Захидал задлахад… Заавал уншаарай.Сэтгэдэлээ үлдээгээрэй залуусаа

Posted on 2007/12/03

3



Энэ хүн цагтаа Монголын нэрийг дэлхийд дуурсгаж явсаны хувьд залуус бидэнд хэдэн үг хүргэхийг хүсэж майл явуулсныг би засваргүйгээр бүрэн эхээр нь нийтлэлээ.Танд эрүүл энх сайн сайхныг хүсье.

Энэхүү бичлэгийг Монгол залуусдаа хүргээрэй.Үхэх хүнд үг хэрэггүй гэдэг ч үглэхээс болохгүй сэтгэлд эмзэглүүлсэн зүйлээ бичлээ.Миний бие хэдий 70 гарсан ч ухаан минь саруул байгаа дээр ирээдүйн эх орныхоо эзэд та бүхэнд өөрийн үзэл бодлоо хүргэе гэсэн юмаа.Тусгаар тогтносон Монгол улсын хүн амын бараг тал хувь нийслэл хотдоо амьдардаг.
Гэтэл хотын агаар гэж хоолой загтнуулсан хортой агаар байгаад байдаг.
Хожмын үр дагаварыг нь бодоход дэндүү гэхэд дэндүү эмгэнэлтэй. Нэгэн өдөр хотоороо нөгөө ертөнц рүү явсан байхад хэн ч гайхах зүйлгүй. Хатуу ч гэсэн үнэн. Мууг ёрлосонгүй ээ. Муухай үнэнийг хэллээ би. Төр засагт нь эрлийз хурлийзууд авилгал хээл хахуулиар амьсгалсан өнөөдрийнхөө төлөө өөрсдийгөө зарсан өөдгүй урвагчдаар дүүрэн. Хэдэн эрлийз хурлийзууд нь яаж амархан хятадад уусгах вэ?яаж хурдан энэ хэдхэн Монголчуудыг алга хийе дээ гэж боддог мэт. Бодож ч байгаа. Жаахан Монголоо гэсэн нэгнийг нь осолд оруулна,хортой архи уулгана,бүүр болохгүй бол шууд ална. За тэгээд алтны төлөө халхууд нь хятадуудтайгаа оросуудтайгаа уралдаад хүрсэн газраа онгичоод ,хүрзэдсэн болгоноо хордуулаад л…

Мал бэлчих ч газаргүй болж байх шиг байна. Мах идэх ч хувьгүй болж байх шиг байна.

Хөдөө тал минь малаар дүүрэн гэж дуулдаг байсан цаг саяхан санагдах юм. Одоо чинь хөдөө тал минь хятадаар дүүрэн,
Xөвчийн ой минь түймэрээр дүүрэн Xөрсөн дотроо мөнгөн усаар баян. Хүний хэрэгцээ юу ч байхгүй.

Яндаж болдоггүй далай шигээ

Яасан олон үлийн цагаан оготно вэ?

Ямар их хэцүү заяагаар бид нар энд төрөө вээ?!!!! гэж дуулдаг болоо юу даа. Дэндүү тайван амгаландаа ч тэрүү тэгтэлээ угаартаж хонодогдоо ч тэрүү өдөртөө нэг хальт сэрээд өдөржин хэрүүл хийчихээд оройжин архидаад энэ залуус нэг л бишээ. Өглөө эрт босвол нэгийг үздэг юм хүүхдүүд минь гэхээр утаан дунд юу л үзээ гэж дээ гэх юм.

Гадаадад сайхан амьдарч байгаа Монгол залуусыг их л сонсож үзлээ. Энэ залуус хүний нутгийн хүйтэн газарт үнэхээр сайхан амьдарч байнаа. Тэр хэцүү өрсөлдөөнтэй нийгэмд эх хэлийг нь сураад идэх хоолыг булаалцалдаад ахиу булааснаа ээж аавдаа,эгч ахдаа,үр хүүхдэдээ өгч байна. Олигтойхон шиг хүмүүсээ зөв таниад төрөө бариулчихвал тэр сайхан нийгмийг Монголдоо байгуулчих юмсан.

Элэг бүтэн эрүүл энх амьдрах ганц хан олдох амьдралыг минь тоотой хэдэн луйварчид нь толгой өндийлгөхгүй дарамталсаар дууслаа даа.Би ч яахав хөгшин настай хүн гэхэд дэргэд минь тоглох ачаа хараад дэндүү их гол харлах юм.

Шижигнэсэн сайхан залуусаас шилээд аваад Солонгос руу хар ажилчинаар явуулах юм. Оронд нь орсгой шүдтэй баахан хужаа оруулаад ирнэ. Төөрсөн илжиг шиг нөгөө хужаанууд төрсөн нутагтаа байгаа юм шиг аашилна. Харснаа зодно.Хацар гоо охидыг нь хүчирхийлнэ.Болохгүй болохоор нь алаад барилгынхаа хананд зуураад шавчихна.

Монгол хятад зодолдлоо гэхэд Монгол нь шоронд яваад хятад нь нутаг буцсан нэртэй хэргээс мултарна..Баасаараа бордсон ногоогоороо хоол хийснийг нь босс нэртэй Монгол залуус нь цохиж өгнө дөө.

Шилдгийн шилдэг гэсэн сайхан залуус нь шилрээд нэг дэлхийгээр цагаачилчихлаа. Ширдэг гудсаа чирсэн солонгосууд оронд нь шил толь болсон баар сав ажилуулаад л…Өнгөтэй гэсэн охидыг нь өвөр түрүүгээрээ дамжуулж бузарлаад,өө бас болоогүй санаанд багтсанаа нийлээд зодно.

Цэцэг жимс шиг нялх охидыг шалдлаад өвлийн хүйтэнд зургыг нь авах нэрээр зугаалуулна.Ямар ч хямдхан бие ,ямар ч хямдхан нэр төр вэ?Эмэгтэй хүний хэвлийд тусгаар тогтнол байдагсан. Зальтай хэсэг луйварчид нь хятадуудтай нийлээд лецэнз нэрээр Монголийн газар нутгийн гуравны нэгийг эзэмшиж байна.

Сард 200-300 хүмүүс осол аваараар үхэж өдөрт 150-200 хүн гэмтэлд хүргэгдэж байна .Дайн болж байгаа газарт ч ингэж олон хүн осолдож энддэггүй байх.Халхын голын дайнд Монголын талаас 250 хүрэхгүй баатрууд амь эрсэдсэн шүү..

Жилд багаар бодоход 300-400 солонгос Монгол ,Монгол хятадын эрлийз хүүхэд төрж байна.Хичнээн хүн гадаадтай сууж байгааг тооцоолох арга алга.Манай хөрш гэхэд 18-25 насны 3 охинтой.Нэг солонгостой, 2 бага нь хятадтай суусан.Нөгөө суусан хүмүүс нь надаасаа доор хөгшин төгцөгнүүд байх нь даанч харамсалтай. Яана даа залуус минь.

Энэ Монголын төр чинь Монгол үндэстэнийхээ төлөө ажиллаж ,Монгол үндэстэнийхээ төлөө эрх ашиг аюулгүй байдлыг хамгаалдаг баймаар юм.Тиймгүйсэн бол бид төрөөр ч яах ч билээ дээ. Тэдэнд татвараа өгөөд ч яах билээ.

Чадалтай залуус нь том том сургууль төгслөөл гэдэг. Ухаан муутай урвашгүй энэ удирдагчдаас Улс Монголоо салгаж авах болсон юм бишүү. Залуус минь юуг хүлээгээд байдаг юм бол доо. Ердөө 300 хүрэхгүй хүмүүсийг нэг амьсгаагаар дараад авахад энэ нийгэм солигдоно ш дээ. Энэ цаг үедээ эзэн болох болсон юм бусуу.Одоо л хөдлөхгүй бол оройтлоо шүү. Нэг л мэдэхэд ах шигээ таяг тулаад явж байна шүү.

Хойчдын үр ач та нартаа гэж захихад хүний амьдрал гэдэг богинохон тэр дундаа залуу нас бүүр ч богинохон шүү гэж захимаар байна даа. Улс Монголоо хэний гарт хэрхэн яаж өвлүүлж үлдээхээс Монгол үндэстэний гал голомт оршихуй эс оршихуй гэдэг агуу бөгөөд түүхэн хариуцлага бидний өмнө тулаад байна.Залуус минь хүүхдүүд минь ээ!!!

Эх оронч залуус минь дороо бодолтой дотроо суурьтай ,баатар зоригтой,ухаалаг болгоомжтой байгаарай. Энэ толгойдоо хоосон ч мөнгөтэй хар малууд юу ч хийнэ шүү. Өрсөх л хэрэгтэй.Уриалаад тэмцвэл уухай нэмээд таягаа тулаад таавчигаа углаад өвгөн зовлогынхоо сүүлчийн хүчийг шавхаад Улс Монголынхоо төлөө тэмцэхэд бэлэн байна шүү.

Та бүхэнд амжилттай эрч хүчтэй эрүүл энх сайн сайхан амьдралыг хүсье!!