“Өвөр монголын өөртөө засах орон” буй болсон түүхэн явц -Түмэдхүү

Posted on 2010/03/15

0



1947 оны 5 сарын 1-нд “ӨМӨЗО” нь Дундад улсын эв хамт намын захиргаан доор одоогийн Хянган аймгийн Улаанхадад байгуулагджээ. 60 жилийн явцыг өнгөрөөгөөд Өвөр монголын “өөртөө засах” гэдэг нь “бусдаар засуулах” байсныг одоо сая ухлаа. Өвөр монголчууд өөрийн биеэ Өвөр монгол (говийн өмнөх монгол) гэдэг боловч үнэндээ эдгээр хүмүүсийг “Дотоод Монгол” гэдэг. “Өвөр монгол гэдэг нэр нь хэзээнээс бий болсон бол? Өвөр Монголдоо байхад, түүхийн үнэний хамаатай түүх бичиг хараахан хомстоод байдгийн шалтгаанаас болж түүхийн үнэнээ олж уншиж ухаарахгүй байсаар завшаанаар харь улсад суралцах болоод “Өвөр Mонгол”-ынхоо гунигт түүхээ гутамшигт өнөөдрийг мэдэх завшаан олдлоо. “Хошуу наймын Монгол” ба “Дотоод засах Монгол” “Хошуу наймын Монгол” гэдэг аль эрт 1636 онд Чин улс байгуулагдахаас өмнө, Манж хүний “хошуу найм”-ын цэргийн хувиарлалтад хамрагдаж хэдийн Манж хүний эрх мэдэлд байсан Монгол хүний хэсэг бүлэг болно. Шууд хэлбэл Монгол удамтай Манж хүн гэсэн ч болмоор юм. “Хошуу наймын Хятад” гэж бас байжээ. “Дотоод засах Монгол” гэдэг нь Лигдэн хааны Цахар аймаг болон Алтан хааны хойч үеийн хүн аймгийг хэлнэ. Энэ хоёр аймаг бүлгийн нэгдлийн төв байсан юм. Монгол хүний нэгдэл бол даруй Монгол хүний хүчирхэгжил юм. Чин улсын засаг Монгол хүний нэгдэл дахин үүсэхээс эмээн, Цахар аймаг болон Түмэн аймагт аймгийн ноён, хошуу ноён тавьсангүй, хаан урдаас шууд хамаарахаар тогтсон байна. Ийнхүү “Дотоод засан Монгол” ба “Дотоод Монгол нь шинж чанарын ялгаатай. “Илтгэл шашдир” ба “Хаан төрийн гадар харьяат аймаг бүлгийн тойм” 1771 онд Торгууд монгол эрх чөлөө, эх хэл, шашин шүтээнээ хамгаалах, хаант Оросын дарлалыг эсэргүүцэж, түмэн бартааг туулаад дээдийн нутаг Зүүн гартаа буцан иржээ. Энэ нь Чин улсын хаан төрд дагаар ирсэн хамаг сүүлийн Монголын аймаг бүлэг болно. Үүнээс 8 жилийн сүүлээр 1779 онд Тэнгэр тэтгэгч хаан зарлиг болж, “илтгэл шашдир” (Зарлигаар тогтоосон гадаад харьяат хутагт ван гүнгийн илтгэл шашдир)-ыг бичүүлсэн байна. “илтгэл шашдир”-ыг өргөгсөд Гао Жинши (1751-1815) найруулан бичжээ. 1789 онд анх хэвлэгдсэн “илтгэл шашдир”-т Ар Өвөр монголын ялгал байсангүй мөртөө, “Дотоод Монголын ялгаа ч байсангүй. 1636 онд Чин улс байгуулагдахад дагаар ирсэн говийн өмнөх Монгол аймаг бүлэг болон хагас зуун жил хожимдон 1691 онд Чин улсыг дагаар ирсэн говийн арын Халх аймаг нь бүр “Гадаад харьяат Монгол” байжээ. Чин улсын хэлдэг “гадаад харьяат” гэдэг нь Чин улсын төр мандсан зүүн хойд, Манж орон болон Чин улсын хаан төр шууд ноёрхож байсан Хятад улс, энэ хоёроос бусад аймаг бүлэг, Төвд Уйгар ба Хотончууд бүгдийг заасан байна. Өмнөх үеийг нь 1839 онд бичжээ. Төгсгөлийн үг нь 1835 онд бичигдсэн “Хаан төрийн гадаад харьяат аймаг бүлгийн тойм” гэдэг ном нь Хао Инши “Илтгэл шашдир”-ыг үндэслэл болгож ондоо хүн найруулан бичсэн юм. 1884 онд хэвлэн тараасан энэхүү номын хамаг түрүүнд говийн арын “Гадаад Монгол” ба говийн өмнөх “Дотоод Монгол”-ын ялгаа үүссэн байна. “Манж Хятад нэгэн гэр” 1884 онд бас ямар хэрэг болсоныг мэдэх чухалтай. 1862 онд Исламын урвалгаан үүсч, 1870 онд Шинжианд Исламын хаад улс байгуулжээ. Энэ үед өмнө оронд Тайпинтиэн гүө урвалгаан, Нианжүны урвалгаан дараалан үүсч Чин улсын засгийн газраас Шинжианыг таягдах болсон байна. Тайпинтиэн гүөгийн урвалгааныг дарангуйлахад онц гавьяа байгуулсан Зүө Зүнтан гэдэг Хятад жанжин “Шинжианыг эргүүлэн авахгүй бол Монголчуудыг тогтоон эс чадах, Монголчуудыг тогтоон эс чадваас Чин улс даруй мөхмуй” хэмээн, хувийн цэргийг дагуулан Шинжианыг тогтоохоор мордоод, 16 жилийн хугацаа хэргэлж 1877 онд Шинжианыг дарангуйлан тогтоосон байна. Чин улсын хаан урд Зүө Зүнтаны үгийг дагаж 1884 онд “Шинжиан” муж хэмээх Хятад маягийн засаг захиргааны газар байгуулж, Хятад ноёдыг томилсон байна. Энэ нь Хятад хүн хязгаар орныг ноёрхох хамаг анхны эхлэлт юм. Үүнээс эхэлж Чин улс ч шинж чанарын хувиралт гарч, уулын Манж Монгол холбоолон Хятадыг дарангуйлан, Төвд Исламчуудыг хамгаалж байснаасаа “Манж Хятад нэг гэр” болж Монгол, Төвд, Исламчуудыг дарлах болсон байна. “Хорин цааз” ба “Боолмт шувтлах” 1644 онд Манж хүн боомтыг даваг ороод Бээжингээр нийслэлээ болгожээ. Чин улсын эхний үед Манж хүн 100 түмэн хүн ах байлаа гэвэл 90 түм нь зүүн хойдын Манжийн орноос салж, цэргээ дагалдан Бээжинд орж суусан юм. Иймээс өнгө шимлэг зүүн хойдын орон нутаг эзгүй газар олон болжээ. Эеэр засагчийн тэргүүн оноос Бээжин, Хэбэйгээс хөөгдсөн нүүдэлчдийг зүүн хойдын Манжийн оронд орж атар хагалбалан тариа тарихыг зөвшөөрсөн байна. Эеэр засагчийн 10 онд “ Лиаодун оронд ардыг урин атар хагалбалах тогтоол”-ыг тархааж, нүүдэлчдийг урьж, хамаарах, атар хагалбалахыг хамаарах хамаа бүхий засаг захиргааны газрыг байгуулан өмнө орны тариачдын нүүдэллэн орж суухыг хөхүүлэн шагнасан байна. Зүүн хойд орон бол Манжийн төр гүрэн мандаж боссон буянт орон. Их хэмжээний Хятад тариачдын нүүдэллэн орж суусан нь Манж хүний ашиг тусад халдаж, хулгайч дээрэм самууран, Манж хүн болон Монгол хүний амьдралын хэв дүрэм, зан дадлыг эвдсэн байна. Энх амгалангийн 7-р (1668) оноос дотор газрын тариачдын нүүдэллэн орохыг цаазалсан байна. Ийнхүү улмаас улам чандлан хориглож, далайг цагдан боомтыг хааж байснаасаа шинэ нүүдэлчдийг хөөн баривчилж, нутагт нь хүлгэх болсон байна. Дотор газрын Хятадууд Монгол орон, Манж оронд нүүдэллэн сууж болохгүй, тогтсон гэр байшин байгуулж болохгүй, Монгол хүнтэй хуримлаж болохгүй, орчин арилжаачин бүхэл жилээр сууж болохгүй, зөвшөөрлийн пайзаа зүүж хавартаа орж намартаа буцах зэрэг агуулга бүхий “хорио цааз”-ыг 1740 онд нийтлэн тархаасан байна. Чин улсын засгийн газар нь хэдийгээр “хорио цааз”-ыг нийтлэн тараасан боловч, Хэбэй, Шандуны ядуу тариачдын Манж Монгол орноор нүүдэллэн орохыг бүрмөсөн хориглож чадсангүй. Тэнгэрийг тэтгэгчийг 41 – р (1776) он болтол, нэгэнт 180 түмэн Хятад тариачид “боомт шувтлан” зүүн хойд оронд нүүдэллэн оржээ. Тэр мөртөө энэ нь “хорио цааз”-ыг чандлан хэрэгжүүлж байх хугацаанд явагдсан болохоор, Хятад улсад нэр алдаршсан “Боомт шувтлах” гэдэг нь буй болсон байна. Чухам хэдэн хүн Манж Монгол оронд нүүдэллэн орсныг зүүн хойд орны хүн амын хувиралтаас мэдэж болно. 1800 оны үед зүүн хойдын хүн ам бараг 200 түм байж 1840 он болоход 305 түм болжээ. Чин улсын ардыг нүүлгээн хилийг бататгах төрийн бодлогоор 1860 оноос Чин улс мөхөх болтол 50 жилийн хооронд 1500 түмэн хүн ам нэмэгдэж, 1800 түм болжээ. 1911 – 1932 он болтолх Хятад улсын хугацаанд зүүн хойдын хүн ам нь дахинаар нэмэгдэж, 3400 түмэн хүн болсон байна. 1932 онд зүүн хойд оронд Манж улс байгуулагдсанаас мөн тус жилд бараг 100 түмэн хүн “Боомт шувтлан” Манж Монгол оронд нүүдэллэн оржээ. Ийнхүү 1942 он болход зүүн хойдын хүн ам нь 4400 түм болсон байна. Боомтоос ойрхон Харчин түмэдээс эхлэн, Манж нутагтай зах нийлсэн Хорчин Залайдын ван гүн нар дотор газрын Хятад нүүдэлчдийг үлдээн авч атар хагалбарлаг тариа тариулж, түрээс хураан ашиг олоход шунадаг байлаа. Энэ нь Монгол орны тариажилтийн эхлэлт гэвэл, XYI зууны дунджаар Хөх хотын Алтан хаан Мин улсын иргэнийг баривчлан авчирч тариа тариулж байсантай нийлүүлэн “хувийн хагалбалалт” гэж зарим эрдэмтэд үнэлсэн байна. “Жиндань даогийн урвалгаан” ба “улсын хагалбарлалт” ширүүссэнээс доройтож муудсан Чин улсын газар нутгийг их хэмжээгээр эзлэн авчээ. 1860 онд Чин улс “Ардыг нүүлгэн хязгаарыг бататгах” төрийн бодлогыг дурдан гаргаж, дотор газрыг тариачдыг хязгаар орноор нүүлгэн оруулжээ. Хэбэй Шаньдуны Хятад тариачид хүрхрээ мэт хүрэлцэн ирж, Монгол нутгийг эзлэн сууж, нутаг бэлчээрийг хагалбарлаж эхэлжээ. Ийнхүү малжил тариалангийн мөргөлдөөнөөс эхлэн, Монгол Хятадын өшөө хорсол ч хурц ширүүн болсон байна. 1891 онд, Зостын Зуу-Уд аймгаар Монгол хүний цөсийг хэмхэлсэн “Жиндань даогийн урвалгаан” гарсан байна. Өвгөдийн хэлдэг “Улаан боолтын урвалгаан”-ыг Хятад улсад “тариачны бослого” гэж үнэлэх боловч үнэндээ тийм биш. Энэ нь дотор газраас нүүдээллэн ирсэн Хятадууд Монгол орон нутгийг эзлэн булааж, Чин улсын засгийн ноёдтой сүлбээлэн Монгол хүнд явуулсан наг удааны их хядлага болно. “Хүнийг алж, газар булаах” уриалгаар Зостын Зуу-Удын олонх газрыг булаан эзлэх, арван хэдэн түмэн Монгол хүний амь насыг хороожээ. Их хядлагаас зугатаж амь зуудсан, дамнуур дамнасан Монгол нүүдэлчин тэнүүлчин, Хянган давааны энгэр хүртэл ул мөрөө үлдээжээ. Одоо ч гэсэн Жирэм Хянгар хоёр аймгаар суурьшиж байгаа Монголчуудын гуравны нэг нь бараг тар үед Зост, Зуу-Уд хоёр аймгаас зугтан ирсэн үр хойч болно. Харамсалтай нь зарим аймаг, Зуу-Уд аймаг, Зост аймаг гэдэг нэр Монгол хүний цацарч дагжилсан эрэгцүүлэлд бүүр түүр л хоцорсон байна. 1902 онд “хорио цааз” – ыг туйлбартай үгүйсгэн “Монгол нутагт атар хагалбарлахыг хөхүүлэн шагнах тогтоол”-ыг нийтэлж, түг түмэн Хятад тариачдыг нүүлгэн оруулжээ. Бас атар хагалбалах их цэргийг томилон, Монгол хүний аж амьдралын үндэс сурвалж болох бэлчээр талыг хайр найргүй хагалж урвуулаад тариан газар болгосон байна. “Нэг газар хоёр засаг” даруй Монгол хошууны дотор Хятад шианыг байгуулан “Нэг моринд хоёр эмээл тохсон” ертөнцөд үгүй хачин үзэгдэл гарсан юм. Нэг нутагт удамшилт мал аж ахуй болон бэлчээр хагалбалан тариа тарих энэхүү зөрчил мөргөлдөөнтэй хоёр ондоо эзэгнэлт, байгалийн жам ёсыг зөрчин орчин ахуйг эвдсэн байна. Энэ нь даруй Монгол үндэстний мандан мөххөд холбогдсон “Улсын хагалбарлалт”-ын эхлэлт, мөн ч Хорчины тал нутаг нь Хорчин элс манх болж хувирсны жинхэнэ шалтгаан болно. Далай ламын цолыг огцруулсан нь XIX зуунаас дэлхийн хүчирхэг улсууд өрсөлдөн байж, колони орноо өргөтгөж байлаа. Хаант оросын тасралтгүй өмнөш түрэн зүүнш өргөтгөх нь Англи Япон зэрэг улсын ашиг тусад тун их сүрдүүлэл болж байлаа. Хаант оросын Төвдийн өндөрлөгийг даван, Английн колони орон болох Энэтхэгт түрэн орохыг хориглохын төлөө, Англиас Төвдөд цэрэг орж суухыг шаардсан байна. Гэвч энэ далай ламын (13) зөвшөөрлийг олж чадсангүй. 1905 онд Англи цэрэг томилон Төвдийн нийслэл Лхасыг шууд эзлэн авсан байна. Далай лам халх зүг мордон, хүрээн дутаан оржээ. Далай лам бол Монгол Төвд хоёр үндэстний оюун санааны жолоодогч юм. Далай ламын Монгол оронд суух явдал нь аяндаа Чин улсын засагт итгэл алдсан Монгол оронд, улс төрийн явдал болохоос болгоомжлон, Чин улсын хаан урьдаас далай ламыг Утайд дуудан авчирсан байна. Яг энэ үед Чин улсын дотоодод ван гүн, тушаалт ламын онц эрхийг хасах их агуулга бүхий “шинэ засаг” өөрчлөлтийг хэрэгжүүлж байжээ. Далай лам Ши тай хоу болон Гуан шү хаанд золгохоор очоод гэдэргээ доромжлол хүртсэн байна. Төвдөд буцах замдаа хязгаар оронд Хятад нүүдэлчдийг урин атар хагалбарлаж, цэрэг сууж тариа тарьж байхыг эсэргүүцэн, хаан ордонтой эсэргүүцэлдээн боллоо. Ийнхүү Чин улсын хаан ордноос Далай ламын цолыг огцруулсан байна. 1910 онд Далай лам арга бус Английн зөвшөөрлийг олж Энэтхэгт дутаан орсон байна.

Advertisements
Posted in: Түүх