Нүдгүй нүүхийн хар ёр намайг гасалгана

Posted on 2010/03/15

0



– Малчдаас ирүүлсэн захидал
Би бол хоёр дахь удаа суурьшлаасаа хөөгдөх хувь заяанд тулсан малчин өрх байгаа. Далаад оны эхний жилүүдэд үе улиран нутагшиж суусан гэрийн хажууд хошуунаас үйлдвэр олон байгуулах болсон тул барилга их хэмжээгээр нэмэгдэн, гаднын ажилчид, бэлчээрийг талхидаж гэрийн дэргэдэх амны худгийг эзлээд хот усыг барилга барьж дүүргэлээ. Тухайн үе их гэр хамт байснаар үүнийг хамаарч ойшоох амьтан байдаггүй тул арга бус гэр хүрээгээ үнэ төлбөргүй орхиж нутаг шилжсэн юм. Ингээд нутаг уснаасаа анх удаа салав. Үйлдвэр улам өргөжсөөр байгаад дахин гэрийн дэргэд тулж ирэв. Манай айл аймгийнхан бэлчээр усаа адил бус арга хэлбэрээр шилжүүлсээр байгаад явдаг нь явж нүүдэг нь нүүгээд үзэж байтал манай гэрийг шахаад ирлээ. Бид гэж гэртээ гурван ам бүлтэй, дайчилсан бэлчээр мянга шахуу мү, бог мал 160 толгой, бод мал 17 толгой, гэр байшин таван таслага, байгуулалтын саравч таван таслага, хүрээ хашаа бүрэн бүтэн, жаал жуул нөөцөлсөөр байгаад нэлээд дөнгүүр амьдралтай босон айл юм. Эхний үед би явахгүй тэсвэрлээд байхад манай сум болон хошууны хамаа бүхий байгууллага нэгжийн кадр ирээд бэлчээр усыг хураан авах тогтоол шийдвэрийг ярьж өглөө. Нутгаа өгөхгүй гэхэд би гацаа сумтайгаа тэрслээд хаа хүрэх вэ? Өгхүйеэ гэхэд улсын болон Өвөр Монголын өөртөө засах орны хамаа бүхий дүрэм тогтоол болон наад захын төлбөр мөнгөнийх нь баримжаа хэмжээг ч мэдэхгүй байж, хойшдын амьдралаа яаж эвлүүлэх аргаа ч олохгүй зовно. Сумаас тогтоосон хураан авах төлбөрийн баримжаа нь: Бэлчээр мү тутам 1600 төгрөг, гэр байшинг нь тэгш дөрвөлжин метр бүрд 500 төгрөг, тариан газар мү тутам 10000 төгрөгөөр тооцож хураан авах гэнэ. Үүнээс хойш мал сүргийг яахыг амласан ч үгүй. Нэг гэр бүлээс нэг хүнийг нь хөлсөн ажилтан болгоно, эрэгтэй нь болно уу эмэгтэй нь болно уу гэдгээ өөрсдөө тогтооно гэнэ, бусад нь малчдын өтөлсний даатгал мөнгө оруулж өгнө гэлээ. Гэр орны тухайд гэвэл: Нийтийн нүүдэл өрхийн суурьшлаас авах дуртай бол 80 тэгш дөрвөлжин метрийн талбайтай бэлэн байшин байна үүнээс тэгш дөрвөлжин метр бүрт 900 төгрөгийн үнээр тооцож өгнө гэнээ. Сайн санаатай дүрэм хууль мэддэг нөхөд надад тусалж үнэ өгнө үү? Эдгээр дөрвөн тогтоол зүйтэй юу үгүй юу? Ханш нь зохимжтой юу үгүй юу? Би ингэж өгвөл онох уу алдах уу? Мал сүргээ би чухам яалтай билээ? Би нэг ёс мэдэхгүй тэнэг хүний хувийн бодлоороо бодвол балгас яагаад нийтийн өмчлөлд нутаг бэлчээрийг улсынх болгохдоо урдаар хураан авах явцыг өнгөрүүлдэг вэ? Малчдын гараас шууд улсын болгож хувируулж болдоггүй нь юу вэ? Газар ус, уурхай булхдац, бүр уулаасаа улсын гэдэг боловч, малчид нь бас улсын чинь малчид биш билүү? Гадаадаас ирээгүй биз дээ? Улсаасаа дайчлан хамгаалж асарсан эзэн нь энэ хэсэг эрхшээлийнхээ газрын хөрсөн дээрх төлбөрөө яагаад бүрэн олж болохгүй вэ? Заавал сум балгаснаас эзэн мэдэж малчдаас дайчлалтын гэрээг буцааж, малчдад нийтийн өмчлөлд газар гэх гүйцэд бус төлбөр мөнгийг өгөх буй? Үүнээс болж гучин жилийн гэрээ эвдэрч байна. 30 жилийн дараа (одоо хорьхон жил болжээ) бидэнд дахин газар ус нутаг бэлчээр хуваана уу, үгүй юу? Хуваахгүй нь лавтай. Иймээс бидний хувь заяаг ингэж тасалсан учраас улсын болгосон төлбөр мөнгийг бүхнийг дайчилсан эзэнд нь өгөх ёстой биш? Ийм биш бол 30 жилийн гэрээ гүйцэтгэсний дараа дахин нутаг бэлчээр хуваан өгөх хэрэгтэй биш үү? Засгийн байгууллага гэж ард түмэнд үйлчилдэг юм уу? Эсхүл ард түмнээ мэхэлж хяхдаг юм уу? Малчдын суурьшил, гэр орны эзэлсэн газрыг тэр чигтээ улсын болгож хувиргаж болдоггүй нь бас юу вэ? Бас дахин хэлэхэд бидний нутаг хотожсон бол бид чинь бас аяндаа бүрэлдсэн хотын ард болох ёстой биз? Хотын ардтай адил өөрийнхөө гэр орноо нүүлгэх төлбөр олж болох биш үү? Яагаад заавал албадан нүүлгэхээр дамжин бидний газар усыг хүнийх болгодог вэ? Нүүлгэхээр бодоход малжих орны нүүдэл ардын төлбөр нь Хөх мөрний гурван хавцлын нүүдэл иргэдтэй адил байранд байж болохгүй юу? Яагаад нэг модноос хоёр цэцэг дэлгэрдэг вэ? Чухам ямар ялгаатай вэ? Дотоод шалтгаан байхгүй бол гадаад шалтгаан үйлдэл гардаггүй гэдэг биш билүү? Нүүлгэх гэдэг нь дотоод учир байж мэднэ, нүүлгэхээр дамжиж гаднахыг оруулна гэдэг нь хүнд хэлж болшгүй зорилго байгаа бололтой. Төлбөр өгч байна гэдэг нь өнгөн талын, цаанах далд санаагаа нууж байгаа учир гэлтэй, улсаас ингэлээ чингэлээ гэдэг нь халхавч барьж байна, дутуу доргон өгч байгаа нь завсрын далимдуулаг байна. Алдсан хүн арван санаа гэдгээр элдэв бодлоо ярилаа. Та бүхэн надад сайн сайхны тусламжаа өгөх бол вуу! Ингээд хоёр дахь удаагаа яаж шуу нүүх ямаршуухан амьдрал эдэлдэг бол? Энэ зовлонг олон хүнд дамжуулж өгөх бол вуу?

Advertisements
Posted in: Mongolchuudaa