Төвдийн асуудал ба XXI зуун (Монгол) Э.Наранцолмон

Posted on 2010/03/15

0



Сүүлийн үед Төвдийн асуудал дэлхий нийтийн анхаарлыг татсан амин чухал асуудлын нэг болж байна. Төвд “Хос овоо” хэмээх Косовогийн тусгаар тогтнолын дараа дэлхийн халуун цэг боллоо. Дэлхийн сонин хэвлэлүүд Төвдийн тухай янз бүрийн зүйл бичиж байна. Хятадын засгийн газар цэрэг цагдаа оруулан Төвдийн лам нарын бослогыг цус урсган дарсан билээ. Олон хүн нас барж олон зуун хүн шархдаж, олон мянган хүн баривчлагдан торны цаана суулаа. Төвдөд гадаадын сэтгүүлчдийг нэвтрүүлэхийг хориглож БНХАУ-ын засгийн газар Төвдөд онцгой байдал тогтоож хянан шалгах ажиллагаа явуулж байна. Төвдийн эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөний тэмцэл даян дэлхийг доргиулж янз бүрийн үзэл бодлыг илэрхийлэхэд хүргэв. Төвдийн асуудал өнөөдөр ч, цаашид ч хамгийн их анхаарал татсан асуудал байх болно гэж доктор П.Наргүй мэдэгдсэн юм. Түүнтэй манай сурвалжлагч уулзаж ярилцлаа. Сэтгүүлч: Та далай намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг байсан. П.Нэргүй:Тийм ээ, би далай ламын зарим нэг зүйлд шүүмжлэлтэй ханддаг юм. Ялангуяа Төдв бол Хятадын салшгүй нэг хэсэг гэж үргэлж хэлж байдагт нь гайхдаг юм. Дэлхий нийт дэмжиж байхад далай лам тэгэж хэлэх шаардлага бахгүй. Төвдийн конгресс хэмээх залуучуудын байгууллагын тэргүүн Ц.Регзэн Төвдийн оюун санааны удирдагч хэмээх далай лам Төвдийг ард түмэнтэй хөлөө нийлүүлэхгүй Төвд тусгаар тогтнох ёсгүй хэмээн Хятадтай дуу хоолой нэгтгэж буйг хурцхан шүүмжлүүлсэн. Тэрээр хэлэхдээ, далай лам Төвдийн тусгаар тогтнолоос татгалзаж байгаад санал нийлэхгүй байна гэж хэлсэн. Төвдийн залуу үеийн төлөөлөгч болох Ц.Регзэний санал бодлыг би халуун дотноор дэмжиж байна. Шарын шашин олон зууны турш Төвдийн ард түмнийг хоцрогдсон сургаалиараа сэтгэх чадваргүй болгосонд харамсдаг юм. Далай лам өөрөө “Зууны мэдээ” сонины 2008.3.19-ны дугаарт өөрөө огцоръё хэмээн мэдэгдэж өөрийнхөө асар их хоцрогдлыг мэдэрсэн байна. Тэрээр, Төвдийг Хятадын хагас колони орон байгуулахыг хүсдэг. Тэгвэл залуучууд Төвд бол Хятадын 100 хувийн колони биш 100 хувь бие даасан орон гэж үзэж байна. Далай лам өөрөө тийм сэтгэх чадваргүй болсон, улс төр, эдийн засгийн талаар ямар ч баримжаа байхгүй. Тэр ч байтугай Монголд дээд боловсрол олсон сэхээтэд шарын шашныг төрийн шашин болгох гэж гүйгээд өөрсдийгөө, намаа ч, улсын их хурлын гишүүн гэсэн нэр хүндээ ч гэсэн нэгмөсөн дуусгалаа шүү дээ. Шарын шашныг авах юм бол Оросын хагас колоноороо байх шиг болно. Далай лам Төвдийг БНХАУ-ын хагас колони байлгая гээд байгаа шүү дээ. Харин нэг удаа далай лам Төвдийн асуудал бол хүний эрхийн асуудал биш Хятадын колоничлолын асуудал яригдаж байна гэж хэлсэн шарын шашин Төвдийг тусгаар тогтнолд тус болохыг нь битгий хэл хор хүргэсээр байгаад харамсдаг юм. Төвд одоо 2 хуваагдсан. Шашин улс төрийн амьдралд очихоор дуулддаг. Төвдийн асуудал Монголчуудын хувьд маш том сургамжтай. Шарын шашин улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд ч төдийгүй соёлын хувьд ч бас тодорхой зүйл байхгүй. Шарын шашныг төрийн шашин болгоно гэдэг Монголчуудын хувьд тэнэг явдал. Төвдийг Хятадаас салгаж биеэ даасан улс төрийн чиглэл буй болгоё гэдэг асуудал шарын шашинд байгаагүй. Төвд бүр тусгаар тогтносон улс байх ёстой гэсэн тууштай бодлогыг Төвдийн конгресс залуучуудын байгууллага хатуу баримталж байгаа нь сайшаалтай байна. Улс төрийн шинжлэх ухааныг мэдэхгүйгээс Төвдийг БНХАУ-ын бүрэлдэхүүнд автономит засаглалын төвшинд байлгах хоцрогдсон чиглэлийг баримталдаг. Үүнээс болж далай лам Төвдийн залуу радикалын шүүмжлэлд айхавтар өртөөд байна. Ер нь БНХАУ-ын бүрэлдэхүүнд байгаа Өвөр монгол, Шинжиан, Цайдмын монгол, Манжууд, Төвдүүд тусгаар тогтнох ёстой. Дэлхий нийтийн хөгжлийн хандлага ийм байна. Манайхны улс төрчид зах зээл гэдэг балай мөртөө аймшигт номлолд хөтлөгдөөд колонизмыг танихаа болжээ. Капитализм социализмын том ялгаа заагийг ч бас ойлгохоо больжээ. Тэгсэн атлаа төрийн том албан тушаал хаших гээд л бүгдээрээ галзуурсан чоно шиг улайрцгаана. Өвөр Монголыг бие даасан улс болгоё гэсэн асуудалд манай улс төрчид юу ч дуугарч чадчихгүй байна. Манжийг Хятадын колоничлолоос салгаж бие даасан улсын хэмжээнд, НҮБ-ын гишүүний хэмжээнд өргөмжлөх гэхэд манай өнөөгийн улс төрчид яахаа мэдэхгүй алмайран сууж байх юм. Төвдийн асуудал дээр ч ялгаагүй бөгөөд ус балгасан юм шиг дүлий дүмбэ оргин дуугаа сууж байна. Бид Төвдийн асуудлыг маш эмзэг ойр дотно хүлээн авсан. Хятадын харгис түрэмгийлэлд, 1947 онд Өвөр монгол, 1955 онд Төвдийг цэргийн хүчээр буулгаж авсан. Тавь гаруй жилийн хугацаанд өчнөөн олон Өвөр монголчуудыг хүйс тэмтрэн устгасан. Ялангуяа соёлын хувьсгалын үеэр их хэлмэгдүүлэлт явагдсан билээ. 1947 оноос өмнө Өвөр монголд жинхэнэ монголчууд давамгайлж өнөөгийнх шиг Хятадууд олон байгаагүй. Өвөр монгол бол их монгол улсын хамгийн сольшгүй салшгүй чухал хэсгийн нэг нь билээ. Тавь гаруй жилийн дотор Хятадууд колоничлолын айхавтар бодлого явуулж хамгийн түрүүнд нэг Өвөр Монголд 6 Хятад ногдохоор улс төрийн бодлого явуулсны үр дүнд Өвөр монголын БНХАУ-ын бүрэн эрхт эзэгнэлд оруулж амжсан. Ийм бохир бодлого явуулсныхаа төлөө Өвөр Монголыг үндэстний нь хувьд устгах бодлого явуулсны шанд улс төрийн там шийтгэл оноож НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээс хөөх ёстой байсан. НҮБ бол чухамдаа бага буурай үндэстнүүдийн эрх ашгийг хамгаалдаг тэднийг тусгаар тогтнуулахад шууд цэрэг улс төрийн дэмжлэг үзүүлдэг тийм улс төрийн лут байгууллага мөн гэж бид үздэг. Тийм учраас НҮБ бол үндэстнүүдийн байгууллага гэж нэрлэсэн. НҮБ нь өнөөдөр хүний эрхийн асуудлыг гол болгочхоод байгаа буурай үндэстнүүдийн тусгаар тогтнолыг орхичхоод байгааг бид мэддэг. НҮБ XXI зуунд өөрийнхөө гол анхаарлыг буурай үндэстнүүдийн тусгаар тогтнолыг хамгаалах, эдгээр үндэстнүүдийг колоничлуулахгүй байх, буурай үндэстнүүдийн ашигт малтмалыг цөлмүүлэхгүй байлгах чиглэлийг юуны түрүүнд том бодлого болгож явуулах цаг болжээ. XXI зууны хамгийн том асуудал бол их Орос улс болон их Хятад улсын эзэрхийлэлд дарлагдаж колоничлогдож байгаа үндэстнүүдийн далд колонизмын савраас чөлөөлж бие даалгах явдал мөн. Их улсын колоничлолд нэрвэгдсэн зуу гаруй үндэстэн бас их Хятадын колоничлолд нэрвэгдсэн тавь гаруй үндэстэн буй. Тэднийг нэн даруй аврахгүй бол биеэ даасан улсын төвшинд оршин тогтнуулахгүй бол эдгээр үндэстэн ястнууд хорин жилийн дараа зарим нь тавин жилийн дараа устаж үгүй болох нээ. Иймээс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэсэн асуудлаас хэд дахин илүү жин дарсан бага буурай үндэстэн ястнуудыг уусгалтаас аврах явдал хүн төрөлхтний хойшлуулалгүй асуудал болон тавигдсан гэдгийг бид сонордуулж байна. АНУ-ын Косовогийн тусгаар тогтнолыг дэмжсэн шигээ Хятад Оросын колоничлолд автсан улсуудыг тусгаар тогтнуулах хэрэгтэй. Хятад Орос хоёр арай дэндэж байна. Энэ хоёр улс бусдын нутаг дэвсгэрийг дээрэмдэж бусад ард түмнийг дарангуйлан колоничилсоор ирсэн. Энэ хоёр их гүрэн хэзээ ч социалист улс байгаагүй. Энэ бол дэлхийн хоёр том колоничлогч хоёр том далд колоничлогч харгис гүрнүүд болсон. Хятадын ард түмэн, Оросын ард түмэн ч энэ аймшигт улс төрийн статусаа ойлгооч. Бусдыг хүндэтгэж сурах хэрэгтэй байна. Бага буурай үндэстнүүдийн толгойг залгиж устгаж суух тийм сайхан байгаа гэжүү. Өөрсдөө бие даах дуртай яагаад бусдад бие даах замыг нээж болдоггүй юм бэ?

Advertisements
Posted in: Mongolchuudaa