Эх орныхоо баялгийг тvvхий чигээр гаргах зeвшeeрeл eгeeд байгаа тeрийн тvшээд нар минь. Та нар эх оронч vзэлтнvvд мeн vv?

Posted on 2007/07/13

0



Онгон дагшнаараа дэлхийд гайхагдсан алдарт Мэнэнгийн талд минь том оврын ачааны машины мөрөөр гарсан зам аалзны шүлс мэт хэрж, газрын хөрсийг хайр найргүй эвдэж байна.Бидний багад Мэнэнгийн тал дөрөө шүргэм өвстэй, цагаан зээр замын хажуугаар хэдэн мянгаараа сүрэглэн давхилдах нь холоос харахад газар тэр чигээрээ хөдөлж буй мэт харагддаг байлаа. Гэтэл одоо /зургадугаар сарын 20-доор/ хур бороо ороогүйгээс яг хаврын гурав , дөрөвдүгээр сар мэт цагаанаараа байх бөгөөд цагаан зээр 4-5-аараа хаа ганц өдрийн од шиг л үзэгдэх болж. Өдөр шөнөгүй давхилдах машин техникээс дайжсан ч юм уу хятад монголгүй хядаж идсээр байгаад тоо толгой нь цөөрсөөр байна уу? Алин боловч цагаан зээр хэмээх амьтан устаж үгүй болохын ирмэгт иржээ.Өвөг дээдэс минь үеийн үед нутаглаж ирсэн төрөлх сайхан нутагт минь өнөөдөр хятад иргэдийн унаа дураар давхилдаж газрын гүний эрдэнэсийг богино хугацаанд шавхаж дуусгах гэж цаг наргүй хөдөлмөрлөцгөөж байна. БНХАУ-ын “Петро Дачин” компани Тамсагийн ордыг эзэмшин газрын тос олборлон түүхий нефтийг өдөр шөнөгүй зөөсөөр. Газрын тос гаргахад зориулж Баянхошууны заставын гааль байнга нээлттэй ажиллаж байгаа мөртлөө хилийн худалдаа хийхэд зориулж иргэд гарахад хаалттай улиралд нэг удаа хил нээдэг гэнэ. Тамсагийн газрын тосны ордыг ямар хугацаатай, тогтвортой байдлын гэрээний ямар нөхцөлтэй Хятадын “Петро Дачин” компанид “зарсан” юм бэ? Уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай.Баримт 1: Улаанхудагийн застав өнгөрөөд явж байгаад машины ус халаад хөргөх гэж хэсэг хятадуудын дэргэд зогслоо. Мэнэнгийн талд худаг гаргаад ус нөөцлөх зорилгоор хааш хаашаа таван давхрын суурийн хэмжээний болов уу гэмээр газрыг 30-40 метр гүн ухаж гялгар цаасаар доторлон усыг нөөцөлсөн байна. Усны машинууд дугаараа хүлээн оочерлох бөгөөд нөөцөлсөн уснаас хоёр жижиг мотороор усыг соруулж машинд юүлж гурван минутанд таван тонны машин дүүрч хөдөлнө. Ийм маягаар тасралтгүй зөөж Тамсагт хүргэдэг юм байна. Хүмүүсийн ярих нь Буйр нуураас усаа зөөдөг байсан юм. Одоо худаг гаргаад эндээс зөөдөг болсон гэлцэж байна. Ийм их усыг юунд хэрэглэдэг тухай асуухад нефть гаргахын тулд газар өрөмдөхөд нь ус хэрэглэдэг гэнэ. Машин хөрөх хооронд бидний өөдөөс хараад нэг хятад иргэн шээж зогсох нь доромжилж байгаа нь илт.Газрын тосыг Тамсагаас олборлож байна гэх боловч хятадууд Мэнэнгийн талаар дураар давхилдаж дуртай газраа өрөмдөж өөр юуг ч шинжилж олборлож явааг хэн ч мэдэхгүй. Аугаа их Чингэс хааны үгийг санацгаая. Цагаан хэрэмнээс нааш хятад шаахайн мөр бүү гараг. Тэгвэл өнөөдөр Мэнэнгийн тал хятад шаахайн мөрөөр дүүрч монгол хүний мөр бараг гарахгүй байна.Баримт 2: Мэнэнгийн талаар явж байхад Хятадын нутагт яваа мэт сэтгэгдэл төрж байлаа. Учир нь байсхийгээд л зөрөх, гүйцэн ирэх автобус, ачааны машин, жижиг тэрэг бүгд л хятад дугаартай, зам бүрийн эхэнд болон төгсгөлд улаан дарцаг дээр хятад ханзаар томоор бичсэн үг тааралдах.Халхгол сумын Ялалт багт хуучнаар Халхгол сумын төвд ЕБС-ийн100 гаруй сурагчтай, 10 гаруй багштай үйл ажиллагаа явуулж байгаа ганц байгууллага байна. Уг багт ажилтай хүмүүс гэвэл сургуулийн багш нар цэцэрлэгийн нэг бүлэг, банкны салбар, холбооны цэг, багийн дарга, багийн эмч бусад хүмүүс нь ажилгүй. Ажил төрөл байхгүйгээс ихэнх хүмүүс нь төв бараадан нүүжээ. Одоо ч нүүдэл үргэлжилсээр… Эх орны минь зүүн хязгаар эзэнгүйдэж цаанаас нь хятадууд орж ирсээр. Зах хязгаар нутгаа эзэнгүйдүүлж, хот руу чиглэсэн их нүүдлийн араар хятадууд эх нутагт минь эзэн суух нь ээ.Баримт 3: Халхгол сумын Ялалт багийн бүх хүн Хятадын гар утасны компанийн хэрэглэгчид болсон байх юм. Саахалтын айлууд хоорондоо утсаар ярьж:-Танай үнээ голын ард тугаллачихсан байна гэж гэрийн эзэгтэйд утсаар мэдээлэх.Нутгийн хүмүүс наймдугаар сард манай баг, Сүмбэр сум хоёр тогтой болно. Баянхошууны заставаар дамжин Хятадын Амгаланбаатар хотоос цахилгаан татна гэж хөөрөх. Арга ч үгүй юм. 1990-ээд оноос хойш гэрэл цахилгааны бараа хараагүй улс. Ядаж л телевизороор мэдээ харж, хувцсаа индүүдэж өмсөнө.Баримт 4: Монгол хүний газар нутгаа гэсэн эх оронч сэтгэлгээ уулзсан хүн бүрийн ярианаас сонсогдоно. Хятадууд нутгийг минь бузарлаж байна. Мөдхөн Хятадын эзэмшил болох нь ээ. Тамсагт 10 мянган хужаа байгаа. Эрс шинэчлэл хөдөлгөөний Ганбаатарыг урих юмсан. Газар нутгаа нөөц баялгаа хайрлах тусам гол харлах юм гэлцэнэ. Мөн Тамсагаас бохироо машинаар соруулаад түүнийгээ зам дагуу бага багаар гоожуулаад хил хүртэл буюу Баянхошууны застав хүртэл давхиад хил дээр ирэхэд бохир ялгадас нь гоожиж дуусдаг гэж ярихыг сонсоод дотор эвгүйцэж байлаа.УИХ-д сонгогдсон Ж.Батхуяг гэдэг эрхмийг сонгуулиас хойш барааг нь огт хараагүй. Сонгогдсон тойрогт нь хятадууд өдөр шөнөгүй ажиллаж нефть баялгийг нь шавхаж байгааг мэддэг үү? Мэдсэн ч мэдээгүй юм шиг “Коралия” царайлаад суугаад байна уу?Баримт 5: Хятад иргэд газрын тосны компанид ажиллаж байгаа хоёр монгол залууг бөөнөөрөө бүлэглэн зодсоноос хавирга нь хугарч, тархи нь гэмтэж, өвчүү нь цааш цөмөрч Дорнод аймгийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн ч орон нутгийн шүүх эрх мэдлийн байгууллага хохирсон монгол иргэдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллаж өгсөнгүй, арга нь барагдсан хоёр залуу хужаа нараас гурван сая төгрөг аваад л хохиролтой хоцорч.Нэгэн яруу найрагчийн бичсэнчлэн…өвөг дээдсээсээ бид хүлээн авсанүр хойчдоо хүлээлгэн өгнө эх орон таныгаа…гэсэн мөрүүд сэтгэлд буухуйд бид үр хүүхдэдээ юуг хүлээлгэн өгөх юм бэ, юу гэж ярих юм бэ гэж бодогдоно. Үнэн түүхийг ярих байх. Тэгвэл “Дээлтэй өвгөдийн минь үлдээсэн дэлхийд ганцхан Мэнэнгийн тал нутагт монголчууд бид хэдэн зуунаар үе удам дамжин идээшлэн нутаглаж иржээ. 1939 онд эх орноо харийн дайснаас Монгол Зөвлөлтийн дайчид халуун амь бүлээн цусаараа хамгаалан байлдаж онгон ариун дагшин унаган төрхөөрөө байгаль Халхын гол, Буйр нуур, Мэнэнгийн талыг бидэнд үлдээсэн. Социализмын үед энд их бүтээн байгуулалт өрнөж Халхын голын САА байгуулж сургууль, цэцэрлэг, цахилгаан станц, эмнэлэг зэрэг орчин үеийн хотыг байгуулсан. Атрыг эзэмшиж улаан буудай тариалж, хураасан ургацаар улсын аварга ч болж байлаа. Бидний үед, 2007 онд,Хятадад газрын тосыг нь зараад та нарт үлдсэн нь сүйтгэгдсэн байгаль, ширгэсэн гол, цөлжсөн тал байна” гэж харуусан ярих л үлдээд байна.Намайг сурагч байхад /Сүмбэрийн 10 жилийн дунд сургуульд/ 1985 оны өвөл манай сургуулийн хүмүүжлийн эрхлэгч Дамдинсүрэн багш бидэнд манай нутгаас /Вангийн цагаан уулын орчмоос/ газрын тос илэрлээ. Энэ нь Дорнод аймгийн төдийгүй Монгол Улсын ирээдүйд маш чухал баялаг юм. Та нарын ирээдүй сайхан байна. Тамсагт газрын тос илэрсэн учраас тэнд орчин үеийн том хот босох байх. Түүнийг цогцлоон бүтээх нь та нар юм гээд ярихад нь сэтгэл хөдлөн өөрсдийнхөө ирээдүйг газрын тосны том үйлдвэр, орчин үеийн хөгжилтэй хоттой холбон бодож байсан хүүхэд ахуйн дэврүүн хүсэл минь. Тэр хүслээс минь…Төрөлх нутгаа гэсэн идэр чийрэг залуус байна Төгөл болон ургуулах идээшилт сайхан хөрс байнаГазрын гүнээс оргилох нефть баялгийн уурхай байнаХөзрийн мөрийд алдахааргүй Буйрын цагаан загас байна… гэсэн мөрүүд төрж байлаа.Саяхан даа, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Тамсагийн газрын тосны дээжээр өмсөж явсан цагаан дээлээ мялааж хөгшид хүүхэдгүй бөөн баяр болж, энэ тухай хэвлэл мэдээллүүд шуугиж байсан сан. Тамсагийн газрын тос бол ард түмний өмч түүнээс ард түмэн хувь хүртэх эрхгүй гэж үү? Гэтэл тэр газрын тос бидэнд хүртээлгүй Хятадын олз болж байна. Төсвийн газрынхны цалин нэмэхэд улсын төсвийн сангийн нөөц хүрэлцэхгүй байгаа тухай дээдцүүл ярих.Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2011 он хүртэлх Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого боловсрууллаа гээд л телевизороор ярьж байна. Тэр цогц бодлогод Тамсагийн газрын тосны асуудал яаж тусгагдаж байгаа юм бол доо.Буурал дээдсийн минь монгол ухаан монгол төрд үгүйлэгдээд байна уу даа?Монгол төрийг минь монгол ухаанаар биш хятадчилах ухаанаар удирдаад байх шиг санагдаад байх юм. Эх оронч үзлээ хөгжүүлье л гэлцэнэ. Эх оронч үзэл энд л хэрэгтэй байна. Эх орныхоо баялгийг түүхий чигээр гаргах зөвшөөрөл өгөөд байгаа төрийн түшээд нар минь. Та нар эх оронч үзэлтнүүд мөн үү?Үндэсний үйлдвэрээ хөгжүүлье гээд хий хоосон ярилцаад л, хэрэлдээд л, цэцэрхээд л. Манай улсын химийн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд оюуны хүчээ нэгтгээд өндөр хөгжилтэй улсаас хөрөнгө оруулаад нефтиэ боловсруулж болохгүй гэж үү? Монгол хүний цэлмэг ухаанд биширдэг хүндэт Ерөнхийлөгч өө. Монголын эрдэмтэд үүнийг хийж чадна гэдэгт би итгэж байна. Монголын ард түмэн ч итгэх байх. Ард түмний итгэлийг ч хүлээж чадна. Би хаа нэгтээгээс уншиж байсан санагдана. Муу ард түмэн байдаггүй, муу удирдагч л байдаг гэж. Үүнд л төрийн нэгдсэн зохицуулалт хэрэгтэй санагдах юм. Төр боломжийг нь олгоод, ажиллуулаад өгөөч. Өнөөдөр ард түмэн ажилгүйгээс ядууралд автан ид ажиллаж хөдөлмөрлөх насны эрчүүд маань хилийн дээс алхан хүний зарц хийхээр одоцгоож ар хударгаар нь баялгийг минь хятадууд сорж байна. Бүгдээрээ хэлэлцэцгээе.Нас дээр гарсан 103 настай буурлыгаа эргэх нутгийн замд төрсөн бодлоо харуусан үзэглэв. Тамсагийн газрын тосны халуун цэг дээр очиж байдалтай танилцахыг дөрөв дэх засаглалынхан болох хэвлэл мэдээллийнхний сонорт дуулгая.МУБИС-ийн БоСС-ийн СХУ-ны тэнхмийн багш Ч.Байгалмаа