Browsing All Posts filed under »Үндэстний үзэл«

Ардчилалын далбаан доорх луйварчид

4 сар 4, 2010

4

Монгол үндэстэн өөрийн газар нутаг дээр мянга мянган оныг элээж аж төрсөөр ирсэн бөгөөд энэ хугацаанд Үндэстэний давтагдашгүй онцлог шинж төрхийг хадгалсан агуу их соёл, түүхийг бүтээсэн ард түмэн билээ. Монгол үндэстэн он цагийн эргэлтэнд хөгжин мандаж, бууран доройтсон нь цөөн бус боловч Үндэстэний соёл, ёс заншлаа үеэс үед уламжлан үлдээж, газар нутаг эх орондоо […]

Урвагч гэж хэн бэ?

2 сар 15, 2010

0

Улс, Үндэстнийхээ эрх ашгийн эсрэг үзэл баримталж, Улс, Үндэстэн, Төрийн оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдаж, харийн дайсанд урвасан, дагаар орсон, туслалцаа үзүүлэн дэмжсэн зэрэг Улс, Үндэстний эрх ашигт харшилсан алив үйлдлийг өдүүлсэн, үйлдсэн, түүний тулд зүтгэсэн хэн боловч Улс, Үндэстний хувьд урвагч этгээдэд тооцогдон ял хэлэлцэгддэг бөгөөд энэ ёс дэлхийн бүх Улс, Үндэстэнд адилхан үйлчилдэг […]

Үндэстний баатар гэж хэн бэ?

2 сар 15, 2010

0

Үндэстний баатар гэж хэн бэ?Үндэстэн бүрэлдэн тогтох үйл явц амар хялбар байдаггүй. Үндэстэн нь байгалийн болон нийгмийн олон олон шалгуурыг даван туулж өөрийн үндэстний шинж төрхийг хадгалсан соёл иргэншлийг бүтээн цогцлоодог. Үүнд жирийн ард иргэдээс эхлээд үндэстний суу билэгт хөвгүүд охидын зүтгэл тэмцэл асар их үүрэгтэй. Дотоодын урван тэрслэгчид, гаднын халдан түрэмгийлэгчдээс Улс, Үндэстнээ хамгаалахад […]

Үндэстний үзэлтнүүдийн үзэл баримтлал

1 сар 11, 2010

0

Үндэстний үзэлтнүүдийн үзэл баримтлал Бид Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлыг судалж үзээд Монгол улс урагш дэвших биш хойш ухарч байна хэмээн дүгнэхэд хүрлээ. Урагш алхъя хэмээсэн ч сонгосон нийгэм маань дэндүү олон юм. Монгол улс “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуульдаа тунхагласан […]

Мөнх гал

12 сар 26, 2009

0

Мөнх гал Мэргэд олон, сургаал олон боловчМөнхийг таньсан нь эгнэгт ганц буюуЭртний их мэргэд Санааг сүлдлэн дээдлэв-Үл ахуйгГэвч: Хоосон санаа хөдлөхүйАмьд цэцэг дэлбээлжАмьд хүн сэдхидэг юмЭртний их мэргэд Биеийг сүлдлэн дээдлэв-АхуйгГэвч:Амь үгүй хүнийг -хүүрСуу заль үгүй хүнийг -сүгСүүдэр үгүй хүнийг -сүнс хэмээдэг гэнэм.Эртний их мэргэд Санаа, Бие хоёрыг хослон дээдлэв.Гэвч: Амийг үл хэрэгссэнээсАриун булаг булингартаж […]

Манайхан үндэстний үзлийн архаг дутмагшилд орсон

12 сар 4, 2009

0

Манайхан үндэстний үзлийн архаг дутмагшилд орсон “Нэгдсэн Монгол” гэдэг үндэсний үзэлт хөдөлгөөн үүсгэн байгуулснаа хэвлэлийн бага хурлаар зарлаж, эх орноо монгол туургатны гал голомт, халх бамбай болгохыг эрмэлзэнэ хэмээн мэдэгдсэн чөлөөт сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаяртай энэ сэдвээр ярилцсанаа сонирхуулъя.. – “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний гол санал бол, иргэнээ болгох замаар монгол туургатнаа нэгтгэх гэсэн. Хэрвээ тэгвэл Монгол […]

Үндэстний язгуур эрх ашиг, түүнд юу хамаарах вэ?

12 сар 3, 2009

0

1. Үндэстний бүрэн эрх, эрх чөлөө Энд Үндэстэн нь бусад Улс, Үндэстнээс хараат бус, бие даан тусгаар оршиж, өөрийн дотоод болон гадаад бодлогыг ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх, дэлхийн бусад улс, үндэстнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших явдал хамаарна. Мөн Үндэстэн нь бүтээсэн соёл иргэншлээ хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, газар нутаг, эх орондоо бүрэн эрхт эзэн […]