Товч мэдээ

Posted on 2010/03/15

0




Товч мэдээ

1.Шилийн гол аймаг нь 1983 оноос эхлэн малчдад мал хуваан өгч 1986 онд нутаг бэлчээрийн өрхөд дайчлуулах төрийн бодлого тогтоон гучин жилийн гэрээний хугацаатай малчдад дайчлан өгсөн байна. Малчдыг албадлагаар хотод шилжүүлэх ажлын ахицын гүнзгийрэхийг дагалдан малчдад өгсөн нутаг бэлчээрийн дайчлалтын гэрээ нь гучин жил хувирахгүй гэсэн амлалт нь гучин жил хүрэхгүйгээр дуусаж тэдний үр хүүхэдтэй нь хамт хотын нутаггүй иргэн болгосон байна. Тэр мөртөө 1983 оноос хойших малчдын хүүхдэд нутаг бэлчээр хувааж өгсөнгүй тул эдгээр хүүхэд нь ээж аавынхаа хувааж олсон нутгийг үргэлжлэн эзэгнэх эрхгүй, арван хэдэн жил ээж ааваа дагаж малчин болсон тэд жинхэнэ ажилгүйдсэн иргэн болсон байна. Шилийн гол аймаг нь энэ мэтээр малчдын сургуульд суугаа хүүхдийн өрх амын дансыг бүр хотод шилжүүлж малчин аав ээжид нь бэлчээр битүүмжилсэн нөхвөр ч өгөхгүй тул нутагтаа газаргүй, хотод ажилгүй ямар ч амьдралын баталгаагүй ядуу иргэдийн тоо үүний улмаар олон тоогоор нэмэгдэж, ажилгүйдлээс болсон архидалт болон оюун санааны хоосрол нь нийгмийн амар төвшинд сөрөг нөлөө үзүүлэх үр уршгийг тарьсан байна. 2. Хятадын засгийн газар өөрийн цагаач Хятад хүнийг цочоом тоогоор нүүлгэж атар хагалбарлан тариа тарьж амь ахуйгаа эвдсэн ялаа далдлан хөнгөрүүлэхийн төлөө тал нутаг тачиршин бэлчээр нутаг муудсаныг малын тоо толгой олширсноос боллоо гэж ялыг нь малчдад нөмөргөж байгаа нь нууц биш болжээ. Зөвхөн Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Алтан хил гацаагаар жишээлэхэд тус гацаа нь 83 оны үед 46 өрхтэй байжээ, одоо нийт 76 өрх болон нэмэгдсэн байна, энэ нэмэгдэл өрх нь олонх нь Хятад өрх болно. Тус гацааны малын тоо хамаг олондоо 4 түм гаруй байсан бол, одоо хүн ам нэмэгдэж өрхийн тоо нэмэгдсэн тохиолдолд малын тоо нь нэг түм гаруй хоёр түм ч хүрэхгүй болсон байна. Тэр мөртөө дээрх төрийн бодлого тогтоогчид мү бүрд ногдох малын тоог жилээс жил багасган тогтоодгоос малчдын малын тоо хэзээд бэлчээрийн даацаас хэтэрдэг байна. Бодитой тоогоор хэлэхэд түрүү хэдэн жил 20 мүд нэг мал гэж байсан бол ноднин 30 мүд нэг энэ жил 60 мүд нэг мал тэжээх хэрэгтэй гэсэн хатуу төрийн бодлого тогтоосон байна. 3. 2008 оны Өвөр Монголын Хятадаар их сургууль шалгуулагсад хорин түм орчим байж Монголоор шалгуулагсад дөнгөж түм таван мянга орчим л байна. Ордос хотоор жишээлэхэд анх дундын төгсөх шалгалтад оролцохоор нэр мэдүүлэгсэд нийт 15478 хүн, Хятадаар хичээллэгсэд 14679 хүн, Монголоор хичээллэгсэд 799 хүн байна. Үүнээс гадна Зуу-Уд аймгийн Баарин баруун хошууны энэ жилийн анх дундын төгсөх шалгалтад нэр мэдүүлэгсдийн дотор Монголоор хичээллэгсэд 611, Хятадаар хичээллэгсэд 1375 байна. Гэтэл тус хошуунд нийт 17 түмэн хүн амтай байж нийт 8 түм илүү Монголчууд байдаг. 4. Бүх орны эл аймгийн Монголоор Их Сургуулийн жинхэнэ анги төгссөн оюутан ажил олоход хэцүүдэж амьдрахын эрхэнд арга бус хүүчүүл нь компани болон хоолон гэрийн үүдэн манаач, охид нь хоолон гэрийн үйлчлэгчийн ажлыг л хийх болсон. Иймэрхүү ажил олоход хүчир болсон байдал нь Монгол сургуулийн сурагчийн ирэлтийг улам багасгаж Хятадаар сурах сурагчдын тоон улам нэмэгдүүлсэн байна. 5. Өвөр Монголд сургуулиудыг албадлагаар нийлүүлснээс болж Монгол сурагчид сургуульд суух нь тун хүчиртэй болсон байна. Жирэм аймаг бол хагас малжих хагас тариалах орон тул ард олон нь маш тархай тосгоноор суурь болгон суурьших тул ойрын хэдэн жилд сургуулийг төвлөрүүлснээс Монгол сурагчид өглөө бүр 7 – 8 газар холын аянаар дамжиж сургуульдаа очдог. Өглөө үдэш зөөврийн тэрэг хөлслөн үддээ ангийн гэртээ гэрээсээ авчирсан хуурай хүнсээр өлөө дардаг. 6. Албаны талын тоо бүртгэлийг үндэслэвэл хорь дугаар зууны тавиад он нь гадар орноос Хятад иргэн Өвөр Монголд хамаг их хэмжээгээр нүүн орж ирсэн цаг болно. 1950 оноос 1960 оны хугацаанд цэвэр нүүж ирсэн хүн ам 346.27 түм ам. 1963 оноос 1980 он болтол 18 жилийн хугацаанд Өвөр Монголд цэвэр нүүж ирсэн 109.37 түм, бүртгэлийг үндэслэвэл 2000 оноос нааш Ордос хотын малжих тариалан оронд 13319 хүн цагаачлан ирсэн мөртөө олонх нь өрх амын гар гүйцэтгэл хийсэнгүй. Ийм байдал Өвөр монгол оронд нийтдээ оршиж байгаа юм. Гэхдээ эдгээр хүмүүс нийт гурван түмэн мү тариан газрыг эзэлж: Үүнд шилжүүлэн дайчилсан газар шороо нь 51%-ийг эзэлж түрээсэлсэн газар нь 49%-ийг эзэлж байна, Баяннуур аймагт 7503 өрх 23815 хүн орж олонх нь эл тариалах хошуу шиануудаар түрээслэх буюу дайчлах хэлбэрээр таримлын үйлс хөгжүүлж буй. 7. 7 сарын нэгэн нь “Малын баяр”-ын өдөр болсон. Зуу-Уд аймгийн Зүүн байран хошуунд 7 сарын 1-нд хашаалсан малыг хашаанаас гарах тул тус өдрийг тухайн газрын малчид “Малын баяр” гэж нэрлэх болсон байна. Зүүн байранд ямааг хашаалаад таван жилийн нүүр болж байна. Бээжинд болох Олимпикийн тамирын цуглаанд ямаадыг тоос бутруулчихаас нь сэргийлж байгаа гэнэ. Шөнө бэлчээрлүүлэх нь бэлчээр усыг талхидахаар нэн хэцүү, Баянгол сумын зарим гацааны малчдын хэлэхээр ямаа хонийг шөнө бэлчээрлүүлснээс болоод бэлчээр ус нь хашаалахаас өмнөхийг хүрэхгүй болсон гэж байна. 8. “Эв хамт намын кадр дээрэм болж байна”. Өнөөдрийн Өвөр Монголд мал хашаалах нь засаг захиргааны зарлиг байтал хуулийн албадлагын чанартай болж эл шатны засгийн ордны хатуу чанга арга хэмжээ авч чухалчлан гүйцэтгэх гол ажил болсон байна. Ордос хотын Үшин хошууны Галуут суманд болсон үйл явдлаас жишээлэхэд орчмын хэдэн жилд мал хашаалах ажлын эрчмээ чангатгахын төлөө эрс тэс арга хэмжээ авч байлаа. Үндсэн шатны кадр нам засагтаа үнэнч шударга ажиллаж, малчин ардад залхаалт үзүүлэх зорилгоос шуудамгай шийдвэр гарган дээрхийн зарлигийг хатуу чангаар хэрэгжүүлж байна. Тухайлбал: Мал хашаалсан үед нийгэм гэнэдүүлэн дайрах байцаалт хийж дарга ноёд томилон айл өрх дараалан бэлчээр усаар хэсэн ширүүн шүүрдэлт хийж, хашаа саравчгүй мал унаа таарвал бүхнийг хураан авах аргыг хэрэглэж, хэрвээ малаа бэлчээрлүүлж байх тохиолдолд байцаагч ноён сүргийн доторх аль бүдүүнийг нь барьж өвчдөг. Энэ мэтээр нэг малчин айлын ихэр хурганы эхийг барьж авч явснаас зуны ногоонд саяхан орсон хоёр хурга харангадаж үхсэн байна. Булааж аваачсан хонь малыг яаж шийдвэрлэдэг нь тодорхойгүй. Нэг хоёр өдрийн дотор бол малын эзнийг нь 200 – аас дээш торгоод хонь малыг нь буцаадгаас малчид бүр ам шүдээ барьж гаслалцах болсон байна. Ингэснээс ч малаа ундруулахын төлөө арга бус малаа шөнө бэлчээдэг гэнэ, энэ нь шөнийн өвс ургахыг нь нөлөөлж, бэлчээр ч энэ жил сайжрахаас өнгөрлөө гэж малчид хэлэлцдэг болсон байна. Энэ мэт хатуу арга авч эхэлснээс малчид “Эв хамт намын кадр дээрэм боллоо” гэж хэлэлцэнэ. 9. Хуулийн ном хар ном болж хураагдлаа. 2008 оны 4 сарын 9-нд талын хань сүлжээний сайн дурчуул малчдад үнэ төлбөргүйгээр хуулийн ном тарааж байгаа үед Өвөр Монголын Баруун Үзэмчин хошууны Дотоодыг хамгаалах товчооноос хар ном гэж үзсэн малчдын гараас шууд хураасан байна. Тэдний хураасан номуудын дотор 2008 оны 2 сард Вэн Жиабаогийн гарын үсэг зурж төвийн явдлын хорооноос тараасан “Газар шорооны хамааралтын хууль тогтоол”, “БНХАУ – ын засгийн ордны сураг зангийг ил болгох хууль тогтоол”, “90 түмэн мү тал нутаг үл мэдэх шалтгаанаар алга болсон нь” гэх зэрэг номууд багтана.

Advertisements
Posted in: Mongolchuudaa