1997 оны 10 сарын 2ны Ардын эрх сонинд нийтлэгдсэн Улсын их хурлын гишүүн О.Дашбалбарын хэлсэн үг …!!!

Posted on 2009/01/19

0



1997 оны 10 сарын 2ны Ардын эрх сонинд нийтлэгдсэн
Улсын их хурлын гишүүн О.Дашбалбарын хэлсэн үг өнөөдрийг г хүртэл Монголын төр ,ард түмний оюун бодолд нэвчин шингэх учиртай…!!!Та бүхэн тогтож уншаарай.11 жилийн цаадахыг харж тэмцэж явсан эх оронч О.Дашбалбарын гэгээн дурсгалд мөргөмүй!

!
…Аливаа улс үндэстний аюулгүй байдал нь тухайн ард түмний язгуур эрх ашгийг хангах,дотоод гадаад таатай нөхцөл нь баталгаатай бүрдэхийг хэлдэг бөгөөд энэ үүргийг төр нь гүйцэтгэдэг зүй тогтолтойг та бүхэн мэднэ….Манай төр ,ер монголчууд бид гадаадынхантай харилцахдаа түр зуурын эрх ашгийн төлөө тэдэнд хэт таатай нөхцөл өгч ,стратегийн шинж чанартай болон эдийн засгийн түшэц салбарууд ,газар нутаг дэлхийд ховор баялаг,үнэт зүйлсээ хайр найргүй ашиглуулж ,эзэмшүүлж ,улмаар өмчлүүлэхэд ч бэлэн боллоо…Монголын сэхээтнүүд ,Монголын мэргэжилтнүүдийн эрх зүй ,нийгмийн баталгаа хэрэг дээрээ адлагдснаас Монголын улс төр,эдийн засгийн гол гол асуудлууд ,амин чухал цэгүүд харийнхны хараа хяналтанд орж эхэллээ….Долоон жил гэдэг их хугацаа.Энэ хооронд дэлхий урагшаа яваад байхад Монгол арагшаа ухраад байгаа нь нэн гайхалтай…
Үндэстний эв нэгдлээс үндэстний аюулгүй байдал эхэлдэг.Гэтэл ард түмнээ хоёр хувааж ,улс төрөөр талцуулж,бие биенээ үзэн ядах байдалд оруулсан нь бидний сэтгэлийг түгшүүлж байна….Өнгөрсөн хэдэн жилд алт дилерийн ,Айбекс Моламын,алтадсан аяганы,банкны захирлууд генералууд,Төв Ази банк,улсын үйлдвэрүүдийн газруудын захирал,дарга нарын,гүнтийн гээд ямар олон хэрэг зөрчил шуугиан үймээн дэгдэв дээ!!!???….Та нар бие биенээ биш,та нарыг ард түмэн шүүх өдөр ирнэ! Монголд шударга ёсыг тогтооёо гэвэл дороосоо биш,дээрээсээ,бүүр шулуухан эхэлбэл Ерөнхийлөгч,Улсын их хурал,Засгийн газар ,дээд шүүхээсээ эхлэх хэрэгтэй болжээ…Монголын соёл иргэншил,хүн ам удмын сангийн аюулгүй байдал ч сэтгэл түгшээсэн ноцтой заагт тулж ирлээ!!!….