг эрс хатуужилтай тэмцсэний дүнд болон АНУ – ын цэрэг ангийн хүчирхэг их даралт доор Япон эцэстээ бууж өгсөн байна. Хөдөө тосгонд хүчирхийллээр боссон үлаан цэргээр гол зэвсэгт хүчнээ болгосон эв хамт нам завшааныг далимдуулан төрийн эрхийг булааж Өмнөд Монголчуудыг мэхлэн төрийн эзэмшилдээ оруулан залгаагаар зүүн Туркестаныг эзэмшилдээ оруулан, Төвдийг ч түрэмгийлэн зэвсэгт халдлагаар оруулж авсан байна. Мао Зедунаар толгойлуулсан Хятадын эв хамт намын төр, нийгэм дотоодод үндсэн хуулийг туурвиж бүх улсын ардад албаар тохсоныг үл барин Монгол, Төвд, болон Уйгар зэрэг үндэстэнд албаар тогтоож өгөн эдгээр газар орныг өөрийн хууль ёсны нутаг дэвсгэрийг болгосон байна. Мөн ч эдгээр газар орнууд дахь хүнийг өөрчлөн, байгаль нутгийг нь талхин эх баялгийг нь цөлмөж эхэлсэн юм. Өнөөдөр ч Хятадын эв хамт намаас Өмнөд монгол, Шиньжиан, Төвд зэрэг газар орнуудад явуулсан ноёрхол нь эрт дээд үеийн колони ноёрхлын онцлогийг хандуулснаар үл баран Европын улсуудын колони орон дахь ноёрхлоос нэн харгис нэн харанхуй байдаг. Эдгээр газар орнуудын (онцгойлон Өмнөд монгол) сэхээтнүүдийн нүдийг эв хамтын үзлээр халхалж, амыг нь ардын цагдаагаар таглуулж, уураг тархийг нь эв хамтын ёсоор зэвсэглүүлж, оюун ухааныг нь нийгэм журмын алт мөнгөөр хүлээсэлсэн тул жинхэнэ байдлыг халхалж чадсан юм.

Хоёр. Өмнөд Mонгол орон нь нэр нүдэртээ тэнцсэн колони орон болохоор барахгүй Европын улсуудын колони орны байдлаас нэн харгис нэн харанхуй болох учир Өмнөд Mонгол орон нь Хятадын засгийн газрын онц дэсийн колони орон болох юм, (Энэ нь дэлхийн хэмжээнд ярьсан ч нэг зүйлийн шинэ хэлбэрийн колони орон болно). Би өмнөд Mонголын гадаадад суралцаж байгаа оюутан болон Өмнөд Mонголын сэхээтнүүдтэй уулзаж байсан. Тэд анх дунд, өндөр дунд, их сургуульд (Тэдний олонх нь их сургуулийн сурган хүмүүжлийг хүртэж байсангүй). Сурч байсан сурах бичиг дэх түүхийн мэдлэгээ үндэслэн, зөвхөн хөрөнгөт улсын ноёрхож байсан колони орон сая жинхэнэ колони орон гэж үзэн Өмнөд Mонголыг колони орон биш гэж үздэг. Тэрчлэн зарим мэдлэг боловсрол доор нэг бүлэг улсууд: “Манай өнөөдрийн амьдралын түвшин нэлээд сайн, нам болон засаг төрийн халамжаар ард түмний амьдрал сайжирч байна” гэж үздэг. Тус орны өтлөх насны болон дунд насны улсууд ч иймэрхүү утга бүхий үг ярьдаг. өнөөдөр энд би Өмнөд Монголд оршиж байгаа улс төр, аж ахуй, соёл болон нийгмийн асуудлыг ярих гэж байгаа биш, харин Өмнөд Монголоос ирсэн оюутанд хандуулж (гол нь залуу нэг үеийнхэнд) доорх хэдэн асуудлыг ярих гэж бодож байна. Нэг газар орон нь колони орон болох эсэх нь хамгийн түрүүнд тухайн газар оронд ард иргэд засгийн газартаа итгэлтэй ба үнэнч байх эсэхийг харах хэрэгтэй. Энд хэлж байгаа засгийн газар гэдэг нь төвөөс орон нутаг хүртэлх эл шатны засгийн ордныг зааж байна. Өмнөд Монголд авч хэлвэл төв хорооноос эл хошууны засгийн ордон, сумын засгийн ордон, гацааны ардын засгийн (тосгоны ардын зөвлөл) зааж байна, доор бид энэ засгийн газар Өмнөд монголчуудад чухам юу хийснийг ярья. Бид асуудлын үзэхдээ зөвхөн бидний амьдарч байгаа үеийн үзэж сонссон хүрээ хэмжээндээ хязгаарлагдаж болохгүй, харин энэхүү засгийн газрын байгуулагдсанаас нааш үндсэн түүхийг харах хэрэгтэй. Нэг хүн зөвхөн өөрийн төрснөөс аваад үзэж сонссон учрыг л мэдэж, суралцахыг мэдэхгүй, өнгөрсөн түүхэнд болсон учрыг ойлгож мэдье гэж бодохгүй бол тэр хүн хэзээд хүүхэд шиг нялхсаг сэтгэхүйн хэлбэрээрээ л байх болно. 1949 оноос өмнө, Өмнөд монгол оронд монгол үндэстний өөрийн засгийн газар байж өнгөрсөн байна. Тэр мөртөө тэр үеийн байгуулсан засгийн газар нь өнөөдрийн олон улсын мэдэрч байгаа одоо үеийн иргэний улстай адилавтар байдаг. Өөрийн гэсэн улсын хурал, ардын төлөөлөгч, Монгол ардын цэрэг, цагдаа, шүүх байцаах хороо, Монгол ардын нам болон нийгмийн бүлгэм, биеэ даасан сонин сэтгүүл (Одоо үеийн яриа хэлэлцээний эрх чөлөөтэй биеэ даасан зуучлууртай адил) сургууль, эмнэлэг зэрэг байснаар одоо үеийн ардчилсан улсын үндсэн хэв шинжийг бүрдүүлсэн байдаг. Хэдийгээр тэр үед “Өвөр Mонголын эв хамт нам” гэсэн зохион байгуулалттай байсан боловч тэр нь Хятадын эв хамт намын зохион байгуулалтад харьяалагдахгүй харин Коминтернтэй шууд харьцаа холбоотой байсан юм. Гэтэл хожим нь энэ зохион байгуулалт нь Хятадын эв хамт намын төр засагт хууртан зохион байгуулалтдаа өөрчлөлт хийж хийлгэснээс хойш Өмнөд монголчууд биеэ дааж эзэн мэдэх эрхээ алдсан байна. Нэг газар орны иргэн өөрийгөө дааж эзэн мэдэх эрхээ алдаж бусдын захирал доор орох болсон нь энэ газар орон нь колони орон биш гэж үү? Хятадын засгийн газраа Өмнөд монголчуудад хийсэн ажлын гол нь хоёр талаас хураангуйлж болно. Даруй хүнийг өөрчилж болон байгалийг эвдсэн явдал болно. Үүний эцэст оюунч чанартай, хүн чанартай, биеэ даасан үзэл санаатай, биеэ хүндэтгэх ухамсар бүхий хүнийг эв хамт ёсны залгамжлагч болгон хувируулсан байна. Үүнийг тэдний үгээр хэлбэл “Эв хамт ёсны залгамжлагч болгон хүмүүжүүлж байна” гэсэн үг болно. Хүнийг өөрчлөхдөө тэд хамгийн тэргүүнд соёлын талаар гардан эхэлж Монгол үндэстний уламжлалт соёлын системийг эвдэж, бага сургуулийн нэгдүгээр оноос эхлэн “Намыг хайрлах, нам журмыг хайрлах, Мао тэргүүлэгчээ хайрлах” гэсэн боолч үзлийн үзэл санаагаар хүмүүжүүлж, үндэсний үсэг бичиг болон үндэсний түүх соёлыг өөрчилж, үндэстний газар орны нэрийдлээс эхлэн өөрчлөн аливаа шашныг цөм мухар сүсэг гэж эсэргүүцэн, Марксын үзлийн бодисч үзлийг хөөрөгдөн, засгийн эрхийг атгасан арван хэдэн жилийн хугацаанд уламжлалт үндэстний соёлд “хувьсгал” хийж Монгол үндэстний хядлага явуулж нэг үеийн Монголчуудын бие махбодыг нь зэмдэг дутуу доргон болгохгүй бол үзэл санааны талаар эрэмдэг зэрэмдэг болгосон байна. Нийгмийн амьдралын өнцөг булан бүрт, гацаа тосгон болгонд суртал ухуулга, бүжиг дуугаа Мао тэргүүлэгчдээ өргөн эв хамт нам, нийгэм журмаа магтан дуулдаг байна, өнөөдрийн Улаан мөчир бол тавиад оны үед байгуулагдсан үзэл санааны ухуулгын хушууч анги мөн. Үүний дүнд “Соёлын хувьсгал”-ыг дэмжсэн хүмүүс цөм “улс төрийн хөдөлгөөн”-өөс айх болсон байна. Өнөөдөр ч гадаадад сурч байгаа Монголчууд маань гэртээ буцаж 50-60 настай ахмадаасаа “соёлын хувьсгал””ын тухай ойлгож болох юм. Соёлын хувьсгалыг өнгөрүүлсэн энэ нэг үеийнхэн өөрийн үр хүүхдүүддээ улс төрөөс зайтай байхыг сануулж, улс төрийн тухай ярилцахгүй, үндэстний тухай ярилцуулахгүй, эрх чөлөө, хүний эрх гэж ярилцуулахгүй байдаг. Далаад оноос хойш төрсөн хүүхдүүд сургуульд орж эдгээр ёс учрыг ойлгоё гэсэн ухамсар бүрэлдэж байх үед “89 оны Тиан ан мэн талбайн их хядлага” болж, Эв хамт намтай эсэргүүцэлдэх, засгийн газартай эсэргүүцэлдэх нь сайн үр дүнтэй болж чадахгүй, хэрвээ эсэргүүцэлдвэл төсөөлхийн аргагүй үр нөлөөг авчирдаг гэдгийг “ойлгосон” байна. Наяад оны хүүхдүүд сургуульд орох үед Хятадын засгийн газар өөрийн ноёрхлыг бататгах арга барилыг өөрчилж улс төрийн хөдөлгөөнийг зогсоож бүх нийгмийг зоос мөнгөний төлөө хөөцөлдүүлж төрийн эрхтэй эсэргүүцэлдэх ажиллагаа хийдэггүй л юм бол ямар аргаар зоос мөнгө хонжсон ч болно гэдгийг зоригжуулан эв хамт намын төрийн эрхийг хүрээлж л байвал яаж авилгал хийх яаж шамшсан ч болох юм гэдэг өртгийн үзэлтийг бүх нийгэмд тархааснаас энэ нэг үеийнхэн зоос мөнгө болон жаргаж цэнгэхийг л өөрийн хүслэнгээ болгосон байна. Хятадын засгийн газрын ил далд дохилтоор нийгмийн төв ёс, ёс суртахуун, хүн төрөлхтний соёл боловсон, үндэсний зориг санааг сурталчлан уламжилдаг их сургууль болон Монгол үндэстний соёлын фронтынхон, мэдээ зуучлуурынхан, шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн нь нийгэм нийт, үндэстэн ястандаа үүрэглэх хариуцлагаа омтгойлон Хятадын эв хамт ёсны засагтай хамт баяжин хамт ялзран доройтсон байна. Өмнөд Mонголд миний уулзаж байсан хэдэн профессор, эрдэмтэд өөрийн нэрийн хуудсан дээрээ “дэд тэнхимийн дэсийн судлагч, тэнхимийн дэсийн судлагч…” гэх зэргийг бичсэн байдаг, энэ нь эрдэм шинжилгээнийхэн эрх мөнгөтэй холболдож өөрийн биеэ даасан нэр хүндэт чанарыг алдсан гэдгийг харуулж ард иргэдийг хууран мэхэлж авилгал хээл хахууль идсэн засгийн хавсрагч болж засгийн газартайгаа хамт илжирч байгааг харуулж байна. Өвөр монголын их сургууль, Өвөр Монголын багшийн их сургууль, Өвөр Монголын тариалангийн их сургуулийн эрдэмтэд засгийн газраас судалгааны сүйтгэл олохыг хөөцөлдөж улсын дэсийн сэдэв, орны дэсийн сэдэв, шинжлэх ухааны хүрээлэнгийн дэсийн сэдэв зэрэг олон төрөл байж хэн хэрвээ улсын дэсийн сэдвийг хөөцөлдөн олвол тэр нь бусдаас чадалтай чадвартайд тооцогдож олны бахархал ба таашаалыг олсон байна. Гэтэл ингэж эрж шинжилж олсон “үр бүтээл” нь ямар ч нийгмийн үр өртөггүй мөртөө нийгмийн шаардлага цаг үеийн шаардлагатай нийцэхгүй байдаг. Их сургуулийн багш нар, аспирантын жолоодох багш нар эмэгтэй сурагчидтай төв бус харилцаа үүсгэсэн сураг тасралтгүй дуулдан, нийгэм нийтийн ёс суртахуун доройтон хүний чанар доройтож байгаа үзэгдэл бүх нийгмийг хамарсан байна. Соёлын хувьсгалаас ерээд он болтол Өмнөд Монголыг зүүн хэсгийн орнуудад Чингис хааныг мэдээгүй, үндэсний хувцас заслыг өмсөж өнгөрөөгүй хүн захаасаа аваад олон бий. Өнөөдөр болтол Өмнөд Монголын зарим аймаг болон Хянган аймгийн буйд бөглүү газруудын хуримын ёслолын шинэ бэр шинэ хүргэн хоёул “Аврагч одон Мао тэргүүлэгч”-ийнхээ хөрөгт сөгдөн мөргөдөг байна. Энэ мэтийн хэргээс олж харах нь Хятадын эв хамт намын хэдэн арван жилийн колоничлолын ноёрхлоор дамжин үе үеийн эв хамт ёсны залгамжлагчийг хүмүүжүүлж чадсан мөртөө эь хэмт нам нь “Агуу их өнгө гэрэлтэй төв ёсон”-ны нам болно гэдгийг ухаарч болно. Түүхэнд яригддаг колони орны ард түмэн ард түмэн өөрийн уламжлалт соёлыг алдаагүй, үзэл ухамсар, хүн чанарын биеэ даасан чанарыг алдаагүйн учир тэдний ноёрхол нь эв хамтын засаг төрийн ноёрхол шиг гүнзгий биш мөртөө нийтийн нөлөөгүй гэдгийг ойлгож болох юм. Энэ талын хордуулгыг бидний доорх шилдэг хүмүүс жишээлбэл, Хадаа, Хуучинхүү, Тэгшээ, .Соёлт, Наранбилиг зэрэг хүмүүсийг дарлан хавчиж байсан жишээг дурдахгүй ч гэсэн тодорхой байдаг. Нийгмийн бүрэлдэхүүн нэг бүрт авч хэлсэн ч хүн чанарын доройтол, ёс суртахууны доройтол, үзэл санааны ухамсрын эрэмдэг хөгжил зэрэг нь туйлын хүнд ноцтой байдаг. Өмнөд Монголын олон тооны залуучууд машин хүн шиг минчүүрмэл болж, үндэстний тухай ярихад эхлээд сонирхолтой шиг байсан ч засаг төр, өөртөө засах, тусгаар тогтнолтой холбогдох асуудлыг дэлгэхэд хулчганан зайлсхийж байдаг нь өөрийгөө ямар нэгэн хэрэгт холбогдохоос хичээж байгаа мэт согогдол өгдөг. Ер нь хүний сэтгэхүйг ийм хэмжээнд болтол өөрчилсөн газар орон нь онц дэсийн колони орон биш үү? Тэр нь тухайн газар дахь хүмүүсийг заан хувиар захирснаар барахгүй гадаадад байгаа Монголчуудын үзэл санааг ч үзэгдэхгүй гижээр алсаас “оосорлож” чадсан байдаг. Энэ нь зохих хэмжээгээр үндэсний ухамсар, зориг цөс, зориг сүлдийг бусниулсан байдаг. Энэхүү колонийн ноёрхол нь хүний соёлыг устгасны дараа хүний оршин тогтнох орчин тойрныг ч туйлбартай эвдсэн байна. Энэ тухай жишээг энд түр өгүүлэхгүй. Дараа нь бид аж ахуйн талаарх асуудлын ярья. Гэр бүлийн аж ахуйн нөхцөл сайн Монголчуудын хэд нь Японд ирж суралцаж байх вэ? Дарга ноёдын хүүхдүүд Америк, Европ, Японд очиж зугаацаж байхыг сонссоноос биш Өмнөд монголчуудын Японд ирээд ажил хийхгүй зугаалж байх нь хэд байх вэ? Зарим Монголчууд Өмнөд Mонгол үтэр түргэн хөгжилтэй байна гэнэ, өндөр өндөр асрууд сөхийн босож шинэ засагдсан засмал зам аймаг хотыг холбосон хөгжилтэй байдал газар сайгүй харагдаж байна гэнэ. Тэгвэл тэдгээр өндөр сайхан асар тагтад ажиллаж байгаа Монголчууд чухам хэд байх вэ? Банк стокийн газар, шуудан холбооны газар, төмөр зам, агаарын зам, цагдаа, шүүх байцаах хорооны газар, аж ахуйлал уурхайн газруудад хэдэн Монголчууд ажиллаж байх вэ? Ойрын арваад жилд зоос мөнгө эвлүүлж зээлж дийлэх нь Японд ирж, дийлэхгүй нэгнийх нь үр хүүхэд хотод орж хар ажил хийж, их сургууль төгссөн нь өмнөд оронд ажил хийхээр явдаг байна. Төрийн албатан дарга нар уурхай нээн эд баялгийг худалдан, дарга болсон нь үндэсний ашиг тусаа худалдан их зэрэг хэргэмээ нэмэгдүүлэхийг л боддог. Ардын намын тэргүүн тэмцэлд “Өмнөд Монголын газар нутаг эд эрдэнэсээр дүүрсэн байдаг” гэж хэлж өнгөрсөн. Энэ нь яах аргагүй үнэн үгсэн. Бид одоо энд өнгөрсөн хэдэн арван жил, хэдэн зуун жилийн дотор булаагдсан эд баялгийг тооцохгүй, Өмнөд Монголын зөвхөн өнөөдөр байгаа эд баялгийн нийлбэр нь Саудын Арабын чулуун тосны эх баялгаас дутахгүй байдаг. Эл зүйлийн эх баялгийг ч энд нэг нэгээр жишээ болгож тооцохгүй. Гэвч нэг л тоо баримтын ярихад тодорхой болно. Албаны талын тоо бүртгэлийг үндэслэвэл 2007 онд Өмнөд монголын Ордосоос малтаж гаргасан нүүрсний ерөнхий тоо нь одоогийн өмнөд Монголд байгаа 2300 түмэн хүнд тэгшитгэвэл хүн бүрт 17 тонн ногдож 380 түмэн бүх Монголын хүнд тэгшитгэвэл хүн бүрт 96 тонн ноогдоно. Энэ бол зөвхөн Ордосын нэг жилийн нэг зүйлийн эх баялгийн гаралтын тоо болно. Гэтэл инээдэмтэй нэгэн учир гэвэл засгийн ордны хээл хахууль иддэг ноёд болон Хятадтай сүлбэлдэн баяжсан Журамт (Зуу-Удын Ар Хорчин хошууны хүн) ноднин өвөл нэг удааны бөхийн уралдааныг зохион байгуулж энэ жилийн зун Зүүн Үзэмчны наадамд хандивласанд манай Монголчууд их л баярлацгааж түүнийг үндэстний шилдэг хүнд тооцож Монголчууд мөнгөтэй болоод үндэстний соёлын хөгжилтөд өөрийн хувь нэмрээ үзүүлж байна гэж ярьцгааж байна. Энэхүү үзэгдлийг ингэж ойлгох нь зөв үү? Тэгвэл би доор нэг жишээ татаж үзье: Нэг малчин гацааны дарга болсны сүүлээр хошууны дарга, суман дарга, шүжитэйгээ сүлбэлдэн гацааныхаа газар нутгийг худалдан уурхай нээн олсон мөнгөөрөө гацаандаа наадмын хурал хийснээс болж хэтэрхий магтаал сайшаал олсон бол та бүхэн яаж ойлгох бол? Бас жишээлбэл: Нэг гацааны малчид Хятадтай сүлбэлдэн нэг малчин өрхийн газрыг худалдан нүүрс малтаад дараа нь энэ нутгийн эзэнд нь зөвхөн нэг оройны хоол л идүүлбэл нутгийн эзэн юу гэж бодох бол? Үнэндээ энэ хоёр бол адилхан шинж чанартай асуудал. Өнөөдөр Японд ирсэн Монголчууд: “Өмнөд монгол орон нь колони орон биш, нам болон засгийн газар бидний малчдад сайн байна, тун олон харгалзал үзүүлдэг” гэж үнэн худал зөв бурууг ялгахгүй худал гү ярьдаг. Иймэрхүү үнэн худал тонгорсон үзэгдэл өнөөдрийн Өвөр Монголд сонин биш болжээ. Бид өөрийн нутагтаа байгаа эх баялгийнхаа ашгийг нь олж хүртэхгүй, тэндээ бусдаар хулгайлуулахгүй бол дээрэмдүүлээд байдаг. Дахиад хэлбэл энэ “хулгайч” болон “дээрэмчин” хүн бол өөр хүн биш яг манай хэлдэг “аугаа их ачит нам болон засгийн газар” болно. Манай олон залуус өөрийн эрх мэдэлгүй байж хар ажил хийж мөнгө төгрөг олж амь зогоож байгаагаа мэдэхгүй гэдрэг харин энэхүү хулгай дээрмийг магтдаг байна. Бас нэг бүлэг Монголчууд: “Намын төв хорооноос малчин тариачдад малжих болон тариалахыг зогсоосон нөхвөр мөнгийг ихээр буулгаж байна. Харин үндсэн шатны кадрууд л хоорондоос нь хонжоо байдаг мөнгийг нь сүйтгэж байна” гэнэ. Гэтэл асуудлын мөн чанар нь эндээ байх биш, харин бүхий л систем нь вирусийн хордолттой болсны учир, бүхий л байгууламжийн асуудал мөн. Хэрвээ энэ засаг төр нь үнэхээр ард түмнийг сайхан амьдруулахын төлөө ажилладаг юм бол яагаад хэдэн арван жил улс төрийн хөдөлгөөн хийж хүнийг өөрчилж хүнийг хорлохоор зорилго болгоно вэ? Хэрэв тэдгээр зоосоо цөм ардуудад өгвөл эв хамт намын “чадвар”- аар ямар ч үйлийг бүтээж дийлэх боломж байх ёстой. Гэтэл яагаад Азийн тамирын чуулган, Олимпикийн тамирын чуулган зэрэг хөдөлгөөн болсоор ардаас албаар зоос мөнгө татварладаг вэ?

Гурав. Өөрийн хүртэх ёстой аж ахуйн ашгаа олж хүртэхгүй бусдыг царайчилж амьдарч байгаад гэдрэг харин магтаал сайшаал өргөн зөвхөн цөөхөн тооны хэдэн хүн бүхий л үндэстний ашиг тусын үүднээс эв хамт ёсны засаг төрийг өөдөөс нугаршгүй тэмцэл хийдгийг нь харин ойлгохгүй, юунд ингэж хар ажил хийж харь гүрэнд тэнүүчилж байгаагаа ойлгохгүй яагаад ийм хувь заяанд өртөж байгаагаа ойлгохгүй гэдрэг харин тэдгээр тэмцлийн эгнээнд гавшгайлж байгаа хүмүүсээ буруутгаж байдаг. Ерөнхийд нь авч хэлэхэд Өмнөд монголчууд өөрийн оюун санааны сүнсээ гээн орхиж эв хамт ёсны гачуу онолоор өөрийн үзэл санаагаа зэвсэглэн тэр онолоор нийгэм болон ертөнцийг ойлгодог байна. Энэ бол өнөөдрийн Өмнөд Монголын гадаадад суралцаж байгаа залуучуудын онцлог болно. Энэхүү үзэл санааны үндэс нь хэдэн арван жилийн колоничлолын үзэл санааны сурталчлалд автсан хор болно. Өмнөд монголчуудын хүн нэг бүрийн уураг тархи нь эв хамтын соёлын вируст хордогдсон байна. Ийм үзэл санаатай иргэдтэй газар орон колони орон бус уу?

Advertisements
Posted in: Mongolchuudaa