Монгол улсыг төрийн дууллыг буруу дуулж бичнэ гэдэг доромжлол мөн!!!

Posted on 2009/04/02

2



Сүүлийн үед Монгол улсын төрийн дууллаа энд тэнд бичих,дуурсгах дуулах болсон.Хэдийгээр энэ сайн сайхан боловч хуучин төрийн дуулалтай хольж хутгах,төрийн дуулалыг алдаатай бичих явдал газар авлаа.Төрийн албан байгуулга болох хил хамгаалах газар хүртэл вэб хуудасандаа үгийн алдаатай,хуучны төрийн дуулал тавьсан байгаа нь бүүр уур хүрмээр.Та ороод үзээрэй.
http://bpo.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=169&Itemid=9

Цаашлаад бүүр талбайн урд талд шинээр босгосон төрийн дууллаа алдаршуулсан хөшөөнд хүртэл улаан цайм алдаа хийжээ.

Мөн 75-р сургуулийн үүдэнд ч хүртэл олон нийтийн нүдэнд ил тусахаар газарт ч мөн алдаатай төрийн дуулал байж байх юм.
Энэ бүгд санаатай юу эсвэл тохиолдол уу?Ямартай ч өчнөөн зохиолын дуу сонсдог дуулдаг Монголчууд минь ядаж ганц хан төрийн дууллаа үнэн зөвөөр бичиж дуулж сурах хэрэгтэй байна.Энэхүү бичвэр,зурагнуудыг холбогдох байгуулгууд ч анхааралдаа авбал зүгээр байна.

Бүүр алдаагүй яаж бичихээ мэдэхгүй бол энэ хуудаснаас ав.Шалгаад үзмээр байвал энэ холбоосоор ороод үз!!! унш!!! мэд!!!

http://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D1%83%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD_%D1%82%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%B4%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%BB

Posted in: Болъёоо