Уриалга! Монголчууд бидний мах цусны тасархай Өвөр Монголчуудаа дэмжих цаг ирлээ.

Posted on 2011/01/06

0




Тусгаар тогтносон Монгол улсын ард түмэн бид ч гэсэн түүхийн нухчаанд тусгаар тогтнолынхоо төлөө Өвөр Монгол ахан дүүсийнхээ хамт тэмцэж ирсэн түүх саяхан. 2011 оны тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойн баярын өдрийг Өвөр Монголоос ирсэн(Барга) Манлайбаатар Дамдинсүрэн болонӨвөр Монголын зостын чуулганы харчин баруун хошуунд төрсөн Хайсан, Сумьяа, Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошуунд төрсөн Ил Тарвагатайн өөлд гэр бүлд төрсөн Тогтохгүйгээр төсөөлөхгүй. Тусгаар тогтнолоо ар Монголчууд бид сэргээн тунхаглаж улмаар олон улсад баталгаажуулахдаа ч бид Өвөр Монголоо мартаагүй. 1913 онд, 1945 онд бид Өвөр Монголоо чөлөөлөх, өвөр Монголтойгоо нэгдэж нэгдсэн Монгол улс байгуулах дайнд оролцож явсан. Тэр цагаас хойш бүтэн жарны турш дундад иргэн улс Өвөр Монголыг эзэрхийлж тэмцэл хийсэн Монгол хүн болгоныг тамлан хороож байсан ч Өвөр Монголд өнөөг хүртэл Тусгаар тогтнол, Монгол үндэстнийхээ эрх чөлөөний тэмцлийн голомт унтраагүй л байна. Түүний томоохон төлөөлөгч болох Хада харгис хятадын шоронд 15 н жил шүд зуун ялаа эдлэн суллагдах хугацаа дуусан боловч өнөөг хүртэл түүний талаар сураг мэдээ байхгүй байна.Тэр байтугай түүний эхнэр, хүүг нь тодорхой шалтгаангүйгээр баривчилсан байна. Нэгэнт байдал ийм болсон хойно Өвөр Монголчуудаас санаачлан Монгол байгаа орон болгонд хятадын элчингийн үүдэнд жагсаал цуглаан хийх уриалга гаргасан. Монголчуудаа Монгол үндэстний эрх чөлөөн тэмцэгч Хада-г суллуулахын төлөөх тэмцэлд нэгдье!
Жагсаал цуглаанд боломжтой хүмүүс нь оролцоорой! Оролцож амжихгүй нэг өөрсдийн боломжийн хэрээр мэддэг, вэб, блог, форум-д энэхүү жагсаалыг дэмжиж мэдээ, мэдээлэл бичье!
Миний хувьд өөрийн бүх блог, вэб-дээ мэдээ бичихээс гадна facebook, twitter, biznetwork-д мэдээ уриалга бичнээ.Та бүхнийг ч гэсэн идэвхтэй оролцох байх гэж найдаж байна. Жагсаал Монгол хүн байгаа оронд болгоны хятадын элчин сайдын яамны үүдэнд 2011 оны 01 сарын 8ны өдрийн 12 цагт болно.
Уриа, мэдээний санал
Олон хэлээр- Хадааг сулла!, Хадаагийн гэр бүлийг сулла, Хуучинхүү, Арсланг сулла, Өвөр Монголд эрх чөлөө, Хятадууд хүний эрхийг бүдүүлэгээр зөрчиж байна.гэх мэт байвал сайн байна. Монголчуудаа сэтгэлээрээ, Монгол үндэстний эрх чөлөөний төлөөх тэмцэлд нэгдье!!!

Advertisements
Posted in: Uncategorized