Өмнөд монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөний асуудлын тухай Г.Рупин

Posted on 2010/03/15

0



Улс гүрэн, түүх, үндэстэн зэргийг ухагдахууны талаас авч үзэхэд тэр нь бүх нийгмийн эрх ашгийг тусгаж чадсан ашиг бүлэглэлт давхаргаагаар бүрэлдсэн иргэд зохион байгуулалт болох юм. Улс гүрэн нь уулаас оршиж байгаа биш, үүрд ч орших боломжгүй хүн төрөлхтний хөгжилтийн дундах түүхэн үзэгдэл болох нь ялгаагүй. Үндэстэн угсаатны тусгаар тогтнол нь бүрэн эрхт засаглалаар дамжин хил зааглаж эрхшээлдээ хамарсан улс оронд өөрийн ашиг тусын тусгал болох төрийн бодлого явуулж болох боломжтой нийгэм нийтийн хүсэл гэж ойлгож болно. Одоогийн Косово нь, Югославаас тусгаарлан гарч, Өмнөд Осет болон Абхаз орон Грузия улсаас тусгаарлахыг Орос улс урьдчилан мэдсэн хэрэг явдлыг бид түүний дотоод дахь болон улсын хоорондох ашиг тусын зөрчилдөөн мөргөлдөөн гэх мэтийн асуудлыг омтгойлж болох боловч, тэдгээр үндэстэн ястнууд харийн эрхшээлээс салан тусгаарлаж, өөрийн эцсийн хүсэл эрмэлзлийг биелүүлж чадаж байх явдал нь Өмнөд монголчууд бидэнд ч ачтай сайхан жишээ болж байгаа байлгүй. Мөн ч Хятадын эрх баригчид тус жилийн “Шанхайн хамтарсан зохион байгуулалт”-ын хуралдааны илэрхийлэлтдээ уламжлалт холбоот түнш болох Оросын талын хүслийг хөсөрдүүлэх, хэрэв Оросын зогсолтыг зөвшөөрвөл мөн коммунист Хятадын дотоод дахь “Цөөн тоот үндэстэн”-ний асуудалд ямар нэгэн сөрөг нөлөө авчирaхыг хичээсэн үр дүнгээс болсон байна. Өмнөд монголын тусгаар тогтнолын хөдөлгөөн хэмээх асуудал нь одоо цаг шинээр дурдагдаж байгаа нэр томьёо буюу асуудал биш юм. Монголын ойр орчин үеийн түүхэнд Өмнөд монголчууд Манж Хятад үндэстний дарлалаас мултарч, өөрийгөө тусгаарлах тэмцэл бүх Өмнөд монгол оронд тасралгүй өрнөж байсан нь үнэн бодитой учир болохыг Монгол хүн болсны хувьд хэн хүн ч сэтгэлдээ хадаж явдаг. Жишээ хэлбэл, Зүүн Монголын Утай вангийн бослого, Хөлөн буйрын гурван удааны тусгаар тогтнолын хөдөлгөөн, Дэмчигдонровын Дотоод Монгол орны өндөр зэргийн өөртөө засах хөдөлгөөн, Монгол хязгаар орны холбоот засгийн ордон, баруун Монгол аймгийн өөртөө засах тусгаар тогтнох хөдөлгөөн, дээр зууны наяад оны Хадаагийн Өмнөд монголын ардчиллын холбоо, ерээд оны Өвөр монголын ардын намын тусгаар тогтнолын хөдөлгөөн, мөн тус зуунд байгуулагдсан Монголын эрх чөлөө, холбооны намаас Өмнөд монгол орныг тусгаарлах хөдөлгөөн зэрэг нь газар орон, цагийн зааглалгүйгээр хэзээ хаа ч зогсонгуйрч байгаагүйг гэрчилж байгаа юм. Үүнд нэгэн асуудал дурдууштай байна. Коммунист Хятад юунд заавал эсхүл ямар онолын сууринд Өмнөд Монголыг Хятадын нэг хэсэг болгож эрхшээж байдаг юм бол? Тэр нь яагаад Хятадын хэлдэг ямар зүй ёсонд нийцэх юм бэ? Эдгээр хуурмаг зүй ёс нь ямар бүлэглэлийн эрх ашигт нийцэж хэн хүний төлөө үйлчилж байгаа бол? Яагаад Өмнөд монгол бидний эрх чөлөө тусгаар тогтнолын хөдөлгөөн нь Монгол хүн оршиж байгаа дэлхийн эл улс, газар оронд өргөн далайцтай явагдаж, зүй зохист нийцсэн шударга ёсны тэмцэл болж чадсан мөртөө бүх талын хүрээлэл дэмжлэгийг олж чадаж байгаа буй гэдэг асуудалд бид өөрийн тэмцэл хөдөлгөөнөөр ил тодорхой мөртөө үнэн бодитой хариулт өгч чадсан байгаа юм. Нэгэн бүрэн бүтэн үндэстний хувьд, түүнийг бүрэлдүүлэх үндсэн элементээс авч үзэхэд, заавал ямар нэгэн энергийн хүч бус аяндаа бүрэлдсэн мөртөө хамтын цусан харьцаагаар холбогдсон, хамтын өвөрмөц үг хэл, соёл түүх болон нийгмийн заншил дадал бүхий нэгдмэл цогц байх ёстой. Монголчууд бид дээрх бүрэлдэхүүний бүрэн нөхцөлийг хангаж чадах мөртөө, хүн төрөлхтний түүхэнд хөгжүүлэн бадруулж, эрэн шатны шинэ агуулга нэмж байсан юм. Одоогийн дэлхий дээрх улс оронд адил нэгэн цус харьцаагаар байгуулагдсан, бүрэн эрхт тусгаар тогтнолоо эдэлж чадсан улс өдий төдий байгаа юм. Жишээлбэл: Монгол, Герман, Япон, Еврей, Солонгос … зэрэг. Үүнд Япончууд 2008 он болтол хойд талын Хоккайдо арал дээрх Айно үндэстний Японы Ямато зэрэг гаднах үндэстэн хэмээн үзэж байсангүй аж. Энэ нь юуг харуулж байхыг та бид бүр тодорхой мэдэж байлгүй. Еврейчүүд дэлхийн өнцөг булнаас дунд дорнодод цугларан, хүчирхэг их Араб үндэстнээр бүслүүлсэн газрын дундад тэнгисийн зүүн эрэгт өөрийн улсыг байгуулж, өөрийн үсэг бичгээ зохиох, өөрийн шашнаа сэргээж, өөрийн өвөрмөц соёлоо бүтээж чадсан мөртөө 4 удааны их дайлалдаанаар дамжин дэлхийн хамаг хүчирхэг улсын эгнээнд орж чадсан байна. Дээр зуунаас эхэлж Африкаас Америк тив, Ази тивд дэлхийн үндэстэн бүхэн тусгаар тогтнолын төлөө тэмцэж, иймэрхүү тэмцэл нь зүй ёсны шударга тэмцэл болж үнэлэгдэж байхад, Монголчууд бид заавал ямар нэгэн харь үндэстний эрхшээл дарлалын доор бус, харин биеэ даасан бүрэн эрхт тусгаар тогтносон улс болж бүрэлдэх ёстой мөртөө энэ нь шударга ёсны тэмцлийн бүрэн илрэлтэй болж нийтлэг жишээг бүтээх нь гарцаагүй. Энэ үүднээс Өмнөд Монголд биеэ даасан бүх Өмнөд монголын нийгмийн эрх ашгийг тусгаж чадсан эрх чөлөөт тэмцэл өрнөж явагдсан байх хэрэгтэй. Энэхүү тэмцэл нь шуурхай, шударга явагдсан байх мөртөө шийдвэрт үр дүнгээр эцэслэгдэх нь гарцаагүй байх ёстой Өмнөд монголын энэхүү тэмцэл юуны урьд тус үндэстнийхээ, орон нутгийнхаа хэвшил дадлагын хүндэтгэл, үсэг бичгийн талаарх өвөрмөц өөрийн мятаршгүй хэмээхийг цогцлох хэрэгтэй. Харин дээдсийн уламжилсан тэр бүхнийг мартаж орхивол Монгол хэмээх хамгийн чухал онцлогоо алдаж байгаа явдал болно. Одоо үеийн Өмнөд монгол хүүхдүүдийн Монголоор боловсрол хүмүүжил хүртэж байх сургууль, хүний тоо норм, яс чанар зэргийн бүртгэл хийж үзвэл харь үндэстэнд хайлагдаж арилах түгшүүр нь зуун жил биш, тавиг жил биш, харин хориос гучин жилийн дотор, өнөө маргаашийн хэрэг болжээ гэснийг та бид ч тодорхой сэрж мэдэрч байх байлгүй!
Нэг жишээг үзэцгээе:
Гучаас дөчин нас хүрч байгаа та бидний үг хүүхдээ ямар ч шалтгаан гэсэнгүй, Монгол сургуульд Монгол бичиг үзүүлж, Монголын түүх соёл, Монголоор дээд зэргийн хүмүүжил хийж чадаж байгаа нь хэдэн хувийг эзлэх вэ?
Бодхуйяа харамсалтай, бодох тутам гол харамсмаар! Хэрэв Өмнөд Монголд Хятадын хүн ам, төрийн бодлого, төлбөр хураамж, шалгалтын хувь норм, төгссөний дараах нийгмийн амьдрал хэрэгцээ гэх мэтийн асуудал оршиж байвал, харин бид гал голомтоо сахиж үлдсэн төв Монгол улсад боловсрол хүртэж, ажиллаж амьдрах, алсын төсвийг ч хийж болмоор. Монгол улсаас боловсрол хүмүүжлийн яс чанарын эрмэлзэл, Монголлог ертөнцийн үзлээс тус газрын сургууль боловсролын хөгжилт зэрэг аль алиндаа ашигтай зүйл байх нь үнэн магад. Өмнөд монголчууд бид бас Өмнөд монгол нутаг усаа Монгол нэрийдэл, үр хүүхдэдээ Монголоор нэг авах, идэж уухаас эхэлж амьдралын хэрэгсэл бүхий Монгол уг чанарыг бүх талаар сэргээн хөгжүүлэх нь ч аливаа ашиг тусын анхны алхаа буюу. Өмнөд монголчууд бид ирээдүйн хөгжил дэвшилд эрх чөлөөт ардчилал, төр улсын бодлого, аж ахуй, санхүү бүх талаар биеэ дааж тусгаарласан тэмцэл байх хэрэгтэй. Юуны урд өөрийн биеэ даасан сууринд өөр бусад хүчинтэй холбоо байгуулах, эрх тэгшээр хамтран ажиллах суурь тавигдах ёстой мөртөө харин хэн хүний заль мэхэнд ашиглагдах багаж төдий болж үлдэж хоцрох ёсгүй. Өмнөд монголын хөдөлгөөн заавал Төвд Уйгар үндэстэнтэй холбоолох чухалтай. Учир нь Монгол Төвд Уйгарчуудын тус биеэ Хятадыг эсэргүүцэх хөдөлгөөн нь бидний хамтын ашиг тусад нийцэх мөртөө энэхүү хөдөлгөөн нь дэлхийн эл газар оронд аяндаа хоорондоо холбоолох хандаш гарч байх. Иймэрхүү хандаш нь хүний тус биеийн хэрэгцээ болон хамтран ажиллах тогтолцоог буй болгож, түүнийг бүрэлдүүлэх чиглэл болон шаардлага ч улмаар тодорч байна. Тус хоёр үндэстэнд коммунист Хятадын эсрэг өөрийн бүх үндэстнийхээ хүчээ дайчилж чадах шашны хүч оршиж байх мөртөө иймэрхүү хүчийг үндэстнийхээ ашиг тус, улс төрийн бодлоготой авцалдуулж чадсан нь тэдний нягтралыг бүрэлдүүлж чадсан байна. Ийм түүхт нөхцөл тогтнох болсон нь юуны урд бидний өмнө тулгарч байгаа тэр үеийн машиныг эзэмшиж байгаа ашиг бүлэглэлт Хятадууд байгаа нь ил тодорхой байна. Нөгөө талд, бидний шударга ёсны тэмцэлд дэмжлэг үзүүлж байгаа эл этгээд, эл улс, Хятадын асуудлын ярилцааны тавцанд ч тус асуудлууд дурдагдаж, бусад нөхцөл нь нэгдмэл фронт болж төлөвшиж байгаа үүднээс буй болсон юм. Өмнөд монголын асуудалд бүрмөсөн туйлбартай шийдвэрлэлт хийхэд юуны урд Хятадаас Өмнөд монголчуудад авч байсан түүхт төрийн бодлого, түүний улирал, хандлага зэргээс иш татаж судлах чухалтай мөртөө Хятадын дотоодын дарлал, колоничлол хийсэн ил далд арга барилыг илчлэн илрүүлэх асуудал оршиж байна. Иймээс Өмнөд монголын асуудал нь гагцхүү Монгол үндэстний асуудал төдий биш, Хятадын эрх баригчдын нууц бясалгал, ил далд заль мэхийн мөн чанарыг гүйцэд илчилж, тэр нь Монголчууд биднийг дарлаж эзэлж эрхшээж хайлуулах гэсэн оролдлогыг эсэргүүцэх бодитой баримт гэрчлэл болох нь гарцаагүй. Хүчирхийллийн аргаар үндэстний асуудлыг туйлбартай шийдвэрлэж чадсан жишээ энэ дэлхий дахинаа байхгүй. Эсрэгээр нь харин дээр зуунаас эхэлж олон улс орон Англи, Испани, Португали, Орос зэрэг улсын колоничлолоос тусгаарлан гарч байсан жишээ олон бий. Англид 300 жил колоничлогдсон Энэтхэг 1947 онд Гандигийн “Хүчирхийллийн бусаар тэмцэх” хөдөлгөөнөөр дамжин тусгаарласан улс болж тогтносон байна. Одоогийн далай лам ч “Хүчирхийллийн бус арга”-аар дэлхий дахинаа Төвдийн эрх ашиг, өөрийн үзлээ сурталчилж байна. Коммунист Хятад хэдийгээр түр цагийн шунал горьдлогодоо хүрч Өмнөд Монголыг эрхшээж байгаа ч, энэ дэлхийд нэгэнт итгэл найдвараа алдсанаас болж удалгүй сүйрч задрахыг дагалдан энэхүү асуудал ч өөрийн жам ёсондоо нийцсэн эцсийн шийдвэр гарах ёстой.

Advertisements
Posted in: Mongolchuudaa