Чингис хааны тєрсєн нутаг гэдэг нь алхам бvрт мэдрэгдсэн

Posted on 2007/06/27

1




Орон нутгийн идэвхтэн бичигчдийн нэг Хэнтий аймгийн Єндврхаан хотын “Сан бvрд” телевизийн захирал П.Батмєнхийн урилгаар миний бие зvvн бvсийг зорилоо.
Олон сувгийн “Сан бvрд” телевиз байгуулагдаад таван жилийн ойгоо хийж буй аж. Энэ л миний томилолтын зорилго байв. Гэсэн ч нутаг орны сонин сайхнаас сонирхуулах зvйл олон таарлаа.
xєгшин залуугvй дугуй унадаг
Олон жил vлгэр домог болтлоо яригдсан Мянганы замын vр єгєєжийг Хэнтий орохдоо єєрийн биеэр мэдэрлээ. Улаанбаатараас гараад хар замаар явсаар Хэнтийн Мєрєн сум ороход 330 км замыг ядрах юмгvй л туулав. Аймгийн тєв хvрэхэд ердєє 20 гаруйхан км-т засмал зам тавигдаагvй аж.
Зам харилцаа хєгжсєнєєр аймгиинхны амьдрал илт сэргэсэн нь гадны хvний нvдэнд шууд тусч байлаа. Ямар ч байсан мянганы зам Хэнтийнхэнд vр єгєєжєе егч эхэлжээ. Бусад аймгийн тєвтэй харьцуулахад гудамжаар ажилгvй, согтуу залуучууд харагдахгvй. Унадаг дугуйнд хvvхдээ сундалсан эмэгтэйчvvд, хєрєє, шvvр ачсан эрчvvд, залуус дугуй унацгааж яарч яваа нь содон харагдсан. Энэ байдал нь Хятадын Эрээн хотын гудамжаар явж буй мэт санагдаж, дугуи хәрэглэдэг туршлагаас нь суралцмаар юм байна шvv гэж бодож явлаа. Тиймдээ ч томоохон дэлгvvр, vйлчилгээний газрын vvдэнд дугуй зогсоодог тусгай зогсоол суурилуулжээ. Дугуйгаа орхиод дэлгvvр хоршоонд ороод ирэхэд, алга болчихгvй юу гэж асуухад гайхаж “Тийм зvйл манайд байдаггvй” гэв. Аймгийн тєвд сvvлийн жилvvдэд байшин барилга олноор баригдаж байгаа нь худалдаа, vйлчилгээний тєвvvд аж.
Хvмvvст зам, барилга дээр ажлын байр гарч, амьжиргааны тvвшин нэмэгдэх хэрээр газар vнэтэй болжээ. Дєрвєн машины гарааш барих газар гэхэд нэг сая хvрсэн гэнэ. Аймгийн удирдлагууд энэ жилээс амины орон сууц барих тєсєл хэрэгжvvлэх гэж бай¬гаа. Халаалт, сантехникийн асуудлыг нь оролцуулаад 3-4 єрєє орон сууцыг 10 сая тєгрєгт багтаах аж. Улаанбаатарын хогонд дундаас ирсэн миний хувьд энд хог гэгчийг огт хараагvйдээ цээж дvvрэн амьсгалахад сайхан байсан шvv.

Их эзэн Чингис хааны тєрсєн нутаг гэдэг нь алхам бvрт мэдрэгдэнэ. Чингис хаан есєн єрлєг жанжинтайгаа, морьтойгоо хотын тєвийг чимнэ. Орчин vеийн загвараар маш гоёмсог, тансаг бvтээгдсэн олон хєшєє дурсгалыг vзэж явахад нvд баяссаныг хэлэх нь зvйтэй болов уу. Энэ бvгдээс харахад аймгийн Засаг дарга Ч.Жаргал богино хугацаанд олон бvтээн байгуупалт хийсэн нь илт байв.
Олон сувгийн телевиз таван нас хvрлээ
Хєдєений телевизийн ойн баярт сvvлийн vед нэрд гарч буй дуучин ВХ, “Free зон”, “Нэгэн зvгт”, “Н2” зэрэг хип хоп хамтлагийнхан ирж, аймгийн тєв талбайд шоу хийсэн нь олон сувгийн “Сан бvрд” телевиз ямар хvчтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нь харагдав. Дэлхийн улс орнуудын телевизийн 12 сувгийн нэвтрvvлгийг дамжуулахаас гадна єдєр бvр аймаг орны мэдээллийг бэлтгэж vзэгчиддээ хvргэдэг. Мэргэжлийн арав гаруй ажилтантай аж.
Ч.Пvрэвбанзрагч: Хийснээ хараад баярлах сайхан
“Сан бvрд” телевизийг vvсгэн байгуулагч, “Сан бvрд” компанийн захирал Ч.Пvрэвбанзрагчтай уулзаж ярилцав.
-Цахилгааны инженер хvн атлаа телевиз байгуулах санаа хэзээ тєрсєн бэ?
-Би насаараа ТЭЦ-2-т ажилласан инженер хvн. Ерээд оны эхээр бие маань бага зэрэг чилээрхэж, Хятадад эмчлvvлэхээр явсан юм. Энэ vед олон сувагтай кабелийн телевизийн тоног тєхєєрємж урдаас оруулах гэж явсан залуучуудтай таарсан. Тэднээс санаа авч, телевиз байгуулъя гэж шийдсэн юм. Тэгээд 40 гаруй жил амьдарсан Улаанбаатар хотоо орхиж, тєрсєн нутаг Хэнтийдээ ирж, “Сан бvрд” телевиз байгуулсан.
-Мэргэжлийн бус хvний хувьд бэрхшээл хэр гарч байв?
-Хvндрэл бэрхшээл гаралгvй яахав. Анх Холбоо харилцааны зохицуулах газраас сувгийн зєвшєєрєл хэєцєддєж явахад, тэндхийн мэргэжилтнvvд гайхаж байсан. Би ч зориглосон болохоор эргэж буцаагvй.
-Аливаа ажлын гол нуруу санхvvгийн хувьд найдвартай байх ёстой шvv дээ. Vvнийг яаж шийдсэн бэ?
-Таван жилийн ємнєх 50 гаруй сая тєгрєг гэдэг бас чанга шvv. Ах дvv, vр хvvхдийнхээ дэмжлэгээр санхvvгээ босгосон. Гэхдээ эргэж тєлнє шvv дээ. Эхний жилдээ сувгаа кодлож амжаагvй учир хэрэглэгчдээс ямар ч тєлбєр хураамж авч чадаагvй. Хоёр дахь жилээс нь хураамж авч эхэлсэн. Одоо нэг єрх сард 2700 тєгрєгийн хураамж тєлдєг. Єнєєдєр 1000 гаруй хэрэглэгчидтэй болоод байна.
-Бусад аймгийн ижил тєрлийн vйлчилгээ vзvvлдэг телевизvvдтэй хэр харилцаатай ажилладаг вэ?
-Ихэнх аймгийн телевизийн удирдлагуудтай ажил тєрлийн холбоотой. Бид нэгдэж “Олон сувгийн телевизуvдийн эрх ашгийг хамгаалах холбоо” байгуулсан. Би энэ байгууллагын тэргvvлэгчээр ажилладаг. Сvvлийн жилvvдэд УИХ-ын гишvvд хєдєєд дєрвєн телевизийн антенн оруулж ирснээр бидний ажил бага зэрэг шахагдах болсон. Гэхдээ хэрэглэгчид нэгэнт орон нутгийнхаа мэдээллийг vзээд хэвшчихсэн учир манай орон зай байсаар л байх болно.
-Єнєєдєр таван жилийнхээ босгон дээрээс харахад ямар сэтгэгдэл тєрж байна вэ?
-Хvн хийсэн бvтээсэнээ хараад баярлаж суух шиг сайхан юм байхгvй. Цаашид ажлаа чанаржуулах, бусдаас суралцах зэрэгт илvv анхаарна. Миний ажлыг хvv П.Батмєнх маань vргэлжлvvлэн хийж байна. Залуу хvнд хийх зvйл ємнє нь бий.