Товч мэдээ

Posted on 2010/03/15

0



1. Эрх чөлөө холбооны намын биеэ дааж эрхэлсэн “Чөлөөт Монгол” сэтгүүл 2008 оны 4 сарын 16-ны өдөр Япон улсын Токио хотод хэвлэгдэж, 26-ны өдөр Осака хотод болсон Чингисийн мэндэлсэн ойн тахилгын чуулган дээр Монголчуудтайгаа нүүр золголоо. Өнөөдрийн Өмнөд Монголд хэвлэл хийх, яриа хэлэлцээ хийх, хурал цуглаан хийх, жагсаал явуулах, сүр үзүүлэх, хоршоо холбоолол байгуулах зэрэг эрх нь зөвхөн хоосон амлалт төдий болсон байна. Монголчууд харь үндэстний нутаг дээр өөрийн энэхүү дархан эрх чөлөөгөө эдлэх болсон нь Хятадын коммунист намын хууль цаазын хуурмаг шинжийг илчилсэн хэрэг болох юм.
2. Өмнөд монголчуудын хүний эрхийн байдал Хятадын коммунист намын үндэстнийг мөхөөж хайлуулах колоничлолын төрийн бодлогын дор хүнд ноцтой байгаа байдалдаа чиглүүлэн 2008 оны 7 сарын 5-нд Өмнөд Монголын үнэн бодит байдал: Монголчуудын эрх ашиг хохирч байгаа, тал нутгийн яаж эвдэгдэж байгаа, соёлоо хэрхэн алдаж байгаа зэргийг багтаасан мэдээг дэлхийн хэмжээнд сонордуулж Өмнөд Монголын хүний эрхийн үнэн байдлыг харуулах зорилгоор Монголын эрх чөлөөний холбооны намын мэдээ мэдээллийн төвийг байгуулсан байна. Манай имейл: medee_tuv@lupm.org
3. 4 сарын 26-ны өдөр Японы Нагано хотод болсон Бээжингийн Олимпикийн ариун галын дамжуулах ёслол дээр манай намын нарийн бичгийн дарга Дайчин, Төвд, Уйгарын эсэргүүцэгч нарын хамт эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцон Хятадын коммунист намын 3 сарын 14-нд Төвдчүүдийн энх тайвны эсэргүүцлийн цуглааныг хядан дарангуйлсан учир эсэргүүцэл тавихын хамт Өмнөд Монголд авч байгаа Монголчуудын хүний эрх талхигдаж байгаа байдал болон Монгол соёл, сурган хүмүүжлийг хаан боож байгаа байдал жич Монгол нутгийн эх баялгийг дээрэмдлэгийн чанартай нээж байгаа зэрэг Монголчуудыг мөхөөн хайлуулах төрийн бодлогыг хуран цугларагсад болон хэвлэл мэдээллийнхэнд илчлэв.
4. 5 сарын 6-нд, Хятадын тэргүүлэгч Ху Жинтаогийн Японд ирэхийг тохиолдуулан, “save tibed”-ийн зохион байгуулсан 4000 хүний сүрт жагсаал манай намын Япон дахь төлөөлөгч болон дэмжигч нартайгаа хамт оролцов.
5. 6 сарын 18-нд, Японы Токиод 22, Осакад болсон Хятадын Фа лун гөн холбооллын хүний эрхийн ариун галын дамжуулалтад, нарийн бичгийн дарга Дайчин нар уригдан оролцож яриа тавив.
6. 7 сарын 5-нд, манай намын зохион байгуулсан Хятадын коммунист намын Өмнөд Монголд авч байгаа төрийн бодлогыг илчлэн эсэргүүцсэн цуглаан жагсаал нь Японы Токио хотод явагдав. Цуглааны яриа илтгэл хийх, жагсаал явуулах болон Хятадын Япон дахь элчин сайдын яамны өмнө эсэргүүцлийн бичиг унших 3 алхмаар явагдав. Манай намын гишүүд болон халуун зоригт Монгол залуус 20 шахам хүмүүсийг багтаасан 150 гаруй хүмүүс оролцов.
7. 7 сарын 13-нд Төвдийн залуучуудын холбооны хүний эрхийн torch relay манай намын Япон дахь салбарын дарга Дайчин оролцсон, Хятадын коммунист намд харгис хэрцгийгээр хядагдсан Төвдийн ард түмнийг эмгэнэн гашуудаж байгаагаа илтгэн, адилхан хувь заяатай Монгол, Төвд, Уйгар ахан дүүс бид нар гар холбон хамтаар Хятадын колончлогчдийн эсэргүүцье хэмээсэн агуулгаар богино илтгэл хийв.
8. 8 сарын 3-нд манай намын гишүүн болон дэмжигч Монгол Япон залуусын хамт, Японы Токио хотод болсон Уйгарчуудын Хятадын коммунист засгийн Уйгарчуудад авч байгаа колоничлолын төрийн бодлогыг эсэргүүцсэн сүрт жагсаалд оролцов.
9. 8 сарын 24-нд, Төвдийн дэмжигч нарын Бээжингийн Олимпикийн цуглааны дуусах өдрийг тохиолдуулан, Японы Кобэ хотод зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд манай намын гишүүд болон дэмжигч нартайгаа хамт оролцон Кобэгийн “Сан телевиз” болон “Да жи юань сонин”-ий сурвалжилгыг хүлээхдээ “Хүний эрх бол хүн төрөлхтний төрөлхийн байх ёстой эрх болох юм. Түүний ямар нэгэн бүлгэм холбоо буюу төр засгаас өгдөг зүйл биш, бид өөртөө тэмцэж авчрах зүйл болно. Түүнийг Хятадын засгийн газар хэзээ ч бидэнд өгөхгүй, хэлэлгээнгүй бид өөрийн хүчиндээ түшиглээд амжилтад хүрэхэд хүчиртэй. Бидэнд дэлхийн ардчилсан улсын хүмүүсийн ойлголцоо ба дэмжлэг тун чухалтай” хэмээн ярьжээ.
10. 9 сарын 14-нд Уйгарчууд болон тэд нарыг дэмжигч нарын зохион байгуулсан Осака дахь жагсаалд манай намын гишүүд болон дэмжигч нартайгаа хамт оролцов. Цуглаан дээр манай намын нарийн бичгийн дарга Дайчин хамтаар тэмцэж, хятадын дарлалаас ангижиръя гэж цуглаанд оролцогсдод хандан ярив.

Advertisements
Posted in: Mongolchuudaa